бүтэлгүйтлийн логик no iii чернобыл

Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ.
Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд  цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал хөнөөж, Чернобылийн зарим хэсэгт олон мянган жилийн турш хүн амьдрах боломжгүй болжээ.

Үүний тухай маш олон ном бичигдсэн, олон судалгаа явагдсан, нус нулимстай кино авагдсан. Гэвч, надад энэ кино номнуудын тухай бичих сонирхол алга- дуртай нэг нь өөрөө тэр номыг нь уншаад, киног нь үзээд, өөрийн төсөөлөлтэй болж болно. Гэвч Чернобыльд болсон үйл явдал нь өөрөө ямар ч киноноос хамаагүй илүү сонирхолтойг санаж байх хэрэгтэй.

Уг явдлыг сэтгэл зүйн талаас бодож үзвэл их сайн. Зүгээр нэг сууж, хамраа ухаж байтал гэнэт цөмийн реакц эхэлнэ гэж байгальд байдаггүй болохоор. Үүний адил, ямар нэгэн орон зүгээр нэг ядуурч өлсгөлөнд нэрвэгддэггүй, ямар нэгэн хот зүгээр байж байтал утаанд багтарч эхэлдэггүй. Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Зарим хүчин зүйл нь болгоомжлох хүчин зүйл, нөгөө хэсэг нь хэрэгцээтэй, зорилгод нийцсэн хүчин зүйл болно. Алийг нь ашиглаж, алинаас нь холдсон байна уу гэдгийг харж, алсын харааг хэр ашигласан байна уу гэдгийг дүгнэж, үйл явдлын ерөнхий дүр зургийг бий болгож болдог.

Энэ учраас, үзэгдлийн эх буюу хүнийг харж үзэх хэрэгтэй.

Чернобылийн үйл явдлыг яг цаг минутаар нь харах боломжгүй. Гэвч бүдүүвч нь бий- энэ удаад би Манчестерын их сургуулийн профессор Жэймс Т. Ризоны (James T. Reason) 1987 онд гаргасан судалгаанд тулгуурлан бичнэ.

Цөмийн реакторын үйл ажиллагаа гэдэг, олон төрлийн жижиг үйл ажиллагааны зөв дэс дарааллаас хамаардаг: 
Реактор үргэлж хөргөлт, хөргөлтийн насос, тусламжийн хөргөлт, тусламжийн хөргөлтийн насостой холбоотой байдаг. Хөргөлтийн үйл ажиллагаа хэвийн бол, бүх юм хэвийн явагддаг- хэрэв нэг насос ажиллахаа боливол, тусламжийн насос автоматаар ажиллагаанд орж, цөм тогтвортой байдаг. Цөмийн гинжин реакц бий болохоос өмнө үй олон систем ажиллагаанд орж, тэсрэлт болохоос өмнө бүгдийг залруулна гэсэн үг. 3 үе шатаар хамгаалсан гэсэн үг.

Цөмийн ялгаруулдаг дулаан нь хүнд усанд шингэж, хүнд ус нь өөрөө даралттай хоолойгоор гүйж, уур ялгаруулдаг. Уурыг нь тусгай хоологойгоор дамжуулан ялгаж, хөдөлгүүрт чиглүүлэгддэг. Хөдөлгүүр уурын нөлөөнд хөдөлгөөнд орж, цахилгаан гаргадаг. Энэ бүгд мөн өөр өөрийн хөргөлтийн систем ба тусламжийн хөргөлтийн системтэй. Реакторын адил, нэг хөргөлтийн систем гээд, мөн адил 3 үе шатны хамгаалалт бий.

Эвдрэлийн өмнө реактор жилийн засварт орсон байсан. Уг засвараас өмнө нэгэн туршилт явуулах хэрэгтэй байсан аж. Цаг хугацаа заагдсан: Майн баярын өмнө.

1986 оны 4 сарын 25-ны 13 цагт реакторыг хөргөж, 25% хүчин чадалтай ажиллах даалгавар дээрээс орж иржээ. Туршилт нь зөвхөн ийм нөхцөлтэй явагдах ёстой байж. Нэг цагийн дараа буюу 14 цагт тусламжийн хөргөлтийн системийг реактораас салгажээ. Энэ бол туршилт явуулахад хэрэгцээтэй нэг алхам байсан юм- туршилт явагдах хугацаанд туслах хөргөлтийн систем ажиллагаанд оруулахгүйн тулд.

Тэр өдрийн 23 цагт реакторын ажиллагааг 25% хүртэл буулгажээ. Гэвч хагас цагийн дараа реактор 25% барихын оронд, 1% хүртэл буурчээ. Оператор ажиллагааг 25% болгохын тулд автомат удирдлага унтрааж, 25%-ийг гар ажиллагаагаар тохируулахаар шийджээ. Уг ажиллагааны явцад маш том эндүүрэл гаргасан бололтой: учир нь реакторын өөрийн хөргөлтийн системийг тооцоогүй юмсанж. Энэ учраас реактор үргэлж 25% оронд 1% хүчин чадал харуулаад байж.

Энэ бол цэвэр хүний гаралтай алдаа. Динамик системд дахь хүний оролцоо ихэвчлэн иймэрхүү байдал маш амархан үүсгэдэг. Учир нь хүн байдлыг хянахын оронд, процессыг хянахыг оролддог. Улмаар нэг алдаа гарсан тохиолдолд, дараа дараагийн алхам алдаатай болж, геометр прогрессээр алдаа улам хүндэрч, засахад улам төвөгтэй болдог. Энэ тохиолдол зөвхөн Чернобыльд гараагүй- иймэрхүү тохиолдол түүхэнд маш олон удаа давтагдаж байсан.

Тэсрэлтийн өмнөх Чернобылийн реа
торыг төсөөлье гэвэл, шатахуунгүй ажиллах моторын адил төсөөлж болно. Тогтворгүй ажиллаж байсан гэсэн үг- нэгэн цагт тэр мотор нь буудна. Гэвч энэ тохиолдолд гэнэт шатахуунаар тэжээх бас аюултай- гэнэт ажиллагааг ихсүүлбэл, мөн адил буудна. Ийнхүү, реакторын ажиллагааг бага багаар дээшлүүлж, маш их цаг хүч зарцуулагддаг араанд оржээ. Энэ учраас реакторыг 20% ажиллагаанаас доошлуулахыг хатуу хорьсон дүрэмтэй байж.

Оператор энэ учраас гар удирдлагаар реакторын ажиллагааг хэвийн болгохыг оролдсон байна. Улмаар хагас цагийн дараа реактор 1%-ийн ажиллагаанаас 7% болтол тогтворжиж, дахин нэг хагас цагийн дараа туршилтыг үргэлжлүүлэхээр шийджээ. Энэ нь хамгийн том алдаа байж. Учир нь реакторын хамгийн тогтворгүй үед туршилт явагдах болсон байж. Үүнийг операторууд буруу дүгнэж, хараагүй үлдсэн бололтой гэмээр. Яагаад?

Реакторын ажиллагааг хоёр баг хянадаг: нэг нь нөгөөхөө хянаж, аюулгүйн ажиллагааг зөв горимоор явуулдаг. Гэвч энэ удаад хоёр баг нийлж алдаа хийж. Нэгт: дээрээс ирсэн дарамт. Хоёрт, ажлаа аль болгон хурдан дуусгах гэсэн хандлага. Гуравт: бодит аюул буюу цөмийн гинжин реакцын бодит аюулыг ухаараагүй, цочроогүй байсан. Эрдэмтдийн мэдлэг нь цэвэр онолын буюу тооцооны мэдлэг- бодитоор мэдлэгээ хүлээн авдаггүй байсны шинж болов уу.
Гэвч буруугаар бүү ойлгоорой: энэ бол дэлхийн хэмжээний эрдэмтэд байсан. Улмаар уг эрдэмтэд бүгдийг хяналтанд авсан, бүгдийг тооцолсон гэж бодоход хүргэж. Энэ байдал нь аюулыг авч хэлцэхгүй, мөн аюулгүй байдлын дүрмийг үл ойшооход хүргэсэн байна.

Бидний мэдэж байгаагаар, дүрэм гэдэг юмыг аль болгон тоохгүй байвал амьдрал хялбаршдаг. Гэвч буруу зүгт хялбаршдаг- цалингаа голсон, хээл хахууль авдаг албан хаагч, зам товчилж дүрмийг тоодоггүй явган зорчигчоос эхсүүлэн, бүсээ бүсэлдэггүй, хурд хэтрүүлдэг өөртөө итгэлтэй жолооч мэтээр төсөөлж болно. Харин аюулгүй байдлын дүрэм гээч, ихэвчлэн амь аврах мөн хор хөнөөл багатай ажиллаж амьдрахын горим байдгийг дэндүү орой ухаардаг. Хичнээн байдлыг гартаа авсан мэт санагдах боловч, хэзээ нэгэн цагт тэр байдал буруугаар эргэдэг. Гэвч ухаарал ирэх цагт, бүх юм дэндүү оройтсон байдаг.

Улмаар эрдэмтэд аюулгүй байдлын дүрмийг үл тоомсогролж, ажиллаа хялбарчилахаар шийджээ. Нэг удаа аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн тул, дараа дараагийн удаа зөрчихөд маш хялбархан болдог зарчимтай. Ийнхүү дүгнэлтэнд химийн үйлдвэрүүдэд осолддог ажилчдыг, Харрисбург, Библисын ослуудын амь үлдэгсдийг судалсан сэтгэл зүйчид гаргасан байна.
Эрдэмтэд 7% хүчин чадалт хүрсэн даруй хөргөлтийн 8 насос ажиллагаанд оруулжээ. Энэ мөн адил дүрмийн дагуу хориотой байж. Хамгийн дээд тал нь 6 насос ажиллагаанд оруулах боломжтой байсан- гэвч уг 8 насосыг ажиллагаанд оруулснаар, эрдэмтэд реакторын ажиллагааг тогтврожуулахаар оролдсон байж.

Гэвч нэг харгалзаж амжаагүй зүйл байсан: тэр нь авралын хөргөлтийн систем. Систем хэлбэлзлийг хүлээн авсан даруй реакторыг халааж эхлэхэд, эрдэмтэд хөргөлтийн төхөөрөмжүүдийг унтраасан байж. Жижүүрийн ахлагч цөмийг тогтворжуулдаг графитан баганы тоог харж, 6-аас 8 ширхэг багана байхыг тогтоожээ. Дүрмийн дагуу 12 ширхэгээс доош баганатай ажиллахыг мөн адил хатуу хорино. Систем уг үйлдлийн хариуд дахин нэгэн насос ажиллагаанд оруулснаар, хүнд усны даралт ихсэж, уур ялгаруулалт багасчээ. Учир нь маш хурдтайгаар хоолой дамжсан хүнд ус уур гаргах нь багасч, хоолойгоор дамжин гүйх ус нь улам халсаар байв.

Шөний 1 цаг 22 минутанд байдлыг залруулахаар графитан багана буцааж реакторд оруулах тушаал ирэхэд, боломжгүй болсон байв. Графитан баганы механизмын төмөр халуунд тэлж, хөдөлгөөнгүй болсон байв.
1 цаг 23 минутанд 2 тэсрэлт болжээ. Бусдыг нь хүмүүс төрөл бүрээр тайлбарладаг- бас Чернобылиос үлдсэн балгасны зургуудыг нь эндээс харж болно.

Гэвч сэтгэл зүй нь хаана байна, гэж уншигч асууна байх. Энэ сэдэвтээ орцгооё: Чернобылийн эрдэмтэд дэлхий дахинд маш өндөр үнэлэгддэг эрдэмтэн мэргэжилтэнгүүд байсан гэж дурьдсан. Мөн багийн ажиллагааг маш сайн эзэмшсэн багийн удирдагчид ч байсан. Гэвч үүнд л хамаг гол учир маань байгаа юм. Хамраа сөхсөн энэ байдал осолд хүргэсэн- реакторыг анализ хийж ажилуулахын оронд, удаан хугацаагаар цугтаа ажилласан эрдэмтэд мэдрэмжээрээ реакторыг залдаг болсон байв. Энэ үзэгдлийг Groupthink буюу сүргийн багын сэтгэхүй гэж Жанис нэрлэжээ. Уг сэтгэхүйн аюул нь баг бусдын шүүмжлэл хүлээн авахаа больж, алдааг харсан боловч, хараагүй мэт болдог сэтгэхүй юм.

Дахин хэлэхэд: дүрэм гэдэг юмыг аль болгон тоохгүй б
айвал амьдрал хялбаршдаг. Гэвч буруу зүгт хялбаршдаг- цалингаа голсон, хээл хахууль авдаг албан хаагч, зам товчилж дүрмийг тоодоггүй явган зорчигчоос эхсүүлэн, бүсээ бүсэлдэггүй, хурд хэтрүүлдэг өөртөө итгэлтэй жолооч мэтээр төсөөлж болно. Эсвэл үүрэг хариуцлагаа гүйцэд ухамсарлаагүй, цөмийн хор цацруулсан хайнаг эрдэмтдээр.
Харин аюулгүй байдлын дүрэм гээч, ихэвчлэн амь аврах мөн хор хөнөөл багатай ажиллаж амьдрахын горим байдгийг дэндүү орой ухаардаг. Хичнээн байдлыг гартаа авсан мэт санагдах боловч, хэзээ нэгэн цагт тэр байдал буруугаар эргэдэг. Гэвч ухаарал ирэх цагт, бүх юм дэндүү оройтсон байдаг.

Саруул яваарай андаа.

~ by AmonRa on February 22, 2011.

2 Responses to “бүтэлгүйтлийн логик no iii чернобыл”

  1. aaaayayaya unshuurtei niitlel bn da

  2. bayarlalaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: