Уриалга харав. Эхэндээ уншаад, тэр дороо мартав.
Гэвч хүний тархи гэдэг юмыг яг ч мартья гэсэн болгоноо мартдаггуй, сонин онцлого бүтэцтэй болхоор, хэсэг хугацааны дараа нөгөөх уриалга нь усны гүнээс түрэн гарч ирэх унгас мэт пүг хийн тархинд үмхий үнэртэв.
Нөгөөх л “ёо больё, муухай байна, таалагдахгуй байна, уйллаа шүү!” гэсэн л нөгөөх айлын эрх хүүхдүүдийн шалчигнаанд хариулан цагаа үрж, дэмий юм болохвий гэсэн санаа байн байн гарч ирж, эцэстээ тайван байлгалгуй, бичиж салахгуй бол тун горьгуй нь гэсэн бодолдоо батжив…
Гадаадруу гарсан биш, хүмүүсийн хөдөлмөрлөж хөлсөө урсган босгосон тэр амьдралыг хараад, бэлэн сайхандээр бууснаар, ашгуй нэг балчир нүд нээгдэж, ягаахан чих нь дэлгэгдэж, хүн гэдэг чинь өөрөөр амьдарч болдог юм байна гэж ойлгох нь тэр, уг хүүхдүүд.
Үүнийг бичсэн залуу хоосон санаачлага гаргаж, алтан цагаа үрж, солиотой хүний дэмийрэл бичсэнээ ойлгож байгаа болвуу? Үгүй л болвуу.
Иймд, гэнэн балчир дүүнартаа ийнхүү сийлрүүн:

Амьдрал гэж голын урсгал мэт гэдэг НЭГ үнэн юм. Харин голын урсгалд бие организмын ялгадас материал шиг дагад хөвөх хүмүүс илбэгших нь харагдах юм. Тэр нь  байдаг л явдал, сайн ч биш, муу ч биш- юунд ч нөлөөлдөггүй учир. Эргэн тойрноо хар, ямар байдалтай байгааг: тэгээд ухаантай өөрийгөө толины өмнө аваачиж тавиад, яагаад ухаантай ба ардчилал гэж орилоод байгаа хэрнээ би ийм эх оронтой болчоод, яагаад хэдэн арван жилийн өмнөөс байдал хэвээрээ байгаа юм бэ гэж тольноос асуугаад үз. Хот дундаа шамбааралдаад байшин барихыг хөгжил гэж нэрлэдэггүйг одоо хүртэл ойлгоогуй, замбраа алдсан будлиан дунд улам будлиан оруулхыг хөгжил гэдэггүй юмаа.
Ягаахан чихээ дэлгээд, бөөрөнхий нүдээ улам хөөрхөн бүлтийлгэн гадныхны жишээг атаархан, бас амтархан харна. Харьцуулаад эхлэнэ. Хэний жишээ нь зөв байна? Мэдээж мээм бөгсөө эргүүлсэн МТВ-гийн зөв, тэрийгээ Монголдоо оруулбал амьдрал бүтсэн гэсэн үг- учир нь гадаадыхан тэгж амьдраад, сайхан болоод л байна- бид ч тийм болвол болоод л явчина гэсэн үг.  Хүүхдүүд улс орон ба төр хоёр маань үнэн муухай, аваад байх юмгуй, бүгдийг орвингоор нь эргүүлэх цаг нь ирсэнийг ойлгоно. Уриа бичиж, Монголд үлдсэн үеийхнээрээ хог новшоо цэвэрлүүлж, өөрөө цэвэрхэн гадаадаас цэвэрхэн Монголдоо ирэх бодол уу? Уриа бичлээ, боллоо. Хийх ажил нь үүгээр дууссан хэрэг.

Голыг дагаад урсах бол байдаг л хэрэг.

Голын амьтадын Хоёрдахь хувилбар нь голын урсгалын эсрэг залуурддаг нөхдүүд юм. Тэд өмнөх голын урсгалыг даган урсах амьгүй төрөгсдөөс ялгаатай юм нь өөрийгөө: би ийм сайхан, ухаантай, чадварлаг гэх мэт, давуу талын жагсаалт дуусашгуй гэж боддогт онцлог нь юм.. Голын эсрэг залуурдаж байвал л болох нь тэр. Тэр нь эцсийн үр дүндээ орчин тойрондоо ч, ар гэрээ ч хохироогоод л үлдэнэ.
Хүч бий, ухаан байхгуй гэсэн үг. Сэтгэл байвч, мэдрэмж дутав. Учир нь амьдралыхаа турш бусадтай тэрсэлдэхээ л боддог, үр дагвараа боддоггуй, үймээн самуун авчирснаараа хор уршиг авчирхаас цаашгуй байдаг юм- гол нь эсрэг л залуурдаж байвал болох нь тэр. Юм юмны эсрэг.
Мунхагаа бусдад гайхуулваac цөс нь хөөрөөд, хор уршгын хэмжээ нь геометрал прогрессээр өснө. Уриалга бичих бол энүүхэнд.

Харин амьдрал гэгч голын урсгалд гуравдахь төрлийн амьтад бий: өөрийн хэрэгтэй зүгрүү залуурддагууд. Тэд өмнөх хэлсэн хоёр төрлийн мангруудын толгойндээр нь гишгээд явдаг- хэрэгтэй зүгрүүгээ залах шаардлагтай учир. “Хvчтэн нь хvчгvйгээ барьж идэх буй. Гєрєєс євєр хоорондоо нэг нэгээ барьж идэх буй!” гэж бидний өвөг дээдэс хэлж байсан үг бий. Хүчгүй бол чиний л өөрийн хохь! Амьдрал бол хэрцгий,нэг бол амьдралын хуулийг өөрийн эрхшээлдээ л оруулна, нэг бол чамайг эрхшээлдээ оруулна гэсэн үг- битгий тэнэг бай гэсэн ч үг.  Хүчтэн болно гэдэг амаргуй ажил. Залуу хүн бүр өөрийгөө хүчтэн гэж бодох нь араггуй. Гэвч!
Хүчээ тооцоолон, хэрэгтэй үедээ амарч, хэрэгтэй үедээ угс хийн, мэдлэгээ амрах үедээ хуримтлуулж байж хүчтэн болдог юм. Цагтай уралдан, авьяас билгээ зөв олж харж, тэрийгээ зөв нээж, зөв хурцалж, цагаа дэмий хоосон урианд үрэлгүй, юмыг юм болгох авьястай хүмүүсийг хэлж байгаа юм. Хүчээ дэмий үрвээс бусдын хоол болоод үлддэг болмой.

Тэд илүү дутуу уриа бичээд яваад байдаггуй, өмнөх ажлаа хийдэг юм- байгаа юмыг юм болгоно гэдэг чинь асар их хөдөлмөр, төлөвлөлтийн авьяас, эцэст нь асар их сэтгэлийн хат шаарддаг юм. Живэхгүй юмсан, амьдралд хэн ч юу ч зүгээр: “Май миний хүү, алтан аяган дахь ус!” гэж бэлэглэхгүй, өөрөө л алтан аяган дахь усыг өөрөө барьж байж ууна гэдгээ ямагт сандаг юм. Тийм хүмүүсд зориулсан уриа мөн үү, энэ?
Бишээ. Харин ч эсрэгээр, хүүхдийн чихийг хуурсан хангинуур тоглоом болсон тэнэг зүйл байна энэ чинь! Хайран цаг, хайран хөдөлмөр! Гадаадад сурч байгаа юм бол үүнээсээ ухаантай бай, хятад гэдэг орон хажууд чинь ухаанаа хурцлаад, аль хэдийнээ үүд хаалгыг чинь бaлбаж байхад, ийм юм бичээд явж байх ч гэж…
Тийм их өөрчлөлт хөгжил хүсээд байгаа бол бие зас. Аль зүгрүү залуурдах, аль замыг туулах бэ? Өөрөө бод, бусдын өмнө битгий гүйж харайн, алиа салбадай бүү бол. Энэ бол монгол хүний зан биш.
Тэр хүсээд байгаа өөрчлөлтийг Монголдоо авчирах мангар дүү нар минь чи нэгэн цагт Монголын залуурыг барих л болно- оролцох л болно. Тэрэнд харин бэлэн байна уу гэдгээ сайн тооцоол, нягт хянаад, хараад үз. Бас санаж яв, амжилтанд хүрнэ гэдэг чинь усны гүнээс түрж гарах тосон бөмбөлөг мэт байдаг юм- усны даралт дээш түрэх тусам ихсэж, хариуцлага ихсэнэ. Харин хойшоо ухрах замгуй болсон байдаг юм- нэг бол өөдөө, нэг бол том загасны аманд орж залгиулна. Харин амжилтын оргилд хүрж, усны гадаргт гарлаа гэхэд, тосон бөмбөлөг усны гадаргаар нэг тарж, нимгэн хальс бж хувирдаг юм. Хөгжил болгон ардчилалаас хамаардаггуй юм, ардчилал болгон хөгжил биш юм- Монгол гэдэг чинь өөрийн тогтолцоо ба зам чигээ хайх нь дамжиггуй.
Би хэлдгээ хэллээ, уншигч та сонсдгоо сонслоо.

~ by AmonRa on May 8, 2009.

One Response to “”

  1. Ерөнхийдээ хүн өөрийнөө төлөө л зүтгэх хэрэгтэй шдээ гэсэн санаа агуулж гэж ойлголоо мөн үү. Тэр тийм, тэр үнэн. Гэхдээ би хичнээн өөрөөрөө амьдарч өөрийнхээ төлөө зүтгэлээ ч нийгмийн харилцаанд зайлшгүй орно, энэ нийгэм нь намайг дэмжих албагүй ч саад болох ёсгүй гэсэн үүднээс л энэ уриалгыг нийтэлсэн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: