тархи угаалтын тухай

Тархи угаалтыг иргэд аймшгийн социалист дарангуйллын үед дээрх зурган дээрх шиг юм байсан гэж төсөөлдөг. Энэ бол аймшгийн, маш их дарангуйлсан, амандаа орсноо яриулдаггүй байсан бузар тархи угаалт. Ашгүй тэр аймшигт үе өнгөрч, бид солонгос цуврал кану, сумогоор тархиа угаах эрхтэй болсон. Солонгос канугүй, сумо, эсвэл бөгс мөөмөө эргэлдүүлэх аниа наргүй эрх чөлөө гэж үгүй. Дарангуйллын тархи угаалт бол бузар, бас аймшгийн тархи угаалт. Ардчилал сайн юм болохоор, ардчилсан тархи угаалт бол сайн, хэрэгцээтэй тархи угаалт.

Нэг жишээ татъя:
Японы засгийн газраас иймэрхүү нэг хүүхэлдэйн кино гаргаж. Энэ хүүхэлдэйн канунд япончууд өмдөндөө баах болоогүй гэдгийг түлхүү ойлгуулж байх юм. Харин бусад гүрнүүд л баасан гэж ойлгуулж байх юм. 5 ширхэг цөмийн реактор дэлбэрсэн нь юу ч биш, энгийн нэг унгас алдалт. Байдаг л нэг явдал. Харин бусад гүрнүүдийн 1 реактор дэлбэрсэн нь, ойлгомжтой хэрэг, бөөн баас алдалт. Япончууд хэзээ ч баас алдахгүй, зөвхөн унгас алддаг. Бусдыг баас алдсан гэж хэлж байх хооронд, тэр улс гүрнүүдээс тусламж авахаа зөв гэж ойлгуулж байх юм. Ер нь сонирхолтой юм болж байна, айн.

http://www.blogmn.net/include/mediaplayer/player.swf

~ by AmonRa on March 20, 2011.

One Response to “тархи угаалтын тухай”

  1. Enyg unshsan uu: http://gankhuyag.wordpress.com/2011/03/20/kjhldfg/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: