элитийн тухай

Загвар зохион бүтээгч Б.Соёлмаа өнгөрсөн ням гаригийн 12.20 цагийн үед авто осол гаргаж, хүний аминд хүрэх дөхжээ.

Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Далай ээж” хүнсний захын урд зам дээр охинтойгоо явж байсан 62 настай эмэгтэйг УБТ 03-93 улсын дугаартай “Nissan X.trail” маркийн автомашинаараа дайрч, хүнд гэмтээжээ.

Зурагтаар гарахдаа их л зарчимч, шударга хүн шиг ярьж харагддаг загвар зохион бүтээгч маань амьдрал дээр харин эсрэгээрээ нэгэн бололтой. Ингэж хэлэхийн учир нь Б.Соёлмаа 62 настай хөгшнийг дайрчихаад тусламж үзүүлэх нь бүү хэл “Чи бараг л хүн замаар явж байхад урдуур орлоо, замаа харж яв” хэмээн хэл амаар доромжилж загнаад, хээв нэг яваад өгсөн гэнэ.

Манай элитүүд.

Энд

~ by AmonRa on September 8, 2010.

57 Responses to “элитийн тухай”

  1. Vneheer tegj handsan bol myyhan l hvn yum,gehdee nvd chih 2iin hoorond alga daram zai gedeg bilvv..,

  2. Андаа, чиний эмээ дайруулсныxaa дараа загинуулбал зүгээр үү?

  3. medeej zvgeer bish,gehdee yamarch gerlen dohioq gazraar eswel,ylaan gerleer zam garah gj dairaad dairyylsan bol vnendee bol emeegiin maani l byryy bn bh,ingehed ter hvn emee chin bsiiimyy!

  4. Найзаа, явган хүний давуу эрх гэж бий.

  5. za za bi yamar nvdeeree harsan bish,teglee ch negent bolood ongorson odoo yug oorchloh gj?envvgeeree S-giin mashinaas holyyr yaw gesen vgvv,eswel S bol myy hvn gj heleh gee yu?eswel emee nariig dairsan negen ni yychlalt gyin emnelegt hvrgej ogdog bgaasai gj heleh gesen yumyy?oilgohq bn,magadq ta heterhii tysgaj awaad bh shig..,henii byryy zowiig tsagdaa emnelgiinhen shiideh blq dee.

  6. Үгүй дээ… Юмыг яасан ч айхтар туйлшруулж харж байх юм. Ийм юм болдог- энэ бол бидний элит. Цэг. Буруу зөвийн асуулт ер биш- хүмүүсийн толгой дотор юу болоод байгааг л хараад үз гэж байгаа юм. Ухамсар гээд байдаг даа.

  7. za za,oilgohq bn,gehdee bi l law hvniig oilgoh,yychlah ni l hamgiin zow vildel gj boddog,ene minii l bodol.elit ch gesen engiin hvn,emee ch gesn engiin l hvn.hvn bvr l aldaa gargadag shvv dee.amiddaa bie bieee hairla!gehdee S jaahan soyolt,hvn chanart baiyaa!gehdee soyolq bh ni ene hvnii ontslog ch yum bilvv?

  8. Дөрөв таван үеэрээ тэр ван,гүн, бэйл, бээс, тайж, тавнан энэ тэр нь явж байж элит болох байлгүй дээ гэж боддог юм. Эсхүл язгууртан ч юм уу.

  9. Соёлмааг хатуу ширүүн, ер нь бүдүүлэг талдаа хүн гэдгийг нь мэдэх байлгүй дээ, загнахаас сийхгүй…энэ шар мэдээнээс халиад хэлэхэд, манайхан явган хүн нь ч, жолооч нь ч аль аль нь хэцүү…явган хүмүүс бараг илүү дүрэм зөрчдөг гэж болно, гарцгүй газраар дандаа гарна, гарцан дээр бол улаан ногоон гэрэл хамаагүй гарна..ер нь замбараагүй шд.

  10. Уг нь бол манай блогмныхэн чинь жинхэнэ элитүүд байхгүй юу. Миний л бодол… Энэ дунд Амонра гэж хунтайж бий. зөв шударга бодолтой зарчимч, хүнлэг залуу… харин би бол тэр хавиар л явжийдаг хүн нь ккккккк

  11. миний сэтгэгдэл шалгагдаж байгаан байна л даа…гэснээс Жигүүр бүү долигно:P

  12. Аа тий дараа үргэжлүүлий гсн чинь. Фриска өдөөд унахийн… нэг мөр гүйцээчий… Блогмнд маань Амьтны нэртэй нэг атман бий.. /заримдаа бас олон нэртэй явжийдагийн/ Тэр залуухан бас ганц бие. Давхар бие болохийг ихэд хүсдэг. Бас нэг Гүнж бий. би сайн мэдэхгүй л дээ. Хэдэн удаа л барааг нь харсийн. Маниуст бол тоогдож харагддагүймдөө. Оросоор бол цас ус. Тархинаас нь гарч байгаа үгс хэдэн өгүүлбэрт багтан хорвоог бас өөрийг нь илэрхийлдэгийм… түүний нэрийг Фриска гэнэм… Мөн удаахад нь язгууртан нэгэн эмэгтэй бий… Түүний зүрхнээс ариухан бас ариухан хонгорхон бүхэн шүлэг болж цаасан дээр буудагий. түүнийг хэн болохийг надаар хэлүүлэлтгүй мэдэх буйзаа… Өө бас тэнд нэг бяцхан улаан юм байдгийн. Эргэн тойрноо хараар байлгаж гэрэл гэгээг харах сонирхолгүй байгаамөө ойрдоо. Уг нь бол зүрх ихээ гэгээтэй өөрөө их булбараа хүн байгаам. Хэн болохыг таачаад явж очиод аяга тагш юм хувааж уугаараа түүнтэй… Өөрийнх нь хэлдгээр бүтэлгүй өөрөөлийн хэлдгээр өхөөрдөм. Нэрийг нь сонсуул хаашаа ийн урд зүгийм юмуу гэхээр этгээд нэртэй ч… Бичлэг шигээ амьдралтай нэг залуу бас бий…. Урьд цагт Уул шиг байсан бол өнөө цагтаа эвхээд тавьсан томбучик шиг гэж өөрийгөө тодорхойлно лээ.. Харахад бие хэлсэн шигээ ч үйлдэл хараа нь том юм билээ. Элдэвийг бодож явдаг бонус өгдөг нэгэн хунтайж бас байгаа байгаа энэ блогмнд за үргэжлийг нь дараа оруулий залхуу хүрээд гэдэс өлсөөд байна…

  13. томбучик уу ха ха

  14. @Фриска: найз нь сэтгэгдэл шалгахгүй бол, хэл амаар доромжилсон юм орж ирдэг юм. Гадаад П үг их орж ирнэ дээ. Блогоо харилцааны соёлтой байлгавал дээр байх гэж бодоод л. Мэдрэл хөдөлгөнө, үгүй бол.

  15. @Фриска: Явган хүн улаан гэрлээр зам гараад, дайрууллаа. Дайруулсны дараа, тэр хүн маань загинуулах шалтгаантай байж чадах уу? Эсвэл жолооч хүн, улаан гэрлээр гарсан хүнийг дайраад, загинах эрхтэй болж таарч байна уу? Аль нь бэ

  16. явган хүнд ч гэрлэн дохио байдаг, тэрнийгээ дагаж чаддаг байх хэрэгтэй. Явган хүнийхээ улаан гэрлээр алхаад дайруулсан бол тэр хүний буруу…загнах загнахгүй нь тухайн этгээдүүдийн зан харьцааны асуудал болноо гэж би бодож байна даа.

  17. Асуудлыг тохиолдол дотроо л ярих хэрэгтэй л дээ. Тохиолдолоос харахад жолоочийн буруу л гэмээр байна. Тэр гаргасан авирын хувьд цаадах чинь угийн тийм авиртай шдээ.

  18. өөш би блогмныхээ тухай ярьжийшд.. та нар яагаад сэдэв өөрчлөөд байна гээд эзэнийх нь өмнө оодрохгүй юу яг тэр дайрчихаад загнадаг хүн шиг кккккккк

  19. хараагүй үзээгүй юмныхаа төлөө энд ингэж хэлэлцэх ямар хэрэг байна

  20. Daog demjiw!

  21. @Дао: хараагүй л бол, юу ч болж байсан хамаагүй гэсэн үг үү?

  22. би итгэхгүй байна. тэгээд нүдээр үзэж гараар барьсан юмандаа л итгэнэ. яахав тэр хүн бүдүүлэг байж болно муухай байж болно гэхдээ энд бид юу хэлэлцэх гээд загнаж загнуулсан хүний тухай яриад байгаа юм

  23. Ер нь бол харахдаа ч биш, тэр үйлдлийг нь яг тийм гэж итгэхдээ байдаг байх аа. Зөрчилтэй нөхдүүд мөчөөгөө өгдөггүй хэрүүлчийг ч хэлэх үү. Харин элитүүд нээх хэрэлддэггүй байх аа гэж боддышд. Үнэхэр гоц гойд ааштай нь л биш бол хэхэ. Даогийн хэлснийг буруутгах юм алга. Минйи бодлоор яг энэ нөхцөлд хууль дүрмийнхээ дагуу асуудлыг шийдэх нь шүүхийн асуудал. Моралтай холбоотой асуудалыг бол шийдэх гарц монголд одоохондоо хөгжөөгүй байгаа нь харамсалтай…

  24. Харсан ч сонссон ч асуудыг яг тийм мөн биш гэж хатуу томъёолж ойлгохын эсрэг үзэлтэй байдаг юм уучлаарай нөхдөө… Ерөнхийдөө багцааг нь бол авсан хэхэ…

  25. тийм тийм би бас буруу хэлчиж гэхдээ заавал харж үзэх ёстой гэдэгтээ биш дам яриагаар бусдыг буруутгах нь муугийн жишээ болгох нь нээх сайн зүйл биш гэх гээл

  26. @Дао: найз минь дээ, бас л буруу яриад байна. Миний буруу ойлгуулаад байгаатай холбоотой байх. Энэ хувь хүний хийж байгаа алдаатай ер холбоогүй. Мөн шударга, шударга бус гэдэг талаар ч бас яриагүй. нийгмийнхээ дүр төрхийн багцаа л авчих гэж байгаа юм.

  27. @Сурах шалтгаан: яг наад морал гэдэг чинь надад сонин байна.

  28. gantshan mongold l iim bna geh geegui bizdee yadaj

  29. Дан манайд ийм биш, тэр үнэн. Гэхдээ гадна мөн ийм байдаг гээд, бусдыг дуурайх нь буруу биз дээ. Бидний сүргийн өөр өөрийгөө хамгаалах зарчмыг хэлээд байна.

  30. neg huvi hunees nigminhe bagtsaag avna geed bgaag chen bol unende oilgoh yum alga gehdee bi buruu bodood buruu oilgood baij magadgui yamar ch bsan soyolma mundag hun gej boddog bsan unelemj maani iim yumnaas bolj neeh uurchlugduhgui /ene ni bi tegj boddog gesen utgaar bish zugeer l jishee bolgoj helev/

  31. Дайраагүй ч байлаа, дайрсан ч байлаа- онолын хувьд түүний хийсэн нь зөв, нийгмийн өмнө хариуцлагатай шударга үйлдэл болоод явна гэсэн үг үү? (бас л жишээ) КККК- мэдээж нэг хүнээс. Бүх юмны толгойг нь харж байж ерөнхий байдлыг нь харна. Төрүүлсэн хүүхдээр эцгийг хардаг шиг.

  32. mundag tolgoi bainadaa ter soyolmaa.

  33. Хүн хүн л юманд өөр өөрийн гэсэн хандлагаар ханддаг байх. Тэгсэн ч гэсэн нийгэмд тэр нийгмийн дундаж хүн “тийм” ойлголт байдаг гэдэгтэй санал нийлэх байх…

    Ялангуяа Монголын нийгэмд тодорхой хэмжээний моралын асуудыг зохицуулдаг акт байх нь зүйтэй юм болов уу гэж боддын. Америкт жишээ нь мужаасаа хамаараад үндсэн хуультайгаа зэрэгцэхүйц уяан хатан акт байдаг гэж сонсож байсан юм байна. Иргэдийн хурлаар шиидээд, хог дээр ажиллуулах гэм мэтийн хэхэ. Газар газрын нөхцлөөс хамаараад, Монгол хүн гэдэг ч бага зэрэг өөр зан сутрахуунтай болохоор түүнд тохирсон зохицуулах арга байвал дээр.

    Тэгээд ч боломжгүй асуудал биш. Асуудлыг тас тас шийддэг хүмүүс байсны жишээгээр, кэйсүүд ихэссэн ч гэсэн шийдэгдэхгүй байна гэж би бодохгүй байна. Харьцангуй шийдэгдэнэ гэвэл зүгээр байх. Бүгдий нь шийднэ гэх нь хаашаа юм хэхэ.

    Эцэст нь морал гэдэг түгдэг зүйл болохоор, өөрийнхөө минимум орчноос эхлээд зөв харилцааг эрхэмлэх хэрэгтэй…

  34. моралыг зохицуулаад ирэхээр мундаг болчино гэж байхгүйлдээ. гэхдээ морал заавал зохицуулагдаж байх ёстой ч биш ямар. моралыг зөрчсөн нь их хүндээр шийтгэгдэг болоод ирэхээр л моарл гээч юмны үнэ цэнэ нэмэгдэх байхдаа. АНУ-н нөгөө алдартай усанд сэлэгч гэнэт өглөө босож ирээл би бээжингээс найман алт авна гэж хэлээгүй согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдсаныхаа төлөө өөрийг нь дэмждэг хүмүүс болоод хүүхдүүдээс уучлал гуйж энэ амлалтаа өгсөн санагдаж байна. иймэрхүү хэмжээний элит хүмүүс тэднийг дагаж дуурайж байдаг фээн гэгдэх хүмүүстэй болчуул асуудал арай өөрөөр яригдах байх л даа. харин монголд “элит” гэгдэх ангилалд хамаарчихаар хүн байна уу

  35. Хэн нэг нь миний нусны алчуураар бөгсөө арчсны дараа намайг сэтгэл ханамжтай байлгана гэдэг бол мундаг болох юм биш үү хэхэ. Хуулиар биш. Хүний мөс чанартай холбоотой моралийг хуульчилсан байх юм бол би тэр хуулийг нулимах болно. Зохицуулж чаддаггүй болохоор л аль болох ерөнхийд нь зохицуулахгээд аргалах гээд хууль байх шиг. Элит хүн гэвэл монголд чи бид 2 л үдэх шив дээ дао минь хэхэ.

  36. Элит гэх шалгуур манайд байх аа больцийн биш үү. Бүх зүйл дээр шалгуур байх аа больсон байх. Бүгдийг толгой дараалан моральтай болгох хэцүү. Элит гэх ангилал маань элитээ байсан учир дагалдагч ангийхан элитийн буруу зөвийг ялгахгүйгээр дагалдаж байгаа өнөө цагт бүгдийг яаж моральтай болгоно оо

  37. сурах шалтгаан: чи эхлээд морал гээчээ нэг тодорхойлдоо. чи бид хоёр магадгүй өөр өөр юм яриад байх шиг байна уу гэсэн хардлага төрөв кэкэ :р

  38. амонра: Дайраагүй ч байлаа, дайрсан ч байлаа- онолын хувьд түүний хийсэн нь зөв, нийгмийн өмнө хариуцлагатай шударга үйлдэл болоод явна гэсэн үг үү? (бас л жишээ) энийг зөв буруу эсэхийг би болоод чи биш шүүх гээч юм шийдчих болохоор нээх санаа зовохгүй байналдаа. миний санаж байгаагаар зам тээврийн осол болсон газрыг орхиж явах нь гэмт хэрэг шүүдээ. хүнийхээ хувьд хэн ч хэнийгээ юу ч гэж доромжилж болно шүүдээ. энэ гэмт хэрэг биш. тэхээр бас л санаа зовох асуудал биш гэх гээд байна л даа

  39. Сандарсан хүний гаргадаг араншин болгон өөр шдээ… Хүүхдээ гүйж байгаад унахаар нь загнадаг ээж аавууд шиг. Босгоод сэтгэлийг нь засах биш хувцасыг нь гөвдөг хүмүүс шиг… ер нь бол бусдыг шүүхээр өөрийгөө хичээ гээд л сайхан үг бий шд цааана чинь…

  40. Үнэндээ морал гэдгийг би зүгээр л өөрийнхөө багцаагаар аваад, хүний нусны алчуурт санаа тавих гэдгээр л төсөөлөөд байгаа юм. Нэг ч удаа тодорхойлолт энэ тэр уншиж үзэж байгаагүй гэдгээ хүлээе. Лааг мэддэг юмшиг царайлсанд уучлаарай. Сэдвээс гарлаа хэхэ.

  41. @Дао: гэтэл хүнийг хэл амаар доромжлохыг “Нэр төрд халдсан” гэж нэг юм манай хуулинд байдаг билүү? Үгүй билүү?

  42. @Сурахшалтгаан: алдаа хийж л байж юм сурдаг нь буруу гэж үү? Бусдын эсвэл өөрийн гэдэг хоёр өөр л дөө…

  43. @Хүслийн Жигүүр: ийм тохиолдолд өөрөө орвол яах уу? түй түй түй

  44. би нь дайруулахиймоо эсүүл дайрахиймоо хэхэ

  45. эхэлж дайраад, дараа нь дайрууллаа гэж төсөөлбөл..? kkkk

  46. за далан таваар бууж өгий доромжлох гэдэг үгийг хэрэглэх ёсгүй байж гэхдээ арай ч шүүхээр орохоор хэлээгүй байлгүйдээ :р сурах шалтгаан: хэ хэ би ч гэсэн гарыдөө чиний санааг сайн ойлгоогүй бололтой. бусад нь нусныхаа алчуураар бөгсөө арчих эсэх нь өөр нэгэнд нь чухал байх боловуу. би буруу ойлгоцон уу

  47. Ер нь суртахуунтай, суртахуунгүй гэдэг хоёрын ялгааг олох гэж л энэ яриа өдсөн. Суртахуунтай гэхээр, хүн дайраад, загинаж болдог юм байна гэж ойлголоо. Сонин л юм.

  48. яагаад загнаж болно гэж!!! тэр хүний хувьд ихээ зөв ёс суртахуунтай зүйл хийсэн байх н миний нүдэнд яаж харагдаж байгаа нь би түүнийг ёс сутахуунгүй гэж үзэж байгаа нь миний зөвийг баталж чадахуу. гэхдээ миний бодлоор энэ анхны сэдвээсээ хэтэрхий хол хальчихлаа

  49. Халиагүй юм биш үү. Миний бодлоор? Анхнаасаа соёлмаа гэдэг хүний зөв буруу, болсон болоогүйг биш, хийсэн үйлдлийг биш- харин цаадах шалтгааныг л ухмаар байсан. Жишээ татаж. Ёс гэж үг байна даа? Харж л байгаарай- энэ сэдэв маш хялбархан хариулттай байгаа. Хялбар хариулттай болохоор, олоход хамгийн хэцүү байх болно. Энэ их сонирхолтой. Манийх нь багш үүнийг тархины бокс гэж нэрлэдэг. Хайх биш, олж бай гэж захиад байсан юм. КККК

  50. bi ene sedviig elit gegdeh hureenii humuusiin niigemd uzuuleh ulger duurialaliin tuhai yum bolu gej bodson buruu bodjee tegvel

  51. өө найз нь дайрчуул сандрахдаа бас л загнаж өөрийгөө гэмгүй болгож харагдуулж ч чадах байх. эсүүл шууд л хэл үгүй ачаад гэмтэл орох байх. мэдэхгүй.. хэрэв дайруулчуул 5,0 сая гээд машиных нь дор ороод орилоод гэвтчихнэ. тэгээд сүртэй шд гэвүүл би ямар 60 хөлт юмөө гээд л кккккк хамгийн гол нь надад хүн тэгчихдэг эсүүл гүү эсэх нь чухал биш. харин тийм явдал болсон уу. эсүүл бид хийсвэр зүйл дээр хэл амаа уралдаад байна уу гэдэг нь байна… зүгээр тэр хүнийг тэгсэн байна гэсэн дам юм байна өө эсүүл үнэн үү. яг үнэндээ найз нь шар мэдээлэл нээх их итгэдэггүй шд

  52. @Дао: мөн мөн- наад сэдэв чинь. Ёс

  53. @Хүслийн жигүүр: надад ч хэлэх бас бэрх юм- би бас баашлаад, баахан юм болно байхоо… Шар мэдээ угаасаа зарагдахын тулд юу ч бичиж байж мэднэ…

  54. 🙂

  55. ug ni dalai eejiin ter havi chin horoolol dotor uchir mashin 20km tsagaas hetrehgui, yavgan hun davuu erhtei yavah yostoi, ene talaas ni bodson ch gsn Soyolmaagiin buruu baimaar yumaa… tegeed ch huurhiidoo tiim elite ch gej yu baihav, aimr vulgarnaya sanagdsan shd ter hun…

  56. Тэгэхээр сонин.мн -ий сурвалжлагч үнэн бичсэн болж таарав уу? ай хөхөө…

  57. Элит учраас л машины осол гаргаж байгаа биз.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: