шинэ цагийн хууль зүйн түүх ба хөгж

Номын сан ухаж байтал, Шинэ цагийн хууль зүйн түүх, мөн үүсэл гарлынх нь тухай Вольфганг Шильдын ном олдож, амтархан уншлаа. Мань нөхрийн түүхийн мэдлэг, мөн харуулж буй олон сайхан жишээ нь хүн төрөлхтний өмнөөс бахархал төрүүлмээр. Олон гоё гар, чулуун баран зургууд, мөн материалаа маш олон сонирхолтой түүхчдийн номтой холбож, архивын жагсаалт өрсөн байх юм- зураг нь үс арзаймаар, модон бар нь мэргэжлийн хувьд шүлс гоожмоор, түүхчдийн ном нь хөлс урсгамаар.

 Европын түүхийг харамсалтай нь ихэнх хүмүүс түүхийн хичээлээс л авч үлдсэн мэдлэгтэй байдаг: маш сайхан өндөр соёл боловсролтой, хүн төрөлхтөнд хүнлэг ёс буюу барууныхны хэлж заншсанаар хуманисмүс өгсөн гэж. Мөн өндөр гээчийн готик сүм дуган. Бас Европ бол баян орон. Гэвч Европ бол орон биш тив, мөн тэр тэр тивийн олон орны оршин суугчдын баялаг, мөн соёлын тэр өндөр үсрэлт яаж бий болж, яаж тэр сүм дуганаа бүтээж ёсоо бусад тив гүрнүүдээр тархаасан бэ? гэж заримдаа хүмүүст бодогддог байх гэж найдаж байна. Тэр бүгдийг яаж удирдаж байсан бэ гэдэг асуултгуй энэ бүгдийг ойлгохгүй.

 Сониуч иргэдэд нөхөр профессор Шильд тайлбарлах юм: зурагтай нь, графиктай нь, мөн тодорхой : Одооны шүүх, хэргийг таслах явц, этик ба мораль, мөн цээрлэх ёс бүгд тухайн үеийн ертөнцийг үзэх үзэлтэй шууд холбоотой байсан гэж. Тэр үзэл байгаагүй бол, одооны шүүхийг төсөөлөхийн аргаггүй байхсан- бүх юманд үе шат байдаг болохоор. Европчууд шууд тэр их том оюун ухааны ба ухамсрын үсрэлтийг хийгээгүй гэсэн үг.

 Ямар ч улс орны түүхэнд xэрэг таслах, мөн цээрлүүлэх ёс хүний нийгмүүдийн нэн тулгамдсан асуудал байхаас гадна, байн байн өөрчлөгдөн хөгжиж байсан- жишээ нь анхны хүн сүргийг удирдагчаар хэргээ таслуулдаг байв. Сүргийн ахлагч ертөнцийг үзэх үзлийнхээ дагуу хэргийг шийднэ, жишээ нь: энэ бусдаас хоол булаасан сармагчинг чулуудаж алъя, энэ сармагчинг шагнал өг гэж. Дараа нь сүргийн удирдагч цаг завгүй болж, сүргийн гишүүддээ дүрэм зохиох нь тэр: Хүн бүрт зориулсан БОЛОХ ба БОЛОХГҮЙ гэсэн хууль дүрэм зохиож, ажлаа хялбарчлав.

 Ертөнцийг үзэх үзэл хөгжсөөр, мөн түүнийг дагаж хуулиуд нь хөгжсөөр, дундад зуунд ирэх нь тэр: европчууд бусад хүн төрөлхтний мөн адил, олон мянган жилийн туршид нэг нэгнээ устгасаар хэвээр л байв.  Устгаж дуусахаас өмнө толгойлогчид мэдээж хэрэг хууль гаргаж, айдсаар хүнээ дарахын тулд христийн шашинд эрчтэйгээр оруулж эхлэв.

 Тэр цагийн ертөнцийг үзэх үзэл болон итгэл бишрэл хуульд оролцоод эхлэхээр юу болдгийг жишээтэй нь, мөн гоё гоё зурагтай нь оруулсан байх жишээтэй:

чөтгөрийн зөвлөгөөгөөр хоёр хүүхдээ сүхдэж алсан аавын дундад зууны хэрэг тасалсан протокол нь тавигдсан байх юм. Аавыг нь биш, чөтгөрийн амийг таслахаар шүүхийн тогтоол гаргаж байсан жишээтэй.

Ер нь хүмүүсийн гэмт хэргийн цаана, мөн хэрэг таслагчид ямаршуухан байсан нь харагдана: Европ даяар амьдаараа шатаж байсан бүсгүйчүүд эмэгтэйчүүд ихэвчлэн эх баригчид байж. Харин эх барилтын ба анагаах ухааны зах зээлийг зөвхөн эмэгтэйчүүд барьж байсан гэсэн үг. Өрсөлдөөнд ялахын тулд шинэ үеийн эмч нар (зөвхөн эрэгтэйчүүд) тэднийг шулмас ба чөтгөрийн зарц гэж олны дунд цуурхал тараасаар, шүүгчид хүртэл тэр тараасан цуурхалд итгэдэг байсан байна.

 Ер нь давгүй ном байна!

~ by AmonRa on June 26, 2010.

3 Responses to “шинэ цагийн хууль зүйн түүх ба хөгж”

  1. гоё ном байх нь

  2. германаар уншсан бололтой тэ, англиар хайгаад олсонгүй. Тун сонирхолтой ном шиг байна.

  3. Тиймээ, германаар. Die Geschichte der Gerichtsbarkeit: vom Gottesurteil bis zum Beginn der modernen Rechtssprechung

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: