Ардчилал ба мансууруулагч

•November 21, 2009 • Leave a Comment

Америкчууд Афганистанд ирснээс хойш херойны түүхий эдийн үйлдвэрэл эрс ихссэнийг та бүгд дуулсан байх. Мансууруулагчын нийт экспорт нь ОХУ-д (70 тонн буюу 20%), Европын холбооны улсуудад (88 тонн буюу 26%) ноогддог гэнэ. Гэвч Евроны Холбооны хүн амыг тооцвол (ойролцоогоор 600 сая) ОХУ-ын 170 саятай харьцуулбал шал авцалдаагуй. Манай Монголыг одоохондоо тэрүүхэндээ тойроод явж байх шиг л байдын.

НҮБ-ийн мансуурулах бодисын хянах хэлтэс, Афганистаны хар тамхины наймааны шинжилгээ. ПДФ файлаар (click me).

Манай хойд хөрш удалгуй чад хийхийн дохио юм. Гэвч бид нарт баярлах нэг ч ширхэг юм байхгуй- форумын мангар жаалууд цааш уншаад хэрэггүй.
Та бүгдэд Хар Тамхины дайны тухай мэдээ хүргэж байсан. Энэ удаад түүх дахин давтагдаж байна- харин жинхэнэ тоо болон, жинхэнэ үнэн бодит мэдээг бид хүртэхгүй л болвуу. Бид нарт зөвхөн дээрээс заагдсан мэдээ мэдээлэл л хүрнэ.

Хойд хөрш маань чад хийж, хүчний тэнцвэр шинээр эргэх цаг ирж буйн дохио бололтой. Азийн давцандээр ОХУ тоглогч үгүй болсон цагт, хэн тэр байр суйрыг эзлэх бэ? За за, та бүгд өөрөө мэдэж байгаа биз, тиймүү. Жижиг улс = жижиг сонирхол. Жижиг улс яалтачгуй том улсуудын бөгс долооно. Хорвоогын жам.

Аан, ОХУ-ын нөлөөгөө буцаад олдох талдээр хэдэн жилийн өмнө хэсэг найдвар төрсөн. Путин-Мутин гээд л. Гэвч.
Ухаант жанжин ялсныхаа дараа тулалдаан хайдаг гэдэг. Жишээгээр харуулбал:

АНУ ОХУ-ын цөмийн бамбайн патент худалдан авчээ (click me).

Бамбай нь алдагдсан үед нөлөө нь алдагдана гэсэн үг. Нөлөө нь алдагвал- өөр нэгэн улс тэр нөлөөг нь өвлөн авна.
Бодоод үзээрэй. Афганистан мэтийн өөрийгөө хамгаалж мэддэггүй улсуудтай адил болгож байгаа юм.

Marek Kiedrowski

•November 12, 2009 • Leave a Comment

http://www.kiedrowski-photography.com/

•November 5, 2009 • Leave a Comment

Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж үлддэг болхоор тэр. Гүний ус нь элс шороонд, чулуун давхарагт шүүгдэж, маш цэвэр болдгоороо давуу талтай болхоор тэр.
Гүний цэвэр усны асар том нуурыг Австрийн Форарлбергын нутагт  30 жилийн өмнө олж, усыг одоо RAUCH GmBH олборлож, хажуу Европын орнуудаас гадна олон гадаад оронруу экспортлодог. Redbull, Nativa гэх мэт бүтээгдэхүүнээрээ алдартай.
Муж нутагтаа хамгын том татвар төлөгчдийн нэг, жуулчны бизнесын дараа.

Гүний усыг барьж тогтоох, бас нуурых нь хэмжээг нарийн тооцоолох гм ажил явуулж байж олборлодог юм байна- жишээ нь:
1. Усыг ой мод маш сайн барьж тогтоодог болхоор, экологын нарийн тэнцвэрийг алдагдуулахгуйн тулд ой мод хамгаалалт, нөхөн үржүүлэлт гээд, маш олон төрлийн байгаль хамгаалалтын мэргэжилтэнгүүдэд ажлын байр бий болдог,
2. Хэт их ус олборловол нуурын хэмжээ нь багасч, хөрс доошоо цөмрөн орох аюул гардаг. Тэрийг тооцолон бодох, судалгааны төв гэж бас тусдаа- бас олон хүний ажлын байр. 1 секундын дотор 100 литр усыг савлах чадалтай машин техник гээд, бас олон хүн ажилтай болдог.
3. Татвараас гадна ойр хавийн тосгонд тодорхой хөрөнгө мөнгө гаргадаг. Учир нь тэр үйлдвэрийн байрлаж буй газар нь тосгоны эзэмшил. Түүгээр зөвхөн хөрөнгө мөнгө бий болгох биш, бас хажуу хавиргын хүмүүсээ ажил, тавтай тухлаг амьдрах орчинг нь хамгаалдаг юм байна.

Гэвч саяхан Мария Мийс ба Клаудия фон Вэрлхофын бичсэн ном олж уншлаа. Уг ном нь 1998 оны “5 сарын Гэрээ” гэдэг нэрээр Европын хамт олныг цочирдуулсан гэрээний хэлэлцээрийн тухай юм. Уг гэрээ нь америкыг төлөөлсөн Дэлхийн худалдааны Төвөөр дамжуулан Австрийн нутаг дахь усыг хувьчилан авч, австричууд ба европчуудад өөрсдөнд нь өөрсдийн нутгых нь усыг зарах тийм төсөл байж.
Үүнийг хүн бүр мэдээгүй- улс төрчид нь ч, иргэд нь ч.
Тэр гэрээнд гарын үсэг зурах талаар 1995 оноос хойш шуугиж, эцэст нь 1998 онд зурах дөхтөл энэ хоёр эмэгтэй тэр гэрээг нарийвчлан судалж, ухсанаар энэ гэрээний бульхиаг олсон байна…

http://img198.imageshack.us/img198/5965/imgp1487.jpg

Энэ нь Дэлхийн Худалдааны Төвийн явуулж буй нэг удаагын явдал биш, харин ч эсрэгээр Гуравдагч Орнууд гэж нэрлэгдээд байгаа орнуудруу чиглэгджээ.
Жишээ нь Боливи, Вьетнам ба Канадын нутаг дэвсгэрдээрх усны нөөц нь хувьчлагдаж, American Water Inc ийн өмч болжээ.

South Park

•November 5, 2009 • 1 Comment

Саяхан Саус-паркын нэг хөгжилтэй гээч анги үзлээ. Өвлийн өвгөн Есүс Христтэй зодолдонгоо: “Шударга ёс гэж байхгуй, бүх юм хэвээрээ үлдэнэ!” гэж хашгичих юм.
Зодооныг амтархан үзэж байснаа, эртний нэгэн найзтайгаа ярьсан яриагаа санав. Бид бүгд (бүгд биш ч байж болох юм) төрийн аппарат нөсөр байх тусам, хариуцлага буурдгыг мэднэ.
Төрийн албан хаагч хийсэн үйлийхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага ноогдуулхын тулд ямар нэгэн томоос том, гайхамшигтайгаас гайхамшигт юм болох ёстой.

Оросд алба хаасан нэг сайн эр бий. Одоо Европудаар тэнээд, хамраа ухаад явж байгаа байх. Тэр надад сургамжтай, их хөөрхөн түүх ярьж өгч байсан юм:
Эртээ урьдын цагт нэгэн эр цэргийн алба, десантын цэргийн ангид иргэний үүргээ гуйцэтгэж байжээ. Сайн дураар мэдээж биш, хүчээр. Төxхх.
Тэгтэл, нэг сонин юм залуухан нүдэнд нь тусаж гэнэ: нисгэгчдийн шүхрийг тусгай хүмүүс эвхэж байх юм. Нислэгийн өмнө шүхэр хураагчид “Хуурай, эвхсэн. Гарын үсэг, он сар” гэсэн цаасандээр гарын үсгээ зурж байх юм. 2-3 сард нэг удаа хийгдэг юм байх. Шүхрийг ч нисгэгч хэрэглэх тохиолдол маш, маш ХОВОР. Тэгээд ч хэний хэн эвхэснийг таних юм биш, тиймүү? Шүхрийг нь яаж ч эвхэсэн яадын.

Бүх юм хэвэндээ л үлдмээр юм? Тэгтэл үгүй юм!
-Хамгын их үсэрдэг хүмүүс бол шүхэр эвхэгчид! гэж миний хамын ахмад хэлсэн гэнэ.
Жул цэргүүд хамраа унжуулан:
-Яагаад..?
-Шүхрээ хураалгаж, дахин эвхэхийн өмнө тэд бүгд өөрсдийн эвхэсэн шүхрээрээ үсэрдэг юм!
-Паах ямар гоё юмбэ? Бид л тэнэг юм шиг жилд нэг удаа… Авралтын (хоёрдахь шүхэр) хаана нь байдын?
-Юуны чинь хоёрдахь! Нэг л шүхэр. Тэр шүхэр дэлгэгдэхгүй бол, амийг нь аврахын тулд уу? Гонж байлгуй… Эвхэснээр нь газардуулна!

Цааш нь сонсоод байтал, өнөөх шүхэр эвхэдэг гарууд, урлагт хайртай болхоор үсэрдэггүйг ойлголоо. Зарчим нь тийм юм байна. Шүхэр нь байн байн эвхэгчээ аврах ёстой юм байж. Харин амиа хорлогчын (эсвэл алуурчны) ямар нэгэн буруу бодол толгойнд нь оруулахгуйн тулд байн байн тэр шүхрийг нь байраар нь сольдог юм байна. Тэр бяцxан хамт олонд бүгд нэг нэгнээ хараа хяналтанд барьдаг юм байна. Хэн нь сайн залуу шиг мөртөө, буруу эвхээд байна? гэдгийг харах бэрх. Буруу эвхэсэн шүхэр хэн нэгэндээр ноогдвол яана?
Тийм учраас нисгэгчид нь тайван нисдэг юм байна лээ.

Нэг ийм аймшигтай шударга ёс байдаг юм байна… Хүн хийсэн буруу үйлийнхээ төлөө бүрэн дүүрэн хариуцлага үүрдэг юм байж. Нүдийг нүдээр.

•October 12, 2009 • Leave a Comment

Энд тэндээс мэдээ сонсогдов:

Орос Холбообы Улсын төлөвлөгөөний ихэнх нөөц Зүүн Сибирь ба Өрнөдийн Хязгаарт оршдог. ОХУ нүүрс, үнэт металл, аппатит ба молибдены үйлдвэрийг хуваан эзэмшхийг мэдэгдэв. Харин БНХАУ улсын зүүд хойд нутгуудаар гууль, тугалга, мод модон эдлэл, галд тэсвэртэй хаалга, янз бүрийн тоног төхөөрөмж техник гаргахын гадуур, зэсэн цаас ба тоопий бэлднэ гэнэ. Харин орос-хятадын ажилгаа ирээдүйн арван жил “Бидний түүхий эд- таны мэдлэг” гэдэг зарчимаар ажиллах болно гэж Хятадын стратеги Судлалын төвийн дарга Алексей Маслов хэлжээ. Энэ нь Оросын өмнө дурьдсан нутгуудын үйлдвэр завод нь шаардлагтай хэмжээний технологын шаардлага хангаагуйгаас гадна, өртөг хямд тусна гэдгээр тайлбарлав.

Хараад байхнаа оросууд Хятадын түүхий эдийн үүсвэр болоод байга бололтой?

Орос хятад хоёрын барааны эргэлтний дүнг хархаар ч бас сонин сонин бодол төрөх юм? Одоогын байдлаар бол Орос Хятад хоёр шал өөр ертөнц гэдэг нь харагдах юм- стратегийн төлөвлөлтийн дарга Николаев хоёр орны эсрэг тэсрэг дүнтэйгээр жилийн хоёрдугаар хагасыг давсанд санаа зовнисноо илэрхийлэв. , страны показали абсолютно противоположные результаты во II квартале 2009 г.: Дотоодын нийт үйлдвэрлэлээр БНХАУ 7,9% өсөж, ОХУ ых эсрэгээр, 10,9% унсан байв. Эрх тэгш хамтын ажилгааны тухай ярих болоогуй байна, гэж үүнд нэмж дурьдсан байна. Орос өрсөлдөөнийг дийлэхгүй гэсэн үгүү? Нэг сонирхолтой юм харагдахын: ОХУ зоригтойгоор ардчилалын зам дагтал, БНХАУ яагаад ч юм хоцрогдоод улиг болсон коммунизмтэйгээ зууралдаад байна? Харин ардчилалыг хөөсөн орсуудын аз жаргал өсөх биш- харин ч идэх хоолых нь үзүүлэлт навс унаж байна. Яагаад ч юм, үйлдвэрлэлээсээ амьдардаг орны үйлдвэрүүд нь будаа болж, хүн ам нь үхээд байдаг… БНХАУ-д яагаад ч юм, иргэд нь таргана тарвагын төрхөндөө ороод байдаг… Саяхан ч билүү, Дмитрий Медведев “Россия, вперёд!” гэсэн уриа лоозон гаргаж, улс орны явах чиг заасан- тэгсэн хэрнээ цаана нь баахан юм будаа болоод байдаг? Ардчилсан эх орноосоо оргосон азербажан тажыкууд ч оросыг босгохгуй байгаа бололтой. Яагаад ч юм, хятадууд хийх ажлаа зөв хийнэ байх гэсэн таамаг толгойноос минь гарахгуй байна. Тэнд ч паати болохгуй л даа. Манайхны дарга нар шиг хамаатан садангаа биш, өндөр зэргийн боловсон хүчингээ мэргэжил дээшлүүлэлтэнд явуулж таараа. Би европын нэгэн ундаа паавны нэг газар хэсэг зураг дарж явлаа- тэнд хэдэн дадлагын хятад оюутнууд таардым байж. Гэвч тэд гадаадад ирсэн манайхан шиг ийшээ тийшээ тэнээд дэлгүүр тонох биш харин ч хятадынхаа цагдаа маягын гар тэднийг дагаад явж байдаг юм байлээ. Юм хийвэл тэднийгээ цоожлоод, цоожтой хэвээр нь хятад явуулна. За, ардчилалын уриа лоозон дор хятадууд зүүн өмнөд Сибирийг гартаа авлаа.

•September 25, 2009 • 1 Comment

18-р зуун.

Британы Ост-Индын Компанийн цэргүүд 1757 онд Бенгалын Эзэн Хааны хүчийг бут цохиж, Бенгали, Бихара ба Ориссаг бүрэн эрхэндээ авч гэнэ. Газрын зургандээр Энэтхэгийн зүүн хавиар олж болно. Шинэхэн тусгаар тогтносон улс бий болгоод, шинэхэн эздийн гүйцэтгэсэн ажлуудын дунд бенгалын эрдэний санг хурааж, ард түмний дунд үнэт зүйлс хураалгах тушаал гаргаж гэнэ. Гэгээн цагаан өдрөөр дээрэмдэж байгаа гэсэн үг байгаам.

Гэвч үүндээр зогсолгуй, хэрцгий татвар ноогдүүлж, төлж чадаагуйг нь хорьж, өргөнөөр тамладаг байв. Ихэнх бенгалын дархад, зураач, урлаач нарыг өөрийн компаний олон хэсгүүдэд ажлуулж эхэлж гэнэ. Уг арга хэмжээнээс болж, дараахь 1769-70 онд асар том өлсгөлөн болж, үүний улмаас амь наснаасаа 7-оос 10 сая бенгальчууд өнгөрчээ. Гэвч энэ нь англичуудад сонин биш байв,  тэдний сонирхож байсан юм нь мэдээж материаллаг баялгыг гаргах сонин байв.

1780-1790 онд болсон бүр ч том өлгөлөнгөөс болж дахин 10 сая бэнгальчүүд өнгөрч гэнэ. Энэ маягаар, англичуудын “ажлын малын” боолуудын орны оршин суугчдын Зуугаас дээш жил англичууд системтэйгээр Энэтхэгийг дээрэмдэж, орон нутгын эрхлэх ажил газар эдлэл үгүй болжээ. Зарим нутгуудаар бүрмөсөн ч алга болсон гэдэг. Энэтхэгт англичуудын тусламжтайгаар 40 хүртэл сая хүн өлсөж үхсэн гэдэг. Харин Англид тэр үед “Aнглийн алтан оргил үеээ” угтаж байжээ.

Үүнээс сонин зүйл манай өмнөх хөрштөй болж байжээ, яг энэ үед. 1711 онд Ост-Индын Компани Гуанжоу хотод өөрийн төлөлөгчийн газар байгуулжээ. Эхэлж жинхэнэ англи цайг мөнгөөр сольж, дараа нь Энэтхэгт ургуулсан хар тамхиар сольдог болов. Хар тамхины уршгаас болж, асар олон хүн хар тамхичин болж гэнэ. Үүнийг харсан хятадын эрх баригчид хар тамхийг хилээр орж ирэхийг 1799 онд хорьж гэнэ. Гэвч англичууд хар тамхийг хулгайн наймаагаар хил гаргасаар хэвээр байв. Тэр үед жилийн хэрэгцээ нь 900 тонн байсан, бүр нэмэгдэх ч төлөвтөи байж гэнэ. 1838 онд Хятадад орж ирдэг хар тамхины хэмжээ нь жилийн 2000 тонн болж, Хятадад гаргах импортын барааны 3/4 болсонд дуулдахад, хятадууд хар тамхины хэргийг цаазаар авдаг болж. Энэ сайхан уламжлалыг үргэлжлүүлсэн хэвээр буй Хятадыг шүүмжлэхдээ Англи хамгын чанга байдаг билүү? Хүний эрх гээд л…

1839 онд нэгэн хятад цагдаагын дарга 1500 орчим хар тамхичин хүн баривчилж, 20 мянган хайрцаг хар тамхи устгаж гэнэ. Үүнээс болж 1840 онд Английн Хаант Улс Хятадад дайн зарлаж, тэр нь “Нэгдүгээр хар тамхины дайн” гэж түүхэнд мөнхжирсөн.
Азгуй хөрш маань ялагдах ялагдахдаа 15 сая мөнгөн лан төлж, Хонгконг арлаа эрх мэдэлт нь өгч, бүх хятад боомтуудад английн худалдааны хөлөг онгоц татваргуй оруулхаар болов.
Мэдээж хэрэг хар тамхи ой толгойнд багтамгуй хэмжээгээр ороод эхэлсэн нь мэдээж. Хар тамхинаас болж, хятадад 1842 оноос 1881 он хүртэл 47 сая хүн өнгөрсөн.

Гэвч үүгээр дуусалгуй, Хоёрдугаар Хар тамхины Дайн хятадын хүчийг бүрмөсөн үгүй болгов. , 1854 онд Англи, Франц ба АНУ-ын бүрэн эрхт элчин сайдууд Хятадаас хар тамхины наймааны ганцаарчилсан эрхийг шаарджээ. Хятадууд дургуйцаж. Тэр үед англичууд Оросуудтай ноцолдоод, маш цаг зав муу байсан тул, хүлээж байж, Энэтхэгийн ситхүүдийн бослогыг дараад дууссаны дараа дайн зарлажээ.
Хятадууд дахиад л сайн бэлтгэгдсэн английн армид бут цохиулжээ. Ялсан орнууд шаардлагаа тулгахдаа, Францид ба Их Британид худалдаа хийхэд хилээ нээж, хятадуудыг Францын ба Английн колониудад ажлын хүчээр ажилхаар зөвшөөр хийг шаарджээ. Уг гэрээ нь Орос, Франц, Их Британи ба АНУ-ын хягагчдын хараан дор бичигдэж, түүхэнд Тянжины Гэрээ  нэрээр алдаршжээ.

TO BE CONTINUED…

Чоны сүрэг

•August 14, 2009 • Leave a Comment

Он жил байшингын оройгоос үсэрсэн амиа хорлогч мэт хийсэн одох юм. Он жил нэг нэгнээ сольж, үе үеээ солих шиг- нэг л мэдэхэд амьдрал өөрчлөгдсөнийг ухаарна.

Саяхан л хэдэн мангар бацаануудыг эцэг эхтэй нь толгойгоо унжуулаад тасгын өрөөнд зогсож байтал, одоо тэд насанд хүрч зарим нэг нь мэдээллийн самбардээр: Онц хүнд гэмт хэргэтэн эрэн сурвалжлагдаж байна! гэсэн гарчиган доор өсөж том болсон тэр жаалуудын гэрэл зураг нь харагдана.
Гэмт хэрэгтэнгүүд ч өөрчлөгдөж, би ч бас өөрчлөгдсөн. Боддоо, хэдхэн жилийн өмнө бүх юм өөр байсансан- миний харж байсан нүүр царай бүгд намайг хүндэтгэж байгаа мэт санагдаж билээ. Харин одоо…
Автобусанд, микронд, гадуур явах зуур, эхэндээ миний дүрэмт хувцас үл хүндэтгэсэн харц, уруулаа жимийх голсон царайнууд. Эсвэл ил тод үзэн ядсан харц.
Энэ бүгд хортой сум мэт сэтгэлд шигдэн, мөс нь жилээс жилд намайг өөрчлөв. Дусал дуслаар уурын аяга дүүрнэ.
Дух дундуур зүссэн гүнзгий үрчлээс сууна. Хаанаас энэ гарч ирэв, өчигдөр ч билүү, уржигдар ч билүү- байгаагуй юмсан гэж толинд ширтэхдээ бодно. Эцэстээ энэ том тулалдааны талбарт бага багаар ялагдан дийлдэж, үл үзэгдэх дайнд аажим аажмаар ухарсаар л байгаагаа ухаарна…
Хүнийг хайрлах, өрөвдөх, ойлгох мэтийн үг аажимдаа мартагдан, харанхуйруу одно.
Сэтгэл судлаач энэ бүгдийг Бодит байдалт шүүмжэлтэй хандах гэж нэрлэнэ.
Захын хөлгүй гуйлгачин тасархай хөлнийхээ үлдэгдлээ газар чирэн, муухай дуугаар мөнгө гуйна. Холоос хараад, сэтгэл зүрхээ хад чулуу мэт болгоно. Учир нь түүнд чи ойртох л юм бол нөгөөх харцаа чулуудаад, миний өмнөхөн нусаа нийж, гуталруу ч шүлсээ хаяж магадгуй.
Энэ нь нүүрлүү нулимахтай адил- харин сэтгэл дотроо нүүрээ арчаад, дотоод хүн амандаа шалны алчуураар цохиулсан мэт догшроод ирнэ.
Энэ муусайн балмадууд! Чи сая юу гээд хэлчвээ? гэж гайхсан маягтай өөрийгөө харна. Саяхан л хүн бүр эрх тэгш, хүн бол адгуус биш бодож яваагуй билүү? Чиний дүү эгч, аав ээж шиг чинь хүн гэж бодож байсан бишүү? Үгүй ээ, энэ чинь аль олон жилийн өмнө тэгж бодож байсан.
Өдрөөс өдөрт хүн гэдэг чинь харанхуй, балмад, анхнаасаа гэмтэй гэдгийг ойлгоод ирнэ. Өдрөөс өдөрт нийгмийн хог шаартай туслаар байгаад, тэр хог шаар нь чамайг араасаа модон жорлонгийн ялгадасруу живэхдээ татан орно. Эхэндээ өвдгийн чинээ, дараа нь мөр, эцэстээ толгойтойгоо цуг тэр ялгадасанд орж, толгой өндийлгөн амьсгаа авах гэтэл- сонирхол үгүй болж, ёроолын гүнрүү живнэ.
Нүүр, харц, хандлага бүх нь өөрчлөгдөнө. Хүмүүсийг хархад амар байхын тулд хөмсөгө өөрийн эрхгүй зангирна. Орой нь өөрийгөө Хөе залуу, чи ийм байлуу гэж гайхан асууна. Хэзээ ч амьдралдаа хамгын сүүлийн удаа баярлаж байлаа? Мартаж орхиж.
Толинд хүйтэн чулуун харцтай тулна. Энэ харц нь хүмүүсийг замаас холдуулна, харин тэд ард хоцорч, айдас үзэн ядалт хоёр хосолсон харц нь нуруунд шигдэнэ. Гар зангирч, унтахдаа хүртэл зангидсан нударгатай байхаа анзаарна.
Юм мөрөөдөх сонирхол ч үгүй болж. Мөрөөдөхөд хүч хэрэгтэй, харин тэр хүчийг хаанаас авах бэ? Хамаг хүч ширгэж, ядарсанаа л мэдрэнэ.
Унтахдаа бие булчин бүхэн байнгын бэлэн байдалтай байгаагаа анзаарна. Ийм байдалтай сэрдэг болсноо ч анзаарна. Суларч л болохгуй. Биеэ суллах л юм бол тэд намайг барьж иднэ- хэн ч байсан хамаагуй. Миний дотоод хүн улам хүчтэй болхоо мэдрэнэ.
Орчин тойрон гэжүү? Эргэн тойрон намайг зөвхөн донгио, мангардуу царай хүрээлнэ. Толинд хараад бас тийм царай харна. Бид өчигдөрхөн багын, сургуулийн, академийн найзууд байсан боловч, өнөөдөр бол хамт ажилхаас өөр аргаггуй ажил нэгтнүүд. Тэвчихээс өөр аргаггуй.
Би робот адил нэг л адилхан ажлаа хийнэ, эцэстээ өмнө нь анзаарч байгаагуй бүгдийг анзаараад эхлэнэ. Эсвэл өмнө нь анзаархыг хүсдэггүй, ягаан нүдний шил зүүсэн байсан юм болвуу? Ямагтаа харц хурцлагдаж, эцэстээ өөр өөртөө Чи хийнэ гэж мөрөөддөг ажил чинь энэ мөнүү гэж санаандгуй асуулт тавьна. Гэвч хариу олдохгуй, магадгуй тэр хариултнаас дотроо айж эмээдэг байх.
Бусдуудын адил инерцын хүчээр би хөдлөнө. Ажил бүхлээр миний хүчийг сорно. Хэзээ л нэг тайван унтаж амрах болвоо, гэж дэмий мөрөөдөн ажилсаар…
Хүү минь одоо хэдтэй билээ? Аравтай билүү, арван гуравтай ч билүү? Чөтгөр алагд, хэтэрхий орой хүүтэйгээ ухаарч, миний оролцоогуй өсөж, надад ч, түүнд ч оройтсон ухаарал ирнэ. Тэр маань миний амьдралыг үзэх үзлийг ойлгохгуй, ойлгохыг ч хүсэхгүй.
Тэгээд цааш нь ажиллана. Байн байн тэр нэг нь алуулсан, тэр дээрэмдүүлсэн, энд суйлуулсан гэсэн мэдээ л чихэнд дүнгэнэн.
Сурсан дассанаараа хурдхан тэр мэдээллийг тэмдэглэлийн дэвтэрдээрээ зурж, сэтгэлээрээ хүлээн авахаа больно. Угаасаа энэ нь маргааш ч, нөгөөдөр ч байх болно гэдгийг ойлгоно. Үргэлж ийм байсан. Байх ч болно. Ертөнцийн жам учраас.
Амтыг нь ч мэдрэлгүй, гуанзны хуушуур залгилан, хуралд цуглана. Юу гэнээ, энэ юун хүмүүс бэ? ТА НАР ГАДНА ХҮЛЭЭЖ БАЙ, БИД ХУРАЛТАЙ БАЙНА! гэж чангахан хэлж, таван минут ч болгон энэ царайнуудыг харахгуй байхымсан гэж бодно.
Эцэстээ хүнд өвчтөнгийх шиг нойронд автагдан, шөнийг өнгрөөнө. Иргэдийн амар тайвныг хамгаалах, нийгмийн аюулгуй байдлыг хангаж, зуудаг нохой мэт ард түмнээ хамгаалья гэж боддог байсан үе ч өнгөрч. Дэлбэрэх мэт шөний дуудлагаар орносоо суг үсэрдэг ч баяр баясгалан ч өнгөрч. Анхандаа дуудлага хүлээж, гэмт этгээдүүдийг барьж, хамгын түрүүнд иргэн гэмт этгээдийн дунд зогсож биеэрээ хамгаална гэж боддог байлаа. Хамгын түрүүнд зоригтойгоор аюулт гэмт хэрэгтэнг барья гэж үнэнгээсээ амь биеэ хайрлалгуй зогсдог ч байлаа.
Одоо бол унтарсан чийдэн мэт толгойгоо дэрэндээ хүргэсэн үгүй, тасран унтана. Тасарсан шигээ сэрнэ, хартал- үүрийн гэгээ цонхоор харагдана. Хоёр цагын дараа ажилтай.
Гэрээсээ гарна. Дуудлага ирнэ. Хүн амь. Дахиад уу? Таниулахд очно, үхдлүүдийн ба ялгадасын үнэр. Цус болсон хувцастай гэмтлийн эмч нар, тасархай үе мөч- харанхуйвтар хонгилуудад хэвтэх согтуучууд.
Удалгуй, больдог ч юмуу гэсэн бодол толгойнд уйтгартайгаар хөвөрнө. Болиод хаачхуу? Хөгшин сармагчинд шинэ илбэ заах цаг нь өнгөрсөн, тэгээд хуучин цагдааг хэн ажилд авах уу?
Манаачаар ажиллах уу? Бодолоо тэр дороо дараад, ажлаа цааш нь үргэжлүүлнэ. Чамайг ойлгох хүн энэ хорвоод үгүй. Үүнийг байнга санаж яв. Үхэн үхтлээ энэ аюултай ажлаа хийж, чадлаараа хальтрахгуйгээ хичээнэ.
Захын гудамжаар өөдөөс хүний урсгал ирнэ. Энэ юун хүмүүс бэ? Яасан заваан, гөлийсэн царайнууд бэ? гэж огьдос хүрнэ. Гэвч тэр дороо бүгдийг хараар харж сурч, энэ хараар хардгыг би яаж ч өөрчлөж чадахгуйгаа ойлгоно. Гэр бүлээ харна. Тэд намайг яаж тэвчдэг бол?
Нэг настай эмэгтэй зүрхээ барин, газар унана. Худлаа дүр үзүүлж байгаа юм. Найзууд нь одоо халаас чимхэж байгаа гэж өөрийн эрхгүй бодогдоно. Нэг хүн харангуй шөнөөр хаягдсан барилга дээр зодуулж, дээрэмдүүлж байна. Харсан боловч, хараагуй юм шиг өнгөрнө. Тэр хүнийг хамгаалж, амь эрсдлээ гэхэд, миний гэр бүлийг тоож хамгаалах хүн үгүй болно. Муухай хашгирахыг нь үл тоон, гэрлүүгээ алхана. Миний жижүүрийн цаг дууссан. Тэгээд ч надад зэвсэг байхгуй- байлаа ч, бид нарт тараадаггуй. Итгэдэггүй учир.
Би америк цагдаа биш, надад биеэ хамгаалах олигтой мэх заавар заагаагуй, заалаа ч тэрийгээ давтаад, дасгал сургууль хийгээд байх цаг зав байхгуй. Тэгээд ч хэнд хэрэгтэй юм? Маргааш юмуу, ирэх долоо хоногоос болье, гэж өөрийгөө хуурна. Одоо ядарч байна.
Муу бодол улам ихсэнэ. Өдрөөс өдөрт, цагаас цагт, хором болгон- тэр бүгдийг хаяа хаяа архиад дарна, бүгдийг мартаж өөрийгөө нэг хуурна. Эцэстээ тэнэг нь тэнэгийн цувааг залж, сохор нь сохроо сохроор нь дооглодог энэ бүгдээр яах юмбэ? Хэнд хэрэгтэй юмбэ? Ингэж өөрийгөө хуурах ч гэж.
Хэн энэ бүх хуурамч жүжиг зохиосон юмбэ?
Шүдний сойз шиг богино үс, нүүрийг их ширүүн болгож хувиргадаг- эцэстээ тэр ширүүн төрх нь дотор хүртэл бат сууна- дараа нь хэрцгий, хатуу хүнд байдал улам даамжирна. Яг л нөгөө цагдаатайу цуврал кинонууд шиг- тэр нь харин улам хальж, өөрийгөө хянахыг оролдох боловч, хэтэрхий оройтсоноо ойлгоно.
Яг л Гамлет жүжиг шиг. Гэвч Гамлет бол шөнөөр өөр өөрөө байх чадалтай, тэр хунтайж, харин би-…
Адилхан проблемтэй боловч, өөрийгөө угаах газар үгүй. Угаагаад ч яах юм..? Гамлетын угааж цэвэрлэдэг тэр бохир нь миний амьдралын орчин болсон. Нэгэн зах хязгаар гэж бий, тэрийг давж болдоггуй- учир нь хүн төрхөө мартддаг учир. Гэвч би тэр хязгаарыг давах бү хэл, хараанаасаа алдаж юу байдгийг нь ч мартаж.
Бүх юм зүгээр, бүх юм зүгээр гэж өөр өөртөө байн байн давтана- тийм л байхаас өөр аргаггуй. Хэнд үйлчилж, хэнийг хамгаалах юм? Ард түмэнээ юү? Эсвэл эрх мэдэлтэнгүүдийг үү? Тэдний хувьд би чинь зүгээр л нэг шүдэнз, бусдаас ялгагдахгуй шүдэнз. Шүдэнз нь хайрцаг дүүрэн учир, тамхиа асааж дууссаны дараа шалбагруу хаяна. Хэрэггүй энэ амьтнаар яах юм?
Бүх юм харж байгаагаас амархан- унаж буйг түлх, тэгвэл чи өөрөө дээшлэх болно. Энэ бол энэргийг хадгалах хууль үйлчилж байгаа хэрэг.
Бүх юм өөр байж болох л юм- гэхдээ миний хувьд биш. Бусдын төлөө л тэр нь уйлчилдэг юм, тэр нь. Санаж яв.
Залуу хүн байна чи, бусдаас нэг юм сайн мэдэж байгаа бол- бусдуудад тэрийгээ битгий харуул, санаачлага бүү гарга. Чиний бусдаас илүүг мэдэж байгаа чинь сайн хэрэг, гэвч тэр чинь хэнд ч хэрэггүй, хэнд ч сонин биш- битгий өөртөө анхаарал тат!
Санаачлага гаргасан чамайг л хариу нэхэж, хананд тулгах болно шүү гэдгийг ойлгоорой. Чиний ухаалаг  хэлсэн үг болгоныг чинь тэд өөрийн ойрийг л хардаг ухаанаараа ойлгож, инээж дооглон, эцэстээ чамайг хугараад, бууж өгсөн цагт өөрийн болгоод гаргаж ирнэ.
Тэд албан тасалгаануудаар сууна, харин чи явж ажил хийнэ. Хоосон хоржигносон ходоодтой, нийгмийн хог шаартай харьцаж явах болно. Амьдралын туршлаг сурсан, хал үзсэн хүмүүс хэлдэхдээ: “Амь наана там цаана болоод ирсэн үед хүн бусдын хэлснээр биш, өөрийхөөрөө явж амьд үлддэг юм” гэж үнэн бичсэн байдаг.
Тэгвэл чи зөв шийдвэр гаргаж, магадгуй амьд үлдэнэ.
Газар тэнгэр шиг бай, үл үзэгдэгч аморфон биет бол- бусдын нүдэнд бүү тус. Тусах тусам чамайг доош нь татна, үзэн ядна, атаархана.
Үгүй бол чи хурдан доошоо нисэж, нурууруугаа байн байн аль аль ч талаасаа  хатгуулан чичлүүлж газар ойчих болно.

ТӨГСӨВ.

Ярилцлага авсан, эмхэтгэсэн: АмонРа.
2002 он.

Ажлын гараа (Богино өгүүлэг)

•August 14, 2009 • 2 Comments

Тооцоолон бодохын хэлтэст дадлагын шинэ ажилтан нэмэгдэж гэнэ. Шинэ ажилтан нь дөнгөж их сургуулиа төгссөн, ажлын дадлага баргалж үгүй, цэцэг цэврүү шиг Сүрэн охин аж. Удалгуй хэлстсийн дарга Гомбожав-гуай нь түүнийг өрөөндөө дуудан:

-Охин минь, ахдаа алаа харуулаач..? Ах нь гараараа оролдохгуй. Ахых нь нас нь яваад, хархаас цаашгуй. Зүгээр хараад л боллоо. гэж хэлж гэнэ.
Сүрэн охин шоконд орж, хэсэг амаа ангайж зогссоноо:
-Та яаж ингэж хэлж чадаж байна?! гэж чанга орилон, -Та намайг арай гудамжны хүүхэн гэж дуудсангуй, та яасан ичдэггүй хүн бэ?! гэж хашгиран, хаалга тас хийлгэн зугтав.
Дарга нь уурлаж гэнэ.
-Үгүй ерөө, хараач гэнэ..! гэж хэлээд, ерөнхий нягтлан Норжмааг дуудан: Та энэ хаалгыг хараач, яасныг? Харж байна уу, тэнд цуурсан байна…
-Хаана, Гомбо-гуай?
Норжмаа эгч хаалгыг сайтар ажигласан ч, сонин содон юуч нүдэнд нь тусахгуй байв.
-Үгүй ээ, та тэр хаалганы нугасыг сайн хараачээ- тэр! Бүр мултартал нь савдаг, ямар зэрлэг амьтан бэ!
-Пөөх, тийм байна шдэ! Хүүе-ээ, ямар балмад амьтан нь ингэдэг байна? Пөөх, паах…
-Манай нөгөө, яагаав? Дадлагын шинэхэн охин л тэгж дүрсгүйтэж байгаа юм.
-Сүрэн үү даа?
-Тиймээ, би бүр айж гайхаад… Хүн соёлтойгоор алаа харуулаач гэж байхад, хашгичаад л, орилоод л! Тэр хараач, хаалгыг? Энэ хаалгыг яанаа?
-Пөөх, ийм тэнэг хүн байсан юмуу? гэж нягтлан толгойгоо сэгсчин, хаалганд учирсан гэмтлийг харж байв.
-Тэнэг биш байхаа, харин ч сэргэлэн нь дэндсэн. Бүгдийг тооцолсон байхгуй юу- надруу хашгичих, яаж хашгичиж хаалга саван гээд… Одооны залуучууд гэж, бүгд тийм болсон.
-Харин тиймээ, одооны залуучууд гэж! гэж хэлээд, Норжмаа гуай гараа савчив.
-Бүгдийг өмнөөс нь төлөвлөж, их айхтар болоод байгаа юм! Хаана сул хэвтэж, хаанаас зулгааж авчихыг андахгуй.
-Тийм шүү, тэд чинь тийм болчоод байгаа юм.
-За Норжмаа гуай, та тэр охиныг сайн л ажиглаарай даа, тэр хүн яаж ч мэдэх хүн байна шүү. Хулгайлаад эхлэхийг нь хэн бай гэхүү?
-Тийм шүү, тийм. Би сайн харнаа, гэж Норжмаа гуай толгой дохин, хэлтсийн даргын өрөөнөөс гарахдаа:
-Энэ залуучууд гэж… Гүй мөн ч айхтар болжээ, тц тц. гэж шагшин үглэсээр, өрөөндөө одов.
Энэ үеэс эхлэн, Сүрэнгийн хувьд маш хүнд үе ирэв. Албан тасалгааны хонгилуудаар цаас бичиг тарааж явхад, нарийн бичиг эмэгтэйчүүдтэй таарах болгонд хоорондоо:
-Тэр хаараач, нөгөөх хөндлөн чинь явж байна. Үгүй ерөө, өөрийгөө хэн гэж боддог юм болоо? Үхээнц юм байж… гэж шивнэлдэж байв.
-Бас нуруугаа эгцлээд явж байгааг нь! Үзүүлэндээр явж байгаа юм шиг, онгироо амьтан бэ.
-Өөр өөртөө улам үнэ хадах гэж байгаам, наадах чинь.
-Алаа л харуул гэсэн биздээ, юун сүртэй амьтан бэ. Үхэр шиг зөрүүд амьтан бэ…
Хамт олны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдтэйгээ бүрэн дүүрэн санал нэг байв.
-Сүрэн чи, даргатай тэгж харьцаад хэрэггүй байсан юм даа, гэж өрөвчхөн сэтгэлтэй хэлтсийн ахмадууд хэлж байв. -Го,бо-гуай чинь их намбалаг, хөдөлмөрийн гавьяат цолтой хүн юм шүү дээ. Бас их тусч. Би хүүгээ хадамд гаргахад, бүр унаа тэрэг гаргаж өгч байсан гээд бод л доо. Тооцоо энээ тэрээ гэсэн чинь, юун тэр тооцоо гэж байсан шд. Тийм тусч хүн байхгуй юу! Харья гэсэн бол, харуулаад л болоо биздээ.
Сүрэнгийн амьсгаа багтран, улаан лооль шиг час улаахдаа:
-Та яаж тэгж хэлж чадаж байна аа, и-и-ий!  гэж ичиж, уурандаа уйлдаг байв.
-Чи айн гээч, дарга маань гэдэг чинь мөн ч их сайхан сэтгэлтэй хүн дээ… Чи ойлгохгуй л байна даа. Ямар гараараа оролдоно гэсэн биш… Эсвэл чи хүн амьтнаас содон юмуу?
Сүрэн охин болсон болгоноо найз залуудаа ярьж, уйлав. Найз Золбаяр нь хуулийн сургуулийн төгсөх курсын оюутан болхоор, амьдрал ойлгодог, юм үзэж харсан, сайхан сэтгэлтэй залуу байв.
-Аймар балиар аа, яг ингэж хэлсэн гээд боддоо! гэж Сүрэн дахин уурлан, яриагаа өндөрлөв. Золбаяр толгойгоо майжив.
-Айн гээч, Сүрээн… гэж Золоо итгэлгүй эхлэв. -Ажил гэдэг чинь, их юм үзэж хардаг юм шүү дээ…
-Золоо, чи чинь юу яриад байна, юу гэсэн үг бэ?! Үзүүлсэн нь дээр гэж байгаа юмуу?
-Гараараа оролдохгуй гэсэн бол, гайгуй юм бишүү? Найзыгаа ойлгож, бүрэн дэмжилгүй яахав, гэдхээ амьдрал гэдэг чинь… Юу гэмээр ч юмбэ, уян хатан чанар шаарддаг гэхүү дээ. Амьдрал гэдэг чинь амаргуй л даа…
Ээжийх нь хариу мөн адил жигтэй байв.
-Охин минь охин минь, чамайг хараад бүр зүрх шимшрэх юм. Чамайг хараад ажиглаад байхад, удалгуй чи ажил ч үгүй, мөнгө ч үгүй, итгэл найдвар ч үгүй явна шүү. Чи ер нь юу бодож явдаг хүн бэ, зорилго чамд байна уу?
-Ээжээ, энэ чинь ямар хамаатай юмбэ? Намайг гутаан доромжлож байхад, чи мөнгө яриад байхын!? гэж Сүрэн дахин дахин час улааж, уурлав.
-Бас юу гэмээр байна чи, айн? Бас ээжийгээ загинах нь уу чи? Бас юу гэмээр байна чи, хэлэд аль! Аливээ, алив! Миний тэтгэвэрийг арай саятангын тэтгэвэр гэж бодоогуй биз? Барагтайхан л байж үзээрэй! Гэртээ нэг ч төгрөг авчраагуй байж, бас их зантай. Тэтгэвэрийн 80 мянгаар чи амьдраад үз, чадахгуй шдэ чи.
-Ээжээ, энэ чинь балиар шдэ! А-а-а, гэж чангаар уйлав.
-Үгүй ерөө, хаанаас ийм үг сураав чи? Арай Есүсийхэнтэй нийлсэн юм биш биздэ? Хаанаас ийм үг сурваа чи, айн? Ажилгуй болох чинь дутаа юу, хэлээд аль чи?
Орчин тойрны хүмүүсийг харж, Сүрэн ихээхэн бодолд автав. Хувийн орон зайгаа хамгаалж мэддэггүй охин, орчин тойрноос хүн хамааралтай болхоо бага багаар ухаарч эхлэв.
-Гомбожав гуай, гэж Сүрэн даргын өрөөнд орж ирж, сулхан дуугаар хэлж гэнэ. Сүрэн хувхай цайсан бөгөөд, нүд нь уйлснаас болоод ихээхэн хавдсан байв.
-Би танд, нөгөөхөө… Би бэлэн… Юугаа… Доодхоо харуулья… гэж Сүрэн шал ширтэн, номхон зогсож байв.
Гомбожав гуай ширээндээрх үнсний саваа харж сууснаа, тамхиа унтраах зуур:
-Бэлэн гэнээ чи… Би чиний алыг хархад бэлэн үү гэж чи бодсон уу? гэж чанга дуугаар хэлэв. -Хаалга эвдэж, болчимгуй зан гаргадаг хүүхний алыг хархад би бэлэн гэж чамд хэн хэлээв?
Дарга түүнийг сэжиглэсэн харцаар шинжив.
-Цаана чинь мужаан ирээд, яаж ч чадахгуй байна- хаалгыг хэн төлөх болж байна, айн? Хэн төлөх юм бээ?
-Уучлаарай Гомбо ахаа, би дахиж тэгэхгүй…
Сүрэнгийн нүдэнд нь нулимс бөндөгнөв.
-Дахиж тэхгүй гэнэ шүү… Чи зөвхөн намайг доромжлосонгуй, надаар дамжуулан чи бүх хамт олныг доромжлосон гэдгийг, чи ер нь ойлгож байна уу?
Сүрэн охин тэвчилгүй, чангаар уйлав.
-Би тэгээд яах юмбэ, яахын?
Гомбо дарга ууртай нь аргаггуй ширээний нэг өнцгөөс нөгөө өнцэгрүү албаны бичиг баримт ялган:
-Яах яах гэнэ шүү… Хамт олны өмнө харуулхаас өөр арга байхгуй даа! гэв.
Сүрэнгийн нүд харанхуйлан, ходоод нь мушгиралдан зангирав. Гэнэт амаа гараараа дарж, жорлонруу хамаг хурдаараа гүйв.
-Мартын 8-ны Баярын өмнөх бэлтгэл ажил, уралдаан зохион байгуулалтын хурлаа үүгээр өндөрлөлье,- гэж ерөнхий нягтлан Норжмаа яриагаа төгсгөөд,
-Одоо манай байгуулгын хамт олны шинэхэн гишүүн маань, ихээхэн дүрсгүй загинаж, хамт олны сэтгэлд сэв суулгасныг сайн санаж байгаа билээ. Гомдоосны эцэст алдаа дутагдлаа ухаарч, засарч зөв замаа олохын тулд чадах бүхнээ хийх хүн та бүгдийн өмнө урья! гэв.
Уйлж хавдсан, муухай царайлсан Сүрэн тавцандэр гарав.
-Миний буруу байжээ, гэж Сүрэн сөөсөн дуугаар хэлэв. -Би олон юм ойлгодоггуй байлаа. Би тасгын эрхлэгчийг доромжилж, хамт олныг бас гомдоолоо. Одоо би бүх алдаа дутагдлаа ойлголоо, чадах ядхаараа засаж залруулхаа хичээнээ. Намайг уучилна уу! гэж хэлээд, эхэлж өмдөө, дараа нь дотоожоо шувтлав.
Хамт олныхондоо сайн харагдуулхын тулд, сандалдээр сууж, хөлөө хоёр тийш нь болгов. Хананы сонины сурвалжлагч хэд хэдэн удаа зураг дарав.
Сүрэн даргаруугаа харж, сулхан дуугаар:
-Болоо юу? гэж асуув. Гомбожав гуай дуугуй суусаар байв.
-За одоо болло Сүрэн, баярлалаа. Чи алдаагаа ухаарч, засрах зөв замдаа орсон гэдэгт найдаж байна. гэж ерөнхий нягтлан хэлэв.
Гомбожав гуай 2 хоногын дараа тохиосон Мартын 8-ны үдэшлэгдээр, Сүрэнгийн тухай санал бодлоо хуваалцахдаа:
-За мэдэхгүй юм. Засарсан байх л даа. Одоохондоо ажиллаж л байг. Гэвч хамт олонтой санал нийлэхгүй, эсвэл бүр хамт олонтой хүл амаа ололцохгуй юм шиг санагддаг. Бас ааш зан муутай, гэж хэлэв.
ТӨГСӨВ.
AmonRa, 07 cap 2009 он.

•July 29, 2009 • Leave a Comment

Парк

Паркын оронд Диснелэнд барьна гэсэн, одоохондоо ойлгомжгуй харагдаж байна.
Бодвол дэлхий сүйрлийн дараахь Дисниланд барьж байх.

•June 21, 2009 • Leave a Comment

Хэдхэн хоногын өмнө, надад нэгэн орчуулгын захиалга орж ирэв. Даван заалт гэж байх юм, тэр нь. Нэгэн монгол гэр бүл гадаадын нэгэн баян оронд улс төрийн орогнол олгох ба цагаачлах хүсэлт тавьсан боловч, мөнөөх гадаад орон нь тэднийг хүлээн авхаас татгалзсан тул, тэр гэр бүл нь даван заалт тавьж, цагаачлах хүсэлтийг нь дахин харгалзаж узэхийг гуйсан утгатай захидал байв.

Яг тодорхой би нэр усыг нь бичмээргүй байна- угаасаа бичих зуйл маань түүний тухай биш. Харин эх хувийг нь уншихад, сонин сонин бодол бор толгойнд минь орж ирэв. Уншихад, нөгөө л ардчилалын төлөөх тэмцлийг бичсэн байх юм. Бас ард түмнээ хайхарч хамгаалхаа мэддэггүй төр гээд, өнгөрсөн жилийн уймээнд оролцсон хүмүүсийг тарчлаан зовоож, өнөөх 1937 он эргээд ирсэн юмуу гэмээр юм бичсэн байхын.

Өнгөрсөн зуны тэр онцгой байдалд хэн буруутай, хэн буруугуй гэдгийг ч нэн тодорхой бичсэн байхын. Гэвч нэг л өнцгөөс тайлбарласан байв. Би шүүхч биш- харин би бодлоо л доор сийрүүлмээр санагдав. Төр хичнээн хатуу ч бай, барзгар төмөр нүүрээ харуулавч- хамгын түрүүнд эсэргүйцлийн жагсаал цуглаануудад оролцохдоо өмнө нь сайтар бодож тунгаах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгов.

Жишээ нь, цуглаан зохион байгуулж байна гээд, монгол хүний хөөрүү зандаа байдаг болоод тэрүү, юм болвол шууд олон нийтийг хамарсан жагсаал болон хувирдаг. Өөр өөрийн зөв буруу гэж бодсон болгоноо хуультай тулган узсэн нь дээр юм байна гэдгээ ч ойлголоо. Уг процэссын явцад, хуулийн дагуу юу юу зөвшөөрдгийг хараад, өөр өөртөө олон сонин нээлт хийнэ байхаа. Жишээ нь олон нийтийн цуглаан хяналтнаас гараад эхэлсэн тохиолдолд мэдээж хэрэг хүчний байглуулгынхан оролцох нь дамжиггуй. Тэр өдөр нь цагдаа нар адилхан хүмүүс юм болхоор амралтын өдөргүй үлдсэн болж таарна. Гэр бүлтэйгээ амарч зугаалж байхын оронд намайг харж манаад зогсох нь тэд нарт таалагдах л болвуу..? гэдгийг бодоорой.

Бас нэг сонирхолтой юм нь: Жагсаал цуглаан зохион байгуулагчид ихэвчлэн сонин сонин арга хэмжээ зохиож байх нь харагдах юм- жишээ нь: хэдүүлээ Талбайдээр гоё доргье гээд. Бас доргихын тулд тусгай зөвшөөрөл байдаг гэж бас ойлгох хэрэгтэй. Учир нь зоргоороо Талбайдээр зөвшөрөлгүйгээр доргиод байх нь дэмий хэрэг болж таарна- учир нь олон нийтийн тээвэр унааны сүлжээ зам хаагдан үймээн дэгдэнэ, хоёрт зөвшөөрөл хэрэгтэй.

Нутаг нэгтнүүд маань нэг л сайн ойлгодоггуй бололтой, гэвч олон нийтийн үймээнийг хүчний байгуулгынхан хүч хэрэглэн тараах бүрэн эрхтэй байдаг юм. Цагдаагын тусгайгийн бакь залуу ч бай, олон нийтийн үймээн дэгдэлтийг тараана гэдэг эрүүл мэнд ба амь насанд хохиролтой байж болзошгуй харагдах юм. Тараалт нь цаанаа маш их учиртай байх нь, ажиглахаар.

Жишээ нь Гладатр киноны Максикус орилдог шиг байнга эгнээгээ барьж, чадлаараа тэрийгээ барьна. Учир нь тэр эгнээнд нь нэг л цоорхой гарах юм бол эгнээг эвдээрч, цааш нь цагдаа нарыг гэм зэмгүй цуглагчид зодоод эхлэнэ. Харин тэр эгнээ нь цаашид эвдрэхгүйн тулд цагдаагын арын эгнээ эхний эгнээний цагдаа нарыг тэлийнээс нь сайтар барин зогсдог. Учир нь гэм зэмгүй жагсагчид урд нь зогсож буй цагдаа нарыг эгнээнээс сугалж, улмаар эгнээг эвдэхээс сэрэмгийлж байх нь тэр. Анхандаа тайван харагдах боловч, олон хүний цуглаан нь ихэвчлэн хэрцгийтэлд их ойрхон байдаг- хүн гэж нэрлээд байгаа цугласан мал нь маш их уур хилэнтэй байдаг. Араатан мэт болдог нь бас илт.

Олон түмний бужигнаанд автагдсан л бол, лам хуврага ч бай- ганц хоёрхон хормын дотор араатан болж хувирна. Ажиглах тусам, эгнээнээс суглуулсан цагдаа зодуулж хөлд дарагдан, улмаар эгнээ эвдэрч бусад нь азгуйтах юм бол тахир дутуу болж үлдэнэ. Үүнийг мэдээж цагдаа нар хүсэхгүй. Тийм учраас жагсаалын эхний эгнээнд зохион байгуулагчид нь хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг оруулхыг хичээдэг.

Түүгээр гоё гоё зураг дарж, муусаан цагдаа нар бидний хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг зодож буйгаар гоё гоё зураг дарж болно. Тэрийгээ дараа нь барууны орны нэгэн цагаачдыг хүлээх газар харуулж, энэ балиар зэвхий царайтай цагдаа нарыг хараач, бидний хүүхдүүдийг зодож байгааг нь! гээд л, нулимс дусгана. Харин сайн бэлтгэлтэй гэмгүй жагсагчид ойр хавийн зах хорооллын авгай хүүхэд цуглуулаад, араас нь тэднийг онгироодог юм шиг байгаам.

Хүүхэд эмэгтэйчүүд юм болвол халхалчина, харин тэд нь бага зэрэг азгуйтан, шархадах юмуу бүү хэл алуулсан тохиолдолд, Агуа Их Орны Ирээдүйн төлөөх өргөсөн алтан амийг нь хэнч мартахгуй. Алуулж, шархадсан алтан амгалант амин золиосыг митинг жагсаалын зохион байгуулагчид хэзээ ч мартахгуй. Тэр тусмаа тэдний өөрсдийн эхнэр хүүхдүүд биш болхоор. За тэгээд, эцэст нь хэлхэд- Эх Орны маань иргэд хамгаалагч ба туслагч цагдаагаа харах юм бол- толинд харсантай л адил болно. Шахцалдсан түмэн олны бужигнаанд хөл гараараа биш, харин толгой магнайруу л олигтойхон далайлттайгаар цохиж болдог тул хүүхдээ мөрөндээрээ суулган хувьсгал мувьсгал хармаар байгаа бол, алтан үрийн тань тархийг нь хамгын түрүүнд хагална гэдгийг санаарай. Түүний эрүүл мэндийг улс орныхоо ирээдүйн төлөө золиослосон гэдгээ мэдэж, өөр өөрийгөө л буруутгаарай.