isoийн тухай

Монстуд-дээр мэддэгээ бичээд, нэг мэдсэн овоо юм цуглаж. Одоо л нэг цаг гарч, нэмэх юм нэмээд тавилаа.
Амжилт залуучуудаа! Сайхан зураг дараад байгаарай.

ISO өөрчилснөөр камерны гэрлийн мэдрэмжийг ихэсгэж багасгаж байгаам. Бага байх тусам гэрлийн мэдрэмж багaсаж, ихсэх тусам мөн адил ихсэнэ. бага байх хэрэгтэй. Хөдөлгөөнт обьектийг (спортын арга хэмжээний зураг авалт гэх мэт) хурц ба тод зураг дарахыг хөлдөөх гэдэг.
Хөлдөөхийн тулд өрцийн хугацаа маш богино болгох хэрэгтэй болдог. Өрцийн хугацаа багасгавал, камерын дуран гэрэл маш бага оруулдаг- тэр учраас гэрэл хүлээн авах чадварыг ихэсгэхийн тулд ISO-оор дундаж үзүүлэлттэй болгох хэрэгтэй болно.
Гэрэл дутаад, ямар нэгэн байдлаар гэрэл ашиглах боломжгуй, эсвэл гялбаа ашиглах боломжгуй бол хэрэглэнэ. Ерөнхийдөө энгийн зураг авалтанд 400 байхад хангалттай (цэцэг навч, хөрөг зураг, макро зураг авалтанд маш сайн тохирдог).

Заримдаа мөн гэрэл дутах явдал бий. Их муухай- зарим үйлчилгээний газрууд зурагчныг харгалзан үздэггүй. Нэг бол гэрэл дутаж, нэг бол хэт хурц байдаг. гэвч хөлдөөх хэрэгтэй байдаг! Бөөн сандрал, бухимдал ба ажлын стресс тулгамдана.
Энэ тохиолдолд сандарсан иргэд гялбаа ашиглаж эхэлдэг. Үүнээс болж зураг хуурай, орчны уур амьсгалгүй, үхмэл болж харагддаг тал бий.  Гэвч ISO-гийн тохиргоогоор зурган дээр буух мэдээллийг алдагдалгүй буулгах боломж бий.

Гэвч сайн юм болгон өөрийн дутагдалтай байдаг: ISO ихсэх тусам зураг барзгар, "шуугиантай" өнгөтэй, үхмэл болдог. Шуугианыг дарах хэд хэдэн аргууд бий: Noise Ninja программ, эсвэл Photoshop.

~ by AmonRa on August 3, 2010.

3 Responses to “isoийн тухай”

  1. sonirholtoil ym bna

  2. Окоо аросо :d

  3. бага л байх ёстойн байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: