хоббитын тухай зарим эргэцүүлэл
http://www.youtube-nocookie.com/v/NO9lTlww7UU?version=3&hl=de_DE
Ийм нэг клип тааралддаг юм байна. Үзэхэд түмэн бодол төрөв. Питер Жексон бол тун ажилсаг, зүгээр сууж болдоггүйг бүрэн ухамсарласан нөхөр. Аргаггүй биз, шуудай дүүрэн оскар зүгээр нэг зам дээр хэвтэхгүй. Өтсөн бөгстэй, зөв чиглэлд ажилладаг толгойтой байж л майр кино хийнэ.
Бас тэр хүн ганцаараа хамаг ажлыг хийхгүй нь ойлгомжтой: жүжигчдээс гадна, үсчин, хувцас, гэрэлтүүлэгч, чанар шалгагч, зураач, дархад гэх мэт үс арзаймаар олон мэргэжилтэнгүүд хэрэгтэй. Тэр олон хүмүүсийг нэг чигт залж удирдана гэдэг, удирдагчийн авьяас. Бас хэрэгтэй хүнээ хэрэгтэй газар нь байлгана гэдэг бас менежерийн авьяас. Яг юу хийх гэж байгаагаа түрүүлж төлөвлөн, харна гэдэг холын ухаан.
Яг юу ярьж байгааг нь чих тавин чагнаарай андаа. Тэд эх орноо суртачилна гэсэн өмнөө тодорхой зорилго тавьжээ, тийм үү. Тэр зорилгодоо хүрэхийн тулд гамбир болж байна. Бидний нутаг уудам сайхан гэдгээ цээж дэлдэн хашигарах биш, үйлээр харуулж байна. Бид хэзээ нэгэн цагт, өөрсдийн Питер Жексонтой боллоо гэж төсөөлье. Тэр зураг авах боломжтой байршилал хайлаа гэж бодье. Юу олох бол? Цөмийн хаягдалд хордсон газар, ухаж сэндийлгэсэн хөрс үү, аль эсвэл онгон байгаль уу? Бид нараас л шалтгаална.
Сайхан наадарай!

Бишрэв…
udahku olniig gaihshruulsan kino garah gj bga bh
Номыг нь уншиад би лав мундаг кино болох зүйлийг хараагүй ч… Нөхөр Жексонд найдаж байгаа… Бөгжний эзэний цувралаасаа унагаахгүйгээр хийгээсээ билээ найдаж хүлээх л үлдэжийнэ
энэ сахалтай ах чадна чадна.