найз маань ирэв

Академийн эртний найз минь намайг гэж сэтгэл гарган ирлээ. Маш ихээр баярлах нь тэр: жоорны хар чингисээ гаргаж, тэврэлдэж орилолдож баахан суулаа. Бараг жил хагас уулзсангүй болоод тэр үү, амаа олж ядан ярьж суулаа. Баахан хов жив ярилаа: "Өнөө багш нар юу хийж байна, тэр зураач яаж байна, аан өнөөх үү?" Эсвэл: "Ичиж амьдраасай, тэр! Пүү паа!" гэж. Сонин сайхан сонсоод, бага зэрэг гуниглалаа. Анд маань надад боодол гардууллаа. Задалтал, захиа.

Ангийн маань залуучууд надад нийлж гараараа захиа бичиж, зурсан зураг, фотозургаа хавсруулан явуулжээ.
Нэг нэгнээ элдэв янзаар хэлэн, үзэл бодлоороо нийлж чадахгүй нэг нэгэнрүүгээ будаг шунх шидэж, үсдэлцэж байсан. Таван хормын дараа 6 жилийн турш нэг анги, нэг тамын тогоонд буцалхаа санаж, тэр дороо сайндаж, архидаж байсан. Төгссөн залуучууд маань нэг нэгнээсээ холдоод иртэл, нэг нэгнээ санаад, сэтгэлд дулаан үг бичиж явуулсан байна. Олон сайхан мэргэжил нэгт найзуудтай болсон сургуулиа санаж, оюутан насаа дурсав.

Ер нь гадаад сургуульд сурах бэрх. Бас гоё. Зургийн сургуульд сурах бол бүр хэцүү. Анги бүр өөрийн бичигдээгүй хуультай. Манай ангийн хууль гэхэд:

Анх ангидаа орж ирэхэд, хамаг муу муухай ажил хийж эхэлж байсан. Өөр 4 залуутай хамт: шал угаана, хоол зөөнө, будаг найруулж өгнө, уусан пиво архины шил тушаана. Тарьсан баас хогийг цэвэрлэнэ. Будаг зурганд гар хүргэхгүй, ажлах байр гаргаж өгөхгүй. Хүн гэж авч хэлцэхгүй. Ангийн хурлаар хэн нэгний үзэсгэлэн боллоо гэхэд, бид хамгийн түрүүнд үзэлсгэлэнгийн байр очиж цэвэрлэж, пиво архи хоол бэлдэнэ. Зураг ачиж зөөнө. Хадаас хадаж, тэгш үгүйг шалгана. Ахлах оюутан орж ирж шалгана. Зураг жаахан далий байвал, бүгдийг шинээр эхэлнэ- хадаас хадна, зураг тэгшилнэ, шал шүүрдэнэ.
Дараа нь Багш орж ирж, өнгө ялгадаггүй солир нүдтэй биднийг гайхаад, шинээр хийлгэнэ: энэ зургийг тэнд, энэ зургийг тэнд өлгө гэж.

Эхний долоо хоног маш хэцүү. Их ядарна. Дараагийн долоо хоног бүр хэцүү. 3-дахь долоо хоногт арай гайгүй. Гэвч зураг зурах цаг олдохгүй. Юун тэр архидалт. Гэтэл сарын дараа ойлгох нь тэр: хийж байгаа юмаа хайрлах хэрэгтэй юм байна гэж. Хаана хог байна- гялс гүйж очоод түүчих. Будагтай хувин асгарчиж- очиж цэвэрлээд, таглаад. Байн байн өөр ангиудад хогны саваа хулгайд алддаг болохоор, асгарсан будгаар бусад ангиудаас хогны савыг шаагаад, өөрийн болгоод будчих.

Архидалтын дараах өглөө нь пивны шилийг өөрөө түүгээд, дэлгүүрт тушаагаад, мөнгөө өөрийн кармаанд. Пиво авах мөнгөтөй болно. Тэр пивоор ангийнхаа ахлах залуучуудыг найрна. Тэдний настрээн нь сайжирч, юу зурж байгаагаа өөрсдөө тайлбарлаад өгнө. Бас цаг гараад эхэлнэ, ажлаа хайрлан хийвэл. Багштайгаа ангийн плеистээшнээр Тэккэн 3 тоглох завтай болно. Бас бага сага зурах цаг гарна. Ер нь Гитлерын орж чадаагүй сургуульд орсон гэж бодохоос урамтай. Би юугаар дутдаг юм, илүү л гэхээс гэж! өөрийгөө байн байн хөөргөнө.

Тэгээд нэгэн цагт пал хийтэл: шинэ үеийнхэний шалгалт гэж билээ. Гэв гэнэт. Цаг байхгүй, юуч зураагүй гэсэн уучлалт авч хэлцэхгүй. Тэдэн цагт зурсан зургаа өлгөөд, бэлэн байж бай гэнэ. Академийн захиргаа ирнэ. Байцаана.
Тэгэхэд л ач тус гарна даа, ажилдаа хайртай байхын ач тус! Эхний энэ шалгалтыг давсан үед л ангийн хамт олны нэгэн гишүүн болно. Өмнө нь тоохгүй байсан залуучууд ирж, зөвлөгөө өгнө, ангийн урланд зайчилж шахаад зай гаргаад, ангийн пивнээс хуваалцаад эхэлнэ.

Одоо хартал, найзууд маань бүгд европ тивийн тал тал тийш шидэгдсэн байх юм. Хэзээ ч хөгшрөхгүй, үүрдийн залуу мөнхийн согтуучууд намба сууж, авгай хүүхэдтэй болж, зарим нь зурахаа хаяж, хаа хамаагүй өөр ажил хийдэг болсон ч байх юм.
Багш маань сарын өмнө цус харваж, ярьж чадахаа больж. Угаасаа дуугүй хүн байсан, бүр дуугүй болно гэхээр- төсөөлөхөд бэрх юм. Нэг очихдоо багшийгаа эргэж, хамт дуугүй сууна даа…

~ by AmonRa on July 16, 2010.

6 Responses to “найз маань ирэв”

  1. Сайхан дурсамж, хажууд нь нэг хөгжим сонсоод уншсан чинь кино шиг л нүдэнд харагдчилаа🙂

  2. Би ч гэсэн оюутан үеэ саначлаа, ямар ч хөгжилтэй, гэнэн томоогүй байсын ккк

  3. Дурсамж дүүрэн оюутан насаа гэж… би ч гэсэн хэдэн жилийн дараа ингээд бичих бх да…

  4. Гоё нас- их юм сурч ойлгодог, сайхан нас. Хичээгээрэй.

  5. сайхан нас. Тэр үед бушуухан төгсөөд мөнгө олох юмсан гэдэг байж билээ. Гэвч ямар ч мөнгө тэр үеийг гүйцэхгүй юм билээ.

  6. Надад ч бас, Дадидо! Тэгэхээр амьдрал мөнгөөр биш, амьдралын мэдрэмжээр, туршлагаар хэмжигдэж байна гэж бодоод эхэлсийшд…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: