афганы сураг чимээний тухай

Wikileak сайт Афганистан дахь Америкийн зэвсэгт хүчний 2004 оноос 2010 он хүртэлх байлдааны архивыг нийтэлжээ. Нийтлэлд 90 мянган бичиг баримт, үүний дунд байлдааны ба дипломат харилцааны мэдээ материал хавсрагдсан бөгөөд, ВВС агентлагийн мэдээгээр АНУ-ын түүхэн дахь хамгийн том мэдээллийн алдагдал болжээ.

Уг баримт бичгийн дийлэнх нь холбоотнуудын байлдааны явцад гарсан алдагдал ба устгасан дайсны тоо ба бусад байлдааны үйл ажиллагаатай холбоотой баримт юм. Материалын ихэнх нь нууцлалын зэрэгтэй.

Нийтлэгдсэн баримтын дагуу, цэргийнхний үзэж байгаагаар Талибанд ойр зэргэлдээ орнууд (Пакистан ба Иран) асар их хэмжээний цэргийн ба зэвсгийн туслалцаа идэвхтэйгээр үзүүлдэг гэжээ. АНУ дахь Пакистаны элчин сайд Wikileaks сайтыг эрс шүүмжилж, хэвлэгдсэн мэдээ материалын үнэн бодит болоход эргэлзжээ.

Америкийн засгийн газраас мөн Wikileaks сайтыг шүүмжилж, хариуцлаггүй үйлдэл хэмээн нэрлэж, Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний Аюулгүй байдлын зөвлөх Жэймс Жонс үг үйлдэл нь Холбооны зэвсэгт хүчнийг албан хаагчдын амийг нэмэлт аюулд өртүүлж байна гэжээ.

Үгийн эрх чөлөө гэж яриад л байдаг- гэтэл бас л дургуйцаад байх юм?

Энд дэлгэрэнгүй унших

~ by AmonRa on July 27, 2010.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: