саруул үргэлжлэл

Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв… Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг… Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэгтэй:
-Алив, хоёулаа гарья! гэж шивнэжээ. -Чимээгүй бай! Чи галзуу гэдгээ мэднэ биздээ? гээд гараас нь татав.
-Галзуу? гэж Саруул асуух гэтэл, эмэгтэй чимээгүй хуруугаараа амаа дарж чимээгүй байхыг тушаав.
-Баригдвал тариулна шүү! гэж нэг бушуухан шивнээд, Саруулыг татав. Сульдсан Саруул араас нь робот шиг алхав. Тэд харанхуй хонгилоор алхав. Алхах хооронд нэг ч үг хоорондоо сольсонгуй. Хонгилын эцэст эмэгтэй дээвэрлүү гарах авралын шатны хажууд ирж, шаландах нүхнээс түлхүүр гаргаж ирэв. Түлхүүрээ амандаа зуун, авралын шатаар дээш гарч, цоожийг нээн гадагшаа гарав.
Саруулын үсийг салхи хөдөлгөв. Цэнгэг агаар! Саруул эмэгтэйн араас арай ядан авирч, дээвэрдээр гарав. Нүдээ анин цээж дүүрэн амьсгаа авав. Бие нь сульдаж, Саруул охин унахын алдад эмэгтэй түүнийг тулж, дээврийн эрмэгдээр суулгав.

Дээвэрдээр гартал бүтэн сарны гэрэлд гэр хорооллууд алгандээр байгаа мэт харагдаж байв. Утаагуй, нам гүн байв. Нохой ч хуцахгуй байв. Саруул хотыг хэсэг ажиглан, доош харав. Дараа нь эмэгтэйг сайтар ажиглаж авав. Эмэгтэй ядарсан үрчгэр цаарайтай, бага зэрэг бууралтсан урт үсээ задгай тавьсан байв.
Эмэгтэй хотын зүг харж хэсэг зогссоноо, Саруулыг нэг харж:
-Миний дүү, чимээгүй яриарай. Би чиний эмчтэй ярьсан яриаг сонссон, чи үхэж байгаа гэдэг чинь үнэн үү? Чамаас бүр өөрөөс чинь асуух хэрэгтэй байна.
Саруул гайхаж, энэ эмэгтэйд итгэж найдаж болохоо бодон ядан, толгойгоо дохив.
-Чи галзуу юу? гэж эмэгтэй дахин асуув.
Саруул дахин гайхав. Галзуу гэж юу юм болоо?
-Та энд байгаагаараа надад хэлэх юм бишүү… Би бүтэлгүй амиа хорлогч, галзуу биш гэж Саруул хэгжүүхэн хариулж гэнэ. -Галзуу гэж юу байдгийг ч мэдэхгүй…
Эмэгтэй ямар ч гайхсан, эсвэл эгдүйцсэн шинжгуй:
-Яахав, бусдасаа ялгаатай юу л гэж асууж байгаа юм. Алуурчин солиотонгууд, шизотонгууд… Ялгаа ямар мундах биш?
-Тань шиг үү?
Эмэгтэй Саруулын хэлснийг мөн тоосон шинжгуй:
– Нээрээ… Их сонин шүү? Чи Эйнштейны орон зай цаг хугацаа байхгуй, зөвхөн тэр хоёрын нэгдмэл бий гэж хэлж байсныг сонсож байсан уу? Эсвэл Колумб Америкийг нээх аялалдаа гарахдаа тавгийн эрмэг биш, өөр нэгэн тив бий гэж хэлж байсныг? Эсвэл Эверест уулын оройд анх гарсан хүн ямар бодолтой байсан бол? Эсвэл "Битлз" хамтлагыхан шиг, шал өөр эриний хүмүүс шиг хувцаслаж, өөр хөгжим тоглодог… Өөр гэж тэрийг хэлээд байгаа юм. Тэр хүмүүс чинь өөр өөрсдийн ертөнцэд амьдардаг хүмүүс юм шүү дээ? Олон мянгаараа байдаг.

Саруул гайхсан янзтай эмэгтэйг харав. Энэ юу яриад байна? Нэг талаасаа ухаантай ч юм шиг, нөгөө талаасаа ойлгомжгуй ч юм шиг. "Сонин юм ярьдаг эмэгтэй бэ…" гэж Саруул бодоод, гэнэт аавынх нь бага байхад нь ярьсан түүх санав:
Есүстэй эсвэл Мадоннатай ярьдаг европын гэгээнтнүүд, эсвэл өөрийхөө юу хүсэж байгаагаа мэддэггүй зураачид гээд. Эсвэл Мөнх Хөх Тэнгэртэй ярьдаг бөө нар?

Эмэгтэй Саруулаас:
-Чи яагаад үхэхээр шийдсэн юмбэ? гэж гэнэт асуув. Саруул охин дуугуй байв.
-За за, чи өөрөөн мэдэж байгаа байх. Гэхдээ чи одоо үсэрмээр байгаа бол, чамайг галзуу гэхээс өөр яах бэ? Үхэхийн хооронд, үсрэх дэмий байгаа.
Эмэгтэй гэнэт сэдвээ өөрчлөн:
-Би гудамжинд нэг эмэгтэй харсан- өвлийн хүйтэнд нимгэхэн пальтотой явж байсан гээд боддоо. Би түүнд нөмрөх юм өгтөл, тэр намайг тоолгуй, цааш явсан. Нүд нь нэг зүг ширтээстэй, дотроо юу бодож явж байсан юм бол? Түүний ертөнц дотор зун байсан юм болов уу?
Эмэгтэй уулын оройг хэсэг ажиглан зогсож, Саруулд бодох хугацаа өгөв. Саруул:
"Ухаантай ч юм шиг… Ухаангуй ч юм шиг… Өөрөө энд ямар учраас байгаа юм болоо?" гэж бодов.
Үүр цайж эхлэв. Саруул охин дахин нэг өдрөөр Үхэлдээ ойртов.

-Эгчээ… Би байшингаас үсэрч чадахгуй. Би царайлаг хэвээрээ үлдмээр байна. Та надад эм олж өгөөч, би ингэж хүлээмээргүй байна! гэж гэнэт Саруул нулимсаа тэвчин эмэгтэйгээс асуув.
Эмэгтэй толгой дохин,
-Одоо орцгооё, сувилагч сэрлээ!
Маргааш ярья гэв. Саруул эмэгтэйд найдан, гараас нь барив.
Тэр хоёр доош бууж, тасалгаандаа үг солилгуй буцаж орж хэвтэв. Сувилагч гараа дэрлэн унтсан хэвээр байв. Эмэгтэй Саруулын хүлээсийг байранд нь оруулж, чихэнд нь:
-Намайг Хоролмаа гэдэг юм шдэ. Чамайг? гэж асуугаад, чихээ аманд нь наав.
Саруул нэрээ шивнэв. Эмэгтэй толгой дохин, чимээгүй алга болов.
Саруул нүдээ аньж, зүүдгүй нойронд автав.

Үргэлжлэл бий

~ by AmonRa on June 9, 2010.

5 Responses to “саруул үргэлжлэл”

  1. тийм дээ, тэд өөрсдийн л ертөнцдөө амьдардаг, магадгүй бид өөрсдөө жинхэнэ галзуу ч билүү

  2. urtaar ni tavij bolohuu? bur horhoi hureed soniuch zan hudluud bhiin.

  3. @Suvd: ohai. Алдаа малдааг засаж байж хэсгээр нь тавиад байгаа юм.

  4. unshchlaaa onts goid ym bolhiig huleegeel

  5. bolno shde- tzagiin yum tzagtaa gj..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: