бээжин хот

Бээжин хотыг харж үзээгүй хүн ховор л болов уу. Явган тэнэгт мөн дутах юм гарсангүй, мянга сонсохоос нэг үзээд авлаа. Бээжинд олон сонирхолтой тал байх юм- хамгийн түрүүнд надад энгийн хүмүүс нь сонин байв. Гэвч юмыг дэс дараатайгаар нь дээр: Зурагтаар гардаг баатрууд нэг өөр, энгийн ажилчны анги гэж бас нэг өөр- ер нь хятад хүн гэж ямар гээчийн амьтан байдгийг мэдэх, сонжих сониуч зан маань хөдлөх нь тэр.
Ганц нүдэт найз Камераа барин, ирсэн өдөртөө харсан зүгтээ ийш тийш холхив. Хориотой хотоор алхлаа. Мөн Тян-ан-Мин талбайгаар нь алхлаа. Ер нь хамгийн түрүүнд нүдэнд тусдаг зүйл бол: цагдаагийн хяналт. Ардчилсан европуудаар алхаж байгаа юм шиг. Хүмүүс нь л өөр хэлээр ярьж, дүрэмт хувцас нь ялгаатай болохоос.


Хориотой хот нь маш тайван, нам гүм газар байх юм. Ороход 10 юүан төллөө- нэг өнгөт цаасны оронд, билет зарагч өөр нэг өнгөт цаас гардууллаа. Алхлаа. Хаа сайгүй намын удирдагчдын хөрөг зураг.
Нэгэн өөр ертөнцөд орох нь тэр. Нам гүм, цэвэрхэн гудам, цэцэрлэгт хүрээлэн. Хэлмэрч найз маань надад их азтай байна гэж хэллээ. Яагаад гэж асуувал, хориотой хот өдийд жуулчдаар дүүрэн байдаг гэжээ. Ийш тийш хартал- бид цорын ганц зочид хэмээн санагдав.

Энэ олон сайхан зүйлийг хараад, олон ч юм бодогдлоо. Өмнө нь би Хориотой хотын тухай уншиж байсан хэрнээ, нээг их ойшоодоггүй байсан- гэвч түүхэн хуудас амилсан мэт. Хятадын Соёлын хувьсгалын үед ямар азаар дэлбэлээд орхиогүй юм бол гэмээр.
Эргэн тойрон цэвэрхэн, арчлан хамгаалж байгаа нь илт. Аргаггүй байх: 19-р зуунд англичууд Бээжинд ирэхдээ хамаг үнэтэй цайтайг нь авч дээрэмдээд, дээрэмдэж чадаагүйгаа шатаасан. Шатааж дээрэмдэж, эвдэж чадаагүйг нь хятадын өөрсдийнх сэргэлэн залуучууд нь хулгайлж, дэлхийн өөр том музей галерейгээр тараасан. Удалгүй япончууд ирж, хар тамхины наймааг дэмжиж, агаараас бөмбөгдөж, газраар өвчний нян тарааснаар дахин эд зүйлс хулгайлах боломжтой болов.

Уг сайн дурын туслагчдыг зөвхөн Мао найз нартайгаа хөөн гаргаж чадаж гэнэ. Үүнд мэдээж соёлтой Европ ихээхэн дургуйцаж байсан: тэднийг дээрэмдэж, алж, шатааж байхад, баярлаа ч байхгүй гээд, гаднах ертөнцөөс салан тусгаарлажээ. Хятадууд ардчилал сайхан амьдрал, гаднаас тусламж горьдолгүй, харин үхэхийг нь хүлээж байна гэдгийг ойлгож, уйггүй ажиллаж өдийд хүрчээ…

Эртний монгол хаадын төлөвлөж эхэлсэн, манжуудын дуусган босгосон барилга бүгд одоо хятадын ард түмний өмч болж. Арга ч үгүй биз- өөрсдийн соёлоо орхигдуулж, зовлонгийн үнэ цэнийг ойлголгүй Манжууд эрх ямбандаа умбаж, замхран устсан. Хамаг хоол, бэлэн хувцас, эрх ямбыг эдэлж гаднах ертөнцөөс тасрахыг сэтгэл зүйд сайн гэж үздэггүй- хүн зовлонг даадаг болохоос, жаргалыг хэзээ ч дааж байгаагүй.

Хэлмэрч маань: Тэрийг хараа найзаа! гэж хэлээд, хуруугаараа энх амгалант үүдийн оройг заав. Тэнд: ДАЙ МАНЖ гэж бичсэн байх юм. Үлдсэн юм нь л энэ. Олон хүмүүст сонин санагдана байх: гэвч манжууд өөрсдийн бичиг үсэгтэй байсан юм- манай босоо монголтой анх харахад адил. Гэвч босоо монгол биш. Юу гэж бичсэнийг таахад бэрх. Уншиж чаддаг хүмүүс нь мэргэд эрдэмтэд л юм. Манжууд өөрсдөө хятад хүн болж ууссан. Өөрийн Хэл ч үгүй, ус ч үгүй…

Гарсныхаа дараа хоол идэж, баахан паав уугангаа, үзэх харснаа найзтайгаа ярилцан, орой үдэш болтол суулаа.
Дараагийн өдрүүдэд зөвхөн Хутонгуудыг харж явлаа.
Хутонг гэдэг нь эртний монголчууд Бээжин хотыг эзэлж, Дайду гэж нэрлэхдээ Хутонгийг бий болгож байсан домогтой.
Хутонг гэдэг нь Худаг гэдэг монгол үгнээс гаралтай бөгөөд, аравтаар айлуудыг хооронд нь салгаж, захиргааны нэгж үүсгэсэн гэдэг.
Энэ нь өвчин тахал гарахад карантинлах, бослого гарахад дарахад амар гэж тооцсонд байгаа юм.

Хутонгууд янз бүр бий- зарим нь бохир, зарим нь маш цэвэр. Маш нарийн, мухардсан гудамнууд бий, өргөн тохилог гудамнууд ч бий- хаа сайгүй дугуйтай дугуйгүй холхилдох, тэрэг түрсэн хүмүүс, хатаахаар өлгөсөн хувцас хунар, сонин үнэр. Гоймон шиг орооцолдсон цахилгааны утас, хуурай агаар.

Гудамжинд бааж шээдэг хятадуудыг мөн харсангүй- 500 метр болгон нэг жорлон зоосон байх юм, бүгд үнэгүй. Гэвч тийшээ ороод бараг хэрэггүй байх- жаахан тэвчсэн нь дээр. Зарим жорлон нь манай жорлонтой нэн адилхан: шаланд нэг нүх. Хоорондоо ямар ч хаалтгуй- нутгийн иргэд нэг нэгнээсээ ичих нь маш бага гэж төсөөлөл төрсөн.

Хутонгууд орчин үедээ дасан зохицсон нь харагдана. Гэвч энд зөвхөн ядуу хүмүүс амьдардаг гэж тооцвол буруу л болов уу- зарим үүд хаалганы хажууд тансаг спорт машинууд зогссон байх жишээтэй. Хаалга нь ихэвчлэн улаан- улаан өнгө нь хятадын соёлд баяр баясгалангийн бэлэг тэмдэг юм гэнэ.

Хутонгуудаар явахад олон тооны зоогийн газрууд бий- энэ нь хятад хоолны онцлогтой холбоотой байх: хоол идсэний дараа нэг унгахад хоол нь байхгүй болчдог. Ууршдаг юм шиг байгаам.
Гэвч тааралдсан газраа юм идэж болохгүй: ер нь төмөр бие гэж хэнд ч байхгүй. Хоол нь сонин: бао-зэ гэж нэг гайхал харсан. Хэлбэр нь яг л бууз. Гэвч жижиг, дотор нь юу байгааг хэлэх бэрх. Мах лав биш. Үйлчлэгч: Цуу! гэж хэлээд хажууд цуу тавих юм. Цуугаа нэг халуун юмтай холиод иддэг юм байна- амт нь давгүй. Гэвч хурц. Болгоомжтой байх хэрэгтэй.

Ер нь энэ тэнд явахдаа бага зэрэг хятад хэл мэдэж байвал зүгээр юм байна лээ: дэлхийг эзэгнэх төлөвлөгөө бичдэг хар тэмдэглэлийн дэвтрээ авч явсандаа баярлах нь тэр.
Ийм хэдэн үг бий, Дайду орохдоо мэдэж байвал гэмгүй, учир нь англи, монгол  хэлээр ярьдаг хүн маш ховор:

-Нихао! (Сайн уу!)
-Дуошан цан? (Ямар үнэтэй бэ?)
-Тимбудонг! (Ойлгохгүй байна!)
-Бу бу! (Үгүй үгүй!)
-Тайкуле! (Үнэтэй байна!)
-За за! (Баяртай!)
-Ба куай! (Найман юань, Марлборо тамхины үнэ шүү)
-Фу-ян! Пийжүү! (Үйлчлэгчээ, паав!)
-Фү нун бинг! (Эмэгтэйчүүдийн өвчин. Үүнийг би яагаад бичиж авсныг мэдэхгүй байна.)
-Нишэн жинбин ма! (Солиороо юу? Үнэ хаялцахад хэрэглэхэд маш таатай юм байна лээ)
-Нихэн пяолян! (Чи хөөрхөн юмаа! Худалдагчид хэлбэл үнэ бас буурдаг ид шидтэй үг)

Энэ хэдэн үг мэдэж байвал, Дайдуд сайхан амьдрах юм шиг санагдсан. Хоол захиалахад тусдаа тэнэг хүний меню авах хэрэгтэй- тэр нь өнгөт зурагтай, хуруугараа заагаад авч болдог. Ухаантай хүнийх нь эрээн алаг хятад ханзаар дүүрэн нимгэн цаас байдаг.
Ер нь Бээжингийн хятадууд их найрсаг, дөлгөөн зантай- гадаад хүн хятадаар ярихыг хичээж байгааг хараад үнээ буулгадаг. Гэвч маш болгоомжтой байх хэрэгтэй- тэр тусмаа солиотой үгийг. Нэг удаа хятад худалдаачин эмэгтэйд тооны машинаар зодуулах шахсан.

Хутонгүүдад байнгын засвар явагддаг шиг санагдсан- гэвч нурааж байгаа юм шиг харагдах боловч, тоосгыг цэвэрлээд, байсан байранд нь өрдөг юм байна. Соёлын өв гэж үздэг болоод тэр.

Ажигласнаа сайтар тунгаан бодвол, хятадууд өөрийн өв соёлоо арчлан хамгаалж, шинэ эринд өөрийн онцлогоо алдалгүй ухас хийж, мөн соёлоо улам баяжуулж байна. Мэдээж энэ хөгжил нь өөрийн үнэ цэнэтэй- үнэгүй юм хорвоод үгүйгээс хойно…
Ийм л аялал боллоо доо.

About these ads

~ by AmonRa on July 21, 2010.

13 Responses to “бээжин хот”

  1. Схан нийтлэл бна Мэргэжилд минь ч хэрэгтэйм Баярлалаа таньд… Хориотой хотод Хэзээ нэгэн цагт очиж үзЭХ Л БАЙХ ДА…

  2. хахаха зарим нэг үгий нь ойлгоогүй ч дуудахдаа эвтэйхэн дуудчихдаг болохоор ойлголцчихдог л байх даа бодуул. сайхан зурагнууд байна, ялангуяа Хориотой хотынх. би ч тэр нарийн гудам нтрээр нь явж үзээгүй л дээ. харин тэр Тиэн ан миний талбайгаар явахад яагаад ч юм жихүүдэс хүрээд байсан шүү, тэр өдөр жихүүн сэрүүхэн өдөр байсан болоод я тэр юм уу, хурдхан л буцмаар санагдаж байсандаг. сонирхотой байлаа

  3. Надад тэгтлээ их сонин жихүүдэс төрүүлхээр санагдаагүй? Харин хэдэн гарууд надад тэр талбай дээр 30 юанаар 5 ном авчих гээд, зүгээр явуулаагүй… Нарийн гудмууд нь инээдтэй юм байлээ шд. Сонин сонин хэлбэртэй хүмүүс явдаг юм- нүд ам нь яасан гэмээр. Зураг дарвал шууд музей- нэр хүнд, алдар нэр яаааа

  4. kkkkk тиймүү, сонин шд бас дарчихгүй. яаа тэр ямар гудам ч билээ ооййрхоон шиг явах гэсэн чинь тэр үнэр танар нь хэцүү санагдаад айгаад больцымөө. би ч угаасаа л тийм сонин сэтгэхүйтэй л д кккк

  5. хэхэ басл бүртгүүлээгүй бичцэн байна, заза оруулчина биз

  6. saihan aylal bolson bnshd bi ulaanbaataraasaa ch garch uzeeguu gehed helsdehguudee hahaha

  7. Цээгий одоо бол Бээжин ороод үзцэн юм шиг ярьж болохоор боллоошд ;)

  8. bi bas ene zun iabsan nadad bol zarim yg ni manai ax nariin deer yed yldeesen bolobuu gemeer jichee ni suu gedgiig suu. bish gedeg ni byshi. bos gedgiig kasakiin tur byuy bos gedegtee adilxan.

  9. Тэрийг бол мэдэхгүй найзаа, сүү гэхээр лав ус авчирч өгдөг юм байна лээ.

  10. kkkkkkkkk

  11. вакавака харин тиймээ бээжин чин ийм тийм гээлоо

  12. goyo zyragnyyd bn

  13. Дараа нэг очихдоо тосгонуудаар явахаар төлөвлөж байгаа шд. Зурагнууд бол жинхэнэ гоогоо гарсан байна…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.

%d bloggers like this: