леонардо да винчи

Сонин хүн. 67 насандаа тоолж баршгүй олон мэргэжил эзэмшиж, мөн зүгээр нэг эзэмшилгүй- мэргэжилдээ асар их ур чадвар харуулж, одоо хүртэл зарим зуйван толгойтнуудыг шүлс савируулахад хүргэдэг. Үүгээр авьяас билэг гэдэг ямар эрдэнэс, харин ажилд муу хүн давтагдашгүй тэнэг гэдгийг ухааруулсаар.

Мань эрийн мэргэжлүүд:
Зураач,
Барималч
Уран барилгач  
Эмч
Математикч
Физикч
Байгаль судлаач
Тогооч
Зохион бүтээгч (цэргийн техникээс тооны машин хүртэл)

Мань эрийн тухай уншиж байхад, олон талын авьяастай байсан нь харагдана. Бүгд өнөөх нисдэг тэрэгний жишээг мэднэ байх. Гэвч тэмдэглэлийг нь уншихад, Леонардод дэлхийг эзэгнэхэд ганц хуруу л дутсан гэмээр:

Хаа нэгэн газар өмхий тавьмаар бол: хүний ялгадас авч, өмхийрсөн манжин ба байцаатай нийлүүлэн, шилэнд хааж таглах хэрэгтэй. Шилээ үхрийн баасанд булаж орхиод, 1 сарын хугацаа өнгөрсний дараа гаргаад, өмхий тавьмаар байгаа газар шилийг хагарахаар хая.

Леонардо ардаа маш олон нууц үлдээсэн- жишээ нь өөрийнх нь гар бичмэл. Мань эр хоёр гараараа адил бичиж зурж чаддаг байсан- гэвч бүгдийг тольдуулж бичдэг байсан тул, олон хүмүүс нууц кодын тухай ярьдаг байсан. Гэвч үүнийг харааны мэргэжилтэн нар харааны онцлог гэлцдэг- өөрт нь тэгж бичих хамаагүй амар байсан гэсэн үг. Зарим сэргэлэн гарууд, бусдын итгэмтгий занг далимдуулан, ном гаргадаг- жишээ нь Дэн Браун. Гэвч бодит байдалтай тэр зохиолууд нь ямар ч холбоогүй- 300 спартанчуудын гавьяаг киноны үйл явдалтай бүрэн харьцуулсан гэж тооцохтой адил.

Мөн Леонардо нэг ч удаа өөрийгөө дүрсэлж байгаагүй гэж зарим эрдэмтэд үздэг. Бидний мэддэг сангинаар зурсан өвгөний толгой нь Сүүлийн Хоол зургийн эскиз байсан гэж үздэг тал бий. Энэ нь зураачийн өөрийнх нь хөрөг биш гэсэн таамаг 19-р зуунаас хойш гарч байсан бөгөөд, одоо цагт Леонардог судалдаг нэрт эрдэмтдийн нэг Пьетро Марани хүртэл хэлсэн.

Би заримдаа нэгэн сонин юм сонсдог, уншдаг. Саяхан Монголд байхдаа сонин нээж хартал: "Багшаасаа илүү гардаг шавь гэж үгүй!" гэсэн гарчиг харж билээ. Гайхан хартал, зурган дээр нэгэн лам ах сууж байх юм. Бодож л байлаа- заавал хариулах хэрэгтэй юм байна гэж.

Леонардо тэр цагт Верроккио гэж нэг зургийн багш хүнд шавилж байсан юм. Тэр цагт зураач нар захиалга аваад, шавь нартайгаа хамт зурдаг байсан юм- хамгийн авьяаслаг ухаантай нь зургийн зарим хэсгийг нь бүр дуусгах эрхтэй байсан. Ламбугайн зөв үү, буруу юу- мэдэхгүй. Гэвч Верроккио багш шавийнхаа зурж буйг хараад, түүнээс хойш гартаа бийр аваагүй гэдэг.

Да Винчийн ажлын хэв маяг мөн авууштай: 4 цаг болгон 15 минут унтаж амардаг байж. Энэ нь 24 цагийн 90 минутыг унтаж амарна гэсэн үг- улмаар Да Винчи унтаж амарсны дараах эхний цагууд ажил урлагт хамгийн тохиромжтойг ойлгосон бололтой- энэ хугацаанд тархины үйл ажиллагаа 6-10 дахин ихэсдэг.

Да Винчийн тухай мөн олон домог тархсан байдаг, жишээ нь: харын шидтэн, суперхүн, ирээдүйг зөгнөгч, далдыг харагч гэх мэт. Гэвч Леонардог шинжлэх ухаан ба техникийн фашист байсныг олон хүн хардаггүй: тэрээр хөдөлмөрийг дээдлэн хүндэлж, далдын хүчинд үл итгэхийг уриалдаг байж. Мөн мэргэч төлөгчдийг "Мунхруулагч" хэмээн, тэмдэглэлдээ ихээхэн шүүмжилсэн байдаг.

Леонардо Да Винчийн Дайчин ван Людовико Сфорца-д ажилд авах өргөдөл (1482):

Өндөр гэгээн синьор Танаа! Өөрийгөө дайн байлдааны хосгүй зэвсгийн зохион бүтээгчид ба мастер (багш) гэж хамраа сөхсөн бялдуучдын бүтээлийг харж, мөн тэдний бүтээл дайны талбарт хэрэглэгдэж буй бусад зэр зэвсгээс ямар ч ялгаагүйг бухимдалтайгаар олж харсан тул, өндөр Гэгээн Танаа өөрийн нууцаа толилуулахыг хичээнгүйлэн хүсэхийн сацуу; Таны ивээлд багтаж, чадвар мэдлэгээ бүрэн дүүрэн толилуулахыг зөвшөөрнө үү! Өөрийн мэдлэг чадварынхаа багахан хэмжээг жагсаасан минь энэ:

1. Надад хөнгөн ба бат бөх олон янзын гүүрний бүдүүвч зураг бэлэн бий. Мөн тэднийг босгоход нүсэр их хөдөлмөр орохгүй бөгөөд, олон талын мэдлэг шаардлага үгүй.

2. Ямар нэгэн цайз балгас эзлэх тохиолдолд, хамгаалалт бэхлэлтийн ухсан нүхний усыг хэрхэн богино хугацаанд шахан хатаах, тоогүй олон дайралтын шат ба бусад хэрэгцээтэй зэвсэг хийх ур чадвартай.

3. Хэрэв цайз балгас өндөр бэхлэлт босгож, байршлын дагуу эзлэхэд маш бэрх буюу боломж үгүй гэж тооцвол, чулуу нүүлгэх мэтийн аргууд бий. Бүр хадан дээр суурилагдсан цайз бэхлэлтийн нугаар арга надад бий.

4. Би их бууны бүдүүвч зураг бэлдсэн бөгөөд, тэр нь маш хөнгөн ба зөөхөд маш хялбар. Үүний тусла
жтайгаар дайсан дээр чулуун мөндөр оруулж болно.

5. Далайн тулалдаан боллоо гэхэд, надад мөн олон тооны хэрэгсэл хамгаалалтын ба довтолгооны зориулалттай зэвсгийн бүдүүвч зургууд бий бөгөөд, мөн дарь утаанд тэсвэртэй, хамгийн хүчтэй их бууны галыг тэсэх чадвартай усан онгоцны бүдүүвч зураг бий.

6. Үүнээс гадна Эрхэм Дээдсийн хүссэн газарт, дуртай цагт нь цэрэг хүргэх арга мэднэ. Үүнд газар доор ухсан хонгил, гарц ашиглана- бүр гол доор ухаж байсан ч хэн ч бага ч болов чимээ сонсохгүй.

7. Үүн дээр нэмж хэлэхэд, би дайны талбарт аюулгүй, бат бөх ба найдвартай төмрөөр бүрсэн тэрэг хийхэд бэлэн. Тэр тэрэг нь шуурга мэт дайсны эгнээнд зүсэн орж, ямар ч сайн зэвсэглэлтэй цэргийн хүч тэдний өмнө зогсож дийлэхгүй. Мөн тэр тэрэгний араас алхах өөрийн явган цэрэг ямар ч хохирол амсалгүй урагшлах чадвартай болно.

8. Хэрэв шаардлага гарвал, чамин ганган бөгөөд хэрэглэхэд маш хялбар ба одооны хэрэглэгдэж байгаагаас хамаагүй ялгаатай би их буу, мортирэн их буу, хөнгөн их буу цутгах ур чадвартай. 

9. Их буу хэрэглэх боломжгүй газар, цэргийн хүчийг зузаатгахын тулд чулуу харвагч, их сум тавигч, шат дүүгүүрээр, таны дайсанд үгүй гайхалтай хэрэгцээтэй эд зэвсгээр бүрэн хангаж чадахаас гадна, бэхлэлтийн ба довтолгооны төрөл янзын зэвсэг хийж бэлдэж чадна.

10. Энхийн цагт, би хэнээс ч дутахгүй уран барилга ба байшин барилга барих чадвартай гэж өөрийгөө дүгнэж байна. Үүнд олон нийтийн хэрэгцээ ба хувийн эзэмшлийн хэрэгцээг хангаж, усны хангамжийг нэг газраас нөгөө газартай холбон сайжруулж чадна.

11. Үүнээс гадна би гантиг, хүрэл, шавраар баримал цутгах авьяастай бөгөөд, энэ тал дээр уралдаг ямар ч мастерын бүтээлүүдтэй энэ зэрэгцэх чадалтай.

12. Үүн дээр нэмж хэлэхэд, би Таны Талийгаач Ивээлт Эцгийн гэгээн дурсгалд зориулан хүрлээр морь цутгах бэлэн бөгөөд, хойч үед агуу Сфорца гэр бүлийн алдар нэрийг мандан дуулуулахад бэлэн болно.

Хэрэв дээр дурьдсан ямар нэгэн ажил боломжгүй, эсвэл ээдрээтэй гэж тооцвол, Өндөр Гэгээн Эзэн Та ангийн газар эзэмшилдээ намайг туршин сорьж соёрхоно уу- үүнээс хойш Таны дуулгаварт, гүнээ хүндэтгэсэн зарцын албаа барья.

~ by AmonRa on July 23, 2010.

8 Responses to “леонардо да винчи”

  1. harin tiimee laag awiyaastai hun bnlee iim humuus tsaanaasa turdug bhoo

  2. Төрдөг бишээ найзаа, эцэг эхийн хүмүүжил, өөр өөрийгөө бий болгодог юм. Мань эрийн тохиолдолд өөрийгөө залуу байхдаа: маш залхуу, хэрэгцээгүй юм их хийж цаг үрдэг, хариуцлаггүй байсан гэж бичсэн байдаг.

  3. Микеланжело тэр хоёр нилээн өрсөлддөг байсан. Гэхдээ уран зургаар бол Микеланжелог гүйцээгүй. Магадгүй энэ их олон зүйлсээ сонирхдоггүй байсан бол … Дээр нь мань эрийг гэй байсан гэж ярьдаг юм билээ

  4. Тийм- садар самуунд уруу татсан хэргээр 3 залуутай хамт шүүхэд дуудагдаж байсан. Гэхдээ сонин юм нь: заасан мэргэжилд нь зураач юмуу барималчаар биш, хөгжимчнөөр дуудагдаж байсан. Бас хөгжимддөг байсан гэсэн, овоо гар л даа…

  5. Над шиг нөхөр үү гүй юү😉😛

  6. гэхдээ 100 хувь хичээл зүтгэлээр тийм болоогүйн ойлгомжтой авиас гэдэг чин цааанааса байдаг биздээ жаахан ч атугай тэгж л хэлэх гэсэн санаа

  7. Миний мэдэхгүй олон юм байна…Зөндөө гоё юм олж мэдлээ…Баярлалаа хө…

  8. sonirholtoi yu maa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: