Итгэлийн тухай

Итгэл гэж хүмүүс ярих дуртай. Нүдээ тас аниад, залбираад байвал бүх юм сайхан болчдог жишээтэй.

Болсон ч, болоогүй ч итгээд л байх хэрэгтэй. Худлаа юманд, дэмий юманд итгэж байгаа нь заримдаа хамаагүй байдаг – нүдээ аниж болдог болохоор тэр. Хөдөлшгүй нэгэн зарчим дээр тулгуурлаж, өөрийн итгэлээ бусдад тулгах, итгэлийн үүднээс өөрийгөө хамгийн зөв байран дээр зогсож байна хэмээн, өрөвдмөөр юм болдог. Гол нь өөрийн итгэлээсээ л няцахгүй байх хэрэгтэй. Итгэл үнэн үгүй нь хамаагүй. Энэ бол хөдөлгөөнт байдлыг эзэмшиж чаддаггүй сэтгэхүйн нэгэн чанар.

Мэдрэл муутангуудтай харьцахдаа, нэгэн сонирхолтой юм ажиглаж билээ: итгэлд өөрийн авралаа хайдаг хүмүүс ихэвчлэн өөрийн амьдралын эзэн байдаггүй. Өөр хэн нэгэн толгойных нь эзэн болсон байдаг. Есүсийн цуглаанд очивол, сонсож болно: амьдралдаа Есүсийг оруулснаар, та амьдралдаа сэтгэл санаагаа зовоогоод хэрэггүй- үл үзэгдэгч таны амьдралыг сайхан болгоно гэж. Энэ нь хүмүүний тогтвортой байдал хайсны илчлэл болов уу гэж би хувьдаа боддог.

Гэвч ертөнцөд ганц юм л тогтвортой байдаг- тэр нь өөрчлөлт. Өөрчлөлт бол байгалийн жам бөгөөд, үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Энэ үзэгдлийг сайтар ажиглавал, байгальд зөвхөн дасан зохицох чадвартай нь үр үндсээ хадгалан, нөлөө болон амьдрах орон зайгаа улам тэлдэг. Энэ бол хүчтэний хууль. Энэ бол ухаантай нь ертөнцийг захирдаг гэсэн үг.

Өрчлөлтөөс ямар ашиг гаргаж, яаж дасан зохицож байна гэдгээс хамааралтай. Сэтгэх гэдэг нь гарц. Сэтгэж, сэргэлэн байж, өөрийн дотоод хатаа нээж, баялгынхаа эзэн болохгүй бол өөр хэн нэгэн болно гэсэн үг. Чиний үр хүүхэд, хамаатан садан чинь өөр хэн нэгний доор орно гэсэн үг. Энэ учраас итгэл үнэмшлээр амьдардаг хүмүүс надад урсгал даган хөвөх баас санагдуулдаг болов уу? Энэ бүгдийг уншигч чамдаа би ямар учраас бичив..?

Итгэл гэдэг, мэдлэгийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлж өөрчилдөг хүмүүсийн сэтгэхүйн илрэл юм. Баабрын дэмийрэлийг уншив уу? Итгээд, бөөн баяр болсон л биз дээ?

Гэтэл Дэкарт итгэлээр биш, сэтгэж байгаа болохоор оршин тогтнож байна гэж хэлсэн байдаг? Дэмийрэхээ болиод, амьдралынхаа эзэн бол. Баабрууд аль хэдийнээ чиний миний газар шороог зараад эхэлсэн- мөнгөнөөс өөр баялаг толгойнд нь байхгүй учир. Мөнгө гэдэг итгэл бишрэл нь юм. Өөрөө сэтгэж сур. Үгүй бол чи хэн нэгний итгэлийн золиос болно.

Заримдаа надад ирээдүй алс холын зам санагдуулдаг. Тэр алс хол замын эцэст, тэнгэрийн хаяанд нэгэн цэг харагдах юм гэнэ. Тэр цэг томорсоор, томорсоор. Нэгэн цагт чи бас ойлгоно: Тэр цэг нь маш том юм байжээ гэдгийг. Өмнө нь тийм том юм харж байгаагүй болохоор, айдаст автагдана. Сандарч балмагдана.

Гэвч тэр ирээдүйг яаж угтан авч, яаж үр хүүхдүүддээ амьдралаа олох боломжтой ирээдүй болгон хувиргах бэ гэдгийг сэтгэж олох нь чухал.
Гэвч чи удаад л байдаг. Бодоод л, итгээд л, хөвөөд л байдаг. Дан итгэлээр тэр ирээдүй гэрэлт ирээдүй болохгүй. 
Харсаар харсаар, тэр ирээдүйд бэлтгэлтэй угтан авахгүй бол, чамайг тэр итгэл үнэмшилтэй чинь хамт бяц дарах болно.

Эрүүл саруул яваарай андаа!

~ by AmonRa on December 11, 2010.

2 Responses to “Итгэлийн тухай”

  1. Дульмаг байна. Өөр хүн бол дагах хэрэггүй л онол байна даа хө

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: