апокалипто уск

Нөхөр Мэл Гибсон олон жилийн өмнө, уран зохиолын бестселлер номоор Есүс гэдэг нэртэй хүний тухай кино хийсэн билээ. Кино нь европуудад америкүүдад бөөн юм болж, их шуугиан тарьж байсан- сэдвийг нь мөн Саус Паркын нэгэн ангид маш сайхан дэлгэн харуулсан. Ер нь юмыг хэт туйлширч хардаг хүмүүс гайхалтай: христчид мэдээж Есүсийн үхэлд еврейчүүд буруутай, еврейчүүд нь ромчууд буюу италиуд гэж, италчууд нь Ромын Пап ламыг зааж- ер нь бохирын шугамын хоолой зад үсэрсэн гэмээр гоё хэрүүл болж байсан. Надад тэр кино нь их таалагдсан. 

Гэтэл хүн гээч араатан, үржих, аз жаргалын мөрийг хөөх мэтийн энгийн хүсэл мөрөөдлийн дунд, нэг нэгнээ устгах заншилтай. Мөн энэ кинонд үүнийг харуулж байх юм: Эртээ урьдын цагт Өмнөд Америкийн нутгийн иргэд нь тайван аж төрөн амьдардаг байж гэнэ. Овгийн ахлагч Чулуун Тэнгэр хүү Ирвэсийн Савраа дагуулан ан гөрөө хийж, өөрийн халаагаа бэлдэж байх гэнэ.

Гэтэл хаанаас ч юм бүү мэд, бөөн сонирхолтой хүмүүс эзэмшлийнх нь дундуур зугтаж байх юм гэнэ- ямар учиртай, хэнээс зугтаж, хаашаа дүрвэж байгааг нь хүү асуух гэтэл, эцэг Чулуун Тэнгэр нь хориглоно. "Хүү минь, тэд айдсаар өвчилсөн байна. Тэд өвчнөө мөн чамд халдаажээ- айдсаа зүрхнээсээ авч хая" гэсэн зөвлөгөө өгч, мөн: "Үгүй бол чи дайчин биш, сул дорой чацага болж хувирна" гэнэ. Миний бодлоор гайхалтай үг. Үүнийг 400 жилийн дараа Ленин өвөө давтаж хэлнэ. Мөн бөөн бөөнөөр хүн төрөлхтний агуу хүмүүс айдсыг хор хэмээн хоолой нийлүүлэн баталдаг.

Гэвч ширэнгэ өөрчлөгдсөнийг хүү Ирвэсийн Савар мэдрэх шиг болно. Айдас ч айдсаараа- гэвч тактик ба эргэцүүлэн бодол, давамгай байдлаа ашиглах, мөн цаг хожиж мэтийн энгийн ойлголтууд ойн иргэдэд байхгүй бололтой. Мөн энхийг хүсэж байвал, дайнд бэлд гэдэг ойлголт байдаггүй болоод тэд устсан ч байж болох юм.

Тэр учраас нэгэн өглөө сонин хачин царайтай хүмүүс ирж, тосгоныг хүйс тэмтэрч, Ирвэсийн Саврыг ба бусад эрчүүдийнх нь хамт олзолж, Чичен-Итца хотод аваачина. Мэдээж тэр хотод сайн юм гол дүрийн баатрыг хүлээгээгүй- хүмүүсийн сураг чимээ сонсвол, газар дэлхий цусаар уйлдаг хэмээнэ. Мөн Ирвэсийн Савар хурдан гэртээ харихгүй бол, жирэмсэн эхнэр хүү хоёроо аварч амжихгүй.

Тусгайлан дайсны дүрүүдийг ба гол дүрийн баатрын дүрийн сонголт маш сайн болсон мэт санагдана- Мел Гибсон энэ удаад ч бас хэний ч үг сонсолгүй, алдартай жүжигчдийг уриагүй байх юм. Гол дайсны дүр- миний харж байсан дүрүүдийн дундаас хамгийн сүрдмээр дүр. Мөн дайсны туслах дүр бол чононцор, аймхай адгийн шаарын дүрийг гайхалтай тоглосноор харвал, жүжигчний сонголт тасарчээ.
Уран бүтээлч хүн гэж. Кино хийгдэж байх үед Мел маань их зовсон түүхтэй- нутгийн иргэд удаа дараа түүнд бидний өвөг дээдсийг адгийн малаар харуулж байна, бидний соёл иргэншил ийм байгаагүй гэжээ.

Тийм ээ, майя иргэншил бол маш том иргэншил байсан. Том том пирамид барихаас гадна, асар их ухамсрын ялзрал, хэрцгийлэл ба нийгмийн маш хурц ялгаатай байсан. Үүнд хэн буруутай, эсвэл испанчууд бүгдийг үгүй хийсэн гэвэл, бас нэг том алдаа л болов уу. Киноны эхэнд гардаг: "Агуу үндэстэн болгон устахдаа, өөр өөрийгөө дотроосоо үгүй хийж устдаг" гэдэг тайлбар анхнаасаа юуны тухай болохыг ойлгуулдаг боловч, баахан мэргэд киног буруушаасан байх юм.

Гэвч энэ кино бол миний бодлоор үнэхээр хүчтэй болжээ- агуулсан мэдээгээр, болж үйл явдлаар.
Мөн киноны хэл нь их сонирхолтой- англи хэлээр яриагүй нь миний бодлоор, маш том бонус болсон. Нэг ёсны кино дотор оруулж, мөн үзэгч 2 цагийн турш могойнд ховсдуулсан туулай шиг үзнэ гэдэг- найруулагч болгоны чаддаг ажил биш гэж санагддаг.

Зарим кино шүүмжлэгчид Мел Гибсоныг хэрцгийллийг хэтэрхий бодитоор харуулдаг, хэтэрхий цусанд шунасан гэж ярьж байсан нь надад тэнэг санагдсан- үүнгүйгээр киноны ойлгуулж байгаа мэдээлэл алдагдах байхсан гэж санагдах юм. Киноны турш үзэгч дэлгэц хоёрын зааг арилгаж байгаа нь гайхалтай санагдсан- зүгээр нэг кино биш, харин National Geographic-ийн баримтат кино үзэж байгаа юм шиг, сэтгэлд маш өнгөлөг, эрч хүчтэй сэтгэдэл үлдээлээ.

Ер нь уг киног ганц удаа биш, олон удаа үзсэн ч уйдаахгүй.

~ by AmonRa on August 30, 2010.

18 Responses to “апокалипто уск”

  1. Хэдэн ч удаа үзсэн уйдахгүй гайхалтай кино шүү. Киноны дуу нтр бол тасарцөөн тасарцан. Би тэр Есүсийн киног ерөөсөө үзээгүй байгаа, ягаад ч юм үзье ч гэж бодогддоггүй ш д.

  2. аан тий энэ киног 2 ч удаа үзсэн ямар ч тэнэг хүн үнэхээр гоё кино гэдгийг нь мэдэх байх хаха нээрээ шүү тэгжийгад дахиад нэг үзнэ ээ ккк

  3. Анх үзчихээд би болж байгаа явдалыг хажуугаас нь хараад байгаа юм шиг сэтгэгдэл төрсийшд. мел гибсоны кинонууд их дажгүй шд. БИ хатан зүрх, Эх оронч 2-ийг бол байсхийгээд л нэг үздэгийн. дээрээс нь энэ кино нэмэгдсийшд. аа тий. Христийн зовлонг бол үзчихүүл зүгээр шд ээ зурай… Гэхдээ Киног манай хүн каталог сүмийн талаас нь их харуулсан байна лээ. Кинонд Марь Иоган гэх мэт хүмүүс их том харагдаад л кккккк

  4. надаа нэг яагаад ч юм нэг тийм айдас төрөх гээд байгаам шиг санагдаад байдын ккккк, би ч уулаасаа аймхай л даа

  5. Тиймээ Гибсоны кинонууд бүгд л гоё ш д. Харин Апокалиптогийн хөгжим, дуу их таалагддаг, гоё

  6. энэ киноны давуу тал нь алдартай жүжигчдийн дуудаж оролцуулаагүй болохоор, яах бол, ийх бол гэж гүй мөн их түгшсэн шүү…? адал явдалт киног ер нь ингэж хийгээд байвал, их зүгээр юм шиг санагдсан- монгол киног ийм маягаар хийвэл, бас буруутах юмгүй юм шиг санагддийн? за тэр домог зомог, үлгэр гэвэл ийм уур амьсгал бүрдүүлж чадвал- тасарна даа.

  7. тэр хүрхэрээ рүү эсэрчээд би апоклипто байна гэдэг хэсэг тасархай. мэл гибсоны кинонуудаас хамгийн лаг н гэж би боддын. би ч ямар нээх кино ойлгох биш.

  8. залуугийн хэлдэг үг: Би бол Ирвэсийн Савар. Миний эцэг Чулуун Тэнгэр энэ ой модонд эцэгтэйгээ багаасаа ангуучилж явсан- мөн адил миний хөвгүүд миний дараа энд ангуучлах болно! гээл үү.

  9. Тийн гоё үг. Миний үр хүүхэд ч мөн адил энэ нутагтаа л амьдрах болнооооо гсн

  10. istoi sain kino bi taarah toolondoo l uzdeg yum. nadad gol duriin zaluugiin jujigchnii songol ih taalagddag bas tuunii ehneriin dur n bas goy. huchtei emegtei

  11. Бас хамгийн сүүлийн Испаничууд ирж байгаа хэсгийг үзүүлээд орхидог нь хамгийн зөв шийдэл болсон. Хүн болгон өөрөө өөрсдөөрөө дүгнэнэ. Би хувьдаа тэр танхай омгийнхнийг будаа болгосон гээд л бодсон ккк

  12. @Zurai: тэр эцгийнх нь дүрийг харж байхад, хүүдээ маш сайн хүмүүжил өгсөн юм шиг бгаам. бас тэр айдсын тухай хэлдэг үгийг нь бодоод байхад, агуу хүний шинж чанартай байсан болов уу гэж бодоод байдгийн…

  13. Надад бол тэр усанд төрж байгаа хэсэгийг майр үнэмшилтэй гаргаж өгсөн санагддагийшд.

  14. үг бүрчилж ёанахгүй байсан сануулдаг байшд кэкэ.

  15. @Ариус: лаг хөдөлгөөнтэй залуу байна лээ шд. бид тэр киног ангиараа үзэж байсийн, тэгсэн нэг охин гарсныхаа дараа: би дурлачихжээ гэж муухай орилоод… кккк

  16. @Жигүүр: испанчууд алж өгсөн байна лээ шд… колумб анх ирэхдээ хүн зуудаг сургуультай нохой авчирсан юм байна лээ. тосгодыг хүйс тэмтэрхээс гадна, бас өвчин нян тарааж, бас овоо сэргэлэнтсэн гар байсан байна лээ шд…

  17. Харин тиймээ гэхээс өөр юухэв дээ. Тэр эцгийн философи уу нээрээ …

  18. ер нь ханандээрээ айдас бол хор гэж бичээд өлгөдиймүү…?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: