сонирхолтой номын тухай

Нэгэн сонирхолтой ном уншлаа- Жарэд Даймонд гэдэг эрдэмтний "Баян ба хоосон: Хүн төрөлхтний үүсгэсэн нийгмүүдийн хувь заяа" гэдэг нэртэй ном. Номыг маш амтархан уншлаа- ойрын 10 жилд уншсан ном дундаас топ 10-т багтах шинжтэй. Эрдэмтэн маань одооны ертөнцийн соёл, мөн соёлтой шууд холбоотой хүчний тогтолцоог сайтар шинжилж, эх үүсвэрээс нь одоо цаг хүртэл дагаж харсан байх юм. Яагаад европчууд соёл иргэншлийн хамгийн дээгүүрт явдаг, харин австралийн уугуул иргэд дөнгөж чулуун зэвсгээс татгалзаж байна гээд. Яагаад Дундад улс Энэтхэг мэтийн улсуудын төр улсууд ба нийгмүүд нь мянгаад жилийн өмнө үүссэн боловч одоо цагт л нэг тогтвортой болж, тодорхой хэмжээний амжилт гаргасан бэ, харин америкийн уугуул иргэд дөнгөж 20 зуун гэхэд нэгдэх, хүчээ төлөврүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэх мэт- маш олон талын сонирхолтой, сургамжтай мэдээлэл агуулсан байх юм.

Уг номын хамгийн гоё юм нь баабрын дэмийрлээс тэс өөр: Жарэд Даймонд түүхэн үйл явдлыг материалист талаас тайлбарласан байх жишээтэй. Үүнийг та бүгд гайхна байх, ийнхүү анализыг Марксын түүхэн анализ гэдэг- нийгэм яагаад өөрчлөгддөг, яагаад нэг олон түмний амьдралын хэв маяг бусдын хэв маягаар солигддог, яаж солигдсон, яагаад солигдсон. Газар нутаг ба мал аж ахуй ямар үүрэгтэй гээд, өөрийн зохиомол ертөнцийг тайлбарлах биш, тоо ба үйл явдлын анализ юм. Хуучинсаг уу? Үгүй л болов уу. Үүнийг уншиж л байж ойлгоно.

Ийнхүү түүхэн анализаа нөхөр Даймонд зөвхөн түүхэн үүднээс тайлнарласан байх юм: Ямар ч дээд соёл, эсвэл (бүү үзэгд) шашны талаас тайлбарлаагүй. Ямар нэгэн Генетик давамгай материал мэтийн донгиорол бас байхгүй- пан монголчуудад энэ номыг бас уншаад хэрэггүй байх.
Энэ хүн соёл иргэншлийн анхнаас судлан шинжилсэн нь их гайхалтай: манай эриний өмнөх 13 мянган жилийн өмнөөс эхэлж байх юм. Амьтныг яаж сургаж, яаж тэжээж, өөрийн зорилгодоо нийцүүлсэн- соёл ба хүн ам ихсэн тусам хэрхэн халдварт өвчин тархсан, түүний эх үүсвэр тэмцэх арга барил. Шинэ санаа ба зохион бүтээлт хэрхэн, ямар арга замаар тархаж байсан- үүнд газар зүйн онцлого ямар үүрэг гүйцэтгэж байсан, худалдаа арилжааны зам холбоо хэрхэн хөгжиж буй гээд- хөгжлийн хэсэгхэн хугацааг биш, дэлхийн нийт хөгжлийн замыг нь харуулж байгаа юм. Үүнд яагаад Америкийн уугуул иргэд устаж, яагаад европын соёл давамгайлж байгааг алхам алхмаар харуулна.
Ирээдүйн хувь заяагаа мэдэх сонирхолтой иргэдэд нэн сонирхолтой байх болно байх.

Даймондын логик, мэдлэг ба тавигдаж буй тайлбар гайхалтай. Иймэрхүү мэдлэгтэй эрдэмтэд дэлхийд нэн ховор байдаг- заавал уншаад авах хэрэгтэй. Надад гэхэд л зарим соёл иргэншлийн тухай олон цоо шинэ юм олж авсан.

~ by AmonRa on October 26, 2010.

2 Responses to “сонирхолтой номын тухай”

  1. түүх судлалын оюутнууд бол заавал зайлшгүй залхууралгүй унших ном юм шиг байна.

  2. Ер нь Эх Орон маань хаашаа явж байгааг ойлгохыг хүсэж байгаа хүн бүрд танилцаад авахад буруутах юмгүй. Ямаршуухан мангас цаагуур зугаалж байгааг мэдэж авах мэт, давгүй. Тэр тусмаа гадныхны бөгс долоож үхэх гээд байгаа хэдэн гаруудад, сэнхрүүлэх маягаар.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: