idiocracy уск

За байз, бид бага байхдаа ирээдүйг ямараар төсөөлдөг байснаа санья… Сансрын хөлгүүд, нисдэг машин, хүнд хөдөлмөрийг бүрэн автоматжуулсан, ухаантай найз роботууд гээд, бас дайн өвчин үхэл хоёроос бүрэн ангижирсан хүн төрлөхтөнг төсөөлдөг байв. За би хувьдаа тэгж боддог л байлаа. Тэр ирээдүйн цагын хүн нь сэтгэгч ба бүтээн байгуулагч байх үүрэгтэйгээ бүрэн эвлэрсэн байх цагыг би төсөөлдөг байв. Уншигч та яаж төсөөлдөг байсныг мэдэхгүй, миний л хувийн мөрөөдөл байсан юм шдэ.
Гэвч бидний амьдарч буй төгс ертөнцөнд тийм худлаа мөрөөдөл шиг дэмий юм байхгуйг ойлголоо.

Миний энэ бичээд байгаа кинонд жилийн дараах үйл явдалд хог шаар ялж, ямар ч оддын хөлөг сансрын огторгуйг судлахгуй, онгоц байнга ундаг, харин тэнэг малнуудаар програмжуулсан тоос сорогч роботууд солиорно… Уг кинонд оргил үе нь аль хэдийнээ өнгөрсөн америк нийгмийг харуулна, бүр аль хэдийнээ, бас хамаг гоо сайхныг нь дэлгээд харуулна. Одоо цагт ч аль хэдийнээ өнгөрсөн, гэвч одоо цагт бага ч гэсэн тэр оргил үе нь харагддаг, бас олон хүмүүс тэр оргил үеийг нь санаж байгаа.

Харин энэ кинонд тэр оргил нь аль хэдийнээ өнгөрсөн, хүний оюун ухаанаас ч арилсан хэрэг.

-Манай цаг. Энэ баригдаж буй ресторанд гэр бүлээрээ хооллох, соёлтой амрах боломж нээгдэнэ.

Уг кино нь нэрэндээ маш их тохирсон, татаалгаад орхино. Бас их гунигтай. Хорин жилийн өмнө элгээ гөштөл инээх байсан байх. Харин одоо цагт яагаад ч юм, жаахан ууртай юм шиг санагдсан, энэ кино. Бас нөгөө талаараа их гутарсан юм шиг санагдсан, кино зохиолчид нь хэтэрхий бодитоор юмыг харж, бухимдлаа харуулсан юм шиг…. Магадгуй хэн ч зохиохгуй цаг хугацааны машинаар аялаад ирсэн байх.


500 жилийн дараа ч энд гэр бүлийн амралтын төв хэвээрээ байх болно, гэвч нэр нь арай ойлгомжтой болж хувирна.

Уг кино нээлтийнхээ дараа шууд мартагдсан нь аргаггуй юм шиг. Тэгээд ч ямар хоолондоо банкнаас зээл авсан америк иргэн өөрийгөө ирж буй Агуй Том Хошногонд хамаатайгаа ухаарах дуртай гэж бодно? Идеологын хувьд маш хортой кино. Хэдэн мангар сэтгэгчид үзнэ л биз, бид хамаагуй гэсэн хандлагтайгаар энэ кино анзаарагдалгуй дарагдсан хэрэг.



Иргэдийн амар тайван ба тав тухыг хангах үүднээс энэ залуугын сууж буй буйдан нь Dolby Sorround 10.1 ба жорлонгоор хангагдсан.

Монголд ч гэсэн олон нийтэд харуулаад байх таагуй кино. Манай дунд дээд боловсролын систем хэдэн арван жил өөрчлөгдөөгүй, коммунизмын үеэсээ салж амжаагуй, магадгуй өөрчлөж салгахыг хүсэхгүй ч байж мэдэх нийгэмд таарахгуй кино.

Гэгээн Бурхны нэрэмжит гэмтлийн эмнэлэг

Киног Майк Жаж гэдэг хүн авсан юм, Mike Judge. Beavis and Butthead winking

Оролцон тоглогчид нэр хүндээ алдахаас айгаагуй, дунд гарын жүжигдид юм. Эцэст нь 200 мянган доллараас илүү цуглуулж чадаагуй. Магадгуй уг киног үзсэн үзэгчид ууртай нь аргаггуй сэтгэл зүйн хямралд оруулсанд чипс нэхэмжлэн, кононы залуучуудыг шатаасан байж болох юм.

Ирээдүйн эмнэлэгийн үйлчилгээ бүрэн автомажсан, дээд зэргийн тусламж үзүүлнэ.

За, киноны тухай товчоор өгүүлье.
Пэнтагоны цэргийн эрдэмтэд хүнийг хөлдөөж, удаан хугацаагаар хадгалах эрдэм шинжилгээний төсөл эхлэнэ. Энэ програмын ачаар арми өөрийнхөө шилдэг офицер ба бага даргуудыг ирээдүйд ашиглах боломжтой болно гэсэн үг. Эхний удаад энгийн бага даргыг ашиглахаар шийднэ. Тэр бага дарга бас их учиртай гар л даа. Мань эр цэргийн номын сангын жижүүр олон жил хийж, эцэст нь тав тухтайхан шиг тэтгэвэртээ гарах бодолтой гар юм л даа. Гэвч эх орон түүнийг хамгийн тохиромжгуй үед дууддаг хэрэг. Харин эмэгтэй цэрэг олох жаахан хүндрэл гарсан тул, штабын офицерүүд Рита гэдэг янханг гуйдаг юм. Тэр нь туслахад бэлэн боловч, хэдэн өрөө даруулаад, хуулийн мөрдөлтийг авхуулхаар тохирно.

Туршилтын хоер туулайг тусгай контенерт хэвтүүлж, туршилт эхлэх нь тэр.
Даанч уг төслийг хянаж байсан ахлах офицер шоронд орж, маш нууц байсан тэр туршилт мартагдана. Удалгуй тэр цэргийн хуаранг газартай нь тэгшлээд, оронд нь түргэн хоолны цэг босгоно.

Мань хоер унтаж байх үед нь бид нарт хүн амын өсөлтийн статистик харуулна. Сэхээтэн мэтийн балай малнууд хань сүүдрээ шилж, хүүхэд гаргах үгүй, тэжээж чадах үгүй, боловсрол өгч чадах үгүй бодон тунгааж байх хоорoнд, булан болгоны цаана энгийн ардууд архи ууж, маш идэвхтэйгээр үржээд эхлэнэ. Бүр гинжин хэлхээгээр үржээд эхлэнэ гээч.

За нэг л биш шүү хө…

500 жил өнгрөөд, Их Хогын Нүүдлийн улмаас манай хоёр баагийтай контенер гадрагруу гарч ирж, тэр контенерүүд нь нээгдэнэ.
Болж буй новшоос Жо нэгэн хэсэг ангайн, эхэндээ эмийн бодис тархинд нь нөлөө үзүүлж байна гэж бодож алхана. Гэвч удалгуй ухаарал ирнэ.

-Манай шинэ, бүр их молекултэй, үнэн тасархай тако амсагтун!



Шилдэг зохиол, шилдэг камер, шилдэг жүжигчин тус тус, нийтдээ найман Оскарын шагнал хүртсэн кино. Тэр кинонд нь 90 минутын турш унгах бөгс харуулна.

Эх оронд яаралтай суут ухаантнууд хэрэгтэй тул, хүн амын дунд байнга IQ шалгалт явагдана.

Энэ мөчөөс ТАМ эхлэнэ. Өөрөөр хэлбэл бидний гэрэлт мөрөөдөл- "хэрэглэгчийн диваажиньquot;.


-COSTCO- д тавтай морилно уу, би танд хайртай.
COSTCO- д тавтай морилно уу, би танд хайртай.
COSTCO- д тавтай морилно уу, би танд хайртай.

Уг супермаркетд жорлонтой буйдан, бие үнлэгчээс гадна, дээд боловсрол ч авч болно.

Суртачилгааны завсар зурагтаар хөгжилтэй шоу нэвтрүүлэг үзүүлнэ, жишээ нь "Ёо ёо, миний төмсөг!"
Ургацын талбайгаа ундаагаар услана.
Харин эмчийн үзлэг нь ам, чих, бөгс гуравт електрод хийдэгтээ тулав. Харин дипломтой эмч нь үзлэг явуулахдаа тэр гурвыг байнга байраар нь хольж хутгана.


Ирээдүйн боловсролын сайд. Тэр өөрийгөө ухаантай гэж бодсон, хамраа сөхсөн лалруудад нээх их дуртай биш л дээ, тийм учраас хаяа хаяа хүнд калибрын пулеметын ард өөрөө суух хэрэг гардаг юм.

Жо сэтгэл санаагаараа унана. Мань эр шинэ ертөнцөд таарахгуй, хэт ухаантай, цэвэрхэн ба ялдам болох нь ойлгомжтой болно. Харин Рита тэнэгүүдийн дунд бие үнлэхэд маш хялбархан болсныг ойлгоно, клиентүүд хэлсэн үг болгонд нь итгэж, шүлсээ савируулна. Тиймээ, ирээдүйд худал үгүй болно, учир нь бас худал ярихад хүртэл бага ч гэсэн ухаан хэрэгтэй.


-Олон удаагын смэкдауны аврага! Порно од! Дуэйн Элизондо Маунтин Дью Герберт Камачо! Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлэгч! Йээээ!

Киног яаравчлан үзэх хэрэгтэй юм шиг санагдсан, арав хорин жилийн дараа энэ кино уйтгартай баримтат кино болж хувирах ч юмуу?

Түүхэн музейн үзвэрүүд. Хоёрдугаар дэлхийн дайн.

TV Мэдээ. Хөтлөгч эмэгтэй хувцастай байхыг бодвол, хүүхдийн нэвтрүүлэг бололтой. "Бөгс" гэж хэлэх болгонд дууны тусгай эффэкт оруулна, тэр нь сүртэй нь аргаггуй цуурайтна.

"Шинэ "Цангалтыг тарчлаагч", улам их электролиттэй!"

Нэг л танил харагдах чинь… Нутгаа санаа юу даа?

~ by AmonRa on March 22, 2009.

5 Responses to “idiocracy уск”

  1. хаха. хоёр гурван жилийн өмнө үзсэн санагдаж байна. үзээд нээрээ дуусгаж амжилгүй сувгаа сольсон доо. гэхдээ чиний бичсэн ривьюүг уншаад дахиад үзмээр болчих чинь. кэкэ.

  2. harin tiin, uzmeer sanagdchihlaa

  3. гоё коно шд big grin

  4. та хоёроос асууж болох уу, айн? зүгээр л асууж байгаамшо, бусад залуучуд юу гэж бодож байгаа нь сонин байна.

    энэ кино ер нь хэр санагдсан бэ, монголтой төс харагдсан уу? ийм мангартал аль хэдийнээ монголд ирцэн юм шиг санагдахын, үнэнгээсээ хэлдээ

  5. deer ued uzjiisen gsn tongue
    martchij.hezee ch uzjiilaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: