бамияны буддын түүх

Өөрийн угсаа гарал, түүхээсээ татгалзсаны нэг сайхан жишээ бол Бамияны Будда. МЭ 6-р зуунд баригдсан, ланжгар том эд байж билээ. Уг хөшөө хүн төрөлхтний өв гэж тооцогдож, харгис зөвлөлтүүд Афганистанд ирсний дараа олон улсын жуулчид, эрдэмтэд ирж уг хөшөөг харах боломжтой болсон гэдэг.
20 жилийн дараа буюу 2001 онд эрх чөлөөгөө олсон Афганистаны иргэд уг хөшөөгөө дэлбэлж, олон сайхан өнгөлөг хуанли хэвлэж гарган, баяр баясгалангаа хамаг дэлхийтэй хуваалцсан:

http://www.blogmn.net/include/mediaplayer/player.swf

Мэдээж шашингүйгээр юу ч бүтэхгүй байхсан. Тархиа угаалгасан Афганы ард түмэн талибаны тусламжтайгаар музейгээ устгаж эхэлжээ. Эцэст нь хэдхэн ширхэг хагархай чулуу, халцарсан хананы зурагтай үлджээ. Хамгийн том, үзэмжтэй болгон нь гадаадын музей, хувийн цуглуулгуудаар тарж ур мөргүй алга болсон. Уг хөшөөний чулууны худалдаа нь хар тамхины наймаанаас илүү ашигтай гэлцдэг. Нэг талын зөв л хэрэг, афганчууд өөрсдийн соёлоо олигтой авч явж, байгаа юмандаа эзэн байж чадахгүй нөхцөлд, өөр хүмүүс аваад явна.

Мэдээж хэрэг, хятадууд хамгийн сэргэлэн аашилсан: өөрсдийн Бамияны Буддыг барьж, хамгийн том Буддатай хэмээн жуулчдыг цуглуулж, бөөн бонус цохисон. Энэ нь бас л учиртай: уг Бамияны Буддыг өөртөө нааж, өөрийн соёлын өмч болгож байгаагийн шинж.

http://www.blogmn.net/include/mediaplayer/player.swf

~ by AmonRa on April 21, 2011.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: