аватарын тухай аймшигт мэдээлэл

AНУ-д бүх юм хэвээрээ байгаа гэсэн мэдээлэл уншлаа? Топ 10-т багтсан кино жагсаал дундаас, Аватарын орлого өнгөрсөн долоо хоногт 9,5% буурч, өчигдөр 7,3 сая америк янчаан олжээ. Ихэнх топ 10-ын өрсөлдөгчид: Гүнж, Элвин долоо хоногын эцэст олсон орлогыхоо 30% ба 26% алдсан байх юм- магадгуй үздэг хүүхдүүд нь сургуульдаа явснаас болж байхаа байх. Ер нь Аватар прокатанд гарсан 19-дөх хоног гэхэд, энэ уналт нь маш, бүр АСАР бага юм.

Гэтэл Аватар капиталистүүдын хил хязгаараа мэдэхгүй шуналыг харуулсаар байх юм. Энэ гуравдахь өдөр гэхэд л 6,8 сая янчаан олжээ. Харин нийт орлогыхоон дүгнэлтээр Dark Knight-аас x1,5-аар түрүүлсэн хураамж цуглуулаад байгаа хэрэг. Гэтэл олон улсын прокат ямар дүгнэлт харуулаад байна? 2-дахь өдөр олон улсад Аватар дахин 28 саяыг залгиад, нийтдээ 731,2 сая янчааны хураамж бий болгожээ. Зөвхөн АНУ-даа.
Харин дэлхийн нийтийн прокатын хураамж нь $ 1 098 736 685 хүрж,  Return of the King-ыг давахад өчүүхэн үлджээ.

Гуравдахь өдөр гэтэл дэлхийн нийтийн прокатын цуглуулга 30 саяар хүндэрч, гадаадаас $ 760,9 сая цуглуулжээ. Үүнд америкчүүдийн янчааныг нэмээд:

$ 1 135 345 852

болж байна. Тэгтэл манайхан л газар шоройгоо зараад л байхын..?

Бараг 20-хон өдрийн дотор Аватар хоёр далаaр Return of the King-ийг хаячлаа… Бас хамгын их мөнгө хураасна кино дундаас 2-р байр эзэлжээ. Дахин хэлье- 20 хон өдрийн дотор.
Ийм их мөнгө хураасанд хамгын түрүүнд манай ypд хөршийг дурьдсан нь дээр байх? Өдөр бүр тэд Аватарт 5 сая янчаан хандивлаж, IMAX-ын оочир нь дэндүү хальсанд киночаатрууд зөвхөн Аватарт зориулан үнээ ихсгэж гэнэ. Яг л манайх шиг байгаа биз?

Мөн хойд хөршүүд: нийтдээ $ 62,4  сая бэлэглэж, Германаас багахан л хоцорч байна. Ер нь Screen Daily-гын хэлж байгаар, ер нь 70-ын тэмдэгийг өлхөн давна гэнэ.

Ер нь дэлхий нийтээр Аватар 900 саяыг олно гэж байна- мэдээж АНУ орлогыг эс тооцвол. Ер нь мэдээллээр баялаг долоо хоногын сүүлийг тэсэн ядан хүлээж байна!

~ by AmonRa on January 8, 2010.

2 Responses to “аватарын тухай аймшигт мэдээлэл”

  1. Нэг ийм кино хийчих юмсан… За кино ч гэлтгүй ямар нэг ийм гайхалтай зүйл… Аватар гайхалтай кино гэсэн. Үзэж амжаагүй байгаа. Бас энэ урсгалд хувь нэмэр оруулах нь дээ. :p

  2. Заавал кино гэлтгүй, юуч байж болно шдэ? Камерон бол мөрөөдөлдөө итгэж, түүнийхээ төлөө зүтгэж явсан болхоор ийм олон хүн цуглуулж чадсан гэж би хувьдаа боддым… Кино бол мөрөөдөл гээчийг биелүүлэх, хүрэх нэгэн түлхүүр шиг санагддын

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: