сонин уншсаны тухай

Сонин гэж сайхан эд шүү. Уншихад их хөгжилтэй байдаг. Мөн интернетийн эрин эхэлснээс хойш иргэдийн тархин дахь баас нь сээгийгээр дамжуулан энэ тэнд нялагддаг! Алгаа ташин ажиглахаас өөр яахав, ажиглалтын бэлээхэн материал сүрэг сүргээрээ бэлчиж байгаа юм чинь! Жишээ нь нэг нетийн сонин хэвлэл маш олон гадаад (хятад ч гэж яг хэлэхгүй байгаа юмаа!) иргэд Монголд ажиллахаар ирж байгаа юм байх гэж мэдээлсэн байх юм. Иргэдийн баас нь буцалж, үй бумаараа бухимдах юм.

 Тэгээд бас МАНАЙ байгалийн баялаг, МАНАЙ нүүрс, МАНАЙ газар гэх мэтчилэн яриа өрнүүлэх юм. Нэгэн болж байсан явдал санагдлаа- манай нэг хуурай ах худаг ухаж байсан юм. Бусадтайгаа нийлж баахан архидаж, юун тэр худаг ухах манатай- ямбийрч дууссан юм байх. Шээж байна гээд, мань эр ухсан нүхэндээ хальтирч унаад, духаараа газардаж алтан шүд нь унаж л. Тэгээд унтаад өгч гэнэ. Алтан шүдээ халааслаад.

 Унтсан хойгуур нь хэдэн хамт худаг ухдаг „найз“ нар нь шөнө дунд бооцоотой хөзөрдөж, нэг нь ахын маань шүдийг бооцоонд тавьж хожигддог юм байна. Мэдээж асуулгүйгээр. Маргааш нь сайнаар гуйсан гэдэг, шүдийг нь алдсан найз нь: Битгий харамлаа, шүдээ найздаа өгчих, тэр чинь ЧИНИЙХ БИШ тэгж яривал, бас МИНИЙХ Ч БИШ болсон! гэж.

 Нүүрс ч, алт ч мөн адил- энэ жишээтэй адил юм шиг санагдах юм. Өнөөдөртөө биднийх, маргааш нь биднийх биш л болж мэднэ гэсэн үг- харин одоохондоо нүүрстэй, газар устай байгаа дээрээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн үг. Гэвч үнэндээ яг биднийх мөн үү гэж асууж үзсэн хүн байна уу.

 Гэхдээ ихэнх том болсон (насаар том болсон, тархиар биш) иргэд ЭРХ гэж ярих дуртай. Бас МИНИЙХ гэж ярих дуртай. Бас МИНИЙ газар нутаг дээр хэдэн лалрын хужаа, орос, өөр хэн хэн ч билээ…

 Эсвэл бүр гарамгай ухаалаг эх орончид бол бүх юманд хужаа нартай тусгай тооцоо хийдэг: Эх Орныг эзэмдсэн хэдэн лалруудыг зодохын тулд сүрэг болж нийлэх юм. Шөнөөр хэдэн хятадуудыг гэрэлт ирээдүйн төлөө зоддог. Гэвч нэг сүрхий хятад ресторан ороод, чамин дэгжин жийп унасан хэдэн бие хамгаалагчтай хятадуудтай бол мэдээж орооцолдохгүй- холуурхан тойроод л явна. Үнэндээ зодуургүй ч гэсэн хятад хүнийг тогтоход хэцүү болгож болдгийг ойлгох хүн ховор.

 Энэ хамаг нүүрсний тухай нийтлэл, сурвалжилга энэ тэр гээд, эцэстээ нэг хульхидуулсан иргэний нөгөө хульхидуулсан иргэнээ үзэн ядах сэтгэлд тос хаясаар байгаа юм шиг санагддаг. Тэнэгүүд нь хэрэлдэж, нэг нэгнээ хутгалдаж шөвөгөлдөөд, архи ууж, эсвэл талбай дээр жагсаад, Чех элчингийн өмнө оочирлох хооронд, солонгос цуврал үзэж, сайхан амьдрал горьдох хооронд дээгүүр аль хэдийнээ хуваагаад, хулгайлахыг нь хулгайлаад, шаахыг нь шаацан байгаа.

~ by AmonRa on June 24, 2010.

14 Responses to “сонин уншсаны тухай”

  1. bitgii lalar shaa ene ter gej bicheed bai l daa

  2. Одоо тэгээд яахуу :->

  3. Хараад л суухаас?

  4. тэгээд ямар нэгэн юм хийхгүйм бол харж сууж баясах нь эсүүл бодлогширох нь ямар утгатай билээ… 😕

  5. Сурч байгаа юм.

  6. хэхэ. Товч бөгөөд тодорхой… Уг нь аливаа юмыг хийж байгаад суруул сурсан болдог санагдахийн😛

  7. манайд хятадын хөрөнгө оруулалттай том жижиг нийлсэн хичнээн нүүрсний уурхай байдаг бол, яаяа нэлээн тоо гарах байх даа. тэдгээр уурхайнуудыг дагасан хар ажилчид, чойроор нэг, өмнөговиор нэг, талын нэг тарцан байхын, гээд яалтай, хэлэх ч үг алга дөө

  8. Намайг бүгдийг хийнэ гэж бодоогүй биздээ? Би зам бариад, улс орны сонирхол хамгаалж чадахгүй шд. Бүгдийг нэгэн дор? Чадах ажлаа дороо хийгээд л явж бна. Хийдэг нэгнээ дэмжилцээд л явах цаг иртэл бичээд сууж байя?

  9. Зурай, яагаад тэд тэнд байгаа гээч? Бид өөрсдийн хийх ажлаа хийхгүй, хэтэрхий сайхан болохоор тэд тэр хар ажил хийж амиа болгоод яваад байгаа юм шүү дэ. Хөдөлмөрийн ид шид юм.

  10. Тэгэлгүй яахав зөв, тэгээд залхуу, цамаан хүмүүс яахав нүдэн дээрээ хамаг юумаа гадагш нь цувуулаал, эрлийзжээл сууцгааж байя. Дэмий харж, бичиж суухаас өөр алга дөө гэж

  11. дээрх бол олон тооны хүмүүсийн бодол. би харин тэгж боддоггүй ээ. өнөөдөр бид ингээд санаа зовоод, бичээд, ухааруулаад сууж байна гэдэг чинь л бидний чадлаараа хийж байгаа зүйл. бидний үр хүүхэд бидэнтэй ойрхон сэтгэж, бодно гэдэгт итгэж байгаа болохоор тэд харин бидний бодсоныг хэрэгжүүлнэ. тиймүү

  12. Хүн төрөлхтөний хамгийн том баялаг бол хүний үзэл бодол тиймүү, тийм болохоор ямар ч байсан хүүхдээ зөв үзэл бодолтой болгож хүмүүжүүлж чадвал миний, чиний гявъяа🙂

  13. Яагаад ядуу байна гэдгийн учрыг дэлгэхийг оролдсын, найз нь. Дээрэмдүүлнэ гэдэг ухаан муугаас уу, арчаагүйгаас уу? Ядуу явна гэдэг тавилан уу?

  14. Тавиланг хүн өөрийн бодол, сэтгэлээрээ дууддаг байх аа. Магадгүй нийгэм тэр чигээр ядуу, ухамсрын хувьд доогуур байгаа бол тэр ард түмэн залхуу, ухаан муутай болоод ухаан муутай өвгөдөөс гаралтай болоол тэр байх даа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: