дахиад төвдийн тухай

Гадаадууд Төвдийн тухай муухай орилж, Төвдийг чөлөөлөх арга хэмжээнд маш их идэвхтэй оролцсоор байгаа билээ.
Харин тэр хооронд нь Төвдөд аймшигт үйл явдал 50 оноос хойш өрнөсөөр, үргэлжилсээр:

Коммунистүүд тариаланч ба малчдыг үүлэнд дундах шамбалын оронд боолчлолоос чөлөөлхөд, бүх төрлийн улсын татвараас бас чөлөөлж гэнэ. 50 оны Төвдөд их цус урсагсан лам нарын бослогт оролцсон лам нарын хөрөнгө байсан тариалангын талбай, мал ба алтыг олны дунд хувиарлан тарааж, харин оролцогуй бусдаас нь мөнгөөр худалдан тарааж гэнэ.

Феодал нийгмийн харьцааг үгүй болгоход үйлдвэрлэх хүчин маш өсч л дээ… Газар тариалан, малын эзэд болсон ардууд 700 мянган тонн улаан буудай хураадаг болж, мал нь ч 25 сая болов. (50 оноос өмнө гурав дахин бага байсан).

Бодоод үзхэд бас их сонин шүү, бүх хятадуудад тархадаг "Нэг гэр бүлд- нэг хүүхэд" гэсэн дүрэм нь Төвдөд тархадаггуй, бас дундаж наслалт нь 36 наснаас 67 нас болж өссөн байна.
Хятадуудын тоо нь 90 мянгаас доош (хүн амын 3%), учир нь тэр өндөрлөг газрын уур амьсгалыг даах организмтай хүн ховор, 2 жилээс илүү тогтож чаддаггуй, зүрхэлдэггүй юм байна. Ихэнх нь  гэрээгээр ирсэн барилгачид, эмчид, багш нар юм.

Ийм маягаар Төвдийн хүн ам гурав дахин өсч, сүм дуганы тоо нь 2 дахин, лам нарын тоо 3 дахин багасч гэнэ. Мэдээж хэрэг соел угсаагаараа шарын шашинтай холбоотой байсан Төвдийн хувьд уг өөрчлөлт маш хүнд цохилт болсон хэрэг.
Гэвч ламбугай нар ямар билээ, та бүгд сайн мэднэ дээ… Хехе.
Одоо хүртэл, хуучин боолуудаасаа өргөлөг авч, тэдний төлөө залбиран, бас есөн шидийн ном хэвлэж, шүтлэгийн эд хэрэгслэл бүтээн, өөр өөрийгөө тэжээгээд ч байгаа юм шиг байгаа. Шүтлэг ба мухар сүсэг хаа байна- тэнд зоос байна.

Хагас зууны өмнө 150 мянган лам байсан газарт одоо 150 мянган оюутан сурагч байдаг юм байна. Тэр чигээрээ бичиг үсэг мэддэггүй, тайлагдаагуй хүн амтай газарт одоо хүүхдүүдийн 86% эх хэлээр нь заадаг сургуульд явж, 4 их дээд, тэр дунд нь Төвдийн Их Сургууль багтддаг юм байна.

За, одоо ярианыхаа гол сэдэвтээ орье:

Мэдээж хэрэг эрх тэгш, чөлөөтөй төрсөн төвдүүд хятадуудын хаяж буй шавхрууг өөрөөсөө зайлуулж, үнэгүй сургууль, боолын нийгмийн устгал, зам барилга, хүн амын 3 дахин өсөлт, үнэгүй газар тараалт гэх мэт солиорлыг болиулсан нь дээр гэсэн санал бий. Тиймээ!!! Энэ бүгд коммунист солиоролд нэг ч эрх чөлөөтөй төрсөн хүн итгэхгүй!
Хунвэбингүүдын (яагаав, соелын хувьсгалыг явуулж байсан залуучуудын) бууны жаданд Мао Зедун өөрийн биеээр сая зуун мянган төвдүүдийг хаяж, өөрийн биеээр 3 сая сайн санаат лам нарыг хошногдсон билээ. Үүнийг харж байсан бүх эрх чөлөөт барууны ардчилсан нийгэм гэрч нь болно.
Тххх…

Төвдөд юу хэрэгтэй юм бэ? Мэдээж хэрэг комунист тахал биш. Төвдөд чөлөөт парламент ба чөлөөт сонгууль хэрэгтэй! Мэдээж хэрэг Төвдийн парламентд тэндхийн хамгийн сайн хүмүүс нь сонгогдоно. Мэдээж хэрэг боолын нийгмийг болиулснаас ба хятадын аймшигт дарангуйллаас болж хохирсон шилдэг хүмүүс нь сонгогдоно. Ямар тэнэг нь өчигдрийн боолыг парламентед оруулах юмбэ? Бас мангар боол юугаа мэдэх юмбэ? Мэдээж хэрэг бусдын хөдөлмөрийг шударгаар мөлжсөн, хялбаргуй анти-хятад амьдрал амссан сайн санаат хүмүүсийг л оруулах нь зүйтэй.

Тэд юу хийх бол?

Хамгын түрүүнд өчигдрийн боолуудаас, яагаад ч юм бүү мэд хогын коммунистүүдийн мунхаг боолуудад булаан тараасан газар малаа буцаан авч, балиар боолуудын хандыг дарна. Үнэгүй сургалтын талаар яриад хэрэггүй, боловсрол гэдэг чинь соелтой хүмүүсийн хийдэг хэрэг. Харин боолууд ажилах хэрэгтэй.

Үйлийнх нь үр удаан хүлээлгэхгүй байх гэж бодож байна. Зөвшөөрөхгүй байгаа боолуудыг устгаад л, эртний сайхан Төвдийн нутагт АРДЧИЛАЛ ирнэ! (энэ үед уншигч та алга таших хэрэгтэй гэдгийг сануулья)

Ардчилалын сэрүүн салхийг дагаад: авилгал, хулгай, хар тамхины наймаа, төвдүүдийн сайн хийж чаддаг дээрэм тонуул, олон хүний амь эрсдэл, дундад зуунруу буцан орох сайхан боломж гарах нь тэр. Бүх юм сайхан болно.
Болох юм есоороо болно.

Аз болж Төвд нутаг ардчилсан баруун найз нартай юм болхоор- удаан хүлээх хэрэггүй байх гэж бодож байна. Ардчилалын машин эргэлтэнд орж, ялсан цагт зоригтой нь аргаггуй Хятадын эсрэг чиглэсэн пуужин тавьж болно.
Баяр хүргье.

~ by AmonRa on April 21, 2008.

4 Responses to “дахиад төвдийн тухай”

  1. Ardchilsan gegdeh mongoloo yaaya gesen mani hed, Tuvd Tangadiin talaar sanaa zovj shanalj, yarij bichej ene ter, nadad lav evguich yum shig, iluuch yum shig…

  2. мэдээж, надад ч бас төвдийн тухай ярих үнэн сонин бна.
    даанч, манайхны олон хүмүүс их ярьж, их шуугиан гаргаад, хужаа хужаа гэж орилох нь сонин санагдах юм.

  3. Энэ дэлхий хавтгай болсон юм бол, бид Төвд байтугай бүх ертөнцийн тухай бодож залбирч явах нь зөв. Зөвхөн өөрийнхөө амин эрх ашгийг бодсон Монгол сэтгэлгээнээс болж бид биенээ хараан зүхэж, жалга довны үзэлээр бие биендээ ханддаг. Гэтэл би хэн билээ, бид хэн билээ гэж бодох цаг болжээ. Тэр хужаа байна уу?Төвд нь байна уу гол нь биш ээ. Бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна шүү дээ.

  4. Залбираад залбираад төвдүүд сайнаа олж долоогоогүй. Төвдүүдийг даган галбиртаж залбирсан монголчууд бас сайнаа олж долоосныг санахгүй байна. Энэ цагт бол зөвхөн амин ашиг сонирхлоо дагах, бас хамгаалах хэрэгтэй- өөрөөр энэ ертөнц байж үзээгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: