эрх мэдлийн паралель шугам

Дэлхийн ардчилсан нийгэм Иран Улсыг хараахан цэргийн хүчээр дийлэх болоогуй гэж тооцсон бололтой, Иран Улсыг дотроос нь задлан бутлах ажилгаа өрнүүлж эхэллээ. Бидний бодож байгаагаас амархан юм байлээ тэр нь. Эртний монголчуудын цэргийн ухааны дайснаа дотроос нь эвийг хаглан бутлах эрдэм хэрэглээнээс гарах нь бүү хэл, улам боловсронгуй болсон харагдана. Гэвч ерөнхийдөө чингэсийн үеийн монголчуудын тактик хэвэрээ л… Одооны хүчтэн орнууд харь улс гүрнүүдийг дээрэмдэхээсээ өмнөхөн дотоод байдлыг нь тагнадаг болж. Үүнд хамгын түрүүнд дургуйцсан ардуудыг нь олж илрүүлж, өөрийн талд оруулна. Бачимдаж дургуйцсан, төрдөө гомдсон эгэл ардууд ямарч газар байдаг болхоор.
Дараа нь тэр дургуйцсан ардуудад сэтгэл санааны тусламж үзүүлнэ, жишээ нь: "Залуучуудаа, та нарын ардчилалын төлөөх тэмцлийг бид харж байна!" гээд л, цаасан малгай өмсгөнө. "Дэлхий нийтээрээ та бүгдийг анхаралтайгаар ажиглаж байгаа" гээд л. Харин дэлхий нийт гэдэг нь өөрийн сонирхол ашигаа харгалзан, процессыг удирдаж буй Америк ба Британи Улсууд билээ. Конго-Монго мэтийн улсуудад юун тэр Ираныг бодох мантай боловч, гол нь дэлхий нийт гэж өөрийг нь баясгах хэрэгтэй.

Үүнийг шударга ёсоор чимнэ. Шударга ёс гэдэг яаж бий болгох бэ? Мэдээж хэрэг, эрх зүйн талаас батлагдсан ардчилсан сонгуулиар.
Хэн тэр чөлөөт ардчилсан сонгуульд оролцдох эрхтэй бэ? Мэдээж мөнгөтөй ба олон нийтийг хамарсан мэдэллийн хэрэгсэлд нэвтрэх боломжтой нэг нь. Энэ нь ардчилсан чөлөөт байж чадах уу? Хүн бүр өөрийгөө ерөнхийлэгчээр томилж цадна гэсэн үг үү?

Нэгэн бөхийн паянгаас: Нэгэн этгээд асууж гэнэ л дээ, Та 100 бууз идэж цадах уу гэж? Чадья гэвэл чадна, харин зуун буузаар намайг хэн дайлхуу? гэж тэр хэгжүүн бөх хариулж байсан гэдэг. Үнэний ортой онигоо юм шиг байгаам, гэвч онигоо тэрүүхэн тэндээ инээгээд өнгөрнө, харин сонгуульд..?

За хамаа алга, тэр Иран Миран, би тэр улсыг хаана ч байдгийг нь үнэндээ мэдэхгүй. Тэр ардчилсан сонгууль нь ч хамаа алга, хэний найз хэний хамаатан, баян чинээлэг нь. Туршлага сууж, хал үзсэн хүн нэр дэвшүүлэх бүү хэл, тэр хүндээ санлаа өгөх боломжгуй нь ч бас хамаа алга- төрийн төлөө боож үхсэн огтоно болоод яармааргуй байна.
Хэний төлөө санлаа өгөх бэ? Хоёроос илүү нэр дэвшигчид байдаг- харин тэдний хэн нь хэн болох- хулгайч уу, луйварчин уу, ёс жаягаа алдсан этгээд үү гэдэг нь хамгын адгын асуудал болж хувирдаг. Сонгууль өрнөх есоороо өрнөсөөр, явагдах журмаараа явагдсаар л. Эцэст нь удирдлагын оройд хамгын ойр зогсдог нэр дэвшигч нь ихэнх санал авдаг. Яагаав, нөгөө хэрэгтэй зөв хүндээ мөнгөө зөв тарааж, телебизраар зөв ба цэвэрхэн худал шаадаг нь? Гэтэл! Хоёрдугаар номерын нэр дэвшүүлэгч гэнэт сонгуулийн үр дүн хуурмаг, сонгууль бульхаатай болсон гэж ориллоо гэж төсөөлье.
Энэ нөхцөлд яах бэ?

Хэрэв нэгдүгээр номерын нэр дэвшигч нь оросын талийгаач Ельцин шиг сэргэлэн гар бол дургуйцсан гаруудыг танк пулмотоор бяцлаж, сонгуулийн хуудсуудыг тэр дор нь устгагддаг. Харин жаахан гэнэн, овьсгоогуй нэг нь бол дургуйцсан нэгнүүдийг боройходож, дургуйцагсдын удирдагчдийг шоронд хатаадаг.

Эсвэл манай асан ерөнхийлэгч шиг, дунд зэргийн мангуу нь үр дүн гархаас өмнүүр дэлхийн хамгын сайн ерөнхийлэгч болно гэж бүлтрэнэ.
Харин жинхэнэ дүүрсэн мангуу нь тильбизрээр бүх юм шударгаар явагдсан гэж майлж хайлна.
Гэвч хамгын нийтлэг шинж нь шударга ёс мандуулхын тулд өөрийх нь эрх ашигтаа нийцүүлэн орилдог. Чангаар шийдмэгээр тусам сайн.

Яахав дээ? Би сонгуульд оролцоод ялсан бол бүх юм шударга болсон л гэж хэлнэ байх. Харин ялагдсан тохиолдолд худал хуурмаг, бульхай, авилгал гэж орилох л болно байх. Яахлээрээ шударга намайг дарладын гээд л…
Тэгээд хажуу олныг цуглуулан, гудамжинд жагсаж, машин шатааж, байшин сүйтгэж, дэлгүүр тонож эхлэнэ.
Төр өөрөөр ойлгодоггуй болхоор, төр бидний дуу хоолойг өөрөөр сонсдоггуй болхоор!
Энэ нь л миний хамгын их сонирхол татаад байгаа юм.

Анхнаасаа соёлтойгоор арга хэмжээгээ зохионо, иргэний үүргээ биелүүлж буй иргэд санлаа өгнө. Харин гинжин хэлхээсэнд нэг л эгнээ дутах юм бол юун тэр соёл мантай- тэр дороо үгүй болно.
Ардчилал мандтугай.
Обамад одоохон баярын мэнд хүргэхээс…

~ by AmonRa on June 22, 2009.

4 Responses to “эрх мэдлийн паралель шугам”

  1. Хэрэв түрүүний бичлэгийн үргэлжлэл бол УИХ-ын сонгуулиар аль аль нь худалдагдаж, хуурч байсан… Янз бүрийн булхайтай зүйлүүд байсан. Тэрийг нь олон хүн эсэргүүцэж байсан. Харин АН-ынхан тэрийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлж чадсан юм уу даа… Магадгүй тийм болохоор саяны сонгуулиар тиймэрхүү зүйл нь арай бага гарсан уу, эсвэл илүү сайн нууж чаддаг болсон уу, ямартай ч АН яллаа. Аль аль нь адилхан гээд хүмүүс яриад байгаа. Олны үг ортой гэдэг. Харж л байя… Хүн бүрийн ухамсар дээшлээд, үүнийг ялгаж харах чадвартай болохын хэрээр аяндаа хөгжих биз дээ… Тэртээ тэргүй ялгаагүй юм чинь.. Гэхдээ ямар нэгэн болохгүй зүйл хийвэл нь ганц нэг хүний золиосноос айлгүйгээр, ард түмэн гэж байдаг гэдгийг харуулж, тэдэнд ойлгуулж, болохгүй нэгийг нь зулын гол болгосон ч буруудахгүй гэж бодож байна. Тэгэхгүйн төлөө л тэд тангараг өргөж, тэнд очиж суусан. Хэрвээ тэгүүлэхгүй байх зүйлийг хийж чадахгүй бол зүв зүгээр хараад сууна гэж байхгүй байлгүй дээ.. Би ч асар консерватив, хэрцгий хүн байж магадгүй л дээ. Энэ миний хувийн бодол.

  2. бас юм бодож л явдаг юм байна..! ардчилсан нам ч бай, хувьсгалт нам ч бай- миний бодлоор Монгол оронд хүчтэй удирдлага л дутаад байх шиг санагддаг. Тэрнээс биш хэдэн хэрүүл хөөсөн амандаа орсноо ярьдаг, калэндарын зургандээр муухай харж өөрийгөө хүчтэй гэж итгүүлэх гэсэн хүмүүсийн улс төрийн бодол нь ч, ярьдаг юм нь ч бас чихний хажуугаар өнгөрөх нь дамжиггуй. Хийсэн болгон нь ч тус биш ус болоод өнгөрнө.

    Нэг нэгнээ хуурснаар ухаантай гэж өөрийгөө бодох нь ч дамжиггуй- гэвч тэр нь өнөөдрөө л бодсон ухаан болж таарна биз?
    Миний бодлоор тэр дээр байгаа дээдэс бүгд хоорондоо мөнгөө зөв хувааж идэлцэж сурсан- чоны сүрэгт хүртэл барьсан зээрийнхээ махыг азарган чоно эхэлж зулгаадаг жишээтэй. Мал адгуус хоорондоо тогтсон дэг журамаа сахиж байхад, хүн бол тэр тусмаа шд.

    Харин ард түмэн нь хүртэх ёстой төрөө л хүртддэг гэсэн мэргэн үг бий- тэр бас их ортой. Суртахуун ба мэдлэг, төвшин моралаас эхсүүлээд, тэр гараад ирсэн бидний төр ууланд ургадаг мөөг шиг ургаад гарч ирээгүй- бид өөрсдөө л сонгож, өөр өөрсдөндөө гай удаж байгаа юм. Би ч санлаа өгсөн, гэвч сонгох

    Тэрнээс ямар нэгэн сайхан санаатай өнчин хүү гарч ирээд ард түмний амьдралыг сайжруулна гэж юу л бол.
    миний л бодол…

  3. тэрнээс ямар нэгэн сайхан санаатай өнчин хүү гарч ирээд ард түмний амьдралыг сайжруулна гэж юу л бол. энэ үнээн. бас хүчирхэг удирдагч гэнэт төрж гарна гэж байхгүй болов уу. ардчилалд сул тал байдаг л байлгүй. гэхдээ л ядаж сонголт өгдөг учир хэрэгтэй байх. хүчирхэг гарын тухай бодол биелэгдчүүл дараа нь харамсах магадлал өндөр юм шигээ. эсрэгээрээ бол сонгож байгаа учир уур хүргээд байвал аваад хаячих боломжтой байх нь ардчилал юм гэж ойлгоод байгаа. улс орон хөгжихгүй байгаагийн бурууг удирдлагын тогтолцооноос биш хоосон ходоод итгэл найдвараараа саналаа өгдөг ард түмэн гэх олонхи нөхдөөс эрүүл дээр ч юм шигээ.

  4. ок, сонголт чөлөөтөй явагддаг болсноос, амьдрал хир их сайжрав даа? ард түмний хувьд шүү, дээр суугаа лоббичдын биш.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: