Хэдхэн хоногын өмнө, надад нэгэн орчуулгын захиалга орж ирэв. Даван заалт гэж байх юм, тэр нь. Нэгэн монгол гэр бүл гадаадын нэгэн баян оронд улс төрийн орогнол олгох ба цагаачлах хүсэлт тавьсан боловч, мөнөөх гадаад орон нь тэднийг хүлээн авхаас татгалзсан тул, тэр гэр бүл нь даван заалт тавьж, цагаачлах хүсэлтийг нь дахин харгалзаж узэхийг гуйсан утгатай захидал байв.

Яг тодорхой би нэр усыг нь бичмээргүй байна- угаасаа бичих зуйл маань түүний тухай биш. Харин эх хувийг нь уншихад, сонин сонин бодол бор толгойнд минь орж ирэв. Уншихад, нөгөө л ардчилалын төлөөх тэмцлийг бичсэн байх юм. Бас ард түмнээ хайхарч хамгаалхаа мэддэггүй төр гээд, өнгөрсөн жилийн уймээнд оролцсон хүмүүсийг тарчлаан зовоож, өнөөх 1937 он эргээд ирсэн юмуу гэмээр юм бичсэн байхын.

Өнгөрсөн зуны тэр онцгой байдалд хэн буруутай, хэн буруугуй гэдгийг ч нэн тодорхой бичсэн байхын. Гэвч нэг л өнцгөөс тайлбарласан байв. Би шүүхч биш- харин би бодлоо л доор сийрүүлмээр санагдав. Төр хичнээн хатуу ч бай, барзгар төмөр нүүрээ харуулавч- хамгын түрүүнд эсэргүйцлийн жагсаал цуглаануудад оролцохдоо өмнө нь сайтар бодож тунгаах хэрэгтэй юм байна гэдгээ ойлгов.

Жишээ нь, цуглаан зохион байгуулж байна гээд, монгол хүний хөөрүү зандаа байдаг болоод тэрүү, юм болвол шууд олон нийтийг хамарсан жагсаал болон хувирдаг. Өөр өөрийн зөв буруу гэж бодсон болгоноо хуультай тулган узсэн нь дээр юм байна гэдгээ ч ойлголоо. Уг процэссын явцад, хуулийн дагуу юу юу зөвшөөрдгийг хараад, өөр өөртөө олон сонин нээлт хийнэ байхаа. Жишээ нь олон нийтийн цуглаан хяналтнаас гараад эхэлсэн тохиолдолд мэдээж хэрэг хүчний байглуулгынхан оролцох нь дамжиггуй. Тэр өдөр нь цагдаа нар адилхан хүмүүс юм болхоор амралтын өдөргүй үлдсэн болж таарна. Гэр бүлтэйгээ амарч зугаалж байхын оронд намайг харж манаад зогсох нь тэд нарт таалагдах л болвуу..? гэдгийг бодоорой.

Бас нэг сонирхолтой юм нь: Жагсаал цуглаан зохион байгуулагчид ихэвчлэн сонин сонин арга хэмжээ зохиож байх нь харагдах юм- жишээ нь: хэдүүлээ Талбайдээр гоё доргье гээд. Бас доргихын тулд тусгай зөвшөөрөл байдаг гэж бас ойлгох хэрэгтэй. Учир нь зоргоороо Талбайдээр зөвшөрөлгүйгээр доргиод байх нь дэмий хэрэг болж таарна- учир нь олон нийтийн тээвэр унааны сүлжээ зам хаагдан үймээн дэгдэнэ, хоёрт зөвшөөрөл хэрэгтэй.

Нутаг нэгтнүүд маань нэг л сайн ойлгодоггуй бололтой, гэвч олон нийтийн үймээнийг хүчний байгуулгынхан хүч хэрэглэн тараах бүрэн эрхтэй байдаг юм. Цагдаагын тусгайгийн бакь залуу ч бай, олон нийтийн үймээн дэгдэлтийг тараана гэдэг эрүүл мэнд ба амь насанд хохиролтой байж болзошгуй харагдах юм. Тараалт нь цаанаа маш их учиртай байх нь, ажиглахаар.

Жишээ нь Гладатр киноны Максикус орилдог шиг байнга эгнээгээ барьж, чадлаараа тэрийгээ барьна. Учир нь тэр эгнээнд нь нэг л цоорхой гарах юм бол эгнээг эвдээрч, цааш нь цагдаа нарыг гэм зэмгүй цуглагчид зодоод эхлэнэ. Харин тэр эгнээ нь цаашид эвдрэхгүйн тулд цагдаагын арын эгнээ эхний эгнээний цагдаа нарыг тэлийнээс нь сайтар барин зогсдог. Учир нь гэм зэмгүй жагсагчид урд нь зогсож буй цагдаа нарыг эгнээнээс сугалж, улмаар эгнээг эвдэхээс сэрэмгийлж байх нь тэр. Анхандаа тайван харагдах боловч, олон хүний цуглаан нь ихэвчлэн хэрцгийтэлд их ойрхон байдаг- хүн гэж нэрлээд байгаа цугласан мал нь маш их уур хилэнтэй байдаг. Араатан мэт болдог нь бас илт.

Олон түмний бужигнаанд автагдсан л бол, лам хуврага ч бай- ганц хоёрхон хормын дотор араатан болж хувирна. Ажиглах тусам, эгнээнээс суглуулсан цагдаа зодуулж хөлд дарагдан, улмаар эгнээ эвдэрч бусад нь азгуйтах юм бол тахир дутуу болж үлдэнэ. Үүнийг мэдээж цагдаа нар хүсэхгүй. Тийм учраас жагсаалын эхний эгнээнд зохион байгуулагчид нь хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг оруулхыг хичээдэг.

Түүгээр гоё гоё зураг дарж, муусаан цагдаа нар бидний хүүхэд эмэгтэйчүүд, ахмадуудыг зодож буйгаар гоё гоё зураг дарж болно. Тэрийгээ дараа нь барууны орны нэгэн цагаачдыг хүлээх газар харуулж, энэ балиар зэвхий царайтай цагдаа нарыг хараач, бидний хүүхдүүдийг зодож байгааг нь! гээд л, нулимс дусгана. Харин сайн бэлтгэлтэй гэмгүй жагсагчид ойр хавийн зах хорооллын авгай хүүхэд цуглуулаад, араас нь тэднийг онгироодог юм шиг байгаам.

Хүүхэд эмэгтэйчүүд юм болвол халхалчина, харин тэд нь бага зэрэг азгуйтан, шархадах юмуу бүү хэл алуулсан тохиолдолд, Агуа Их Орны Ирээдүйн төлөөх өргөсөн алтан амийг нь хэнч мартахгуй. Алуулж, шархадсан алтан амгалант амин золиосыг митинг жагсаалын зохион байгуулагчид хэзээ ч мартахгуй. Тэр тусмаа тэдний өөрсдийн эхнэр хүүхд
үүд биш болхоор. За тэгээд, эцэст нь хэлхэд- Эх Орны маань иргэд хамгаалагч ба туслагч цагдаагаа харах юм бол- толинд харсантай л адил болно. Шахцалдсан түмэн олны бужигнаанд хөл гараараа биш, харин толгой магнайруу л олигтойхон далайлттайгаар цохиж болдог тул хүүхдээ мөрөндээрээ суулган хувьсгал мувьсгал хармаар байгаа бол, алтан үрийн тань тархийг нь хамгын түрүүнд хагална гэдгийг санаарай. Түүний эрүүл мэндийг улс орныхоо ирээдүйн төлөө золиослосон гэдгээ мэдэж, өөр өөрийгөө л буруутгаарай.

~ by AmonRa on June 22, 2009.

10 Responses to “”

  1. Тиймэрхүү хүмүүсийг ямар нэгэн байдлаар шар сониныхонд нэр усыг нь зарвал бас цөөн боловч мөнгө олох боломжтой юм биш биз? Юу гэж зохиосон байдаг ч байлаа гэсэн, тэр бичсэн зүйлсийн агуулга огт сонин биш байна. Гол нь баян гэр бүл цагаачлах гэж байгаа нь огт таалагдахгүй байна. Тэдний Монголоос авч гарах мөнгө нь Монголын л мөнгө гэж бодогдох юм… Тэд бүрэн өөрсдийн хөдөлмөр зүтгэлээр олсон байсан ч тэр… (Үнэндээ Монголд үнэнчээр яваад баяжих боломж хир их байдаг юм бол…) Ер нь цагаачилж байгаа хүмүүсийг, гэр бүлээрээ гадаад явж байгаа хүмүүсийн татвар төлөлт, банкны мэдээлэл г.м зүйлсийг ТТГ энэ тэр шалгаж байх хэрэгтэй байх… Цагдаа, жагсагчид 2-оос гадна юуны төлөө жагссан, тэрийг хэн эсэргүүцэж үймээнд хүргэсэн бэ гээд олон асуудал байгаа л даа… Ямарваа жагсаал цуглаан шууд үймээн самуун болчихдоггүй байх.? Хүч хэрэглэн тараах боломж байдаг ч эхлээд эвээр шийдэж зохицуулах зайлшгүй шаардлагатай байх. Гэтэл тийм арга хэмжээ огт авалгүй цагдаа нарыг жагсагчдын өөдөөс нохой тавьж буй мэт тавих нь яах аргагүй мөргөлдөөн үүсгэж, үймээн дэгдээж таарна байх? (Үнэн хэрэгтээ өөрсдөө тэр хүмүүсийг хуурч, тэнэг гэж басамжилж жагсуулсан шүү дээ ) Хэрвээ 7-р сарын 1-ий талаар бичсэн бол Монголд дахиж тийм зүйл болохгүй байгаасай, болохгүй ч байх гэж бодож байна. За тэгээд миний хувийн л бодол шүү.

  2. @ Хүү: миний бодлоор, тэр үймээн дэгдээлтэнд оролцогчид (за ардчилалын төлөөх тэмцэгчид гэхээс) өнгөрсөн жилийн явдлаар дөрөөлж, гадаадруу гарах сайхан боломж нээгдсэн гэж бодогдохын. Түүнээс дээшгүй. Угаас миний харж ажигласнаар тэр ирж байгаа хүмүүс нь энд амрах гэж ирдэг юм байлээ. Харин тэр азгуйтаад чад хийцгээсэн залуучууд өөрийнхөө хөөрүү зангаараа бусдад гадаад гарах пилэт болоод л өнгөрлөө. Харин эвээр шийднэ гэдэг бол юу л бол… Тийм байдал нэгэнт гарсан л бол- малын сүрэг тасладаг шиг таслахгуй л бол үймээн улам даймжирдаг талтай. Тасалснаар тэр бужигнасан олны галзуурлыг нэг ёсны зогсоож байгаа юм, тэр галзуурал нь ойн түймэр шиг л тархан бадардаг харагданлээ. Ардчилсан германы, швейцарын, австрийн ардчилсан цагдаа нар эвээр шийддэг нэг жишээ бол: ямар ч найраагуй тархин дундуур бороохойддог юм- бас үймээн дэгдээгчдийг тэр дор нь илрүүлж, цус нүжтэй нь холилдуулаад ачдаг юм байлээ. Майн нэгны жагсаалыг бослого болхоос сэргийлж байгаа нь тэр. Тэр нь зөв үгүйг би мэдэхгүй. Ямартаач, цагдаа ч бас адилхан хүн гэдгийг бас ойлгох хэрэгтэй- олны самуун оюун ухааныг балартуулдаг юм.

  3. Чи өөрөө дунд нь байгаагүй болохоор даанч ойлгохгүй байх л даа… 7-р сарын 1 бол зүгээр нэг билетний шалтаг байгаагүй юм аа…

  4. Тиймээ, би байгаагуй. гэвч одооны байдал ямар вэ, үр дүнг нь саруулаар дүгнэвэл? Надад орчуулгын захиалга өдөрт 2 орж ирдэг- бодоод үзье л дээ? Ихэвчлэн цагаачлах хүсэлт, эмнэлгийн талон диагноз гээд- аан харин заримдаа иймэрхүү ардчилалын төлөөх тэмцэгчдийн өргөдөл ч бий. Аан тэр хүмүүс нь цаагураа юу хийдгийг нь чихэнд дуулдаад, ичих жигших хоёр зэрэгцээд л байдаг юм- гадныхан чинь тэнэг биш шдээ, ажиглаад л сууж байх нь дамжиггуй. Янхандалт, машин унааны хулгай, дэлгүүрийн хулгай, хүүхдүүдээ зоддог, архиддаг- залхуугаас л бараг бусад. Тийм л ардчилалын төлөөх тэмцэгчид ирнэ дээ..?

  5. Миний л бодол шүү Хувьсгалыг эр зоригтнууд хийж, новшнууд үр дүнг нь амсдаг ч билүү нэг үг байдаг билүү? Яг наад бичиж байгаа хүмүүс чинь яг тэр өдөр тэнд юу хийж явсныг мэдэхгүй юм аа. 7-р сарын 1-нд бол янз бүрийн бодолтой зөндөө олон хүн цуглаж, төр засагтаа үгээ хэлэхийг хүссэн өдөр байсан байх. Тэр дунд ашиг хонжоо харсан, жирийн нэгэн халаасны хулгайчид ч бас цөөнгүй л явсан байх… Ямартай ч болсон үр дүн нь л хэний ч хүссэнээр болоогүй болохоос биш бидний л ижил шударга ёсыг, төрийг хэдхэн хүн, том компанийн төлөө биш ард түмэн, улс орны төрөө ажиллахыг шаардсан олон хүн тэр өдөр очиж жагссан байх. Тэндээс сайн ч үр дүн гарсан байх, бас чиний бичиж байгаа шиг муу ч үр дүн гарч, зарим нэг нь үүнийг завшиж байгаа нь ч байгаа л байх.. Хуулийн дагуу жагсаал цуглааныг хийх зэрэг нь мэдээж зөв боловч тэр хууль нь хэн нэгэнд ашигтай, жагсах хүмүүст ашиггүй зохиогдчихсон шударга бус хууль байвал, ямар нэгэн зүйлээр шалтгаалан тэр жагсаалыг хийлгэхгүй, хийсэн ч нэгэнт хожимдсон байх байвал гээд л… хэхэ Хүмүүс зөвхөн Магнай, Батзандан ч юмуу Жаргалсайхан, Элбэгдорж л тэр цуглаан, жагсаалыг эхлүүлээд тэнд тийм үймээн болгочихсон гэх мэт хандаад байгаад гайхаад л байна? Угаасаа болохгүй болоод, идээлээд буглачихсан зүйл бага зэрэг шүргэсэн төдийд хагарч идээ бээрний багахан хэсэг нь л гойжсон нь тэр үйл явдал байсан байх гэж боддог…

  6. гэвч бусдын амиар дэнчин тавиад хэрэггүй гэдгийг дэмжинэ биздээ?

  7. Тийм ээ. Аль талд нь буруу байгаа байх… үймээн мөргөлдөөн болохоос өмнө эвээр асуудлыг шийдэх боломж ямагт байдаг гэж боддог. Хэрвээ мөргөлдөөнд хүрсэн бол газар авахаас нь аль болох эрт хууль цагдаа, цэргийн хүчээр аль болох гарз хохиролгүй тараах хэрэгтэй гэж боддог. Жагсаал цуглаанд оролцогч хүмүүс ч бас амь насаараа дэнчин тавьж байгаагаа ойлгох хэрэгтэй байх…

  8. Сайн уу Амоннра… Тэхх энэ асуудлыг нэлээд сайн ярих хэрэгтэйл л байгаа юм. Миний мэдэх эхнэр нөхөр 2 АНУ-д 2 жил амьдарч байгаа л даа. Саяхан над руу яриад нэг сонин хулхиар хийгээд өгөөч мөнгө төгрөг гомдоохгүй гэж байсан. Хамгийн гол нь 2 жилийн өмнөх сонины эхний нүүрэнд тэр хоёр цагдаа нарт зодуулсан, эх орныхоо байгаль дэлхийг хамгаалсныхаа төлөө ад үзэгдэж байгаа мэтээр эвлүүлэг хийж оруулах ёстой гэж байсан. Хамгийн гол нь тэд улс төрийн орогнол хүсч түүгээрээ нотлох юм гэсэн. Надад тэгэх боломж ч байхгүй. Тэгээд ч хүсээгүй…

  9. Аа тийм бичлэг чинь олон хүнд юм бодуулах, сануулах хэрэгтэй сэдэв хөндсөн болохоор дугай байж чадкүй байгаам шүү

  10. саруул ухаан ажилсаг чанар ямарч бартаа өмнө байсан, тэсэн туулдаг гэсэн бодолтой явах хэрэгтэй юм шиг санагддын, надад. Тэгээд “бүгдийг нэгэн дор, тэгээд одоохон!” гэсэн моралыг би ойлгодоггуй юм- тэр тусмаа тэр өнгөрсөн жилийн явдалд маш ил тод харагдсан. Түүгээрээ бид өөрсдийнхөө түүхийгээ гадныханд харуулчвуу гэсэн бодол бодогдсон. би угаасаа чадлаараа бичээд байгаа юмаа, өмнөөс ингэж тэгж бичнэ гэж төлөвлөөд байдаггуй юмоо. байдгаараа. надад харин Гэрэлтүяагын бичсэн их сонин санагдлаа, би бүр гайхчлаа…?

Leave a reply to xvv Cancel reply