нэг иймэрхүү

Аав томилолтоор явсан юм шиг, коммунизм гэнэт дуусав. Эхэндээ бөөн баяр- бас бөөн эрх чөлөө. Сургуулиас муу дүн халааслаад орж ирэх бол гай л байна- аавын суран бүсээс айх хэрэггүй болохоор. Ангийхаа бүтэхгүй амьтадтай архи ууж болно, шөнөжин тэнэн байж гэртээ ирж болно. Гайхамшигтай. Ээж энд тэнд садарлан тэнүүчилж, хаа хавийнханд өр тавина. Hүүр амаа будаж өдрийг өнгөрүүлнэ. Аавтай авахуулсан зургийг буруу харуулж, эсвэл нууж, залуу насныхаа алдааг харамсана. Зурган дээр гоё гараагүй, өөрийгөө зөв толилуулж чадаагүй, хөрөнгө оруулагч татаж чадахгүй байсандаа бас ичнэ.
Тэр хооронд бид архийг больж, зурагтаар гардаг ах нар шиг зүлэг татдаг болж, гэрээсээ хэрэгтэй хэрэггүй гуулин домбо саваа, энэ тэндхийн кабель шааж зах дээр зарна.

Бүх юм сайхан, амьдрал амттай болж хувирна- гэтэл нэгэн цагт Вэй ах манайд ирнэ. Удалгүй манайд нүүж ирээд, ээжид торт бэлэглэхээ болино. Биднийг өмнөх шигээ эрхлүүлэхээ болиод, ээжийг хардаг шиг биднийг харна. Лангуун дээр хэвтэх махыг хардаг шиг хараад эхэлнэ. Хөршүүд биднийг зэвүүцсэн маягаар харж, зайлсxийнэ. Гэтэл хүүхэд бидний буруу гэж юу байх бэ?

Энэ бол аавын буруу. Бас ээжийн буруу- яах гэж тэр Вэй Вай ах нартай цэнгээд байгаа юм? Бас ээж нэг сүлжээнд орж, аавын үлдээсэн мөнгийг тэр дор нь үгүй болгож, бөөн өр тарьсан. Үүнээс болж байн байн манайд хэдэн аймар царайтай ах нар ирж, ээжээс мөнгө нэхдэг болсон. Ээж байн байн тэдний араас гүйж, гараа савчин нэг юм амлаад байдаг.
Тэр үед хөршүүд их эвгүй болдог- тэр хажуу айлын мэдрэл муутай Хүслэн ах. Тэр биднийг орцны харанхуй буланд шахаж тамхи үнэртүүлэн: "Та нар энэ хулгайчуудыг нар над дээр дагуулаад ирвэл бүгдийг чинь хутгалаад хаяна шүү. Бүгдийг чинь, мэдэв үү чацагнуудаа" гэж хэлсэн.

Бид юу ч ойлгоогүй, гэвч их эвгүй байсан. Бид хэнд хэрэгтэй юм бэ, угаасаа манай байрыг хэн ч сонирхохгүй. Подьезд нь харанхуй, үргэлж согтуучууд орцонд хоноглодог. Ааваас болж амьдрал ойлгомжгүй болж, муу юм болохгүй байгаа ч гэсэн их эвгүй байна. Гэвч аав эргээд ирвэл бүх юм дуусна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

~ by AmonRa on October 30, 2010.

20 Responses to “нэг иймэрхүү”

  1. тэртээ тэргүй аав явах л байсан

  2. явсан бол, эргээд ирнэ гэсэн үг үү?

  3. 2 талаар ойлгодож байна, аав битгий ирээсэй.

  4. аавыгаа хүлээх хэрэггүй л болов уу

  5. @Дадидо: яах хэрэгтэй бэ?

  6. Миний бодлоор аав болоогүй байхад ирсэн байсан байх аа. Ийм жишээ авахаар тохирохгүй юм. Ер нь бол нийгэмшил явагдаад оюуны хөгжлийн дээд шат руу ойрхон дөхөж очиход аяндаа социализм, коммунизм маань үүсэх байх. Гэхдээ мэдээж хэдэн зуу, мянган жилийн дараа байх л даа. Эсвэл хэзээ ч үгүй… Аавыг хүчээр эргүүлж авчирлаа гээд сайхан болохгүй. Тиймээс зүгээр л Вэй ахаас холхон байвал л уг нь болно доо болно гэж бодож байна.

  7. eejiig Wei ahaas holdyyliii,tgd eejiig hodolmorlvvleh

  8. яагаад бусдаас бурууг хайгаад байгаам бэ ккк. үнэндээ өөрөө хөдөлмөрлөөд бие даагаад мөнгө ололдоо тэгвэл болнодоо уул нь

  9. Бүх юм өөрийн гэсэн жамтай байдаг юм шиг байгаам. Цагийн юм цагтаа гэж нэг сайхан үг байдаг даа. Бид хаашаа хөдөлж байна уу, ямар шийдвэр гаргаж байна уу гэдгээс шалтгаалан дараа дараагийн үед нөлөө үзүүлнэ. Жорлонгийн гадуур баагаад байвал юу болдог билээ. Нэгэн цагт тэр заваан жорлонгийн үнэрт сэжиг нь хүрсэн иргэн ирээд, бид бүгдийг нэг сайхан суран бүсээр хашрааж өгөөд, тэр жорлонг гөлийтэл нь цэвэрлүүлээд, жорлонд бааж шээж сургах л байхгүй юу. Үлгэрчилбэл шүү дээ.

  10. аав хаачсий. хүүхдүүд том болийшд. харин хэр ухаантай хэрсүү байж ирээдүйгээ яаж бий болгох нь тэднээс шалтгаална

  11. хүүхдүүд том болоод өөрсдөө тийм аавтай болохгүйг хичээх хэрэгтэй байх өө. Тийм учир урьдахаа сайн хий хүүхдүүд минь

  12. үг үсгийн алдаатай бичсэн байна. уучлаарай

  13. Зүгээрдээ Дадидо. Байх. аав гэдгээр би сайн эзэн гэж хэлсэн юм. Сайн аавын хүүхдүүд ямар байдаг билээ. Аавгүй хүүхдүүд ямар байдаг билээ. Хооронд нь харьцуулбал, сайн аавтай хүүхдүүд амьдрах чадвар, бие даалт харьцангуй сайтай байдаг- бас юмны эзэн болж чаддаг, хариуцлага хүлээж сурсан болохоор. Харин эцэггүй хүүхдийн толгой томдоод, хачин хачин юм болдог доо? Би саяхан нэг эмнэлэгт ажиглалт хийлээ л. Тэд өөр өөрсдийгөө үгүй хийчдэг юм байна лээ- томруулж харвал, эзэнгүй айл. Бүр томруулж харвал, улс орон эзэнгүй байх. Бүх юм асар багаас эхэлж байна- хувь хүнээс. Эрх мэдэлд гарахын тулд, ямар ч хариуцлага үгүйгээр, амандаа орсноо яриад байвал юу болох уу? Тийм үү. Өнөөх бөгс гээч ирнэ. Рационалаар бодвол, юм болгонд өөрийн толгой хэрэгтэй байдаг- ямар ч ажил үйлсэд, гэр бүлд, төрд. За тэр эзэн байхгүй бол, сүйрээск. Барилгыг барихтай яг адилхан: хэн нэгэн залж удирдаж, зохицуулж байж ажил урагшилдаг.

  14. гэхдээ зарим аавгүй хүүхдүүд хэтэрхий гайхалтай сайн байдаг, үүнийг том толгойтой гэж ойлгож болохгүй юм шиг санагддаг.

  15. Аав гэдгийг нь коммунизм л гэж ойлгоод байлаа… “Аав томилолтоор явсан юм шиг, коммунизм гэнэт дуусав. “

  16. Аав ирээсэй, намайг авч яваад эцэг хүний халамж нөөлөг, сургамжит үгийг чихэнд минь хоногштол өгүүлээсэй гэж хүү лав боджаагаа.

  17. Ай коммунизмдээ ч биш дээ. Ардчилалд ч биш.

  18. http://selfexistingbeing.blogspot.com/2010/11/blog-post.html

  19. Сайн бичжээ, Ганзоригоо. Холбоотой байгаарай- тэгж байгаад нэг сэдвээр яриа өдье.

  20. vvniig unshahd nileen deer bijsen bh tee.. odoo bl manai nutgiig delhii dayar sonirhoj bgaa shvv deee. tegleej bid hezeej eejiigee wei ahaas salgaj chadahgv blsn bhooo. bidniig medeegv bhd l gazar dooguur zam tataad 5n tolgoin nvvrsiig zoogood eheltsen geneee. bs bus zondoo yum urd surj bgaa anduudaasaa sonsloo.. mongol geheer vgvee tanaih jini hyatadiin mongol gdg genee yanaa bvvvr uur hvrleee… za yamarj bsn oor esseg jini unshiishvv shiniig hurdan bijeeree…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: