шинэ мэдээ

Шинэ сайхан мэдээ дуулдаж, магнай тэнийлгэв: Тусгаар тогтносон Ливи улсыг европчууд пуужингаар харваж эхэлж гэнэ.
Хэний ачаар бэ? Нэгдэж, жагсаж, уриа лоозон түлхсэн гаруудын тусламжтайгаар. Одоо Ливийн ард түмэн эрх чөлөөгөө эдлэхийн сацуу, хурандааг үгүй болсны дараа нэг нэгнээ алж эхэлнэ. Тэр хооронд эрх чөлөөг нь олгосон гадаад иргэд газрын баялаг, газрын тосыг нь халааслана.

Хурандаа харин жинхэнэ эр хүн. Олон жилээр хуримталсан хөрөнгө мөнгөө үүрээд, швейцар нутаг уруу мубарак шиг зугтаж, эх орноо хүний хоол болгосонгүй. Гичийнүүдийг хага хага дарсан. Гэвч харамсалтай нь дутуу дарсан бололтой. Хэсэг хугацаанд үзэлцэнэ л байх. Гэвч мань эр саддамын хувь заяаг давтах нь ойлгомжтой.
Ливийн ардууд азтай юм аа, жинхэнэ толгойлогчтой Малчинтай байж. Хэсэг хугацааны дараа малууд нь малчнаа олны хүчээр дараад, баяртай нь аргаггуй харийн хүний боол болно. Үхсэнийх нь дараа, алуурчин хулгайч хүчирхийлэгч байсан гэж нэрийг нь баастай холино. Гэвч одоохондоо хурандаа амьд байна. Ийм нэг эр байжээ билээ гэж, нэг дурсаарай андаа. Тогтоож ав.

~ by AmonRa on March 21, 2011.

17 Responses to “шинэ мэдээ”

  1. ард түмний хүсэл гэгчийн хамгийн тод илрэл нь цуст хувьсгал. цуст хувьсгал эхлүүлэх нь алдах юмгүй болсны шинж. гадны элементүүд хор хутгалт байсан байгаагүй хувьсгал гарнаа гэдэг нь хүмүүс эцсийн утсан дээрээ очсоны шинж гэдэг.

  2. Сайн уу! Чиний бичсэн чинь гоё сонсогдож байна. Цаасан малгай өмсөөд, шууд байшин шатааж эхэлж болмоор санагдлаа. Гэхдээ баталж чадах уу? Цааш нь яах уу? Хэн гарч ирэх үү?

  3. Бодууштай. Хараад байхад нээрээ ихэнхдээ энэ хувьсгалууд гадныхны ашиг сонирхлоор явагдаад байгаа харагдаж байгаа. Монголчуудын хувьд болохоор төр засаг хамаг юм нь гадныхны гарт байгаа болохоор хутган үймүүлэх сонирхол байхгүй, аль болох ингээд тайван хуваагаад идэж байх сонирхолтой байгаа байх даа… Хувьсгал гараад ч дээрдэх шаанс нь бас хэр юм байгаан. Харин хувьсгалыг хүчээр биш боловсрол, мэдлэгийн хүсэл мөрөөдлийн хувьсгал хийж болмоор санагдах юм…

  4. хэн гарч ирэх нь мэдэгдэхгүй учраас байж л байг гэж хэлж байна уу? тийм бол дэлхийд нэг ч өөрчлөлт гарахгүй. дарангуйлагчийг нийт хүмүүсийн бослого унагааж чадаж байвал унагаагаад л явах ёстой. Хүмүүсийг тэр хэмжээнд түлхсэн хойно гөдныхныг биш өөрийг нь л буруутгахаас яахав. Гадныхан хожлоо ч гэсэн тэр хүний эрх мэдэл ганцаараа олон жил атгаж зэвсгээр ардаа сүрдүүлснийх нь бурууг улс түмэн нь үүрч дээ.

  5. Өөр ямар арга байна, хүлээж суухаас? Бүтээн босгох нэг арга байна, хамгийн үр дүнтэй. Байшин барилга шатаасны дараа, хамаг амьдрал цэцэглэнэ гэж бодоод байна уу? Тэгээд сүйрч шатсан дэд бүтцийг босгоод байх сонирхолтой хүн даанч байдаггүй юм даа. Бас мэдлэгтэй мэргэжилтнүүд хувьсгал хувьсгал гэж орилсон гаруудад зориулж, цаг мэдлэгээ үрээд байхгүй.

  6. 5 эрэгтэй хүүхэд айл байдаг юм. Аав ээж нь авч явдаг ерөнхийдөө. Аав ээж нь нас барахаар яах юм бол бүү мэд. Байраа зараад 5 тийшээ алга болно биз. Аав ээж нь ч өөрсдийгөө үхэхгүй юм шиг бодно, хандана. Саддам ч бай Каддафи ч бай малнууд. Саддам чадахгүйгээ мэдээд буугаад өгсөн бол цус арай л бага урсах байсан биз. Энэ тал дээр Батмөнх дарга ухаантай хүн байж дээ. Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэдэг дээ ер нь. Одоо Казахстан яах юм бол бүү мэд. Тэр өвгөнийгөө ойчоод өгөхөөр

  7. Тэд бас яахлээрээ мал болчдын? :))

  8. хувьсгал бол ихэнх тохиолдолд зогсоож болшгүй процесс шүү дээ, Яг адилтгах гэсэнгүй, гэхдээ жишээлэхэд: Орост Николай хаан байсан нь зөв гэх нь ч байсан л байх, гэхдээ Орост 20-р зууны эхэнд хувьсгал гарах нь хөдлөшгүй болчихсон point-of-no-return болчихсон байсан болохоор хувьсгал гардгаараа гарахаас өөр аргагүй байсан байдаг…

  9. оросын хувьсгал германы оролцоотойгоор л болсон- 2-р сарын төрийн эргэлт, 10-н сарын төрийн эргэлтийн (хувьсгалын) дараа нэгдсэн Европ (Антантын) хүчээр Оросд өөрийн хэрэгцээтэй хүнээ тавихыг оролдож байсан. Гадны оролцоотойгоор дийлэшгүй болоод ирсний дараа, иргэний дайныг дэгдээж өгсөн. Тэр нь мэдээж л гадны л санхүүжилтээр явагдсан. Тэгээд эцэст нь хэн гарч ирсэн билээ. Хувьсгал болгон өөрийн хүүхдээ иддэг гэж дуулсан уу, үгүй юу. Түүх гэдэг, нэг л урсгалаар явдаг шд. Гарсан алдааг дахин давтах тийм их гоё байдаг юм байхдаа. Хувьсгал дэгдэхийн гадны бөөн гарууд шүүс алдан хүлээж байгаа гэдгийг ойлгоорой. Тэр нь болбол, бид эргэж буцалтгүй чулуун зэвсгийн үед хаягдана.

  10. гэхдээ бүх зүйл хэвэндээ байх нь бас л онцгүй.. яамаар ч юмбдээ..

  11. хувьсгалыг хүчээр зогсоох угаас бүтэхгүй юм биш үү. мянга мянган жилийн туршид хувьсгалууд ч дэгдэж хүн технологи ч хөгжин үргэлжилсээр ирлээ. тэгэхээр яагаад чулуун зэвсгийн үерүү очих болж байна. хувьсгал болоход хувьсгалд хүргэсэн эрх баригч л гол буруутан нь шүү дээ. гаднаас хичнээн оролдлоо гээд дотроосоо ялзраагүй засаг улсыг гаднаас нь хэн ч эвдэж чадахгүй.

  12. Хувьсгалыг хүчээр дардаг. Бас аргаар ч дарна. Ухаантай хүмүүсээр жолоодуулсан төр аюултай хүмүүсийг шуурхай зайлуулдаг. Америкт ч хүртэл. Хүн төрөлхтөн хөгжиж эхэлсэн цагаас эхэлж нийгмийн тогтвортой хөгжлөө барихын тулд өч төчнөөн аргуудыг сэдэж бий болгосон. Энэ бол өөрийгөө хамгаалах механизм. Хүний биеийн дархлаатай яг адилхан. Дархлаа нь үгүй болсон тохиолдолд, эд эс нь гадны нөлөөнд ялзарч, эцэстээ өндөр хэмийн халуун мэтийн үр дагавар дагуулдаг. Эсвэл үхэлд ч хүргэдэг. Нян хүчээ авсан тохиолдолд, нөхөн сэргэлт маш зовиуртай явагддаг.

  13. аан тийн: хувьсгалд эрх баригчид биш, ард түмэн нь мөн адил буруутай байдаг юм. Танго бүжиглэхэд хоёр тал хэрэгтэй.

  14. Манайх шиг төртэй газар хувьсгал гаргах гэж оролдвол 7р сарын 1 дахин давтагдаад бүүр дарангуйлагч нэг нь ерөнхийлөгчийн засаглалтай болоод нөгөө улсуудын араас орох биз. Нөгөөх нь өөрийн ганц бөгсний төлөө Орос Хятад юмуу Америкад үйлчлээд. Үнэхээр олигтой төртэй хувьсгал хийгээд ашигтай байдал байж болно оо. Гэхдээ манай өнөөгийн нөхцөл бол биш байх. Заавал байшин барилга шатааж биш өөр оюуны хувьсгал хийж болно гэж бодож байгаа…

  15. бас нээрээ 7р сарын 1нд жирийн тэр хүмүүс биш Баяр дарга өөрөө тэр морин хуур энэ тэрийг шатаасан гэж зарим хүмүүс сэжиглэдэг, бас хүмүүсийг буудуулсан нь дээрээс тушаалтай, цагдаа биш тагнуулынхны хийсэн ажил байсан гэж байгаа. Янз бүрийн баримт, жишээ дурдсан байсан. Одоо бол бүгд л бараг тэр хүмүүсийн буруу байсан, цагдаа хүн буудсан гэсэн ойлголттой болсон. Гэтэл яав нөгөө төр барьж байгаа гарууд маань л өөрснөө буудчихсан байдаг. Ер нь бол мэдээллийн тийм хаалттай, дарангуйлах тогтолцооноосоо гараагүй байгаа манай нийгмийн хувьд хувьсгал гарвал яг л иймэрхүү маягаар өрнөл явагдаад дуусах юм билээ. Би ч бас урьд нь ninedimensions шиг боддог байсан. Урд хуудсуудаар миний үлдээсэн ninedimensions шиг зүйл бичсэн сэтгэгдлүүд маань байгаа. Харин одоо бол илүү олон зүйлийг олж мэдсэн гэх үү дээ…

  16. @Хүү: чиний бичсэнд нэмж хасах юм алга. Толгой дотор явагдсан хувьсгал бол хамгийн том хувьсгал. Тэгээд тэр тэр хувьссан толгой баялаг бүтээж эхэлбэл яах уу?🙂 Бичих юм их ч байна даа, даанч зав хүрэлцэхгүй ноорог болгож үлдээд байхын.

  17. 😉 Зав зайгаараа оруулж байгаарай. Чиний http://news.blogmn.net дээр оруулсан нийтлэлүүдийг би их олон зүйлд иш татдаг болоод байгаа. Бас тэндээс зөндөө зүйл олж харж ойлгож авсан. Бүх зүйлд чинь амжилт хүсье! Би бас сайн яваа😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: