өрөвч байхын тухай

Өрөвч байх гэж сонин зүйл. Зарим тохиолдолд өрөвч зан хэрэгтэй- бүр маш их хэрэгтэй байдаг. Хүн амьтан өрөвдөх зан үгүй болбол, хүний мөс алдагддаг. Гэвч хэтрүүлж хэрхэвч болдоггүй- хүнийг ч, малыг ч хэт их өрөвдөхөөр хүн ч тэр, мал амьтан ч тэр хүзүүн дээр ч гарч, даварч дээрэлхэж эхэлдэг. Үүний адил хэт харгис байж болохгүй- зүрхний хилэнгээр бүгдэд хандвал ойр хавийн хүмүүст хор авчрахаас гадна, ажил урагшилдаггүй. Энгийнээр бодож үзвэл.

Мөн өөр өөрийгөө хамаагүй өрөвдөж болдоггүй- залхуурдаг. Нялуурдаг. Амьдралдаа гомдоллож, хувь заяандаа халагласан сул доройчуудын эгнээг зузаатгадаг. Өөрийгөө харгисалж, сэтгэл дотор үүрлэсэн гичий занг дарах бол харин ашигтай зан бололтой. Бага багаар- нэг алхам хийсний дараа өөр өөрийгөө эрхлүүлж, шан өгч болно. Дараа нь өөрийгөө ялах процесс нь өөрөө шагнал болж хувирч байна.

Хамгийн том өөрчлөлтүүд зөвхөн хүн өөрөөс нь л эхэлнэ. Өөрийгөө өөрчилж чадаагүй хүн хэзээ ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй.
Нөхцөл байдлаас үл хамаарна гэдэг- ухамсарт хүний хувь заяа. Итгэж найдах биш- харин мэдэж, мөн итгэж найдсан болгоноо бий болгоно гэдэг бол мэдлэг.

Цаг байхгүй байна гэж байдаггүй юм байна- цаг бол үргэлж гарч байна. Цагийг захирна гэдэг бас мэдлэг- мэдлэг бүгдийг хялбарчилдаг. Материйг оюун ухаан захирдаг. Өөрийгөө ялаагүй бол- нөхцөл байдал, материйн боол болно. Тэр уруу татаад байгаа гичийгээ бяц гишгэ найзаа.

~ by AmonRa on October 28, 2010.

5 Responses to “өрөвч байхын тухай”

  1. сайхан зөвлөгөө байна. тэрмууг бяц гишгэнэээ.

  2. Өөрийгөө ялах. өөрийгөө ялах өөрийгөө ялах. өөрийгөө ялчихлаа кккккккк

  3. би ч өөртэйгээ тулалдаад шархдаад хэцүү л байна. Гэхдээ ялж байгаа шүү

  4. nice

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: