өөрийн юмны тухай

Ардын жүжигчин Хайдав-гуай аймшигт социалист дарангуйлал, хар дарсан зүүд шиг цагийн тухай мэдээлэлж байна:

Өндөр байшин байхгүй болохоор сүүдэр багатай, нар их ээдэг дулаахан болохоор нарлаг хот хэмээгддэг байлаа. Бас тэр аяараа зүлэг ногоо ургачихсан Улаанбаатар хот их л гоё чимэгтэй байсан санагддаг юм. Устай аадар бороо орохоороо Сэлбэ, Дунд гол, Туул үерлээд явган хүний бүсэлхийгээр татам байдаг байсан. Бас гэрийн бүсэлхийгээд татахаар ч цас их ордог байсан. Нөгөө талаар нүүдлийн соёл иргэншил, монгол ёс заншил, дэг журмаараа хэдэн мянган жил авч явсан тэр сайхан харьцаа холбоогоо нандигнаж, бие биесээ агуу хүндлэлээр хайрлаж хүмүүжсэн залуучуудтай ч байлаа.

-Мэдээж өнөөгийн Улаанбаатар тэр үеийнхнээс өөрчлөгдсөн. Харин таны нүдээр харахад юу нь илүүд онцлогтойгоор өөрчлөгдсөн бол?

-Тэгэлгүй яахав. Тэр үеийн Улаанбаатарын амьдралыг өнөөдөр эргээд харахад үлгэр мэт санагдаж байна. Түүн шиг сайхан бүхэн миний туулсан 86 насанд тохиолдсонгүй. Хэдийгээр цаг үеэ дагаад өөрчлөгдсөн ч гэлээ сайн тал руугаа явж байна гэж лав би хэлж чадахгүй. Яагаад гэвэл тэр үед хүмүүс айх аюулгүй, хулгайч гэж байхгүй, тайван амгалан амьдардаг байлаа. Гэтэл өнөөдөр тэр сайхан зүйлүүд нь алга болчихоор монгол маань монгол биш болчихоод байна. Зөвхөн гадаадынхныг дуурайж барьсан өндөр байшин барилгаар хотын хөгжлийг тодорхойлоод байгаа.

Энэ бол өрөөсгөл ойлголт. Харин ч надад улам хөглөрөөд байх шиг санагддаг. Ер нь монголчууд дөрвөн өнцөгтэй байшинд дургүй. Би ч мөн адил байшинд орохоор сэрүү татаад хачин оргиод байдаг юм. Хэрэв ингэж гадныхныг дуурайгаагүй өөрийнхөөрөө явсан бол өдийд Монгол Улсын ёс жаяг, хүмүүжил боловсрол нь хэвээрээ байх байсан. Миний хувьд зургаан настайдаа уйгаржин монгол бичгээ зодуулж байж сурсан хүн. Тиймдээ ч би одоо лекцээ босоо бичгээрээ бичдэг.

Сүүлийн хэсэгрүүгээ сонирхолтой болно. Уншсаныхаа дараа бодоорой.
Ярилцлага нь бүтнээрээ энд.

~ by AmonRa on February 21, 2011.

2 Responses to “өөрийн юмны тухай”

  1. Одоо яах ёстой вэ

  2. Баахан бичсэн дээ, андаа… http://warrior.blogmn.net/36081/hyalbarhan-yumnii-tuhai.html

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: