асуултхариулт

-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж… Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн…

Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээдүүдийг шүтсэн хэдэн мал нарт бол байхгүй.  Байгаач үгүй. Түүхийн харанхуйд тэгээд мартагдана биз. Харин өөрийн толгойтой байж, өөрийн ирээдүйгээ өөрөө шийдэхийн тулд хөдөлмөрлөж, уйгагүй цагын хөрөнгө оруулалт хийж амжсан нэг нь ялж, эзэгнүүлэхийн оронд бусдыг эзэгнэнэ. Тэр хүмүүсийн соёл нь үлдэнэ, мөн түүхээ бичнэ.

Чад, сур, өөрийн цагаа зохион байгуул. Монгол хүн шигээ өвөг дээдэстэйгээн хүйн холбоогоон тогтоо. Тэгээд ч үхэх хооронд, бидний соёл аль болгон удаан амьдарвал болох нь тэр. Баяжуулаад байвал бүр сайн. Түүгээр чи хойч үеийнхээ амьдралын баталгааг бий болгоно.

Өөрийн чинь сүрэг амьд байлгах сонирхол байвал, энэ асуудлыг шийдэж болно. Гол нь өөрийн бөндгөр бусдын нөлөө хамааралгүй ажиллах ёстой. Мөн чамайг хүрээлэн буй орчныхон ЧИНИЙ сүргийн хүйн холбоог хайж эхлүүлэх чухал. Тэгсэн нөхцөлд хужаа солонгосууд шиг хувцалхаа больж, гэнэт чамайг хайна, чамтай адилхан болохыг хүснэ. Тэгсэн нөхцөлд чи тэднийг дураараа эргүүлж болно.

-Хэнийг тэр вэ?

Бүгдийг. Хялбарчлан хэлбэл: чи бидний газар нутагдээр амьдрах нэгэн- тийм учраас энэ газар нутагдээр амьдрах бүрэн эрхтэй, энэ чиний газар гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Учир нь ялагчийн л соёл давамгайлдаг. Эцэст нь бусдын газар чинийх болж чадаж байвал- чиний сүрэг хамгийн сайн сүрэг гэдгээ батална. Тэгвэл бяруу чинь булчинтай, дааг далантай, гэр бүл чинь өнөр өтгөн байх болно.

-Дэмийрэл байна.

Тэгвэл хохь чинь.

~ by AmonRa on June 11, 2010.

33 Responses to “асуултхариулт”

  1. сайн ойлгосонгүй, хэн гэдэг эх орончийн ярилцлага вээ

  2. neg medrel nohoi nadad mongol soel baihgui gj shaasiin- asuultand n ugson minii hariult bgaam.

  3. аан тийм байх аа, би харин ………

  4. harin yu gj?

  5. soyol gedegtee yug hamruulj oilgohoos bas ihiim shaltgaalna l daa

  6. Соёл бол хэл, ухамсар, хойч үеийнхний үлдээсэн баялаг юм. Хэлээр дамжуулж соёлын довтолгоо эхэлдэг. Хэлний онцлогоор сэтгэхүйн онцлог өвлөгддөг. Үүнийг баялаг гэдэг. Уламжлагдаж ирсэн баялгаа хөгжүүлэн ашиглаж, хойч үедээ улам баян болгон үлдээнэ гэдэг, бас соёлын хөгжил гэж хэлж байгаа юм.

  7. нэг тийм хээгүй гүндүүгүй монгол эрийн зан энээ тэрээ жирийн монгол бүсгүй бүрэг ичимхий байдал энээ тэрээ соёлд бас хамаарах уу. бас тэгээд өөр асуух юм зөндөө байнөө гэхдээн би монгол соёл гэж байхгүй гээгүй шүү. зүгээр жоохон глобал юман дээрээ глобал тэй приват юман дээрээ приват байхад л болоо явчышдээ л гэх гэсийн. ухаандаа хүүхдийг томчуудтай ярилцуулдаггүй заншлыг юу гэж боджын

  8. Хувь хүний шинж чанар бишээ- яг соёлыг хэлж байна. Жишээ нь үлгэрийг авч үзье л дээ- тэнд юу гэж өгүүлнэ вэ гээд. Хүүхдэд ямар сэтгэл зүйн бэлтгэл өгч байна бэ гээд. Хатуу бэрх, шударга бусыг хүчээр биш, залиар бас ухаанаар дийлж болдгийг л өгүүлээд байдаг шиг. Энэ бол соёлын нэг жишээ. Мөн бидний онцлогийн нэг жишээ болж таарна. Хүүхдүүдэд бас томчуулын ярианд орохгүй байгаа нь бас л учиртай- эрчүүд хоорондоо яаж ярьж байна, яаж мэндэлж байна гээд сурч авах учиртай. Биеэ зөв авч явах гээд. Гэхдээ бас нээг их тэгж хатуу хориод байдгийг би лав харж дуулаагүй л юм байна. Чухал яриа л юу юм гэхээс.

  9. Зиа би өөрийнхөө бодлыг нэмэрлэчих үү. Магадгүй хэн бүхний хувьд ойлгомжтой ч байж магад. Манайхан, ялангуяа залуучууд Монгол гээл цээжээ дэлдээд байдаг. Тэгсэн мөртлөө яг монгол ахуй гэж юу байдгийг мэдэхгүй л улс байдын шд. Тэглээ гээд хээгүй, гүндүүгүй эрчүүд, жирийн монгол эмэгтэй л бол Монгол шиг байж чадна гэж байгаа ч юм биш. Зүгээр л өөрсдийн соёл, суртахуун, зан заншилаа бусдад сурталчилж, бусад соёлд нөлөөлүүлж чадаж байгаа тэр ухамсар, сэтгэхүй, сэтгэлгээ магадгүй монгол соёл байх болов уу. Өөрөөр хэлбэл, цагийн урсгалд үлгэр домог, ёс заншил, үндэсний суртахуун аандаа л элэгдэж байдаг, харин аль болох элээхгүй, тэр хэвээр нь хадгалж байхын тулд өөрсдийгөө бусадтай харьцуулж, дараагаар нь өөрсдийн давуу байж чадах тэр чанаруудаар бусад соёлд нөлөөлж чадаж гэмээнэ монгол соёл жинхэнэ утгаараа бий болноо гэж. Хэт нуршчихшиг боллоо.

  10. bureg ichimhii humuustei bodson sansanaa yariltsaj chaddaggui ter hireeree gomdomhoi ataarhuu usurhuu zantai bolj humuujdeg bsan odoo bol jool zadgairaal bgaaldaa. jinkene mongol mentalitet gej ene l bh. yu bolood soyol yarijaahan mentalitet yariad bgaan gej gaihjeen u sanaa n bol yerduu l maniusd songolt bgaagui hatuu shiruun uur amisgal tuundee dasan zohitsoh bie bienteigee uulzah shaardlaggui amidraliin hev mayg entr gesen yumnaas bolood uursdiin gesen uvurmuts zuil n unendee suurshsan ulsuudiin nudeer bol yamarch soyolgui l bolj haragdaad bgaam boluu l gej. ternees bguidee bish bgaa n neg tiim sonin unuugiin amidraliin hev mayagt niitsehgui yum bgaan boluu l gej

  11. Хэл, Бичиг бол яах аргагүй соёлын зүрх, тархи. Мэдээж түүх, "зан үйлүүд", тухайн ард түмний бий болгосон оюуны бусад өвүүд бол ерөнхийдөө соёлын гол чухал хэсгүүдийг бүрдүүлэх байх тийм үү. Эдгээр гол зүйлс байхгүй бол тэнд тухайн үндэстэн гэж байхгүй болно. Даяарчлал, социализм гээд л хүн төрөлхтөн нэг гэр бүл, нэгтгэнэ гэж Гитлер, Ленин аль аль нь мянгантай ярьсан бичсэн байх. Тэр нь ч хийсвэрээр бодвол тийм. Гэхдээ тэглээ гээд бүх хүн "жаргалтай" болно гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэвэл ямар ч жаргалтай хүнд проблем байдаг, байсаар ч байх болно. Бас хэн нэгэн жаргахын тулд түүнд золиос ихэнхдээ хэрэгтэй байдаг нь байгалийн хууль. Үхэр амьдрахын тулд мод ургамал, чоно амьдрахын тулд үхэр золиос болох учиртай… Тэгээд ч ядаад л бид дэлхийн аваргын хөл бөмбөгийн тэмцээн зохиохын тулд тус тусдаа улс байх хэрэгтэй болно оо доо? За хэл, бичиг, урлаг болоод бусад зүйлсийг нь ерөнхийдөө илгасаад зан үйлийн талаар хэдэн үг чулуудмаар байна ээ. Зан үйлүүдийг бүгдийг нь соёл гэж авч үзэж болохгүй байх л даа. Сайныг нь аваад, мууг нь гээгээд явах учиртай. Манайхны гол алдаа "хуучирсан, хоцрогдсоньquot; гэсэн нэрээр бүхнийг сайнтай, муутай нь хаячихаад байгаа. Уг нь хоол нэхэхгүй бол чирээд л явж байсан нь дээр. Өвөг дээдэс маань бидэнд хэрэг болно гээд үлдээгээд өгсөн юм хэзээ нэгэн цагт бидэнд хэрэг болж л таарах учиртай. Гүндүүгүй Монгол эр, цэвэр ичэмтгий Монгол бүсгүй гэсэн үгнүүдийг шууд утгаар нь маанаг, донгио гэж хүлээд аваад байх нь угаасаа утгагүй шүү дээ. Хэрийн юман дээр шалчиганаад байхгүй тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байж ухаанаараа зөв шийдэл гаргадаг байхыг гүндүүгүй гээд Харин харсан таалагдсан болгондоо хандарч гүйгээд, хамаг байдгаа тайлж дэлгээд байхгүйг л цэвэр ичэмтгий гэдэг болохоос биш гудманд тааралдаад мэнд мэдэхээр улайж минчийгээд гутлынхаа хоншоорыг хараад хуруу гараа оролдоод зогсохыг бол хэлээгүй л юм шиг байгаам даа. Жишээ нь "Номд мэргэн, нойронд сэргэг, үйлэнд уран, үгэнд цэцэн, дайнд баатар, далайд усч, хуримд цовоо, хуулинд шударга, дээдэд зусаргүй, доодод найртай байх хэрэгтэй" гэж эр эм гэлтгүй хүүхдүүддээ сургадаг байсан нь ямартай ч ичээд хурим найран дээр дороо суугаад бай гэж сургадаггүй л байсан байгаа юм За тэгээд Гашуунаар хүүхдийг эс тэтгэх, Амттанаар эс цатгах, Өнгөнд эс шунах, Тансагт эс умбуулах, Улайг эс үзүүлэх, Нойронд үл мансууруулах ёстой гээд л сургадаг байгаа юм. Энэ бол хүүхэд хүмүүжүүлэх соёлын нэг хэсэг гэжүгаа.Энийгээ харин бид мартаад л байна… Олон зууны турш цуглуулж хуримтлуулж авсан энэ соёлоо хаяж гээгээд явбал буцаад л сармагчин төрөл рүүгээ ухарч буй хэрэг болох байх даа? Зөв ойлгоод зөв шүүмжлээд, зөвийгөө зөв аваад, буруугаа хаяад санаад дахиж бурууг давтахгүй гээд явахыг л соёл энэ тэр гээд байгаам бус уу?Зассан: xvv хэзээ: 15.6.2010 13:51

  12. Тэр ч тийм л дээ, гэхдээ нэлээн тооны хүмүүс гүндүүгүй гэхээр л донгиодуу, цэвэр ичимхий гэхээр л гутлын хоншоороо хараад нтр гэж арай ч ойлгохгүй байх гэж. Зүгээр л тэр үеийн гүндүүгүй эр хүн гэж хэн байсын бэ гэдгийг л мэдэхгүй болохоор л тэр. Цэвэр ичимтгий гэдгий нь ухаалаг, журамтай гэж ойлгож болох.

  13. Бас гадны соёлоос тэгтлээ айж зугтахыг би бол нэг их онц зүйл биш гэж боддог. Бусдын соёлоос сайныг нь олж авч чадвал олж аваад, гол нь өөрийнхөө соёлыг аваад явбал бусдынхад тэгж их дарагдаад алга болчихгүй соёлтой ард түмэн. Гол нь л өөрсдийн соёлоо хаяж гээмээргүй байгаа. Би лав өөрөөсөө ичдэг дээ… Гадны соёл гээд л болсон болоогүй бүх зүйлийг нь сайн гээд нааж аваад байх нь ч угаасаа утгагүй. Тиймээс Монгол соёл гэж энэ нутаг дээр амьдарч, олон зуун жилийн турш хуримтлуулж ирсэн мэдлэг, зан үйл тэр "өөрсдийньquot; зүйлсийг сайтар хадгалж баяжуулж нэмж, засаж явах ёстой байх аа. Орос бичиг хэрэглэж олон өвөгсөө мартаж Гадны бичиг хэрэглэж гажиг хазгай ярьж бодож, Ээж ааваа мартах үрийн адил Эцэг өвгөдөө үгүйсгэн Америкийг магтаж суугаадаа ичмээр л байгаа юм даа…Урлагийн хүмүүс, зохиолч яруу найрагчдын хувьд бол маш чухал хүмүүс гэж боддог. АмонРа-г ч бас Монгол соёлынхоо оргил хэсгүүдийг судалж авч явах хүмүүсийн нэг бодож явдаг шүү. Бас баяжуулж..

  14. миний ганц л гйахдаг юм байдын. монгол гэхээр л сайн мундаг гайхалтай суу алдар н дэндсэн юм байдаг гэж. аймаар ухаантай ядуу гэсэн. үнэндээ бол амьдралын хэв маяг энгийн юмнаас өөрсдийнхөө энэ өвөрмөц онцлог бас давуу талынхаа үндсийг хайгаад авч үлдэх ёстой гэж бодсон зйлийнхээ үндсийг н авч үлдээд хаях ёстойнхоо угийн тасдаад байвал болох юм болуу л гэж бодохын: ухаандаа малаа хариулаад явжаагаа өвгөнд дэлхий бөөрөнхий эсэх хамаагүй байсан учраас л дэлхий бөөрөнхий гэдгийг монгол хүн олж тогтоогүй гэдэг шиг л юм байгаан

  15. "Номд мэргэн, нойронд сэргэг, үйлэнд уран, үгэнд цэцэн, дайнд баатар, далайд усч, хуримд цовоо, хуулинд шударга, дээдэд зусаргүй, доодод найртай байх хэрэгтэй" @Хүү: Үүнийг би соёл гэж нэрлээд байгаа юм- амьдрах, оршин тогтнох хэв маяг гэж. Гадны соёлыг харж, нүд тайлна- тэр бол мэдээж, бүр шаардлагатай. Гэвч дуурайн галбирдах биш, харин өөрийн соёлын шүүлтүүрээр шүүгээд, өөрсдийн хэрэгцээндээ нийцүүлэн нааж гэж. Баяжуулалт гэж би үүнийг нэрлээд байгаа юм. Нүдээн тайлан байж өөрийн наад захын хэрэгцээгээ хангах ухаан сурдаг юм шиг санагдсан: одоо энэ Австрид харж байгаа биомассын энергийн станцууд гэж байна. Тэр станцын доторх нь биш, харин яаж тэрийг барих ухаан нь хүрдэг байна гэдэг энэ орны хүмүүсийн соёл нь юм. Эх орондоо хайртай гэдгээ хийсэн бүтээсэн ажлаараа харуулаад байгаа юм, австричууд. Эндхийн хүмүүс маш олон юмаараа манай монголчуудтай төс бий: тэр бүрэгдүү, ичимхий зан энэ тэр. Тэр нь гэхдээ сонин биш, харин яг юу хийж, юу сэтгэж, араг чаргаа яаж олж, бас яавал юмханыг юм болгох бэ гэдэг сэтгэхүй. Манайд тэр занг мөн л адил заадаг- тэр ишлэл бол үүний нэг жишээ. "Зөв ойлгоод зөв шүүмжлээд, зөвийгөө зөв аваад, буруугаа хаяад санаад дахиж бурууг давтахгүй гээд явахыг л соёл энэ тэр гээд байгаам бус уу?" +1 сая.

  16. @Дао: Монгол гэхээр гайхалтай сайхан болохгүй ээ- монгол гээд цээжээ дэлдээд, хятадуудыг зодоод гүйгээд байх бас л мунхаг хэрэг. Энэ бол монгол хүний адгийн тэнэг мөн гэж санагддаг- бараг архинаас илүү хор хөнөөлтөй. Монгол хүний муу зан чанарыг хэлье гэвэл яг сайн шинж чанартайгаа ижил тэнцүү байх болно. Хар цагаанаар харах сэтгэж хэрхэвч болохгүй- бид нарт дутагдал зөндөө бий, чи бид хоёр ч зөндөө тааралддаг- ажил, сургууль юу эс мундахуу. Би ч бас энэ алс холын газар монголчуудыхаа зодоон нүдээний хэргийг орчуулаад л явж байгаа. Гэхдээ энэ нь бидний ард түмнийг бүгдийг нь муу, эсвэл соёл нь ийм гэж хэлэх шалтгаан биш.

  17. @Zurai: Найз нь гүндүүгүй эр гэдгийг илүү дутуу зан шальчигнасан үггүй, түс тас ярьсан сэргэлэн эр гэж ойлгодийшд.

  18. Тийм л д, миний ойлгож байгаагаар гүндүүгүй гэдэг маань тэр үеийн эрдэм номд нэвтэрсэн, найранд даваатай, наадамд дуутай эр хүнийг хэлдэг байсын болуу гэж. Харин одоо бол нөгөө гаднах байдлаар нь л хэлдэг болсон байх. Заза, би ер нь ерөнхийд нь л ярьдийн шд. Та нар шиг задлах гэхээр ухаан хүрдэггүйнмөө

  19. Сэтгэл бодлоо хуваалцаж байхад учиртай шд

  20. yer n bol bi chinii sanaag mash sain oilgoj bna. minii sanaa bol bas ih engiin yum maniusiin soyol geed bgaa zuil bol unendee bidnii amidraliin buur todruulbal amid yavah shaardlagad undeslej bii bolson yumnuud l geh gesin saintai ch bai muutai ch bidnii l yum hen ch margahgui

  21. teriigee herhevch aldaj bolohgui bolj taarch bgaa biz? tegvel uusaask.

  22. уусах эсэхийг мэдкүүмаа. гол н амьдралынх н хэв маяг н өөрчлөгдөөд амьд үлдэхийн тулд өөр шаардлагуудыг хангасан байх ёстой болоод ирэхийн алдад уусах уу яах уу гэдэг асуудал тулгарах байх. зарим н бүүр саад болоод л. за энэ яриаг ингээд дуусгий😉

  23. Зүгээр нэг амьд байх нь утга учир юу байна? Жоом, бясаа, хорхой шавьж өт бүгд л амьд байна, таатай орчинд л амьд байхыг хүснэ… Жоомноос ялгаатай байхыг хүснэ…

  24. таагүй орчинг захирч, таашаалдаа нийцүүлэн таатай болгож чаддаг нь ганц хүн л байна даа. хонь ямаа орчин тойрондоо дасан зохицдог. хүн эсрэгээрээ.

  25. Хаха Жоомноос ялгагдахгүй, амьд сүг бочихгээд байгаамуу, гүй байлгүй дээ. Миний Хүү ихээ том зорилготой, агуу амьдралыг бүтээгч биддээ. Юунд ийн амны билэггүй үгс урсганам гэж. Ямар ч зовлон, доромжлолыг амссан амьд явах нь л чухал гэж нэг кинон дээр гардаг ч билүү гүй ч билүү.

  26. Соёлын тухай тодорхойлолт мангар олон л гэх юм билээ. Тэгэхээр хүн өөрийнхөө харах өнцгөөс тайлбарладаг эд юм уу даа. соёл гэж бидний бусдаас ялгарах онцлог юм уу даа гэж л ойлгодог. Өөрийн гэсэн тодорхой ялгарах юмгүй бол шашнаараа ойртдог юм шиг санагддаг. Монголын соёлыг бусдад дарлуулна алга болно гэж би лав боддоггүй. Бидэнд бусадтай ижил юм их цөөн. Хятад,Солонгос, Японтой адилхан юм юу байгаа билээ дээ. Аль манж гүрний ноёрхолд байхдаа соёлд нь автаагүй юм чинь одоо бол үгүй л биз дээ. Харин соёлын солилцоо энэ тэр байхыг бол үгүйсгэхгүй. Хоол, эд хэрэглэгдэхүүн дээр ч юм уу. Жишээ нь бид зуухыг Оросоос авлаа шүү дээ. Нүүдэлчин хүн аливаа юмыг хийхдээ хөдөлмөр цаг бага гарздах зүйлээр хийхийг боддог. Хөдөөгүүр морио унахаа байлаа, эмээл хазаараа олсоор хийдэг боллоо л гэж байна. Цаг бага орж байгаа болоо л тэр. Мотоцикл ямар морьтой адил ядрана гэх биш. Асар уудам орон зайг нүүдэлчин хүн аль болох богино хугацаанд туулахыг хэзээнээс хүсч ирсэн. Гэхдээ мотор энэ тэр зохиогоод сууж байх боломж түүхэнд тохиосонгүй. Солонгос, Хятад хоолны газар олон ч борлуултаараа хуушуур буузны хаана ч үгүй. Орж байгаа монголчууд нь цадах гэж биш чамирхаж л орж байгаа харагддаг. Хэлний түрэмгийлэл. Гадуур аймшигтай байна гэж шуугиад байдаг ч яг үнэндээ бидний монгол хэл байж л байна. Реклам энэ тэр хаягт гадаад үсэг цохиж байгаа ч бид ярихдаа хятад оросоор сэтгэхгүй л байгаа шүү дээ. Бага насанд хүмүүсийн ярианд колбаса морожен маружин пепелниц гэж их хэрэглэгддэг л байсан. Одоо ингэж хэлдэг хүн бараг л үгүй. Бичгийн хувьд бид өмнөд монголын ах дүү нараас ичмээр л дээ. Төрийн албаны шалгалтанд л багтаах ёстой санагддаг. Тэгж байж хүмүүс монгол бичгээ судалдаг болно. Төрийн байгууллагуудын дунд монгол хэл, бичгийн уралдаан зарласан ч болно. Ичээд хийхгүй л дээ. За тэгээд эцэст нь энэ бүхнийг байнга л сануулж байхгүй бол хүн хэлэхээс наашгүй гэдэг. жич: Гудамжинд алхахад залуус зөрөх юм. Энэ үндэстэн босч байгаа бус уу. Сая хоёр буриад охины тоглолт болсон чинь Улаанбаатарт байдаг ихэнх хөгшин залуу буриадууд цугласан. Баруун аймгийн west.mn сайт дээр нутгийн аялгаар юм бичсэн. Улаанбаатарт нутаг нутгийн янз бүрийн залуус чихцэлдэн сууна. Үндэстний цус дахин цэвэршиж байгаа бус уу. Ховдын хүү, Дорнодын охинтой суугаад л. Энэ бүгд бол хэн нэгэнд болоогүй амжихгүй шүү гэсэн дохио.

  27. @Дадидо: наад бүгдийн ашиг нь хаанаа байна? галбиртаад хужаа гуанзанд хоол идлээ. өнөөх мөнгө нь хужааруугаа л явна. залуучууд цуглаад, сүйд майд болсон ч- алба хаах, татвар төлөх, хөдөлмөрлөх, хэлсэн үгэндээ эзэн байх, хулгайчийг харвал тэр дор нь мэдэгдэж байх талаар яривал доог болно. худлаа юу. гэтэл энэ чинь эр хүний хийж байх ёстой ажил нь. эр хүн гэдэг ойлголт нь бүр тэс ондоо болсон. нус нулимсаа гойжуулдаг, архичин саваагүй амьтан гэсэн ойлголт бүрэн тогтчихсон. за тэгээд, түүхэн хүмүүсээ аль эсвэл төрийн тэмдгээ архин дээр нааж байгаа ард түмэн түүхээ хир хүндэлж байгаа нь харагдаад байгаа юм. дан цус цэвэршснээр өөдөлж байна гэж үзвэл, алдаа. хамгийн том алхам бол толгойн дотор болж, үйлээр батлагдах ёстой. харин монгол бичгийн тухайд… итгэлгүй байна- хийнэ гэж 20 жилийн өмнө ярьж байсан, хийнэ гэж ярьсаар л байгаа. дахин 20 жил ярьсаар л байх биз.

  28. тэгээд гарц нь юу вэ. Би магадгүй эдгээрийг эхлэл гэж бодож байна. Бидэнд дутагддаг нэг зан бол тэвчээр. Тэсвэр байгаа тэвчээр байхгүй. Хаа сайгүй л бухимдал байна. Залуучууд хоорондоо цус нийлж байгаа нь юуных нь буруу байгаа юм. Мангарын сумдын тоо жоохон ч гэсэн буурна биз. Цэрэгт алба хаах. ЗХУ цагтаа хүчирхэг армитай гэгдсэн боловч Афганд налим авхуулсан. Чеченьд бас эхний хэдэн жилдээ. Учир нь юуных вэ. Татлагын хэдэн хэрэггүй цэргүүд. Сүүлдээ оросууд Дотоодын цэргээ, тусгайгыхныг оруулсан. Үр дүн шал өөр болсон. Тусгай тасгийн хэмжээний бэлтгэл хийлгэхгүй бол формноос цаашгүй хүн бидэнд хэрэггүй. Гарц нь юу вэ. Зорилго тодорхой байна. хүрэх үе шатны тухай бичвэл зүгээр. Яахав тэр шатны нэг тавиур нь цус ойртоогүй эрүүл хүмүүс гэж боддог.

  29. юу л яриад байна даа… афганд зөвлөлтийн хүч 1979-1989 он хүртэл ойролцоогоор 15 мянга цэрэг алдсан. афганчуудын ба афганы талд байлдсан гадаад хөлсний цэргүүдтэйгээ нийлээд ойролцоогоор 1 саяыг хуньсан гэдэг. Зарим сураг чимээгээр 2 сая. хэн нь хэндээ алуулсныг би ойлгохгүй байна. Налим авхуулсан нь үнэн, гэвч оросууд лав биш. Одооны оху-ын нутагт автомашины осолд 35-40 мянга үхдэг гэж нэг орос анд маань хэлж байсныг санаж байна. бас ур сураггүй жилд 80 мянга хүн алга болдог гээд зүгээр нэг бодоод үзээрэй. Зүгээр л харьцуулалт шүү. Дүгнэлтийг нь чи өөрөө гарга. харин зөвлөлтүүд хүчээ афганаас татсан нь идеологийн шалтгаантай байсан, ялагдсандаа биш. өнөөх алаг коммунист гарч ирснээс болж тэр. дараа нь архичин ерөнхийлэгч гарч ирж, ардчиллыг мандуулж, зөвлөлт армийн хамаг тогтолцоог үгүй хийсэн- командын штабыг огцруулахаас эхсүүлж, иргэний дайны самуунд оруулсан. Удирдлагын чанарын ялгааг хэлээд байна. Зөвлөлтийн афган дахь сонирхол бол байсан- ямар ч том улс гүрэнд сонирхол байсаар ирсэн. Дайн гэдэг улс гүрний хувьд штанг өргөх шиг. Ойртлоо, барьж аваад ухасхийлээ, өргөлөө маягийн. Эсвэл хүч дутна. Хүч дутвал, бэлтгэлээ хангаж, хүчээ сойгоод, дахин нэг оролдоно. тэгж байж том улс орон хүчирхэг гүрэн болдог юм. Гүрэн заавал өөрийн үзэл бодол, соёлоо бусад сул дорой гүрнүүдэд тулгаж байдаг юм. Үгүй бол дээрэлхүүлж, хөлөө арчуулна.

  30. цэрэг татлагын хугацаат цэргийг л ерөнхийдөө цөөрүүлж байгаа тухай бичсэн. Хувцас хунар, байр, хоол гээд зардал их гардаг боловч үзүүлж байгаа үр дүн тусгай томилгоот цэрэг, мэргэжлийн гэрээт цэргийг гүйцэхгүй байна. Үер ус, гал түймэртээ бол хэрэгтэй биз. Цөөн чадварлаг цэргээ л тэжээх тухай яриад байгаа юм угтаа.

  31. өөрийн армидаа хэмнэлийн үүднээс ханддаг ард түмэнтэй юу болдгийг мэдэх үү?

  32. За за сэдэв маань хазайх нь дээ.

  33. соёлтой л хамаатай шд.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: