учир битүүлэг

Танил маань нэг л юм хэлэх гээд байгаа бололтой. Гэхдээ миний ойлгох гэж юу байх уу?

Японд ч яахав туслах улс орон зөндөө дөө. Үнэндээ бол японуудаас ирсэн тэр олон тусламжууд энэ хэдэн улс төрчдийн халаас руу л урсдаг шүү дээ ихэнхдээ. Өнөөдөр цөөхөн Монголчууд бид өөрсдөө гамшгийн бүсэд олон жил амьдарч байгаагаа мэдэх бил үү? Сүүлийн үед элдэв согогтой, хавдартай хүүхдүүд ихсээд байгаа нь бидний өмнө тулгараад байгаа бодит гамшиг биш гэж үү? Монгол улсын газар нутгийн багагүй хувь нь мөнгө ус цианит натри-аар хордоод байгаа нь гамшиг биш гэж үү? Яг үнэндээ японууд бол 127.360.000 гэтэл Монголчууд бид 3 сая хүрэхтэй үгүйтэй. Аль нь түрүүлж мөхөх, устах аюулд байна даа? Монголчуудаа эхлээд өөрсдөдөө туслах цаг ирсэн юм биш үү?

Үнэндээ Японууд Монголд хайртайдаа тусламж өгөөд байдаггүй л байх даа. Монголын газрын баялаг нутаг дэвсгэрт шунаж ирээдүйдээ стратегийн түшиц газраа болгох гэсэн санаатай биш гэж үү? Монголчуудыг сандарч явахад Орос хятадтай нууц гэрээ хийж Монголын тусгаар тогтнолыг үгүй хийхэд оролцож байгаагүй гэж үү? Тийм л тус санаад туслая гэж бодож байвал тэр олон гэр оронгүй болсон хүмүүст хандаад дулаан хөнжил, эм, тариа, хүнсээр тусалж болох юм.

~ by AmonRa on March 12, 2011.

23 Responses to “учир битүүлэг”

  1. манайх нээрээ гамшигийн байдалтай байгаа за энэ ч яахав монгол улс 1 сая доллар буцалтгүй тусламж японд өгнө гэсэн надад таалагдаад байгаа юм яагаад гэвэл гадаад дахь монголын нэр хүнд өсч энэ чинь яадгаа алдцан ядуу орон биш юм байна гэж олон улсад харагдана энээс үүдээд гадаадын хөрөнгө оруулагчид жуулчидыг татах байх монголыг гадныхан ядуу гэж хараад манайд зуулчлахдаа идэх юм авч ирдэг гэсэн шүү идэх юм олдохгүй байж магадгүй гээд энэ бодол нь ядаж бага ч гэсэн багасах байлгүй хэ хэ

  2. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь… Харагддаг л даа, хүн мөнгөө яаж зарцуулж байгаагаас. Төр улс ч мөн адил.

  3. Боддог л бодол…

  4. Ёрлоё Улаанбаатарт газар хөдлөөд тал нь сүйрчихсэн байхад Хятад Чингисийн өшөөг бодоод, Орос бас юм бодоод, АНУ, Европ монголчууд гэж хулхи гарууд туслахгүй байвал монголчууд яасан их хараах бол доо. Нусаа хацартаа наагаад яах бол доо. За тэгээд өвөл бол ихэнх нь хөлдөж үхнэ. Хогон дээр цугласан гарууд бие биенээ алаад л. ПЭЭДГЭР ЗАН ОДОО ХЭРЭГГҮЙ ЭЭ

  5. Хамаг юмаа хаяад, ёпоончудад туслья гэсэн үг үү?

  6. Улс төрийн асуудалд ТУС гэсэн үг байдаггүй юм, харин АШИГ,СОНИРХОЛ л гэж байдаг…Цайлган цагаан сэтгэлийн тус цэцэрлэгийн хүүхдэд л байдаг байх…Улс хоорондын буцалтгүй тусламж гэх мэт зүйлийг айхтар энэрэнгүй сэтгэл гэж ойлгоод байгаа хүмүүс хэрэг алга… Япончууд биднээс тусламж горьдохгүй, Япончууд бидэнтэй бидэнгүй сарын дараа гэхэд юу ч болоогүи юм шиг хэвийн байдалдаа орж чадах улс…Муу эр дайнд хөөрнө гэгчээр, хэрээ мэдэхгүй байж Монгол энгэж далдагнах хэрэг байхгүй

  7. хаха яасан ч явцуу бодлов!

  8. хаа сайгүй л ингэж маргасан хүмүүс байх юм. тусалмаар байгаа нь туслаад өгмөөргүй байгаа нь болино л биз.. юунд сүржигнэнэм

  9. Хөдөө бол энэ бүхнээс тас сайхан л байна шд… кккккк… надад бол хаа холын тэднээс илүүтэйгээр улаанбаатарынхаа утаанаас хол хэдэн өдөр байх нь чухал байна өө гсн ккккк

  10. Бидэнд өгдөг тэдний “хоол” бол алсын тэжээл. Ид ид гэж идүүлчээд идсэн хойно нь мал гэдэг Хятад санаатай адил л зүйл. Бид хэт өрөнд ороод байгаа бус уу. Хариу нэхдэггүй тус гэж улс төрд байдаг ч юм уу гүй ч юм уу. Ашиг сонирхол л гэж байдаг гэдэг л үнэн дээ

  11. Тэр тусламж гээчийг цуглуулаад, тэр мөнгө нь хаашаа явах бол? Надад лав сонин санагдаж байна. Цуглуулсан хэдэн зоос нь япончуудад юм болоо ч үү, үгүй ч үү. Бас япончууд албан ёсоор тусламж хүссэн мэдэгдэл байхгүй байгаа. Эсгий хийх газар нохой дутсан биш, гаруудын бөмбөлзөөд байгаа нь надад их сонин санагдаж байна. Тийм их тусалмаар байвал, тэр мөнгийг өөрсдийнхөө гэр хийдэг хэдэн мужаан, гэрийн эсгий хийдэг авгайцуулд тараагаад, хэдэн гэр хийлгээд япончуудад явуулбал илүү үр дүнтэй л байх. Аврах баг маг явуулаад, идэх хоолоос нь хороогоод байвал, тус ч биш, ус биш болох юм шиг.

  12. Манай хэд агтын хариу өдөртөө гэдгээр гул бариад өөрсдөө идсэнээ буцааж багахан сэтгэл гарган ард түмний татвараас өгчөөд өөрсдийн улаан нүдээ оч бутруулан суугаа даа

  13. Авч авчаад жаахан ч гэсэн өгч байгаа дүр үзүүлэхгүй бол болохгүй байхоо. Гэхдээ газар нутгаасаа өгч болохгүй. жаахныг ч гэсэн өгч болохгүй. ер нь бол өгч болохгүй…

  14. аргагүй л бардам хүмүүс шүү монголчууд

  15. Чухам чухам. Харийн хүнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй. Өөрийн жорлонгоо цэвэрлэж чадахгүй байж, бусдын хог сайн дураар цэвэрлээд л. Аргаггүй бардам хүмүүс.

  16. Монголоос олон оюутан японд сурдаг болохоор ихэнх монголчууд санаа тавих нь гарцаагүй үзэгдэл байх. Тэр явуулах гэж байгаа мөнгөнд л санаа зовж байна шүү. Замаасаа яачих вий, ийчих вий… Бурхан минь гэж хэхэ…

  17. 1990 ээд онд юм байх. Орос цэргүүд монголоос гарсан юм байх. Залуучууд зочид буудалд байрлаж байсан хэсэг оросуудыг хэсэг хүмүүс зодож, зарим цэргийн цуваа руу хүмүүс чулуу нүүлгэж. Оросууд шүд зуугаад л гарсан гэдэг. Хэдхэн хоногийн дараа Налайхын уурхайд осол гарчээ. Манайхан өөрсдөө яаж ч чадалгүй Оросын талаас тусламж гуйсан. Тэд тусласан. За нэг иймэрхүү дээ. Би өөрөө зохиосон амьдрал үзсэн хашир баавайн яриаг л хагас дутуу бичлээ. 2006 онд Ерөнхийлөгч Энхбаяр Франц явав. Гэтэл францчууд сайхан бэлэг барьсан. 1910 аад оны дунд үеийн хүрээний бичлэг. Лам, харгүй хаа сайгүй хүндрээд. Тэд далд утгаараа өчигдөрөө санаарай гэсэн болтой

  18. зохиосон бус

  19. @Дадидо: Байдаг л зүйл. Миний санаж байгаагаар, оросуудыг хөөн зайлуулж байхад, дарлагч марлагч гэж баахан сүржигнэсэн сонин сэтгүүл гарч байсныг санаж байна. Бас Цэдэнбалыг авгайтай нь доромжилж байсныг сайн санаж байна. Бацаан байсан л даа, гэхдээ хэдхэн хоногийн дотор хүмүүс сэтгэл эргэж байсныг анзаарсан. Дарамталж дарамталж үхүүлснийг нь бас санадаг.  Гэтэл өнөөх хоёр хүн нь одооны ардчилынхнаас хамаагүй илүүг хийж бүтээсэн дээ. Одоо л яагаад сүржигнээд байгааг ойлгохгүй байна. Энэ бол хүний байдаг л нэг зан гэж ойлгогддог. Би энд бичиж байсан даа?

  20. @Сурах Шалтгаан: Цацраг идэвхит туяанаас хамгаалж мэддэг л байгаа даа? Нутагтаа ирээд, хүүхэд шуухад гаргасан чинь, харанхуйд гэрэлтдэг хөвгүүнтэй болчихсон сууж байвал, алнаа айн.

  21. @Дадидо: мартаж орхиж. Хамаг гол юмаа бичсэнгүй: Хүмүүсийн өрөвдөх, үзэн ядах булчирхайг нь л дарчихаж байгаа юм. Тэрнээс яг толгойноос гарсан үйлдэл яавч биш.

  22. Мэдээж бас ногоон хүүхдүүдтэй болчихвол хэцүү л дээ. Хамгаалах арга юу байна?

  23. Нэг талаар Зуу-ийн хэлдэг зөв ч, яалт ч байхгүй өнөө олон улсын диломат харилцаа нтр гсн юм байдаг байхөө. Харин японоос зарим нэг бараа оруулж ирэхээ больсон сурагтай, өнөө туянаас болоод

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: