Байгалаас заяасан хамгын чухал, зайлшгуй хэрэгцээтэй баялгын нэг бол ус. Дэлхий даяар цөөрсөөр байгаа.
Европын цөөхөн нөхөгдмөл усны нөөцийн ихэнх нь Австри Улсад бий- Альпын нуруугаар буусан цас ба хур тундас нь газар доорх гүний усны нөөц болж үлддэг болхоор тэр. Гүний ус нь элс шороонд, чулуун давхарагт шүүгдэж, маш цэвэр болдгоороо давуу талтай болхоор тэр.
Гүний цэвэр усны асар том нуурыг Австрийн Форарлбергын нутагт  30 жилийн өмнө олж, усыг одоо RAUCH GmBH олборлож, хажуу Европын орнуудаас гадна олон гадаад оронруу экспортлодог. Redbull, Nativa гэх мэт бүтээгдэхүүнээрээ алдартай.
Муж нутагтаа хамгын том татвар төлөгчдийн нэг, жуулчны бизнесын дараа.

Гүний усыг барьж тогтоох, бас нуурых нь хэмжээг нарийн тооцоолох гм ажил явуулж байж олборлодог юм байна- жишээ нь:
1. Усыг ой мод маш сайн барьж тогтоодог болхоор, экологын нарийн тэнцвэрийг алдагдуулахгуйн тулд ой мод хамгаалалт, нөхөн үржүүлэлт гээд, маш олон төрлийн байгаль хамгаалалтын мэргэжилтэнгүүдэд ажлын байр бий болдог,
2. Хэт их ус олборловол нуурын хэмжээ нь багасч, хөрс доошоо цөмрөн орох аюул гардаг. Тэрийг тооцолон бодох, судалгааны төв гэж бас тусдаа- бас олон хүний ажлын байр. 1 секундын дотор 100 литр усыг савлах чадалтай машин техник гээд, бас олон хүн ажилтай болдог.
3. Татвараас гадна ойр хавийн тосгонд тодорхой хөрөнгө мөнгө гаргадаг. Учир нь тэр үйлдвэрийн байрлаж буй газар нь тосгоны эзэмшил. Түүгээр зөвхөн хөрөнгө мөнгө бий болгох биш, бас хажуу хавиргын хүмүүсээ ажил, тавтай тухлаг амьдрах орчинг нь хамгаалдаг юм байна.

Гэвч саяхан Мария Мийс ба Клаудия фон Вэрлхофын бичсэн ном олж уншлаа. Уг ном нь 1998 оны "5 сарын Гэрээ" гэдэг нэрээр Европын хамт олныг цочирдуулсан гэрээний хэлэлцээрийн тухай юм. Уг гэрээ нь америкыг төлөөлсөн Дэлхийн худалдааны Төвөөр дамжуулан Австрийн нутаг дахь усыг хувьчилан авч, австричууд ба европчуудад өөрсдөнд нь өөрсдийн нутгых нь усыг зарах тийм төсөл байж.
Үүнийг хүн бүр мэдээгүй- улс төрчид нь ч, иргэд нь ч.
Тэр гэрээнд гарын үсэг зурах талаар 1995 оноос хойш шуугиж, эцэст нь 1998 онд зурах дөхтөл энэ хоёр эмэгтэй тэр гэрээг нарийвчлан судалж, ухсанаар энэ гэрээний бульхиаг олсон байна…


 

Энэ нь Дэлхийн Худалдааны Төвийн явуулж буй нэг удаагын явдал биш, харин ч эсрэгээр Гуравдагч Орнууд гэж нэрлэгдээд байгаа орнуудруу чиглэгджээ.
Жишээ нь Боливи, Вьетнам ба Канадын нутаг дэвсгэрдээрх усны нөөц нь хувьчлагдаж, American Water Inc ийн өмч болжээ.

~ by AmonRa on October 24, 2009.

2 Responses to “”

  1. Сонирхолтой юм… Maria Mies гэхдээ Globalierierung тал дээр хэт нэг туйлыг барьсан, зөвхөн эсрэг байр суурьтай байдаг юм шиг санагддаг…. Усны хувьд, ийшэ нэг ороод үзээрэй! http://www.s-wlw.de/index.php?idcatside=106

  2. сонирхолтой юм. Удахгүй алтан баталгаа биш усан баталгаа бий болох байх даа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: