сонирхолтой тоглоомын тухай

Тоглоом бол хүн төрөлхтнийг үүссэн цагаас нь дагалдаж ирсэн, хөгжлийн маш чухал хэсэг. Зарим эрдэмтэд хүнийг тоглодог сармагчин гэж нэрлэдэг. Энэ бол нээг их муу эд биш- тоглоом гэж, сургах мөн хөгжүүлэх том үүрэг гүйцэтгэдэг. Монгол соёлд шагай гэж нэг айхтар тогоом бий- хүүхдийн гарны моторик буюу гар хурууны хөдөлгөөний эвсэл сайжруулан хөгжүүлэхээс гадна, тоолох, эвийг ойлгох, хурдан шаламгай, шийдэмгий сэтгэх чадвар хөгжүүлдэг.

Гэвч шагай тоож тоглодоггүй, эсвэл ажлын байран дээрээ шагай тоглох боломжгүй бухимдсан боловч, сониуч зангаа алдаагүй монгол иргэд юугаар өөрийгөө хөгжүүлэх бэ? Коонтордож болно. Пан-пан. Гэхдээ нэг л биш юмаа… Эсвэл Дотадаж. Би тэр тоглоомыг ерөөсөө ойлгодоггүй. Журмын нөхөд сайн сайн л гэж хэлдэг- үнэмшихгүй байхын арга үгүй: тэр гипнозонд орсон гэмээр гөлөрсөн нүд, хөшсөн нуруу, байн байн хараал урсгах хагас нээлттэй ам, маусны пульмотон тачигнаан бүгдийг илчилнэ. Үнэхээр сайн бололтой.

Гэтэл бас л биш юм шиг. Хялбархан, боловч мөн танин мэдэхүйг дээшлүүлэн яаж тоглох бэ? Үүнд нэгэн хариу бий: Doodle God гэж тоглоом.
Тоглоход тооцоолон бодох машины ганц хулган хэрэгтэй. Мөн хуруу. Заримдаа тархи, бас сэтгэн бодох чанар. Иргэдэд танилцаад авахад буруутах юмгүй гэж бодож байна:

~ by AmonRa on July 8, 2010.

6 Responses to “сонирхолтой тоглоомын тухай”

  1. goyo togloom bna

  2. huurhun um bn, bayrlalaa🙂

  3. shine element uusehed heldeg ugnuud ni hoshin um aa hehe

  4. hyniig hyntei holihoor sex boldog hernee, sexees yuch yysdeggui n jaahan tiim

  5. golem-г амьдруулахаар хүн болж энэ тэр хаха

  6. araatand ami ugohoor bas hyn boldiim bailee

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: