Зураач эмэгтэй онгоцны үйлчлэгч хазав

Гадаадыхны оюуны амьдралыг би их анхааралтагaap ажигладаг юм. Тэгсэн чинь ХОП! Ажиглах материал маань өөрөө гарт минь ороод ирдэг байшд. Онгоцоор нисэxдээ гүнрүү унахаас айсан нэгэн эмэгтэй зураач эм ууж, улаан дарсаар даруулаад онгоцны жорлонд шингэн саван уусан гэнэ.

Нисэхээсээ өмнө 54 настай Галина Русанова эхэлж тайвшруулах эм ууж,
ниссэний дараа онгоцны жорлон орж, жорлонгын шингэн саван уусан гэнэ. Үүний  Үүний дараа биеээ барих чадвараа алдсаж, юу ч санхаа больсон юм байна.
Жорлонгоос гарсныхаа дараа, суудалдаа суун шувуу шиг гараа хөдөлгөн, хажуу суугаа хүний суудлыг өшиглөөд байж.
Үйлчлэгч эмэгтэй түүнийг тайвшруулхыг оролдсон боловч, мань зураач эмэгтэй шувуун дүртэйдээ өөрийгөө хамгаалж чадахгуйг ойлгож, шуурхай дөрвөн хөлдээрээ бууж, нохой шиг хуцан үйлчлэгч эмэгтэйн хөлийг хазаж гэнэ.
Харин Русанова өөрөө тахир дутуугийн тэтгэмжээр Их Британи улсад амьдардаг юм байна. Русанова өөрөө жүжигчин, зураач бас зохиолч бөгөөд, авьяаслаг зураачдын тоонд багтхаас гадна, шилдэг британий галлерегээр үзэсгэлэнгүүд нь гардаг юм байна.
Шүүх түүний буруутайг нотлох юм бол 20 жил хорих ял ба 250 мянган долларын торгуулийн мөнгө төлхөөр болно.

Мэдээг эндээс бүрэн эхээр унших

Зураач эмэгтэйг хэнч ойлгоогуй гэсэн таамаглал байна. Магадгуй энэ бүгд уран бүтээлч хүний гүнийг хайсан явдал байсан ч юмуу?
Бас сонин юм нь тахир дутуу ч юм байна, бодвол оюун ухааны амьдралаас байх… Уншигч та өмнөхөн нөхөр Фриска ба өчүүхэн миний орчуулсан Тасархай Богино Өгүүлгийг санаж байгаа байх. Магадгуй энэ бүгд хоорондоо уялдаа холбоотой байхaa? Нэг л биш шүү..!

~ by AmonRa on May 5, 2009.

One Response to “Зураач эмэгтэй онгоцны үйлчлэгч хазав”

  1. zugeer l uran buteeliin erel haiguul bhgui yu.dotroosoo ym turuh agshin,uwdult

Leave a Reply