бодоод үзээрэй

За 2011 оны тэргүүн сараас эхлэн, арабын орнуудаар бөөн гоё юм болсон. Ер нь надад их таалагдсан гэж хэлж болно- хувин, төмпөн, бүр талхан малгай толгойн дээрээ угласан нөхөд эрх чөлөөний төлөөх тэмцэл гээч юм эхлүүлсэн. Гайхалтай. Жагсахын сацуу дэлгүүр дээрэмдэн тонож, хагас галзуурсан хүүхнүүд "Миний эх ороньquot; гэж уйлан дуулсан. Дажгүй шүү, дажгүй.

Гурван сарын дараа, Ливи гээч нэг оронд хувьсгал манддаг юм байна. Хэсэг хүмүүс Муаммар Каддафи гээч хүнийг төрийн толгойноос авч хаяхаар шийдсэн юм байж. Гэвч Египтийн хулчгар гарын адил, Каддафи зугтсангүй. Харин ч сонирхолтой үйлдэл хийж эхэлж гэнэ: бүр гадаадын явуулга гэж дуугараад, жагсагчдыг тарааж, улмаар Ливийн нутаг дэвсгэрт зэвсэгт тэмцэл эхэлжээ.

Босгогчид ялж байх хооронд, барууны орнууд чимээгүй байсан. Гэвч Каддафи босгогчдын амбаардаж эхлэхэд, барууны орнууд ардчилсан бөмбөгдөлт явуулж эхэлжээ. Франц ба Английн зэвсэгт хүчний удирдлага Каддафиг устгана гэж, удаа дараа сүр бадруулсан. Одоо ч гэсэн алахаар пуужиндсаар байгаа.

Гэвч яагаад тэгтлээ их түнтэгнээд, бөмбөлзөөд байна уу, барууны орнууд? Яагаад энхийг сахиулах явц гэж нэрлээд байна уу? Харин Каддафи бөмбөгдөлт явуулж эхлэхэд, яагаад гэмт хэрэг гэж байна уу? Сонирхолтой л доо.

Ер нь үүнийг ойлгоход заримдаа их бэрх байдаг бололтой. Уншигч маань гайхна байх: Мэдээд байх юу байх уу гэж. Гэвч зүгээр л нэг сонжоод үзье. Яаг юунаас энэ гурилтсан, гурвалжин дөрвөлжин юм эхэлсэн бэ? гэж. Бүр яг яагаад тэр жагсаал цуглаан, үймээн самуун эхэлсэн бэ? Тэр нь хэнд ашигтай бэ, хэн тэр болгоны ард зогсоно уу? гэж. Энэ бол нууц биш нууц гэж хэлж болно л доо.
АНУ гэж нэг сайхан орон бий- ардчиллын манлай, шударга ёсны цайз багана. Уг орны гадаад бодлогод бас сул дорой орнуудаар хувьсгал, төрийн эргэлт зохион байгуулах ажиллагаа мөн адил ордог. Энэ ажилдаа гаршсан, мундаг мэргэжилтнүүдтэй. Биширмээр ажилладаг, хараад хараад ханашгүй. Үүний хэд хэдэн жишээ бид энд тэнд харж байсан: Украйн, Киргиз мийргиз… Өөр хаана хаана ч билээ- уншигч маань хэлэлтгүй мэдэж байгаа. Дургуйцаж бухимдсан иргэдийг талбай гудамжинд тууж гаргадаг. Тэр дургуйцсан, бухимдсан иргэд галдан сүйтгэж, эрх чөлөөгөөр амьсгалж эхэлдэг.

Гэвч гэнэт, зөв зүгээр байж байтал жагсаал цуглаан болдог уу? Харамсалтай нь үгүй. Түмнийг цуглуулах удирдагчид нь тусгайлан бэлтгэгдэж, мөнгө санхүүгээр дэмжин хөхүүлэгдэж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад өгдөг. Тэр удирдагчийн цуглуулсан түмэн хэний төлөө, юуны төлөө жагсах нь хамаагүй- бямбаа, батаа, сараа-марааг дэмжсэн хөдөлгөөн ч байж болно. Эсвэл гэр хорооллыг хотжуулах луйварт мөнгөө хульхидуулсан иргэд ч байж болно. За бүр бай гэхэд, эрүүл орчны хөдөлгөөнийхэн ч байж болно. Мал сүрэг гудамж талбайгаар жагсан цуглахад, зохион байгуулагчид нь аль хэдийнээ өдөөн хатгалгаа бэлдчихсэн байдаг.

Жишээ нь, уншигч танд галт зэвсэг байлаа гэж үзье. Танд өөр нэгэн танихгүй хүн буу  тулгавал, уншигч та аминдаа хайртай л бол, заавал түрүүлж буудахыг оролдоно. Үүний адил цагдаа хүн бас буудахгүй гэсэн баталгаа үгүй- гэрт нь хүлээж байгаа хамаатан садан гэж хүмүүс байдаг бол, тэр тусмаа буудна. Улмаар хэрцгийллийн эргүүлэг эхэлж, хүмүүс улайран нэг нэгнээ алж эхэлдэг жамтай. Энэ тохиолдолд төр засаг хоёр шийдвэрийн өмнө нүүр тулдаг: Нэг бол оргон зугтах (эсвэл Энхбаярын адил татгалзах), эсвэл үймээн дэгдээгчдийг нэг нэгээр нь хороон, үймээнийг зогсоох.

Ийнхүү төрийн удирдагчийн өмнө ээдрээтэй, аймшигтай математикийн шийдвэр гаргах хэрэгтэй болно: нэг бол ард түмний 1%-ийг төлөөлсөн этгээдүүдийн өмнө буулт үзүүлэх, нэг бол бусад 99%-ийн өмнөх үүрэгтээ ухамсартай хандаж, улсын ба ард түмний цаашдын эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж, үймээнийг хүчээр дарах уу гэж. Энэ бол тийм амархан хялбар шийдвэр биш.

Ливийн удирдагч энэ онцгой мөчид онцгой шийдвэр гаргасан. Хэрэв унаж, аль эсвэл өөрөө зайлан орговол, мэдээж хэрэг барууны талыг баримталсан удирдагч гарч ирнэ гэдгийг ойлгосон. Хамаг үр дагавартайгаа: томоохон үйлдвэр, тос олборлолтын станцууд бүгд барууны компаниудын гарт орч, хувьцааны дийлэнх хувийг эзэмших гэх мэт. Ельцины үед иймэрхүү юм тохиолдож билээ- хуучин ЗХУ-ын хамаг том үйлдвэр ба завод барууныханд зарагдаж байсан. Тэр байдал нь одоо хүртэл үргэлжилсээр байгаа. Жишээлбэл Газпромыг хувийн эзэмшилд оруулан, олон тэрбүм гадаад төгрөгөөр зарагдах ёстой гэх мэт шуугиан дэгддэг. Барууны сувгуудаар уг санааг зөв, сайн гэж харуулдаг. Гэвч тэр их олон зуун тэрбүм гадаад төгр
өгөөр хэн тэр байгууллагыг худалдан авах билээ? Мэдээж хэрэг тэр тухайн гадаад төгрөгийг хэвлэдэг гадаад орон нь худалдан авна.

За за, тэр яахав. Ливийн тухай ярьж байсан, Ливийн тухай үргэлжлүүлье. Ливийн удирдагч тэмцлийг зөв зохион байгуулснаар, гадаадын пуужингийн цохилтууд ихэвчлэн үр дүнгүй хэвээр байгаа. Каддафи үхэх битгий хэл, цоглиг байгаа шинжтэй. Бас үймээн дэгдээгчдийг  шахаж байгааг, мөн гадаад хүчний нөлөөнд хэрхэн дасан зохицож, тактикаа өөрчилж байхыг харвал- босгогчдыг ялах шинжтэй. Улмаар тоглоомын дүрэм өөрчлөгдөж, барууны зэвсэгт хүчин хурандаагийн дүрмээр тоглох хэрэгтэй болно.

Гэвч тэр боломжгүй. Хурандааг заавал устгана- бусдын дүрмээр тоглож байсан том гүрний жишээ гэж байгаагүй. Хурандаа амьд үлдэх үү гэдэг бол асуулт биш, харин хэзээ алуулах бэ гэдэг л бий. Хэзээ алуулахыг нь харж л байя. Хүлээж байх хооронд, уншигч та магадгүй асууж болох юм: дараагийнх нь хэн бэ? гэж. Магадгүй бидний Эх Орон ч байж мэднэ. Эсвэл манай хойд хөрш. Харин үүнд манай, бас хойд хөршийн ерөнхийлэгчид бэлэн үү? гэж өөрөөсөө бас нэг асуугаарай. Эсвэл аль хэдийнээ уг ажиллагаа эхэлчихсэн үү?

(жуумалзав)

~ by AmonRa on April 24, 2011.

2 Responses to “бодоод үзээрэй”

  1. uls tur ediin zasag gj zavaan l ed bsar irj de

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: