Миний тухай

Сайн байцгаана уу, залуучуудаа!
Шинэхэн намайг бүү гадуурхаарай.

Өөрийнхөө тухай товч:
Миний нэр Хүслэн, блог өмнө нь хөтөлж байсан, хөтөлсөөр хэвээрээ байгаа. Харин энд гадаад хэлээр биш, монглоор бичдэг хүмүүсийг харсан болхоор, энд бас блог нээхээр шийдлээ. ХАААЙ! :) (Монголоо санахлээрээ монголоор бичих сайхан шүү…)

Мэргэжил: Зураач,графикч, зохиолч.
1979 онд төрсөн.
1998 онд дунд сургуулиа дүүргэж,
2000-2002 Анима уран зургийн сургуулийн Уран зургийн анги.
2003-2009 Гeрман Улсын Мюнхэн хотын Уран зургын Акадeмид сурч, амжилттай төгссөн. Удаа дараа хамтын ба ганцаарчилсан үзэсгэлэнд оролцон, зохион байгуулж байсан.
Хобби гэх юм байхгуй, учир нь амьдрал миний хобби, миний ажил бас миний хобби, миний уншдаг номнууд миний хобби, миний бичдэг юм мөн адил хобби…
Хөгжим их сонсдог, хөгжимгүйгээр өөрийгөө хэрхэвч төсөөлж чадахгуй. Металаас эхсүүлээд, сонгодог хөгжим хүртэл, хип-хопоос авхуулаад, монгол ардын хөгжмөөр дуусгаж чадна. Өөрөө байн байн амьд хөгжмийн концертүүдээр явдаг болхоор…
Уншдаг номнуудаас: гадаадын уран зохиол, түүх, шашин шүтлэг, баримтат кино, уран сайхны кино (ховор тохиолдолд америк кино), сонин сэтгүүл, гадаад хэл, яруу найраг (ихэвчлэн испанчуудыг, эсвэл японы яруу найрагчдын орчуулгыг), политологи гээд, сонирходог юм маань даанч их юм, бүгдийг нь дурьдаад нэмэргүй биз…

Хоолонд их дуртай, гэрийн хоолонд тэр тусмаа. Өндөгтөй шницель, эсвэл цуйван, эсвэл карритай хиам. Шорлого найзуудтайгаа хийх их дуртай. Шар айраг татангаа, зөөлөн мах ховдоглонгоо, айжуу уужуу, ярианыхаа хажуугаар нар уулын ард алга болхыг ажиглах их дуртай. Маргааш нь бантан… Сайхан шүү, сайхан, миний Монгол…
Шогч байхыг их хичээдэг, шогч хүмүүсд ч бас дуртай. Заримдаа харин хэт хэрцгий онигоо ярих тохиолдол бий, гэвч тэр нь ховор.

Аан, би чинь бас харваач юм байгаа… Хараахандаа мориндээрээс харваж чадахгуй, гэхдээ сурна. Заавал. Бас бөхийн хорхойтой, монгол бөхийн домог цуглуулдаг юм.Харин үүнээс илүүг миний блогоос мэдэж авна байх, өөрийнхөө тухай яриад байх эвгүй санагдачихлаа…

Анхаарал тавьсанд баярлалаа, Respect!


9 Responses to “Миний тухай”

  1. Хийморьтой яваарай :D
    Би бол цуйванд л дуртай хэхэ

  2. goy chn taalagdlaa.unshih durtai.

  3. blog chn/ gej zalruulya

  4. энд бас нэг гоё блог байсан байшд нэмж бичлэг оруулаарай уншиж байна аа амжилт
    сэтгэлд хамгийн сайхан мэдрэмж өгөх зүйл бол урлаг.

  5. өөрийгөө ямар жоохон танилцуулдаг юм бэ? ккк, мундаг юмаа, сайхан зурдаг байхдаа.

  6. шогч марзан хүмүүс ижил биз?, би их марзан хэхэ. за уншиж байнаа эндээ илүү их бичлэг оруулж бай тэхүү.

  7. sainu? naiz ni yarisan yuma hyleej bgaa shy. za amjilt hysie

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Connecting to %s

 
Follow

Get every new post delivered to your Inbox.