бүтэлгүйтлийн тухай no i

Бүтэлгүйтнэ гэдэг, их марзан. Гол нь санаа сайхан, толгой хоосон байвал, өмнөхөөсөө дорой байдалд тун амархан орж болдог. Хүн төрөлхтний түүх тэр чигээрээ үүнийг харуулдаг. Саяхан л гэхэд би 1994 оны сонины хайчилбар уншлаа. Уг сонин маань, зүүн Германы нутагт оршдог бяцxан хотын тухай өгүүлэх юм.

Уг хот нь агаарын бохирдол ихтэй, мөн автомашины чимээ шуугиан ихэдсэнээс болж, хотын төвд амьдрахын аргаггүй болсны тухай юм гэнэ. Бухимдсан иргэд энэ байдлыг залруулахыг хотын даргаасаа шаарджээ.
Хотын дарга эрч хүчтэйгээ гайхуулан, нэн даруй автомашины 30 км/ц хурдны хязгаарлал тавьж гэнэ. Мөн дуу чимээ уусгадаг бетонон хана замаар нэг тойруулан өрснөөр, хамаг асуудлыг шийдсэн гэж үзжээ. Гэвч хот дундуур хөлхөлдөх автомашинууд гуравдугаар араанд биш, хоёрдугаар араанд явж эхэлсэн тул түгжрэл, чимээ, гаргах утаа хоёр нь улам ихсэж гэнэ. Мөн өнөөх бетонон хана хотын гоо сайхныг гутааж, нүдэнд жигтэйхэн хүйтэн юм босжээ.

Сайхан санааны амжилт. Гэвч амжилт гэж хэлэхэд бэрх. Тэр тусмаа хотын төвд машины түгжрэл улам даамжирснаас болж, хүмүүс хотын төвд худалдан авахаа больж гэнэ. Үүний оронд хурдны хязгааргүй ойрын нэгэн замаар аялж, худалдан авах хүч хажуу жижиг тосгоны дэлгүүрт чиглэж гэнэ. Улмаар өнөөх хотын төвд оршдог зарим дэлгүүр хаагдаж, зарим нэг нь бүр дампуурчээ. Үүний хамт мэдээж хэрэг татварын орлого буурч, хотын санхүү гээч юмгүй болоход хүрч гэнэ.

Хотын дарга иргэддээ сайхан санаатай байснаа мянга тайлбарласан ч, харамсалтай нь дахин хотын дарга болж сонгогдоогүй. Иргэд нь итгэж, дахин сонгосон бол улам сайхан бантан зуурах байсан байх. Гэвч хэлэхэд бэрх. Манай Улаанбаатар хот гэхэд л, хотын даргаас асуудал шийдэхийг шаардаагүй хэрнээ, хог утаа түгжрэлээр дүүрсэн байх жишээтэй. Ид шид гэмээр.

~ by AmonRa on February 20, 2011.

4 Responses to “бүтэлгүйтлийн тухай no i”

  1. хотын даргаа сонгодог болох юмсан ядаж. Одоо улс төрч болох гэж байгаа ер нь нэр төрд дуртай гаруудад бол мангар том боломж байнашд. Утааг шийдээд, гэр хорооллын асуудлыг шийдвэл тэгээд л мандлаашд.

  2. Сонговол, дахиад нэг сайхан санаат толгой хоосон нөхөр гараад ирнэ шд.

  3. Олон тэнэгийн нэг нь арай дээр байх ч юм бил үү

  4. Манай Монгол тэгвэл өдийд пуужин барьцан сууж байх ёстой шд.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: