Айзек Азимов. Нэгдүгээр хууль. (Богино өгүүлэг)

Айзек Азимов.

Нэгдүгээр хууль.

Майк Донован уйдаж гэнэ. Хоосон шар айрагны шилээ харж сууснаа хангалттай сонссон гэдгээ ойлгож,

-За та бүгд жигтэй сонин роботуудын тухай яримаар байгаа бол, айн гээч! Надад нэгэн удаа Нэгдүгээр Хуулийг зөрчсөн нь таарч байсан юм! гэж тэр чангаар хэлэв. Энэ бүгд хачирхалтай, чихэнд хурц сонсогдсон тул бүх хүн эргэж харан, Донованыг ширтэв. Донован тэр дороо амаа барин, сэдвээ өөрчилхийг завдаж:

-Өчигдөр би нэг сонин түүх сонслоо л доо… гэж хэлхэд,

-Чи хүнд гэмтэл учруулсан роботтой учирч байсан гэвүү? гэж хажууд нь суусан Макферлейн түүний яриаг таслав. Мэдээж хэрэг Нэгдүгээр Хуулийг зөрчих гэдэг тэрийг л хэлж байна гэсэн үг. -Нэг талаараа тиймээ… За тэгээд айн гээч, би ийм нэгэн түүх сонслоо л доо…

-За аливээ, гэж Макферлейн шаардахад, бусад суусан эргэн тойрон суусан хүмүүс түүнийг дэмжин ширээг шар айрагны шилээр нүдэв. Донован ухрах газаргуйг болсноо ойлгон, ярьxaap болов.

-Энэ бүгд Титан гаригдээр болсон юм, арван жилийн өмнө. гэж түр бодсноо,

-Тийм тийм, хорин таван онд, гэж тэр үргэлжлүүлэв. -Бид дөнгөж Титан гаригт зориулагдсан шинэ загварын гурван робот хүлээн авсан юм. МА загварын эхний хувилбарууд байсан юм. Бид тэднийг Эмма Нэг, Хоёр, Гурав гэж нэрлэсэн хэрэг. Донован хуруугаа дугарган, зөөгчид дахин нэгэн шар айраг захиалж, зөөгчийн араас бодошролтойгоор харав. Цааш нь тэгээд яасан юм гэжүү? -Амьдралыхаа тэн хагасыг роботехникээр оролдож байна Майкаа, харин хэзээ ч МА загварын тухай сонсоогуй юм байна, гэж Макферлеин үг хавчуулав.

-Тэр загварыг энэ болсон болсон явдлаас хойш үйлдвэрлэлээс гаргасан шүү дээ, санахгуй байна уу?

-Үгүйч.

Донован яарсан маягтай:

-Бид тэднийг ажилд нь хурдхан оруулах нь тэр. Бархасбадь гариг Нарыг тойрох 80% хугацаанд Титанд шуургын улирал эхлэдэг учир, манай бааз ихэвчлэн ажилгуй суудаг байсан юм. Цас орж эхлээд, баазаас 200 метр зайнд ч болтугай холдсон тохиолдолд өнгөрлөө л гэсэн үг. Үүрд алга болно, хэзээ ч дахин олдохгуйгаар үгүй болно. Бас дээрээс нь Титандээр соронзон талбай байдаггуй учир луужин нэмэргүй. Харин МА загварын роботууд шинэ үеийн агаарын хэлбэлзэл бүртгэгчээр хангагдсан болхоор, баазруу шулуун замаар олдог байв. Ийм маягаар бол жилийн турш хүдэр олборлох боломж нээгдсэн юм. Дуугуй байж бай, Мак.

Агаарын хэлбэлзэл бүртгэгч төхөөрөмж бас зарагдахаа больсон юм, ойлгов уу? Нууцлагдан юм, гэж Донован хэлээд, хоолойгоо засав.

-Эхний шуургын улиралд роботууд зүв зүгээр ажилаад, ямар ч бэрхшээл учруулдаггуй байв. Гэтэл тайван улирал эхлэхэд Эмма Хоёр сонин жигтэй болж, буландуугаар эсвэл хайрцагнуудын доор орж нуугддаг болов. Тэр доороос нь гаргахад мөн ч амаргуй байж билээ. Эцэстээ тэр Баазаас явж, эргэж ирэлгүй алга болов. Загварт нь гажуудал гарч гэж бид бодоод, үлдсэн хоёроор ажлаа үргэлжлүүлдэг байв. Тэгсэн хэрнээ бид роботуудыхаа бараг талыг алдсан болхоор, байн байн бидний нэг нь Корнск-руу нисэх хэрэг гардаг байв. Би яахав, тийшээ роботгуй нисээд ирье гэж сайн дураараа хэлэв. Угаасаа аюул гэх юм байхгуй байв, шуурга ойрийн хоёр хоногтоо болохгуй, бас баазаас 12 цагын зайтай юм болхоор тайван байв. Буцаад ирэх замдаа, баазаас хэдхэн арван километрийн өмнө хүчтэй салхины эргүүлэгт оров. Хурдхан машинаа газар суулган, тэр маань хага үсэрхээс нь өмнө гарч амжин, баазруу очих замыг тооцоолон өөрийн хүчээр гуйхээр болов. Татах хүч багатай юм болхоор Титандээр гуйх их амархан, хэцүү юм нь замаа л алдахдаа байдаг юм. Бас хамгалтын хувцасны дулаан, агаар хангамж ч сайн ажиллаж байв. Гэвч төөрсөн тохиолдолд хэдэн арван километр бол хязгааргуй их зай гэсэн үг. Удалгуй цас орж эхлэж, эргэн тойрон тас харанхуй болж, Бархасбадь хүртэл харахуйлагдаж, нар бясxан цэг шиг болов. Би зогстол салхи намайг хийсгэх шахав. Яг миний өмнө бүдэг бадаг харагдах хар цэг харагдав. Арай ядан харагдсан тэрийг яг хараагуй ч гэсэн, шуургачин болхыг ойлгов. Шуургачин гэдэг сонин амьтан шүү, энэ хатуу нөхцөлд амьд үлдэх чадвартай амьтан юм. Дээрээс нь ертөнцийн хамгын аюултай араатан. Хамгаалтын хувцас ч олигтой хамгаалалт болохгуй нь ойлгомжтой байв. Дээрээс нь юу ч харагдахгуй, зөвхөн тулж байж л түүнийг буудаж алж болни гэсэн үг. Хий буудсан тохиолдолд өнгөрлөө гэж бодоод, буугаа гарган ониллоо. Тэр хар цэг улам ойртсоор, би хамаг мэддэг тарни залбирлаа амандаа бувтнан зогсож байтал- өөр нэгэн том хар цэг надруу ойртон, би бөөн баяр болж хашгирах нь тэр. Өнөөх алга болсон Эмма Хоёр миний өмнө зөгсож байв. Түүнийг алга болсноос хойш түүний яагаад алга болсон, учир шалтгааныг нь байнга боддог байв.

-Эмма минь, шургачинг одоохон алаад, намайг баазруу хүргэ, гэж би залбирхын наагуур гуйв. Тэр намайг сонсоогуй мэт,

-Эзэнтээн, битгий бууд, битгий бууд гэж хашгираад, шуургачинруу гүйв.

-Наад чөтгөрийн амьтнаа одоохон устга, Эмма! Чи сонсож байна уу? гэж би чангаар тушаав. Гэтэл Эмма шуургачинг гартаа аваад, цааш гүйв. Би хойноос нь дуудаж чарлаад, хамаг хоолойгоо сөөтөл орилсон боловч тэр эргэж ирэлгүй, намайг цасанд үхэхээр орхисон байв. Донован амьсгаа даран, хэсэг дуугуй сууж бусдын анхаарлыг улам өдөөж:

-Та бүгд Нэгдүгээр Хуулийг сайн мэднэ, робот ямарваа үйлдлээрээ эсвэл үйлдэлгүй байдлаараа хүнд гэмтэл учруулхыг хориглоно гэдгийг. Гэтэл Эмма тэр шуургачинтай зугтаад, намайг үхэхээр орхиж байгаа юмдаа. Гэвч тэр шуурга тур зуурых байсан болхоор, удалгуй цаг агаар намдсан юм. Тийм юм ихээр тохиолддог юм. Аан жинхэнэ шуурга нь дараагийн өдөр нь болсон юм. Дөнгөж цас орох нь намдсан даруй би баазруугаа хөл алдан гүйв. Хоёр цагийн дараа баазруу Эмма Хоёр ч ирлээ… Мэдээж хэрэг түүний нууц нь дэлгэгдэж, МА загварын роботуудыг үйлдвэрлэл ба худалдаанаас нэн даруй гаргасан. -Тэгээд яг юундаа байсаныг хэлээчээ, гэж Макферлеин асуув.

-Бод л доо Макаа, мэдээж хэрэг хүн надад ауюл тулгарсан нь үнэн байв. Гэвч тэр роботыг надаас юмуу, Нэгдүгээр Хуулиас илүүтэйгээр нэг л юмыг илүү чухалтайд тооцсон нь дамжиггуй. Тэд чинь МА загварын роботууд шүү дээ, битгий март. Өнцөг булан болгоноор нуугдахдаа тэр өөртөи нь ер бусын юм болно гэж итгэж явж байсан хэрэг. Тэр нь ч ёсоор болсон юмдаа… Донованы хоолой нь бага зэрэг чичрэн, ийн үргэжлүүлж гэнэ:

-Шуургачин гэж бодож байсан амьтан шуургачин биш байсан юм байлээ. Түүнийг Бяцxан Эмма гэж бид нэрлэсэн юм, Эмма Хоёр түүнийг байнгын хараа хяналтанд байлгаж, харж үзэх хурц шаардлагтай байсан юм байлээ. Тэгж Баазруу нууцаар оруулсан байсан гэсэн, тэгээд тэр байн байн нуугдаад байсан юм. Тийм л учраас миний бууны сумнаас түүнийгээ халхлах санаатай миний өмнүүр гүйсэн юм. Нэгдүгээр Хууль гэдэг чинь хүүхдээ хамгаалах эхийн сэтгэлийн дэргэд юу юмбэ? Юу ч биш!

Төгсөв.

~ by AmonRa on May 5, 2009.

6 Responses to “Айзек Азимов. Нэгдүгээр хууль. (Богино өгүүлэг)”

  1. Герман хэлнээс орчуулсан: АмонРа.
    2009.05.05.

  2. хэхэ жирэмсэн робот…дажгүй юм байна.

  3. жирэмсэн бишээ, систэмийн алдаа л байсым. нэг робот нөгөөхөө эхийн нандин сэтгэлээр хайрлаад байгомшиг бгаам.
    жирэмсэн ч юм болвуу, тэр талаар бодоогуйм байна. зохиолч нь ч бас яг тодорхой бичээгүй байна… жирэмсэн бол, хэнээс жирэмсэлсэн бол?

  4. өөр робот бишээ…өөр алга болоогүй биз дээ.. кэкэ. яг жирэмсэлчихсэн байхгүй юу…жирэмслэлт нь системийн алдаа хэхэ, тэнэг алдаа вэ яаассс.

  5. гэхдээ ямар ч алдаа, ямар ч оноо байсан робот хүн шиг болкүү штээ хэхэхэ.

  6. ямартаа ч хүн гайхамшиг бүтээx чадалтай тул, өөр шигээ гайхамшиг бүтээхийг л эрмэлздэг юм шиг бгаам. мэдкү…миний л бодол.
    хэдэн зуун жилийн өмнө хүн нисэж чадна гэж хэлсэн бол тэр үедээ солиотон шиг цоожлогдох байсан биз, одоо тэгсэн чинь бөөн онгоц энээ тэрээ- прогресс явсаар л- гэхдээ ямар чиглэлрүү гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй.
    таамаг л бий. нострадамус ч бай, эйнштэйн ч бай- таамаг. тэр таамаг нь хир таарч гэдгээс хамаарах байх.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: