гранатаар тоглох сармагчны тухай

Эртээ урьдын цагт, хуучин зөвлөлтийн (одооны Украйн) Краматор хотын нэгэн оршин суугч төрөөсөө орон сууц хүртэж гэнэ. Шинэхэн байранд орсон гэр бүл мэдээж бөөн баяр. Гэвч тэмдэглээд удаагүй байтал, гэнэт 18 настай охин нь өнгөрч гэнэ. Тун удалгүй дүү нь, хүүхдийн ээж хоёр нь бас өнгөрч гэнэ. Үхлийн онош: цус багадалт. Эмчид гэр бүлийн эцгийг ийм юм байх гэж тайтгаруулан гэрт нь явуулж гэнэ.

Орон сууц суларч, өөр нэгэн гэр бүл орон сууцанд нь нүүж иржээ. Шинэхэн нүүж ирсэн гэр бүлийн хүү нь мөн адил өнгөрч гэнэ. Үхлийн онош мөн адил цус багадалт. Үүнээс болж, орон сууцанд амьдарч байсан хуучин гэр бүлийн эцэг шуугиан дэгдээж шалгуултал, хүүхдийн өрөөнд ойролцоогоор цагт 200 рентгены цацраг ялгаруулах фон илэрсэн гэдэг. Ханыг зүсэн авч, нэгжин шалгавал 8×4мм харьцаатай ампул олдож гэнэ.

Нийтдээ 4 хүүхэд, 2 насанд хүрэгч өнгөрч, хөрш айлын 17 хүн тахир дутуу болсон гэдэг.

Одоо сэдэвтээ орье.
Монголд цацраг идэвхт хаягдал орж ирж, бөөн "бизнес" болж, дарга нар баяжлаа гэж бодье. 
За одоо таагаарай андаа- ийм гайхалтай авьяаслаг эмч нартай, хордсон чиний гэр бүл хэр удаан амьдрах бэ. Xэдэн хүн үрэгдсэний дараа шалтгаан тогтоогдох бэ? Яагаад япончууд чацага алдан байж, харамгүй мөнгө цацаж хогноосоо салахыг хүснэ үү.

Advertisement

~ by AmonRa on July 14, 2011.

4 Responses to “гранатаар тоглох сармагчны тухай”

  1. энэ тухай сая хэдэн материал японоос хэлнээс орчуулсан юм… Facebook дээр Э.Амарлин “Anti Nuclear Movement Mongolia” бүлэг нэгээд маш идэвхитэй ажиллаж байгаа.. сонирхож үзээрэй

  2. оролцож байгаа найзаа. оролцохоос гадна мэдээлэл энэ тэр хүмүүст тарааж, цөмийн аюулыг ойлгуулахын тулд олон юм бичсэн, цаашид бичнэ. бас “Бүтэлгүйтлийн логик” цувралд цөмийн энергийн аюулыг хөндөж, бас өөр хэдэн сэдэвтээ цацраг идэвхт бодисын цацрагаас хэрхэн өөрийгөө цэвэр авч явах тухай бичсэн байгаа.

  3. sorry, ali hediin idevhitei oroltsoj baigaag medsengui. Mongold tsatsrag idevhit hayagdal oruulah tuhai humuus medeelel muu, bas yanz yanziin zurchildsun oilgolttoi yavah tul ingej senhruuleh mash chuhal. Amjilt !!!

  4. баярлалаа, чамд ч бас амжилт найзаа!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.