чанартай сонсохын тухай

Хүнд Таван мэдрэхүй байдаг- зарим хүмүүс харь гаригихантай холбоо бариад, байгаа таван ширхгээ ч хөгжүүлэх сэхээгүй явдаг. Нэг талаас бодоод үзвэл, байх л явдал- хүн бүр байгаа мэдрэхүйнхээ эзэн болоод, байгаа хэдээ хурцатгаад яваад байж чадахгүй. Чанар тоо хоёрыньnbsp; ялгаа гэдэг байх аа. Эргэлдэх мээм бөгс сармагчны анхаарал татаад, чанарт хэрхэвч ойртуулдаггүй.

Нөгөө талаас харамсалтай. Хөгжим гэдэг, юмыг ойлгох, хэмнэлийг мэдрэхэд маш их тустай. Чанартай сонсохоос гадна, чанартай мэдэрнэ гэдэг, өөрийгөө хөгжүүлэхийн эхний шат. Өрнөдийн соёлд уг таван мэдрэмжийг хөгжүүлэхийн тулд, мянган жилийн турш бүхэл бүтэн урлагийн салбарууд үүссэн. Гөсрийн социализм ирснээс хойш, феодал сэтгэхүйгээс дөнгөж салсан Монгол ардуудад уг урлагуудтай танилцах завшаан гарсан- Монголын консерватори үүсгэн байгуулагдаж, авьяастнууд барууны туршлага ашиглан, өөрсдийн соёлд шинийг бий болгож эхэлсэн.

Гэвч юм юмаараа байдаггүй. Хөгжмийг масл шиг талхан дээр түрхэж идэх боломжгүй. Мөн нялуун үгтэй поп дуу чанартай сонсголыг хөгжүүлдэггүй. Чанартай хөгжим хамгийн түрүүнд хүний сэтгэл дотор нээгдээгүй байгаа мэдрэмжүүдийг нээж өгч, сэтгэл зүрхийг хөглөдөг. Нялуун үгтэй поп дуу тэрүүхэн тэндээ танил, нийтлэг мэдрэмж (жишээ нь азгүй хайр, хагацал, санах сэтгэл гэх мэт) дээр ажилладаг.

Чанартай хөгжимд эсрэгээр: үг маш бага үүрэг гүйцэтгэдэг. Зохиомжийг нийтэд нь хүлээн авах шаардлагатай. Гүнзгийрээд, мэдрэмжийн долгионыг барьсны дараа, зохиомжийн авиа болгоныг тусад нь ялгаж чагнаж болно- чанартай зохиолын авиа, чимээ болгон амттай байдаг. Чанартай мэдрэмж чанартай хөгжим үүсгэдэг. Мөн эсрэгээрээ: чанартай хөгжим чанартай мэдрэмж үүсгэдэг. Энэ бол зөвхөн хөгжмийн урлагт ч биш, бусад урлагийн салбарт хамаатай зүйл.

Чанартай мэдрэхийн тулд, xамгийн түрүүнд чанартай чагнаж сурах хэрэгтэй- энд нэг ийм заавар бий, хэрхэн өөрийгөө чагнаж сурахын тухай. Зарим хүмүүс чагнах явцад айдсаар дүүрээд, өөр өөрийгөө танихаас татгалзаж эхэлж байгаа- танилцаад авахад илүүдэхгүй. Зөв, чанартай юм сонсож сурвал, уншигч та цаашид бие даагаад, сонсох материалаа олоод сурчихна. Энэ нь өөрийн тань хувийн Сэргэн Мандалт болох томоохон магадал бий.

Одоо сэдэвтээ орцгооё: нэгэн хөгжмийн зохиолч, нэгэн хөгжмийн удирдаач, нэгэн дуучин ба нэгэн хөгжмийн редакторын тусламжтайгаар, өөртөө Өрнөдийн хөгжмийн богино жагсаал гаргаж байсан юм:

Дундад Зуун (450-1450 он)
Дундад Зууны уран бүтээлчдийн нэг тал нь шашин шүтлэгийн сэдвээр зохиомжоо бүтээдэг байсан. Нөгөө тал нь үлгэр, туйл хайлдаг байсан. Гэвч нэг нийтлэг шинж чанар бий- гол хөгжмийн зэмсэг нь хүний дуу хоолой юм. Тэр цагийн ихэнх уран бүтээлчид (зураачид ч мөн адил) өөрийн уран бүтээлдээ гарын үсгээ зурдаггүй байсан. Энэ учраас хэний хэн зохиож, хэний хэн нь зохиомжийг сийрүүлэн үлдээсэн гэдэг тодорхойгүй байдаг.
Гэвч асар олон тооны нэргүй хөгжмийн зохиолчдын дунд Хильдегард фон Бинген (Hildegard von Bingen) гэж эмэгтэй яахын аргаггүй тодордог. Түүний хөгжим нь өөрийн сүсэгтээ сэтгэл зүрхээ бүрэн зориулах, өөрийгөө бүрэн илэрхийлэх тухай өгүүлдэг. Одоо хүртэл түүний хөгжим маш өндөр үнэлэгддэг.

Реннесанс буюу Сэргэн Мандалт (1450-1600)
Сэргэн Мандалтын үеийн хөгжмийн хамгийн том ололт бол Полифония буюу олон дуу авиа хослуулсан хөгжим юм. Мөн тэр цагт номын хэвлэл үүсэж, хөгжмийн зохиолчдод зохиомжоо хэвлэх боломж гарсан тул, уран бүтээлчид нэг нэгэнтэйгээ ур чадвараа уралдуулан хөгжүүлж эхэлсэн юм.

Тэр цагийн хамгийн алдартай хөгжимчид бол: Жоскэн Дэ Прэ (Josquin De Prez), Уильям Бирд (William Byrd), Гильом Дюфай (Guillaume Dufay), мөн Жованни  Палестрина (Giovanni Palestrina) нар юм.



Барок (1600-1759)

Барок хөгжим ихэвчлэн Контрапункт http://de.wikipedia.org/wiki/Kontrapunkt дагадаг байсан. Хөгжмий�
� зохиох тодорхой дүрэм журам тогтож, маш баримал болсон. Шашин шүтлэгийн сэдэв, мөн дээдэс язгууртанд зориулсан хөгжим байсан- хөгжмийн зохиолч дундаас Иоханн Себастиан Бах ба Хэндель нар юм.

Сонгодог буюу Классик (1785-1820)
Барокоос салах явц ойролцоогоор 35 жил болсон- тэр цагт Францын хувьсгал, шинэ сэтгэхүй, шашин шүтлэгийн сэдвээс татгалзах, мөн шашин нөлөөгөө алдах гэх мэт томоохон нийгмийн доргилт болсон тул, урла тэр чигээрээ (хөгжим ч мөн адил) Эртний Грекийн хүмүүнлэгийн сургаалаар  хөгжиж эхэлсэн.
Олны танил Моцарт, Хайдн, Бетховен нар энэ цагийн нэрт төлөөлөгчид юм.

Романтик (1820-1910)
Тэр цагтаа шинэлэг, мөн маш зоригтой аясын хэмнэл орж ирсэн цаг. Гүнзгий мэдрэмж, гүнзгий сэтгэлийн хөдөлгөөнийг харуулахад Брамс, Шопен, Шуберт нар, дуурьд Верди, Пуччини, Вагнер нар ихээхэн хувь нэмэр оруулсан.

20-р зуун (1910-аас одоо хүртэл үргэлжилсээр)
Стравинский, Дебюсси, Малер, Шёнберг, Шостакович, Барток нар шинэ зам харуулсан цаг. Дуу авиа, хөгжмийн шинэ боломжийг хайхын тулд, өмнөх хөгжмийн дүрмээс бүрэн тасрах хэрэгтэй байсан. Тэр цагийн сонсогчид ч бас их хүндрэлтэйгээр хөгжмийг дагах чадвартай байсан.

Хоёр дугаар Дэлхийн дайн хөгжмийн ертөнцийг зогсмол байдалд оруулж, Стравинский Дебюсси нар үзэл суртлаас болж, ЗХУ-д хориотой, Шостакович бүрэн ажлын хориотой байсан жишээтэй.
20-р зууны сүүлийн үеийн хөгжим сонсголыг хурцатгах биш, цэнгээний утга чанартай болсны улмаас, хүнд хөгжим гэж ангилагдаж, хөгжил нь ч маш их өөрчлөгдсөн.

Ийнхүү бид маш хурднаар хөгжмийн түүхийг хараад, сонсоод авлаа. Харин бүгдийг эмхэтгээд, бага ч болов хөгжмийн ойлголттой болохын тулд ийнхүү 10 ширхэг аяс сонсоод авахад илүүдэхгүй:

1. J.S. Bach: Messe h-Moll (BWV 232)
Сэтгэлийн өндөр, өөрийгөө хүн төрөлхтний сайн сайхны төлөө зориулахыг уриалсан хөгжим. Шашин шүтлэгийн хөгжимд маш их нөлөө үзүүлсэн.

2. L.v.Beethoven: Symphonie Nr. 9 d.-Moll (op. 125)
Харанхуй гэрлээр солигдож, хүнийг гэгээрэлд уриалсан хөгжим. Германы алдарт яруу найрагч Шиллерын үгийг оруулснаар, хүн төрөлхтөн өөр хоорондоо ахан дүүс гэдгийг маш дээд хэмжээнд ойлгуулаг.

3. W.A.Mozart: Requiem d-Moll (KV 626)

Ихэнх хүмүүс найрал дууны хамгийн сайн зохиомж гэж хэлдэг- учиртай л байж таарна. Залуудаа нас барсан Моцарт энэ зохиомжоо дуусгаж амжаагүй ч, шавь нь дуусгасан.

4. F.Chopin: Nocturnes N. 1-21

Arthur Rubinstein-ы тоглолтын бичлэг олж сонсох нь хамгийн чанартай.

5. J. Brahms: Ein Deutsches Requiem (op.45)

6. G.Mahler: Symphonie Nr. 6 a-Moll (Tragische)
Сэтгэл санааны уналтыг ялан дийлэх.

7. R. Strauss: Vier Letzte Lieder
Херманн Хессэ ба Йозэф фон Айхендорфын үг давамгайлдаг тул, сопрано түрэмгийлдэг. Өрнөдийн хөгжмийн ертөнцөд маш сонирхолтой үйл явдал болсон хөгжим.

8. C. Debussy: Prélude (Bd. I+ II)

9. I. Strawinsky: "Le Sacre du Printemps"

10. G.Verdi: Aida  ба G.Puccini: La Boheme
Сайн дуурь сонсож авах хэрэгтэй- Аидаг бүр харах хэрэгтэй.

~ by AmonRa on December 21, 2010.

5 Responses to “чанартай сонсохын тухай”

  1. сая Бетховены 9 р симфони дуурьт тоглогдсон гэсэн. Даан ч амжаагүй.

  2. Ветховены 5г билүү?, хүний биеэн дэх усыг сайхан талст болгодог гэсэн. Баярлалаа сайхан юм бичжээ.

  3. 4-5 жилийн өмнө би бас нэг иймэрхүү юм бичиж АС дээр тавьж байж билээ

  4. Энэ бол чанартай мэдрэхүйн тухай нэг хэсэг нь юм- цаашид чанартай харах, амтлах, үнэрлэх, тэмтрэх гээд, үргэлжлүүлнэ. Хамаг том өөрчлөлтүүд зөвхөн өөрөөс эхэлдэг- мэдрэхүй өөрчлөгдсөн цагт, толгой өөрчлөгдөн хөгждөг. Энэ 5-ыг зөв хөгжүүлбэл, өөрийн бүрэн потенциалаа хөгжүүлж болдог.

  5. тэсч ядан хүлээе

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: