египтийн тухай

Энгийн хувцастай, хутгаар зэвсэглэсэн бүлэг хүмүүс Египтын дотоод яамыг эзлэн авахыг оролджээ. Дотоод яам ба цагдаагийн төв газрыг эзэлснээр, тэд ерөнхийлэгч асан Хосни Мубаракын тушаалаар цагдаа нар ард түмнийг хэлмэгдүүлж, тамладаг байсныг нотлох байжээ.

Ер нь сонсоод, үзээд аваарай. Бибисинүүдийн мэргэжилтнүүд египтүүдийн уг ажиллагааг Бастилийг эзэлсэн француудтай зүйрлүүлж байх юм гээч. Гэвч өнөөх египтийн Бастиль нь эзлэгдсэнгүй өнгөрчээ.
Ер нь сонирхолтой. Түүхийн хуудас сөхөөд үзвэл, яг яагаад намын, эсвэл дотоодыг хамгаалах яамыг ард иргэд нь довтолж шатаадгийг сонирхолтой олон жишээгээр харуулсан байдаг.

Сануулбал: хамгийн түрүүнд "тамлалт", "хэлмэгдүүлэлт" гэдэг сураг чимээ тарааж, ДоЯамаа хамтын хүчээр нураахыг уриалдаг иргэд, ихэвчлэн ДоЯамтайгаа хичээнгүйлэн ажиллаж байсан сайн дурынханьnbsp; байдаг. Энэ учраас маш хурдан хувийн хэрэг, архиваа устгах шаардлагатай тулгамддаг тул, мангар жаалуудад цаасан малгай өмсгөж, нэгтгэн намируулдаг. Хувийн хэргүүдээ устгаж амжихгүй бол, хаа хамаагүй хүний гарт хувийн хэрэг нь орж, гавьяа нь талаар нэг тарна. Амжихгүй бол, гавьяаны эзэн гэр бүлтэйгээ алуулна гэсэн үг.

Дээрх нөхдүүдийн хамт, найз нөхдийнхөө матаасаар шорон оронгоор явсан нөхөд гүйлдэж байдаг. Мэдээж хэрэг бас зорилготой: хэн нь тэднийг матаж, хэний ачаар шорон оронгоор явсныг  мэдэхийн тулд. Мэдсэний дараа ховлогчийн гэр бүлийг хүйс тэмтрэхийн тулд шүү дээ.

Цааш нь юу болохыг таамаглан хэлэх хүн байна уу?

Энд кинотой

~ by AmonRa on March 8, 2011.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: