гүндалай бодлоо хуваалцаж байна

Монголын хөгжилд юу дутаж байгаа бэ? Ажил лав хангалттай байгаа- гэвч амжилттай байхад нэг л юм дутаад байдаг.
Чадварлаг зохион байгуулагчид дутаад уу, эсвэл өндөр төвшний мэргэжлийн дундаж эгнээ юу? Залуучуудын мэргэжлийн төвшнийг дээшлүүлж, үйлдвэрлэлийн стандарт дээшлүүлэх үү, эсвэл орон нутгийн цахилгаанжуулалт явуулж, үндэсний үйлдвэрлэлийн монополи тогтоох уу?

Нөхөр Гүндалай тархиараа нэг дүлтэл, бэлэн хариулт тэр дороо толгойноос нь зухуйв:

-Казиногийн тухай хууль өргөн баригдлаа. Таны хувьд энэхүү хуулийг эсэргүүцэж байх шиг харагдсан?
-Би Монголд казино байгаасай л гэж боддог. Гэхдээ казино байгуулах эрх нь Монгол Улсын бүх иргэнд нээлттэй байх ёстой. Түүнээс биш хэн нэгэн монополь эрх ашигтай хүн гартаа атгах нь буруу. Дарга нар хээл хахууль авдаг, хэдхэн хүн өмчлөөд өөр хүн оруулдаггүй болох тийм Казиногийн тухай хууль гаргамааргүй байна. Монголд казино тохирохгүй гэсэн юм байхгүй.

-Нэгэн үе та ч бас Казиногийн тухай хууль санаачлаад өргөн барьж байсан байх аа?
-Казиногийн хуулийг монополь эрхтэй компани байгуулах гэхээр нь эсэргүүцэж, бүгд ижил байх тийм хууль өргөн барьсан юм. Өөрөөр хэлбэл, сөргөлдүүлж хуулийн төсөл өргөн барьсан удаатай. Тэр хуулийн төсөл УИХ-д байдаг л байх. Түүнээс биш надад казино байгуулах сонирхол байхгүй. Ер нь Казиногийн хууль өргөн барьсан л бол хувийн эрх ашгийн төлөө явдаг гэсэн ойлголт байх нь зохимжгүй. Харин ч би хувийн эрх ашгийн төлөө явсан хэсэг бүлэг этгээдийг эсэргүүцэж, нийтийн эрх ашгийн төлөө тэмцсэн.

-Казино бий болсноор өнөөх мафи, биеэ үнэлэлт газар авах бус уу. Монголын хууль тогтоомж сул гэдгийг хаа хаанаа л мэднэ. Тиймээс өнөөгийн энэ нөхцөлд Монголд казино огт хэрэггүй юм шиг?
-Казино Монголд байвал зүгээр. Тийм сөрөг үр дагавар юу ч байхгүй. Монголд казинотой казиногүй тэр бүхий л зүйл нь байгаа. Харин ч бүр хэтэрхий хөгжчихсөн байдаг байх. Казино бол мөрийтэй тоглоомын л газар. Өөр юу ч биш. Ганц ч удаа казинод орж үзээгүй хүмүүс л тэгж ярьдаг юм. Түүнээс биш ороод үзчихсэн хүмүүс тэнд тийм зүйл байдаггүйг мэднэ.

Зарим иргэд мэдээгүй байх- бид дэндүү хөгжчихжээ. Янхандалт, зохион байгуулалттай гэмт бүлгүүд хөгжсөн. Яамаа даа- нэг ч гэсэн юмаар хөгжсөн хүмүүс шиг болж. Одоо хөгжлийнхөө үр шимийг хүртэх цаг аль хэдийнээ болжээ.
Мэдээж хэрэг, элэг нэгтнүүд маань казинод хожоод эхэлбэл, газар доороос баахан гоё гоё юм ургах нь дамжиггүй. Харин цалингийн мөнгөө казинод өгсөн иргэд ардчиллын төлөөх тэмцлийг санхүүжүүлж, цаашид Монголын ардчиллын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна. 

Харин мөрийтэй толгоомын донтой иргэд, ардчиллын төлөө амиа золиослог. Тэд нарт дараа нь гоё хөшөө босгоно гэж найдаж байя- зөвлөлтийн мосфильмын хөшөө шиг- эрэгтэй нь нэг гартаа казиногийн 20$ чип өргөөд, нөгөө гарт нь ууттай төмс. Эмэгтэй нь эрэгтэйг гараас нь барьж, хүүхдээ дагуулж байгаагаар. Гайхалтай хөшөө болно. Ер нь казино гэдэг үгийг патенталж авах хэрэгтэй байх. УИХ-д хэлэх болгонд нь зоос халааслаад л. Хагартлаа баяжина дөө нээрээ.

Эх сурвалж:
УИХ -ын гишүүн Л. Гүндалай: Монголд казино байгаасай

~ by AmonRa on September 24, 2010.

10 Responses to “гүндалай бодлоо хуваалцаж байна”

  1. би казино гэж яг юу байдагыг үл мэднэ. Одоохондоо зайл цаашаа л гэмээр байна. Хийх юм их байна. Дараа нь шоудая л даа

  2. би казино гэж яг юу байдагыг үл мэднэ. Одоохондоо зайл цаашаа л гэмээр байна. Хийх юм их байна. Дараа нь шоудая л даа

  3. Үгүй, тогло гэжийн чамайг! KKKKKK

  4. Үгүй, тогло гэжийн чамайг! KKKKKK

  5. he he gundalai ch zarimdaa l eliireed bdag bolohoos yerunhiiduu gaiguishd😛

  6. he he gundalai ch zarimdaa l eliireed bdag bolohoos yerunhiiduu gaiguishd😛

  7. Энэ үгээрээ тэр юу хэлснийг нь ойлгосон уу? Ядууг улам ядуу болгож, баяныг улам баян болгоно гэж байна. Элийрэл үү.

  8. Энэ үгээрээ тэр юу хэлснийг нь ойлгосон уу? Ядууг улам ядуу болгож, баяныг улам баян болгоно гэж байна. Элийрэл үү.

  9. хахаха. Гүндалай гэж сонин гар байна аа

  10. хахаха. Гүндалай гэж сонин гар байна аа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: