түүх ба хувийн соёлын тухай

Археологийн др. Проф. Төрбат мэдсэнээ хуваалцаж байна:

-Түүх соёлын өвийг Хятадууд, Монголчууд тал талаас нь хэмлэж байна гэхэд болно. Ялангуяа монголчууд илүү  түлхүү оролцож, түүх соёлоо сөнөөж, устгаж байгаа. Ард түмний амьдрал  ядуу, ухамсар дорой байгаад уу эсвэл нүд цагаан мөнгө улаан гэдэгт үү үнэхээр түүхийг үгүй хийж байгаа нь харагдаж байна. Зарим аймаг сум сүйрээд эхэлсэн гэж болно. Тухайлбал, Өмнөговь аймгийн Номгон суманд байдаг бүх булш бунхан тоногдсон. Тус  суманд  хэний ямар булш бунхан байсныг бүртгэж судалж амжаагүй байхад аль хэдийн тоногдсон байсан. Бид уг газарт очоод л булш бунхан байсныг мэдсэн. Энэ маягаараа монгол орны бүх булш бунхан устаж үгүй болно. Уг нь аль аймгийн хэн байх нь гол биш та бид цөм Монгол гэсэн өөрийнхөө гэрт байгаа гэдгийг л т хүмүүс ухаарахгүй байх шиг байна. Ялангуяа алтны нинжа нарт ийм сэтгэлгээ их бий. Би биш бол тэр авна. Тийм болохоор өрсөж амьдрах , өрсөж олох гэсэн ганц л зорилготой байгаа. Хятадууд тэрхүү түүхийн үнэт өвийг өндөр үнээр худалдаж аваад дараа нь судалгаа хийж хожим бидний түүхийг өөрийн болгож өөрсдийнхөө нэг хэсэг мэтээр зарлахыг үгүйсгэх аргагүй. Бидний түүхийг гуйвуулж өөрсдийнхөөрөө зарлах боломжийг манайхан олгож байна. Тиймээс энэ хэвээрээ яваад л байвал Монголын түүхэнд цэг тавигдахад ойрхон байна. Төр засгийнхан одоо л анхаараарай гэж хэлмээр байна. Энэ жил их ойн жил гэдэг утгаараа түүх соёлдоо хүндэтгэлтэй хандаасай даа.

Миний талаас нэмж хэлэхэд: Энэ бол чөлөөт зах зээлийг магтан дуулж байгаа  бичлэг юм. Гол нь түүхээ зараад, тоноод байх хэрэгтэй. Ардчилал гэж чанга орилоод, байшин барилга шатааж, түүхэн өвөө зарах боломж хүн бүрд байх хэрэгтэй. Зөв замаар хөгжиж байна шүү, манайхан. Баяр хүргье!

~ by AmonRa on January 6, 2011.

3 Responses to “түүх ба хувийн соёлын тухай”

  1. :((

  2. Ардчилал яагаад буруутан болов Коммунизм социализмын манлай болсон ЗХУ нь сүйрэхэд юу боллоо. Тэр тогтолцоонд байсан бүх хүмүүсийг эд баялаг, итгэл үнэмшлийн үнэт зүйлгүй болгосон. Социализм тийм л сайн байсан юм бол, КГБ КПСС нь тийм л хүчирхэг байсан юм бол яагаад ялагдав аа.

  3. Бүх юм толгойноосоо эхэлж ялзарч эхэлсэн- хувь хүний хувьд ялзрал ч, төрийн толгойн ялзрал маш их хоорондоо төстэй. Толгой зүгээр бол, бие мөн адил эрүүл болдог- мэдээж хэрэг, автоматаар биш, хөдөлмөрлөж байж эрүүл болдог. Тэгээд тэр социализм ч, ардчилал ч хоорондоо маш адил- ардчиллын үед толгой ялзрахад хамгийн амар болохоос биш. Хариуцлага гэж юм байхгүй болчдог болохоор тэр.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: