кануны тухай

 Би кино үзэх маш дуртай. Угаасаа блог хөтөлдөг нэг шатлгаан нь сонирхол нэгт киноны хорхойтонгуудтай танилцахад байгаам.

Нэг танил маань надаас саяхан асуув:
-Чамд ер нь дуртай кану байна уу, үзсэн канугаа муулаад л байхын? гэж. 
Байгаа шд. Лаг олон кану. Миний хувийн цуглуулганд ойролцоогоор 500 кану бий. Хамгын эртний канунуудын дунд: Алтан Үе, Андалузын Нохой, Носферату: Шөний симфони ба Долоон самура байгаа. Хуурамчаас оригь хүртэл. Янз янзаараа. Ихэнхд нь лаг дуртай. Гэхдээ ажил-мажил гээд, үзэх боломж улам багасаад, шинэ үеийн канунуудыг удаж, хоцорч байж үздэг. Ажлаасаа сажилахдаа хаяа ганц хоёр ДВД аваад, тэрийгээ үзxээ мартаад, хэдэн сар ч болж магадгуй.  
 
Тэр нь харин гэмгүй санагддаг. Цаг үеийг харж болдог юм шиг санагддаг. 
Зөвхөн дэлбэрэлт үзүүлдэг алдартай найруулагчдын кану үзээд, нэр ус нь мэдэгдэхгүй найруулагчын ажлуудыг харьцуулхаар, алдартай уран бүтээлчийг ардаа орхих амьдралын ухаарал хайрласан кану заримдаа харагддаг. Янз янз- кино бүр хоорондоо ялгаатай. 
 
Ихэнх хүмүүс кино бол бизнес гэдгийг сайн мэдэж байгаа. Харин бизнесын хажуугаар, тусдаа бас киноурлаг гэж бий. 
Тэр хоёрыг хооронд нь ялгаж салгаж байх хэрэгтэй. Кинобизнесын яруу тод жишээ нь дийлэнх америк, энэтхэг ба хужаа кану гэж боддог- тэр бол жинхэнэ бараа таваар. Бүх энэтхэг хужаа уран бүтээлчдийг муулаагуй шүү- энэтхэг найруулагчдын дундаас Найт Шамалиян гэж гар бий, лаг авьяастай. Зальтай нөхөр, киног нь хоёр гурав үзмээр санагдуулдаг. Хужаа нарын дунд Ван Кар Вай гэж найруулагч бий. Бас хоёр гурван удаа үзэж болох, их сайн уран бүтээлч бий. За за тэр яахав… 
 
Хамгын түрүүнд миний киног шинжих миний эхний дүрэм бол киноурлаг кинобизнес хоёрыг ялгахдаа байх шиг.  
Хоёрт нь киноны урсгал стилээр нь дүгнэх. Мэдээж Бөгжний Эзнийг Оддын дайнтай харьцуулашгуй. Гэхдээ хоёр кану хоёулаа өөр өөрийн хууль дүрэм үйлчилдэг ертөнцтөй. Үлгэрийн баатрууд дэлгэцэндээр гуйлдвэл, тэднийг амьд гэж үзxээс өөр аргаггуй. Бодит байдал, үлгэрийн ертөнцийг хооронд нь ялгаж салгаж байвал зүгээр юм шиг санагддаг. Бөгжний эзэнг жишээ нь, хэт бодит байдлаар сэтгэдэг хүнтэй үзэх ямар ч урамгуй.
Бөгжний Эзний тухай: "Эээ, юу вэ- хэзээ ийм жижкэн хүмүүс байсын, шаа шаа!", эсвэл:
Оддын Дайны тухай: "Жингуйдлийн байдалд ийм дэлбэрэлт яг гарышд, шаа шаа!" гээд. Киноноос болж найзтайгаа муудалцаад байх утгаггуй- харин кануг цонхоор чулуудчмаар санагддаг. 
Гуравт нь: Харуулж буй киноны ертөнцийн үйл явдлаар нь тодорхойлсноор кануг гоё муухайгаар, утгатай утгаггуйгаар нь ялгаж болдог юм шиг. Чанарын нэг үзүүлэлт нь киноны хэллэг гэж бас байхын. Дүрс, дуу, жүжиглэлт нийлээд, үзэгчддэд ойлгуулах нэгэн утга санааг хэр ойлгуулж харуулдаг хэллэг. Ямар нэгэн зорилго үгүй, ухаарлыг үл хайрлах кино бол нээх их үзээд баярлах дэмий юм шиг санагддаг. 
Бас кинонд болж буй явдал нь дотоод ертөнцтөигөө зөрчилдөөд байвал бас муухай: "Яанаа, би зовоод байнаа!?" гэснээ, амьдардаг нийгмээ адгуус малаар харуулдаг утгын кинонд ч мөн адил дургуй… 
 
Бас орчин үеийн кану бараа таваар болсон нь сайн уу, муу юу гэж хариулж мэдэхгүй юм байна. Харин уран бүтээлчдэд мөнгө хөрөнгө харамгуй өгч, киног улам хөгжүүлдэг сайн талтай. Гэвч бөөн бөөн орлого олсон нь уран бүтээлийн өндөр чанарын үзүүлэлт биш юм шиг л санагддаг. Тэр нь зөвхөн найруулагчийн уран бүтээлч хүний чадварыг харуулсан үзүүлэмж. 
Чанарын нэг үзүүлэлт нь киноны хэллэг гэж бас байхын. Дүрс, дуу, жүжиглэлт нийлээд, үзэгчддэд ойлгуулах нэгэн утга санааг хэр ойлгуулж харуулдаг хэллэг. Ямар нэгэн зорилго үгүй, ухаарлыг үл хайрлах кино бол нээх их үнлэгдэлгүй, тэрүүхэн тэндээ зугаацуулаад өнгөрнө. 
 
За бүү мэд… Надад л тэгж санагддаг. Нэг хоёр гэж хуваасныг битгий тоогоорой- киноурлагыг ойлгоно гэдэг сав шимийн ертөнцийн хуулийг ойлгох шиг хэцүүхэн ажил юм байлээ. Хэдэн киносэмнинарүүддээр суугаад, толгой л хавдсан. 
Бодлоо өөрчлөхөд оройтсон байх. 
 
Харин киночаатарт очоод, автмаатаар өөртөө шинэ мэдрэмж, бодол, ухаарал авч байвал л сайн гэсэн үг болж таарахнээ?
Зөвхөн хөдөлдөг дүрс биш байжээ, кану гэдэг чинь…?

~ by AmonRa on July 19, 2009.

2 Responses to “кануны тухай”

  1. Маньд чинь одоогоор бараг 250 гаран байгаа гэхлээр чинийхийг лав гүйцэх болооогүйм байна дөө. Гэхдээ хүмүүст өгөөд мартсанаа санавал ч лав дөхөх байх гснээс сайн киног театр үзүүл гэдгийг оригоор нь ойлгоод байгаа. Миний хувьд сайн жүжигчин сайн найруулагчтай бас том компани хийснийг нь авч үзэх гэдэг дүрэмтэй ч. Дундаж компаний хийсэн шилдэг кино байдгийг хэзээ ч үгүйсгэдэггүй ээ. гэхдээ л сонирхол сонирхолоороо үзэж цуглуулдаг нь хүний чанар юм шиг…

  2. би таалагдаагуй канунуудаа хүнд шууд бэлгэлчдийшд. мань чинь бас канунаас гадна ном цуглуулдаг болхоор… шинэ шикаап авах гөөнгө байхгуй, тэгээд шаландээр хэвтүүлээд байлтаа нь биш..? хөн амьтны төрсөн өдөр мөдөр болонгуут, тэрийг шууд баглаад л- пка чау. хэдэн канунуудаа харж байхаар, одооны ихэнх алдартай гээд бгаа жүжигчид, алдар цуу багатай найруулагчтай, санхүү багатай кануунд тоглож алдартай болсон доо? анх хүний нүдэнд тусаж байна даа? тэр канунууд нь л сонин байдийн- жүжигчдийг харья гэвэл… дэнни бойл, питэр жэксон, клинт иствуд, жэк николсон гээд… ихэвчлэн бор зүрхээрээ явсан хүмүүс. баян ах дүүстэй, ямар ч мэдрэмжгүй найруулагчдыг хархаар уур хүрдийн. шинэхэн тирминатрыг найруулсан макжи мэтийн… аан бас найруулагч оператор хоёрын ажил гэж байна, тэр нь бас цаанаа бас ондоо байхын? миний нэг сайн найз, хобби найруулагч залуу киноны кадр болгоныг хэвлээд, ханандээр хадаж болох үгүйг харж, ажлыг дүгнэж болно гэсэн.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: