the thing

Юу гэж орчуулхаа мэдэхгүй юм… "Юм" гэж орчуулж болхын.
Бага байхдаа, нэгэн орос ном олж амаа ангайн уншиж байсын, тэр ном нь "Тэнгэр ниргэв" гэсэн нэртэй байв. Зөгнөлт богино өгүүлгийн цуглуулга ном байсын. Гоё гоё өгүүлгүүдтэй, их дуртай уншиж байснаа сайн сандын.

Харин нэг өгүүлэг маш их сонирхол татсан хэрэг. Зохиолч нь Жон Кэмбэлл, өгүүлэг нь "Чи хэн бэ?" буюу opocoop: "Кто ты?" гэсэн нэртэй байв.

Тэр бяцхан өгүүлэгт хойт туульд дахь амэрикан эрдэм шинжилгээний станцруу нэг нохой хоргодож ирсэний тухай өгүүлдийн. Нохойг хүмүүс үлдээж, асарсан чинь тэр нь харь гарьгийн мангаа байдын. Цааш нь аймшиг эхэлнэ: нохой нь мангас мангастаа бүр дураараа төрхөө хувиргаж чаддаг, амьд организмыг залгилан хэлбэрийг нь хувилж чаддаг увьдастай байх нь тэр! Эрдэм шинжилгээний станцад галзуу үймээн дэгдэнэ, хэн нь хүн, хэн нь мангаа гэдгийг хэн ч яг баталгаатай хэлж чадахгуй байсан учраас.

Уг өгүүлэг бацкаан байсан миний нүдийг бүлтийлгэдэг байлаа. Тэгхэд бийджив хэрэггүй байв, хүүхдийн толгойнд тэр бүгд амьд юм шиг харагдаж байв. Тэр үэдээ л саак өгүүлэг байсан болхоор. Бас дурьдмаар зүйл нь тэр зохиол 1938 онд бичигдсэн байв. Найруулгын хувь зохиолч үнэн тасархай байсан тул, тэр товхимолд багтсан бусад өгүүлэг дотроос одоо хүртэл сайн сандын.

За би жаахан сэдвээсээ хазайгаад, киноны тухай ярья

Сайн аймшгийн кононд юу юу багтддаг бэ?

1. Xамгын түрүүнд мангаа. Хүний цус маханд амтаршссан мангаа.
2. Хоёрт: хаалттай орон зай. Хэн ч хаашаа ч зугтахгуй нь тулд. Өмнө бичсэн Чөтгөрийн цуглаан кинонд бас сайн тусгагдсан байгаа, уг жишээ.
"Харийх" (Alien) бас төстөй хэлбэрээр өрнөдөг.
Уг кинонд ч бас адил. Хэнч хаашаа ч зугтаж чадахгуй.
Гэхдээ бусад кинонуудыг бодвол, уг кинонд хэн нь мангас, хэн нь хүн гэдэг нь ойлгомжгуй байдын. Бүр төгсгөл хүртлээ ч гэсэн. Энэ баярлуулахгуй байхын аргаггуй.

Ёстой сайн чанартай хийсэн коно. Жинхэн мэргэжлийн хүмүүс хийсэн нь илт. Магадгуй кинонтeатрт үзсэн үзэгчид танхимд бөөлжиж, попкорноо идэж дуусгалгуй ухаанаа алддаг байсан байх. Тэр үэд компютэр эффэкт амйдралд нэвтэрч амжаагуй байсан юм. Учир нь хамгын чадалтай "Spectrum" компутэр тэр үэдээ од л харуулж чаддаг байв: хар дэлгэцэндээр цагаан цэг.

Зарим алдааг эс тооцвол, (жишээ нь яагаад мангаа хэвтэж байсан бууг аваад өөрөө дарга болоогуй, бас хэн солгээ цустай уутуудыг задласан гээд) үнэн тасархай кино. Гүээ, манайхан бүгдээрээ лах нь ойлгомжтой, гэхдээ л… Эцэсээ хүртэл манайхны лах үгүй нь ойлгомжгуй байдын.

Бас сонин юм нь кононд нэг ч эмэгтэй байхгуй. Хэн ч муухай дуугаар орилж хашгирахгуй гэсэн үг. Зөвхөн эрчүүд. Гомо бишээ, үгүй. Харин ч эсрэгээр. Курт Рассэл бухдуу, тэнэгдүү дүрийн залууг тоглоно. Өөрт нь зохисоныг ч хэлэх үү, нэг бол стаканаас, нэг бол шилнээс виски гудардаг.
Итгэлтэй харагдана.

Тэд 12-уул. Арван нигрүүдтэй төсөөлөхөд, шанс нь хоёроор ихсэж байгаа хэрэг. Тэр нь түүр зуурдаа…

Тэр нохой нь норвэг залуугын нохой байсан болхоор, норвэг залуу чад хийнэ. Байдаг л хэрэг. Бүx норвэгүүд үхсэн эсэхийг шалгахын тулд эрдэмтэдийн баг норвэг эрдэм шинжилгээний станцруу нисцгээнэ. Гэтэл норвэг залуучуудын нийтийн байр нь монголчууд архидаад өнгөрсөн мэт харагдана. Шатсан цогцос, хананд зоогдсон сүх гээд…

Тэр шатаж үхсэн хүүрнүүдээс гадна нэгэн хөлдүүс эрдэмтэд олно. Мэдээж хэрэг сэжгийн, балиар үнэртсэн, шатаж үхсэн болгоныг гэртээ аваачих хэрэгтэй, эрдэмтэд юм болхоор.

Эмч өвгөн тэр сэжгийн юмыг гэртээ ирснийхээ дараа задлахдаа "элэг бүтэн, зүрх бүтэньquot; гэж бартайгаар шивнэн, ухаж, үнэрлэж, гартаа тэмтэрч, долоож үзсэний дараа "бүх юм зүгээр!" гэж хэлнэ.



-Хөё, эмчээ… Энэ чинь хоёр хүний нүүр хоорондоо нийлээд ургацан байшдээ!
-Зүгээрээ, норвэгүүд төрөлхөөсөө ийм байдын. Ах нь мэднэ
. Зүгээр зүгээр!
 
Энэ бүх эрдэм судалгаа сайнаар дуусахгуй нь мэдээж. Нохойг цоожилсны дараа тэр нь архираад, нөгөө хөлдөж, шатаж ба тарчилж үхсэн амьтан болж хувирна. Манайхны дүрд тоглодог Курт Рассэл л сандардаггуй.

Мань эрээс бусад суут ухаантнууд "ЯАНАА, ЯАНАА!!!" гэж орилолдож байх хооронд Курт Рассэлын дүр цовоо сэргэлэнгээр хоёр гурван мангааг тэр дор нь шатаана. Согтуу болхоор тэр тийм хурдан сэтгэж байх шиг байгаа. Ихэвчлэн гал шүршэгчээр тэр мангаануудыг устгана. гал шүршэгч ажилгахгуй нөхцөлд динамитаар дэлбэлнэ.

Хаанаас гал шүршэгч, тэрүүгээр хойт туйлд эрдэмтэд юу хийдэг юм бол гэж бодоод бодоод мэдэхгүй юм байлээ, бодвол амэрикан эрдэмтэн заавал хажуудаа гал шүршэгчтэй байдаг юм шигээ. Эрдэм шинжилгээний ажилд зайлшгуй хэрэгтэй багаж бололтой, бүр хэд хэдэн ширхэгтэй юм байлээ.

Хамгын гоё юм нь, уг кинонд тусгай эффэкт гэж одоо цагт шиг голчилж хошууураагуй. Сайн хийсэн нь үнэн, гэвч аймар нь нэг нэгнээ сэрдэхдээ аймшигтай байдын. Тусгай эффэктүүдийг Роб Боттин гэдэг залуу хариуцаж, 11 сар амралтгуй ажиллаж, бүр эцэст нь тэндхийн шархадын эмнэлэгт Ядрагаанаас болж хэвтэж байсан гээд боддоо. Уг кино түүний хөдөлмөр, сэтгэлийн хатыг илтгэсэн кино болно. Дашрамд нь дурьдахад, тэр залуу 22-хон настай байсан гээд боддоо.
Яаа.

~ by AmonRa on January 20, 2009.

4 Responses to “the thing”

  1. Minii sonirholiin kino bish yum shig bnaa. Alien-uud mani hedeesee tsarailag bh gej boddog shd, herew ter alien yanz buriin amitand huwirdag bol yaah argagui uuruu tsarai muutai bh. hehe tongue za sorry, just kiddin around.

  2. хэхэ, тэр харийн баагийгийн хувьд хүмүүс муухай царайтай байхгуй юу.

  3. би жишээ нь харь гариг дээр буугаад тэдний харийн гийчин болвол яасан ч царай муутай дүрд хувирахгүйдэг. хэхэ. Тэгээд тэдэнд хэлэхдээ: би чинь дэлхий гэдэг гаригаас ирсэн хамгийн царай муутай хүн шдээ гэхэд Дэлхий гэж үнэн царайлаг гариг байнаа гэсэн төсөөлөл авах байхдаа rolling on the floor

  4. энэ кинонд гардаг мангаа гаригийнхаа хамгын царайлаг нь ч байж болышд. энхбаяр ерөнхийлэгч шиг. тэр лав найдвартай нэг алсын гийчийн байгаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: