клинт ах

Уншигчиддаа алдарт жүжигчин, Оскарын олон удаагын шагналт найруулагч Клинт Иствудын "Esquire" сэтгүүлд хийсэн ярилцлагыг орчуулан тавилаа. Клинт агааг би хувьдаа их хүндэтгэдэг, гэвч энэ ярилцлагыг уншсаны дараа: Клинт ах хүнд байна шүү!" л гэж бодогдох болов. 



 Ямарваа нэгэн том амжилт
томоохон бүтэлгүйтэл, эсвэл тиймэрхүү нэгэн юмнаас  эхэлдэг юм шиг байгаам.  Миний хувьд эргэлтийн томоохон бүтэлгүйтэл гэх юм бол, миний анхны киноны өдрийн үзүүлэлт байсан юм- "Симаррон шилэнд" гэдэг кино. Энэ бол киноны түүхэн дахь хамгын муу кино байж билээ! Би маш их ичиж билээ. 
 
Ихэнх хүүхдүүд одоогын цагаар мэдлэг боловсрол авахад их хялбархан гэж боддог. Эцэг эх нь сургуулийх нь мөнгийг даагаад, бүгдийг төлөөд өгнө гэж боддог. Аав минь даанч тэгж чадаагуй юм, аав минь хувийн, өөрийн жижиг мухлагтай болох юмсан гэж мөрөөддөг байсан юм. Гэвч, аав минь чадал хүч нь хүрсэн бол миний боловсролын мөнгийг өгөх л байсан гэж би боддог. 
 
Би их Хямралын үед өссөн юм. Аав маань тэр үед байнга ажил хайгаад явж байсныг их сайн санаж байна. Бас  байн байн танихгуй хүмүүс манай хаалгыг тогшиж, ядахнаа мод түлээ хаглах ажил гуйж билээ. Тэр үед хүмүүс нэг газраас нөгөөхрүү их нүүдэг байв. Бид ч бас нэг газар удаан тогтдоггуй байсансан. Нэг хотод 4, нөгөө хотод 6, өөр хотод бас 8 сар болно- гээд, их нүүдэг байлаа. Би үргэлж хөрш айлуудын хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан болхоор, байнга нэг юм батлаж өөрийгөө хамгаалдаг байв. 
 
Эцэг минь гэнэт нас барсан билээ– гэвч намайг зурагтаар Элдсэн шир кинонд харж амжсан билээ. Намайг бага Клинт Иствуд гэдэг, тийм учраас аавын минь ч нэр дэлгэцэндээр гарсан юм. Би түүгээрээ бахархадаг. 
 
Фэтс Воллер нас бархад, ээж минь бичлэгийх нь том цуглуулга гэртээ авчирч, Дараа нь хаач олдохгуй гэж хэлж билээ. Би түүний бичлэгүүдийг сонсон төгөлдөр хуур дарж сурч, бусад жазз ба блюз хөгжимчдийг дууриахыг хичээдэг байлаа. Бага сага страйд ба гурван аккордын тоглолтыг дарж сурч, буги-вуги, жазз ба бибоп сонирходог байж билээ. Би кино авхаасаа өмнө, төгөлдөр хуураар түүх хайлж сурсан юм. 
 
Хүний амьдрал хамгын тохиромжгуй үед гэнэт өөрчлөгддөг жамтай. Намайг цэргийн албанд татахад жинхнээсээ киног сонирхож эхэлсэн юм. Армид би сэлэлтийн дасгалжуулагч, кинопроекторыг ажилуулдаг байв. Би байнга Жон Хьюстоны Сан-Пьетрогын тулалдаан гэдэг кино үзүүлдэг байв, 2 жилийн дотор бараг 50 удаа үзсэн байхаа!
 
Надтай армид хэдэн залуу жүжигчид алба хааж байсан, тийм учраас би ч бас кинонд тоглож үздэг юмуу гэж бодож билээ. Гэвч их халдвартай зүйл юм- нэг тоглоод эхэлхээр хэзээ ч больморгуй санагддаг юм. 
 
Жүжигчний урлагыг бусад хүмүүсийг ажиглан байж сурдаг юм. Залуу бас дөнгөж сурч байхдаа, баар ресторанаар их явдаг байж билээ- хүмүүсийг харж, судлаж, ажигладаг байлаа. Харамсалтай нь би өөрөө судлаачаас судлуулдаг хүн болж хувирлаа. 
 
Хүн бүр өөрийгөө боксчин мэт авч үзэх хэрэгтэй. Мэргэжлийн боксчин хүн оргилд хүрэхэд их хугацаа байхгуй гэдгээ мэдэж, ид залуу насандаа хүч авьяас бүгдээ дайчилдаг. 
 
Анхандаа би кинонд тоглохоо бараг хаях шахаж билээ. Анхны өөрийн хэдэн кинонуудаа хараад, муу болсныг олж хараад, Чөтгөр алагд, ажил олж хийсэн минь дээр юм байна, гэж шантарч билээ.
 
Миний хийх, эхэлсэн ажил болгоныг хүмүүс намайг "Боль" гэдэг байсан. Миний хамгын том ялгаа нь би өөр өөрийхөө дотоод дуугаа сонсож, хийх юмаа айлтгуй дуусгаж байсандаа байх шиг санагддаг. 
 
Мэдээж, өмхийрсэн улаан лооль шидхээ болиод эхэлсэн үед гоё санагдаж, сэтгэлийн таашаал авч эхэлдэг. 
 
60-аад оны найруулагчид билэг авьяас сэтгэлийн хувьд маш их тод хүмүүс байсан. Тэд их уудаг, бас сонин жигтэй зуршлаараа алдартай байж билээ. Бас их хөдөлмөрч хүмүүс байсан юм. Жон Хьюстон гэхэд л жилд 3 кино авах чадалтай найруулагч байсан юм. Одооны кино зүтгэлтэнгүүд энэ үзүүлэлтэнд ойрхон ч зогсоогуй. 
 
Найруулагч Хьюстон нэгэн удаа: "Би ганц биш удаа өөрийгөө зарж байсан, үүгээрээ би их юм алдаж, буцааж олж чадаагуй." гэж хэлж б
лээ. Өөрөөр хэлбэл: "би авьяас билгээ зарж, ертөнцийн гэрэл үзэхээргүй кино хийж байсаньquot; гэсэн үг юм. Гэвч ийм хандлага нь одооны Холливудын найруулагчид шиг, ажлын амжилтаа хатуу хянаж төлөвлөдөг, өөрийх нь дүр төрх, имижтэй нь зохицоогуй кино хийхээс айсан найруулагчдаас дээр гэж би боддог. 
 
Амьдралын давс бол шинийг хайх. 
 
Төгс төгөлдрийг хайгаад хэрэггүй. Хорин удаа зураг авалт хийж, нэг үзэгдлийг дахин дахин давтаад техникын хувьд маш сайн болгож болно. Жүжигчид тоглолт хачин сайн ба хэллэг тод, гэрэл гээд- бүх юм сайн болж чадна. Гэвч үүгээр үзэгдэл нь ариутгасан, амьгуй юм шиг болно- хэтэрхий зовоосон, ажилчилсан болно. Үзэгдэл хэмнэлээ алдаж, энгийн байдлаа алдсан болно. Миний тухайд гэвэл- би алдаанд дуртай!
 
Би бүгдийг ганц хоёр дублийн дотор хийдэг гэсэн хүний нэр хүнд олсон. Магагдуй хүн бүрт энэ хандлага сайхан санагдаддуй байх. Гэвч би бүгдийг хурдан хийж, ажиллах дуртай- тэгвэл би хаа нэгэн газар хөдөлж, хүрж буй мэт санагддаг. 
 
Кино од чамайг хэт их хүндэлж байвал- их гунигтай хэрэг. Энэ нь тодоор тархиа зугаацуулах өөр юмгуй гэдгийг харуулж буй хэрэг. 
 
Би зөвхөн үнэ өртөг багатай кино хийхээр зүтгэдэг. Тийм кинонуудад их амжилт хэрэггүй, учир нь тэд алдагдлаа тэр дор нь нөхнө. Xоёр дахин бага үнээр хийж болох байтал, 70-80 сая долларыг зарцуулж хийдгийг би ойлгодоггуй. Бусдуудад хамаагуй байх л даа, харин надад хамаатай. 
 
Киноны найруулагч, ба киноныхоо жүжигч нэг дор байх их хэцүү, нэг талаараа сэтгэлийн хоёрдолт шиг санагддаг. 
 
Би моодны урсгалуудад дургуй.Олон жил амьдарч, их юм ойлгоод ирсэн цагт энэ бүгд хэзээ нэгэн цагт үгүй болж, мартагдах болхыг ойлгоод ирнэ. Харин моодтой холбоогуй бүхэн олон нас эдлэж, одооны хэдэн угалзуулалтаас удаан тогтддог шиг санагддаг. 
 
"Цагаан анчин, хар зүрх" киноны найруулагч Жон Вилсоны хэлдэг үгээр хэлэх юм бол- би хэзээ ч 8 сая попкорн залгигчуудаар хийх ажлаа заалгахгуй. 
 
Харин арьс өнгөний гадуурхалын тухайд гэвэл, би өөрийхөө мэдрэмжиндээ итгэдэг хүн. Тиймээ, өнгөт арьстан үзэгчид "Хэрцгий Харри" кинонд их уурлаж байсан. Киноны эхэлнд харууд банк дээрэмдэж байхыг үзүүлснээр, намайг арьс өнгөөр ялгаварлан үзэгч гэж гүтгэж байсан. Гэвч харууд хэзээ ч банк дээрэмддэггүй гэж үү? Би үүнээс болж арьс өнгөөр гадуурхагч болж хувираагуй. Би 4 орлон тоглогч харуудад ажил олгосныг хэнч олж хараагуй. 
 
Та айн гээч. Спайк Ли надад өнгөрсөн жил зураг авалтын багаа зөвхөн харуудаас бүрдүүлсэн гэж байсан. Гэвч үүний тулд олон сарын турш зөвхөн ярилцлага,цалин хөлсийньnbsp;гэрээний хэлэлцээрт зарцуулсан гэсэн. 
 
Би өөр өөрийгөө тоглоно гэвэл аймшигтай байх болно. Үзэгчид ч уйдаж үхнэ. Миний хувьд хамгын сонирхолтой дүрүүд бол хэтийг баримтласан хүмүүсийн дүр юм- жишээ нь Гитлер. Янзын сайхан дүр! 
 
Нэр хүнд олох вестерн кино заавал дахин гарч ирнэ гэдэгт би бат итгэлтэй байдаг. Тэр оддын дайнуудын тухай кинохнууд сансарлуу оруулсан вестерн биш гэжүү? 
 
 
Өөрөөрөө бахархах, ажилгуй зан чанар нь миний хувьд хүний хамгын муу зан чанар. Өөрөөрөө бахархах бол их ядаргаатай санагддаг. Зөвхөн өөрийгөө л бодсон хүмүүс бол- миний хувьд огьдос хүргэдэг. Өөрөөрөө бахархасан хүмүүс  чинь л ажилгуй байдаг юм. 
 
Үдшийг яаж сайхан өнгрөөх бэ гэжүү? Түүнийг би их хялбарханаар ойлгодог. Галын өмнө хоёр  «Будвайзер» уугаад, гартаа лаазыг бяцлана. Гурван удаа хэрхрээд, унтах минь. 
 
Туслах дүрийн эмэгтэй нь зүгээр л нэг чимэглэл бол Баатар эр өөрийхөө өнгө төрхийн ихэнхийг алддаг гэж санагддаг. Би 1930-аад ба 1940-өөд оны эмэгтэй жүжигдэд их татагдаж билээ-  Барбара Стэнвик, Розалинд Расселл, Бетт Дэвис гээд. Тэд хачин сайхан дуу хоолойтойгоос гадна, хаяа хатуухан ширүүхэн үг хэлчихээс ичдэггүй эмэгтэйчүүд байдаг байв. Гэвч одоогоор бол продюсерууд сонирхолтой авьяаслаг залуу сонгодог хэрнээ, гялалзсан сэтгүүлийн модель авдаг болж. Харин би хувьдаа кинонд суурьтай болгодог эмэгтэй жүжигчдийг урьдаг. Юмыг ойлгодог эмэгтэйг
арах хамаагуй сонирхолтой байдаг учраас тэр шүү дээ. 
 
Өөрийгөө хүндэтгэдэг, эр хүн болхоо мэддэг, дотоод ертөнцөө тэгшитгэсэн ноён нуруутай эрчүүд хэзээч гэрийхээ хаалгыг хөлөөрөө хэмх цохин орж, эмэгтэйчүүдийг гомдоож ба ижил хүйстэнгүүдийг дээрэлхэхгүй. 
 
Хэрцийлэлт хэзээч сайхан байж чадахгуй. Заримдаа би хэргийлэлт хэт их ноёрхосон кино хараад: Пөөх, энэ бүгдийг чөтгөрөө хийж үзүүлдэг байна? гэж боддог.
 
Нэг хэсэг би их хүүхэмсэг байсан. Энэ нь нэг бодлын өвчин байсан, бас өөрийгөө ч хянаж чаддаггуй байв. Гэвч энэ бүгдийг би ардаа орхисон. Үүгээрээ л нас буйр сууна гэдэг чинь сайхан юм шүү дээ. Тархины эд эс гэнэт буцаж толгойруугаа буцаад, За алив алив, бодоодхьё! гэж ярьдаг шиг санагддаг болсон. 
 
Миний хамгын сайн гэж дүгнэх ажлуудаа 60 нас, бүр 70 нас хүрэхдээ хийж эхэлсэн гэж дүгнэдэг. Одооны байдлаар олон хүн ингэж хэлж чадахгуй. Миний болдоор гол учир шалтгаан нь миний байнга юмыг сурдагт оршдог шиг санагддаг. Одоогоор би зөнөж, дэмийрэлд ороогуй байна- одоогоор энэ бүгдэндээр зогсоно гэсэн бодол одоогоор алга. Би мөрөөдөгч байгаагуй бол хэзээ ч кинонд тоглох шиг дэмий юм хөөхгүй байхсан.

~ by AmonRa on July 7, 2009.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: