өглөө

Өглөө ч гэж дээ, өдөр болж байна. Өчигдөр өглөөний 4 болтол ном шагайж хэвтсээр байгаад, саяхан л сэрлээ. Одоо 11:35 болж байна. Аз болж өнөөдөр амралтын өдөр болхоор, нойроо авч чадлаа…
Уншсан ном маань ихээхэн сонирхолтой байв… Лао Ци (Lǎozǐ) гэдэг хужаа гүн ухаантны (хужаа биш ч байж болох юм, энэтхэгээс ирсэн гэж бичсэн байлээ, нэг домогт нь) ном уншлаа. Сонирхолтой л юм, тархийг нойрноос сэргээж, кофе шиг үйлчилж байлээ. Герман хэлдээр ушниж байсан болхоор зарим юм буруу ойлгосон байх, харин одоо сууж, материал цуглуулна хө… Удахгуй дипломоо хамгаална.
Уул нь уншаад байх ямар ч хэрэггүй эд байгаа юм, сургуулийн хувьд, харин шинэ юм мэдээд авах сайхан боломж л гэж үзхээс.🙂
Яс юмандээрээ яагаад хужаа нарт дургуй хэрнээ, дорнодын гүн ухаанынтнуудыг уншаад эхэлснээ, өөрөө ч мэдэхгүй байна. Сонирхол маш их татсан ишлэл тавих гэтэл, тэд маш олон юм, гэвч би орчуулхыг хичээе…

"Мэдэж байгаа хэрнээ, мэдэхгүй дүр эсгэх нь төгс байдал. Мэдэхгүй хэрнээ мэдэж бүй дүр эсгэх нь өвчин"

гэх үгийг нь задласныг уншаад, жаал бодошролд орж хэвтэв өчигдөр. Нэг ёсондоо саруул ухааныг үгүйсгэн, шинэлэгээр сэтгэх уриа шиг сүүлд ойлгогдоод болдоггуй. Хүний толгой эргүүлэх оролдлого шиг уншигдах боловч, үгүй юмаа…

Заза, өөрийгөө рекламдаж байна гэж ойлгохоос өмнө кофе уугаадхья. Өнөөдөртөө сайхан амраад авья.

Өглөөний мэнд!

~ by AmonRa on May 17, 2007.

10 Responses to “өглөө”

  1. Лаоз чинь Дао дээр гараад байдаг Лаоз мөн үү?

  2. мөн мөн! монглоор хэн гэж дууддагийг нь мэдэхгүй болхоор жаахан тиймэрхүү

    Дао, зен хоерыг сүүлийн үед их сонирхоод байгаа юм…

  3. Аан, Лаоз л гэдэг байхаа даа. Би Аюурзанын хөрвүүлсэн Дао:Амьдралыг танихуй, Зэн буддизм:Амьдралаас ангижирахуй гээд номнууд уншжээсан. Гоё.

  4. харин тийм байлээ, их сонирхолтой! 4 жилийн өмнө зэн буддизмын талаар монголд уран зураг сурч байхдаа реферат хийж байсан юм, манай анги… тэр үедээ их үзэн яддаг байсан юм, байн байн зэн зэн зэн гэсээр байгаад хехехе

    бүр өгүүлэг бичиж байсан юм, зэн буддизмын талаар.

  5. байж байжаагаад нэг уншихад ойлгоогүй үлдээсэн зүйлсээ олж хардийн, нээх сонин, гэхдээ бүгдийг нь ойлготол өдий биз..тэр коан этэрийг бол гайхаал өнгөрдийншд…өнөөдөр очиж нэг жоохон уншья, чи гоё юм санууллаа, сэтгэл тавгүй үед уншихаар аймаар сатаардийншд…хихи.

  6. дуусгаж амжаагуй байгаа өгүүлгийнхээ эхний хэсгийг тавьбал ямар бэ, зен буддизмд зориулж бичиж байсан юм. зохиогч нь наддээр бас миний андууддээр (бага насны уншигчидад) явуулж байсан тархины угаалгыг эсэргүйцэж байсан юм.

    муухай хэллэгтэй шүү, анхнаас нь анхаарулья Very Happy

    үнхээр зен зен зен гэсээр байгаад тархи лааны тос шиг хайлах шахаж байсан юм

  7. Тэгээч, их сонирхол татжийнаSmile

  8. хамгийййййн доор нь гаргаад ирлээ, уншиж гэгээрнэ байх гэдэгт найдья. Smile

  9. oglooniii mend…

    neg medsen chat boloo..l yvchlaa shuu..xixix..friska amonRa friska..gee..l kkk

    shan nom unshij bgaam bn..tavibal sonin bh boluu..oird setgel tavgui yumand sataarmaar bn… shan yumnii zah zuhaas amtalchiii gej

  10. @Татах: дуртаяа!

    надад таалагдсан үг нь:

    “Бардам бодолгуйгээр дээдэс болж, шударга ёс хүмүүнлэгийн тухай үл бодон өөрийгөө хүмүүжүүлж, гавьяа зүтгэлгүйгээр улс оронг залж, далай тэнгисээр үл нуугдаж, бясалгалгуйгээр удаан амьдарч, бүгдийг умартсан хэрнээ бүгдийг эзэмшиж, авьяс билэггүй нэг нь байж хил хязгаар үл таньдаг нь ертөнцийн үнэн болно”

    гэж Жунз гэгч гүн ухаантан хэлсэн байна… айхтар хэлж байгаа шүү…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: