хот шатлаа

Хот галд автаж гэнэ. Шатаад л, шатаад л байж гэнэ. Хүмүүс хараад зогсоод л байж гэнэ. Хэнд ч хамаагүй болохоор. Шатаад талдаа орж гэнэ. Гэвч хэн ч гал унтраахгүй байна гэнэ. Нэг залуу гарч ирээд: "Хүмүүсээ, хамт ухас хийгээд галыг унтраая!"
Хүмүүс бүгд дуугүй байна гэнэ. Залуу: "Хөөе, энэ чинь шатаж дууслаа, чадлаараа аварч болох юмаа аварцгаая! Хувин шанага, чадах болгоноо бариад, унтрааж чадна шүү дээ!" гэв.
Хүмүүс: "Чи тийм их унтраах сонирхолтой байгаа юм бол, өөрөө унтраа!" гэж хариулав.
Залуу: "Би ганцаараа чадахгүй, бүхэл бүтэн хот шатаж байхад? Хамтдаа л хөдөлж байж барна!" гэхэд:
"Битгий дэмийрээ, унтраамаар байвал өөрөө унтраа. Цаана чинь гал унтраагчид гэж бий. Тэд бага багаар унтраасаар, бүх юм тэгж байгаад сайхан болно биз" гэжээ.

Энэ бол зүгээр үлгэр. Гэхдээ сонирхолтой нь: Биднийг тайван орхиод, дуртай юм бол өөрөө хийхгүй юу! гэдэг хандлага үргэлж байх шинжтэй. Бөөн нийгэмдээ уусахыг хүсээгүй нөхөд- тэр гал нь өөрөө тэгж байгаад унтрах биз. Гол нь хараад зогсож байгаа үзэгч нь давтагдашгүй, гоц оюун ухаантай гэдгээ л харуулаад байх хэрэгтэй. Нийгмийнхээ ажил мэтийн өөрөөс нь дорд малнуудтай нийлээгүй байх нь хамгийн чухал.

Үүнийг абсурд гэдэг.

~ by AmonRa on July 26, 2010.

5 Responses to “хот шатлаа”

  1. don`t understand

  2. Алийг нь ойлгохгүй байна?

  3. …Бөөн нийгэмдээ уусахыг хүсээгүй нөхөд? яагаад нийгэмдээ уусахыг хүсдэггүй гэж?
    …Гол нь хараад зогсож байгаа үзэгч нь давтагдашгүй, гоц оюун ухаантай гэдгээ л харуулаад байх хэрэгтэй?
    …Нийгмийнхээ ажил мэтийн өөрөөс нь дорд малнуудтай нийлээгүй байх нь хамгийн чухал?

  4. бас сонин юм би бас яагаад гээд асуучмаар байншд

  5. Хариу нь энд бий.

    http://warrior.blogmn.net/35277/zugiichin-uvuu.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: