сүүлийн хэдэн хоног

Сүүлийн хэдэн хоног зөвхөн академи гэр 2-ын хооронд өнгрүүллээ.
Өглөөний 9-өөс эхсүүлээд шөний 2 гэж гэртээ ирэхийн хооронд амжуулдаг зүйлс:
Охидуудтай маазрана, семинарт сууна, номын санд ном эргүүлнэ (би нэрээ уншиж чаддаг шд, хехе), архи дарс эргүүлж, эцэст нь хамгийн чанга дээр хөгжим хангиуулан урландаа зураг зурна. Тийм учраас маш зав муутай байлаа, шөнө ирэхдээ ядарч сульдсандаа навс орондоо унан, блогоо хөтлөх тэнхээ байсангуй.
Саяхан үзэсгэлэнгээ гаргаад, муу ч үг сонслоо, сайн ч үг сонслоо…
Яадаг ч байсан цаашид үргэлжлүүлсээр л байх болно, зургаа.

Нэг сонин зүйл:
Би Марк гэдэг залуутай нилээд дотно найзууд, нилээд олон юмны талаар ярьж хөөрч, маазарч мангартдаг стиль нь яг адилхан. Саяхан тэр үзэсгэлэндээр найз охиноо дагуулж ирэхэд- тэр нь надад МАШ ИХ таалагдав. Маркыг алдаг ч юм билүү гэж бодоод, болдоо хуваалцсан юм. Марк:
-Бас чи юу, Хүслэээн?! (Юлий Цезарийн урвагчийн гарт үрэгдүүлхийн өмнөхөн хэлсэн үг байдаг юм: "Бас чи юу, Брут?!")
-Ардчилал мандтугай!
 Найз охинд нь юу бодож байгаагаа нуултгуй хэлсэн л дээ, тэр нь хөхрөөд унав. Яаж тэр охиныг өөртөө татах вээ байз… Би бас өөрт нь таалагдсан гэж бодож байна… 8) Түүний зургийг нь зурах зөвшөөрөл Марк өгөхгүй бол би солиорно.

Сальвэ!

~ by AmonRa on June 15, 2007.

3 Responses to “сүүлийн хэдэн хоног”

  1. хэхэ, за ямар ч бсан амжилт, тэгээд зурчихаад зурагииг нь тавичихаад дараа нь үзсэн хүмүүсээс

    -Бас чи юу, …. ? гэж асуух болтугай

    big grin

  2. хехехе, яаж ийгээд зурах л болно доо)))

    тэгээд харуулна

  3. Балай юм хүн болгон л ийм байдаг бололтой хэхэ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: