үдшийн яриа

Найзындаа зочиллоо. Найз маань дөнгөж хоолоо идэж дуусгасан бололтой, тайван гээч тамхиа баагиулан сууж байх юм.
Түүнийг хараагүй удсан болоод тэр үү, найз маань их хөгширсөн харагдаж байв. Аргаггүй л дээ- олон жил бид хоёр уулзаагүй юм. Бид тэврэлдэн, гараа барилцав:
-Алив суугаач! гэж хэлээд, хөвгүүддээ хоол халааж өг гэв.
Хоол болох хооронд энэ тэндхийн сонин ярьцгаав.

Хоол идэж дууссаны дараа, найз маань:
-Манайд чи ойрд ирсэнгүй шүү. Бие маань сайн байсан бол, бид танайд очих байлаа. Даанч өөр өөр хотод амьдраад ирэхээр, айл хэснэ гэж, тийм ч амар зүйл биш юм.
-Зовиуртай хэвээр үү?
-Хэвээр. Эмч нар ямар олигтой эмчлэх биш, өөрсдийн шан хөлсөө л бодно.
-Харин надад ойрд зав гарахгүй байсанд, харамсалтай санагдаж байна. Надад юм үзсэн хүмүүстэй ярих их сайхан байдаг- чамайг би багшаа гэж боддог юм шүү дээ.
-Надад ч, залуу хүмүүстэй ярих их сайхан байдаг. Нас сууж, архи хүүхэн сонирхохоо болиод, хөдөлмөрлөөд эхлэхээрээ эр хүн их юм ойлгож эхэлдэг. Ер нь манайд ирж байгаач, би чинь хөгшрөөд, чамдээр өөрөө очиж чадахгүй юм. Бас миний энэ хоёр тэнэг, намайг сонсохоос цаашгүй, юу ч асуухгүй юм. Өөр өөртэйгээ ярьж байгаа юм шиг…
-Гэлээ ч чи ярьж өгч байгаач- нас ахина гэдгийн талаар? Надад лав сонин санагддаг- өтлөх ер нь ямар байдаг бэ? Хүнд бэрх үү, эсвэл амархан уу? Чамд ер нь амьдрал ямар санагдав?
Найз маань инээмсгэлэн, тамхиа ороов.

-Мөн дөө… Чиний энэ сонин хачин асуултууд, хэвээрээ шив дээ. Юу гэмээр ч юм дээ… Миний анд нар одоо бүгд тэнгэр хальсан. Тэгэхээр уулздаг хүн гэхээр, миний адил хэдэн зөнөг эмээ өвөө нар байдаг. Суугаад ярихаар, заримдаа бүр хэл ам ололцохгүй шүү? Их сонин. Тэгээд уулзахаар, өвөө нар нь хуучин цагт яаж наргиж цэнгэж байсан, ямар хүүхэн эргүүлсэн гээд, ядаргаатай юм ярина…

Тэгээд одоо хүүхдүүд нь тэднийг яаж маллаж, анхаарал тавихгүй, эргэхгүй байна гээд л байдаг. Шалчигнаад л сууна шүү? Надад болохоор тэр яриа нь дэмий, хоосон санагддаг. Хүүхэд хамаатнаа загинаад, буруутгаад л байдаг- гэтэл надад тэр нь хэрэггүй л гэж санагдах юм. Дэмий. Гэхдээ янз бүр- миний насны хэдэн өвгөд бас өөр өөр ярина. Бүр жигтэйхэн ам нийлнэ!

Тэр архи хүүхэн, найр наадам ер сонин биш. Ярианы сэдэв ч биш. Тэр бүгдээс салаад ирэхээр, хүн гэдэг чинь тайвшраад, юманд тогтуун, саруул хандаад эхэлдэг. Амьдралаа ч ухамсартай залаад эхэлдэг. Тэр учраас л ойр хамаатан нь эргэхгүй байна, гэж муулаад байгаа хөгшчүүл гэдэг чинь, өөрсдийн зан араншнаас нь л болоод байгаа юм. Тэд юунд ч сэтгэл хангалуун байж чадахгүйн шинж. Тэр учраас юманд тогтуун хандаад байвал, хөгшрөх тутам хүн уужим болдог. Зарим хүмүүст хөгшрөх байтугай, залуу нас нь хүртэл өөрт нь дарамттай, хэзээ ч сэтгэл хангалуун байж чадахгүй байдаг гээд боддоо.

Найз маань чимээгүйхэн инээв.

-Чамайг баян болохоор, хүмүүс сэтгэл хангалуун байдаг гэж хэлэхгүй байна уу?
-Хэлэлгүй яахав. Гэхдээ би тийм хүмүүсээс хол байхыг хичээдэг. Тэр хүмүүс зөвхөн мөнгөөр хүн ертөнцийг хэмждэг, их болхи байдаг.
-Тэгвэл чи хөрөнггүй байсан ч сэтгэл хангалуун байх уу?
-Хэлэхэд амаргүй юм. Миний энэ хөрөнгө надад сайн дураар олдоогүй. Өвөө маань худалдаачин байсан- аавд маань их хэмжээний хөрөнгө үлдээсэн гэлцдэг. Гэвч миний эцэг надад хөрөнгөө өвлөхдөө, өвөөгийн өвлөснөөс хамаагүй багыг өвлөсөн. Би байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, өвөөгийн хэмжээнд хүргэсэн. Гэвч мөнгө олох нь миний амьдралын зорилго байгаагүй.
-Чамайг шуналгүйг би ажигласан юм байна.
-Өөрийн хөдөлмөрөөр олоод ирэхээр, юманд хямагч, арчаатай болдог юм. Энэ бол шунал биш, чиний зөв. Чи зураач, зургаа зурахдаа илүү эсвэл дутуу ажиллагаа оруулдаггүйтай адил. Хөрөнгө бол, чиний ямар хэмжээний хөдөлмөр оруулж байгаагаас шалтгаалан орж ирдэг.
-Чамд өөрт чинь хамгийн том баялаг юу бэ?
-Найз нь одоо нас ахиж, үхэлдээ ойртож байна. Эмч нар сонин юм яриад, шивнэлцээд л байдаг- намайг зөнөөд, юу ч сонсохгүй байна гэж боддог бололтой. Бусад хөгшчүүл үүнийг сонсоод, бас их инээдэмтэй юм ажиглагддаг: тэдний ойр ямар нэгэн хүн үхэхээр, тэд айж сүрдэн, өөрсдийн үхлээ мэдэрцгээж, түнтэгнээд эхэлдэг. Хэнд би муу юм хийсэн үү, тэнд би өртэй билүү, хэнийг би хууран мэхэллээ гэж сандардаг. Хамаатнаа ч дуудна. Загалмайдаа ч залбирна. Зүүднээс дөнгөж сэрсэн юм шиг. Энэ бол сэтгэл зүрх нь амар тайван биш, өмнө нь их худал хуурмаг тарьж байсны шинж. Үгүй бол, юунд тэгж сандрах билээ? Гэвч надад тэгж хүнд хор хүргэж байсан түүх байхгүй болохоор, би сэтгэл амар тайван байна. Олон сайхан ач нар байна, таван сайхан хүмүүжилтэй хөвгүүн өсгөсөн. Миний үлдээсэн болг
ныг тэд сайн авч явах болно. Надад айдас алга. Үүгээр би өөрийгөө баян гэж тооцож байна.
Одоо би их ядарч байна. Их унтдаг ч болж.

Бид хоёр үдшийн анир сонсон, дуугүй удаан сууцгаав.  Миний явах цаг болов. Босож, гар барин салцгаахдаа:
-Би чамайг санана, гэв. Найз маань инээмсгэлэн:
-Би ч бас, гэж хариулав.

Энэ бол бид хоёрын сүүлийн яриа байжээ.

~ by AmonRa on September 14, 2010.

16 Responses to “үдшийн яриа”

  1. Сайн анд нөхөр гэдэг хаана ч гэрэлтэх юм даа…

  2. хүмүүсийн ярианы сэдэв их сонин юмаа. гэснээс амьдралд сэтгэл хангалуун байх худал хуурмаг байсан учираас айж түвдэх энтр гэсэн яриаг уншаад өөрийгөө бодож үзэв. ямартаа ч өөртөө лав сэтгэлд хүрэхээр хариулт бодож олж чадсангүй энэ амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагынхуу

  3. Aмьдралаа xоншоортой амьдарсан хүн дээ. Өөрийнхөө тухай би тэгж хэлж дүгнэж чадах болов уу, мэдэхгүй байна. Байгаа юмандаа сэтгэл хангалуун байна гэдэг дээдсийн урлаг юм…

  4. Би бас тиймэрхүү юмны талаар дэмий балай юм бодох дуртай болохоор ч тэр үү сонирхолтой санагддаг юм хэхэ. Мангар сонсогдож магадгүй ч хариулт хайх гэлтгүй өөрийгөө мэдрэх хэрэгтэй юмшиг санагддаг юм. Лав хэд удаа хулгай хийж үзсэн юм байна. Бас буян болж явсан ч юм жаахан ч болтугай байдаг байх гэж найдахаас хэхэ. Тэрнээс үл хамааран одоогийнхоо байдалд сэтгэл “дажгүй юмшиг” байдаг юм. Гэхдээ мэдээж цаашаа хөгжих хэрэгтэй… Залуу хүний зам урт гэдэг байхаа.

  5. Яг л АмонРа-гийн хариулт мөн дөө! Тийм хүмүүсээр бахархах хэрэгтэй байх шүү

  6. хийж бүтээсэн зүйлдээ л сэтгэл хангалуун бус байна даа. зүтгэх л хэрэгтэй байх

  7. Хүн болж төрсөн бол, цаана нь учир байж л таараа. Мал адгуусыг бодвол, амгалант хүний төрх олж төрнө гэдэг- бас л их хариуцлагатай болоод байгаа юм даа. Наад захын айдсаа дарах гэх мэт. За миний энэ ёс бус хачин сонин юм, та нарын амгалан тайван байдал алдагдуулахвий дээ.

  8. алдагдагаа алдагдцаан кэкэ нээрээ өнөөдөр нэг бодож явсан юмаа шийдцэн сэтгэлийн их амар амгаланг олчлоо :р хэ хэ чиний энэ бичлэгийг уншаагүй бол тэгээл шаналаал яваад байх байсан биз :р

  9. Амгалан тайван байдал алдагдуулсан юм байхгүй шүү. Харин ч хэрэгтэй бичлэгүүд байдаг санагддаг.

  10. Мань чинь үр хүүхдээ тойруулчихаад сайхан ерөөл айлдаж байгаад л явна даа гэж боддогийшд. бас дотор гаднахаа хагалуулж энэ тэр бололгүйгээр амар тайван жамаараа л явчуул гэж боддогийн

  11. Vneheer saihan vdshiin yaria bolj.

  12. Амьдралдаа сэтгэл хангалуун харьж яваа хүний үгс байна даа! Хуваалцсанд баярлалаа.

  13. Үгээ багасгах гэж их хичээсэн- үүнээс илүү сонин юм ярьсан. Тэрийг бага багаар тавиад байя.

  14. Хувь заяаг минь бурхан бийрээр зуржээ Хувьтай хувьгүй хэмээн намайг зэмлэх юун. Эсвэл Сүх далайтал үхэр амар гэж байдагдаа. кккк

  15. Байгаадаа цадна гэдэг их чадвар шөө

  16. Байгаадаа цадна гэдэг их чадвар шөө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: