сая долларын бүсгүй

 Ойрын үед Оскарын шагнал авдаг канунуудыг туршалга ба шийдэлийг нь сурах маягаар ихээхэн үздэг боллоо. Үүнд хүйтэн харцанд минь "Сая долларын Күүкэньquot; (Million dollar baby) гэдэг кино өртөв. 

Уг киног алдарт Клинт Иствуд найруулсан юм. Миний маш их хүндэтгэдэг бүтээлчдийн нэг. Клинт ах Сэржио Леоне-гын хамгын алдарт, зэрлэг гарын вестерн канунууд нь оролцохоос гадна, дараа дараа зэрлэг гарын сайн кино авсан удаатай. Ихэнх хүмүүс найруулагчийг сайн гэж дүгнэхийн тулд мань найруулагч жилд нэг удаа кино авах хэрэгтэй, бүр шаардлагтай гэж үздэг. Уг дүгнэлт тархины даралтны буруу үйл ажилгаанаас яруу тод жишээ билээ. Сайн кино найруулагч хүн амьдралдаа нэг л ширхэг сайн кино авсан байхад хангалттай. Үүний дараа ямар ч кино авахгуй ч байж болно. 
 
Харин Иствуд агаа нэгээс илүүг авсан билээ. Өршөөлтгүй киноны дараа өөр кино хийлгуй ч сууж болох байлаа. Гэвч. 
 
Миний ярих киноны өмнө Нууцлаг Гол гэдэг уран сайхны кино найруулсан билээ. Уг кино бол маш хүчтэй кино. Эрэгтэй дүрийн Оскарыг зүгээр нэг хүртээгүй. Би дээр үед уг киног, Монголд хэдэн жилийн өмнө байхдаа маш сайн орчуулгатайгаар Монголын Үндэсний ТВ-ээр харж байлаа. 
 
Энэ кинонд Клинт ах боксын ахмад үеийн боксын дасгалжуулагчийн дүрд тоглоно. Уг дасгалжуулагч нь багш хүний хувьд бол их сайн боловч, менежерийн хувьд мангар жаал. Өрөөр хэлбэл хүчтэй өрсөлдөгч бэлтгэж чаддаг хэрнээ, гэвч авьяас билгээрээ их мөнгө олж чаддаггуй хүн. Түүний хамтрагч нь нэг нүдэндээ муу, хөгшин боксчин Морган Фримены дүр гэж бий. Хоер хөгшин боксчин байн байн нэг нэгнээ шоолж, өвкөө маягаар нэг нэгнээ янз бүрээр дооглоцгооно. 
Хоёр буурал мастер хүнийг харж сонсоход маш гоё байлаа, урамтай сайхан хоёр жүжигчид… Харин зааланд нь олон сайхан залуучууд бэлтгэлээ хийцгээнэ. Тэдний дунд Аюултай гэдэг хочтой нутгийн мангар. 
 
Тэгтэл нэгэн сайхан өдөр, нэгэн аниа бокс дасгалжуулхаар ирнэ. Гэвч аниа дасгал хийхэд нас нь явцан- 31 настай. Зоогын газар зөөгчөөр ажилдаг, нээх их цатгалан чинээлэг амьдардаггуй- хоолны газарт үлдсэн шавхруугаар хооллоно. Бас нээх их ухаантай ч биш.  Түүний гэр бүлийн гарлыг АНУ-д white trash гэж нэрлэдэг юм. Нэг есны цагаан генетик хог, ялгадас. Тэр ялгадас гэдэг хүмүүс нь зөөврийн байшингуудад амьдардаг залхуучууд, архичид юм, ихэвчлэн услын тэтгэлэгээр амь зуудаг. 
Аниа тэдний дундаас гаралтай бөгөөд, нээх их ухаантай биш- гэвч бокс сурах чин эрмэлзэл. 
 
Клинт анхандаа тэр хүүхнийг хөөж зайлуулсан боловч, удалгуй аниаг дасгалжуулаад эхлэнэ. Аниа ч итгэлийг нь алдалгуй, боксдоо их авьяас чадвартайгаа харуулж, огцом огцомоор амжилт үзүүлж эхлэнэ. Гэвч дараахь үйл явдал нь эсрэгээр эргэнэ. Ямарч давталт, кинонд байдаг л нэг түүх үзүүлсэнгүй. 
Ямар ч нус нулимс урсгасангуй. Кино нь ч бас боксын тухай ч биш. 
 
Үйл явдлын талаар юу ч ярьмааргуй байна. Энэ бол гунигтай, маш гунигтай кино. Бас сайн, маш сайн кино. Оскарыг зүгээр л нэг хүртсэнгүй. 
 
Уг киног үзэхийг зөвлье. Миний хувьд сэтгэлд хүрэх амаргуй боловч, энэ кино харин маш ихээр уяраалаа. 

~ by AmonRa on July 7, 2009.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: