эх оронч үзэл буюу швейцаруудын тух

Түрүүхэн юм даа, ХүслийнЖигүүр андтайгаа Эх оронч үзлийн тухай ярилцав. Миний баруунд харж мэдсэн маань, тодорхой үзэл бодолтой болоход минь ихээхэн нөлөөлөх нь ойлгомжтой. Монголд байгаа хүнийх бол минийхээс мэдээж эрс өөр- гаднах нөхцөл байдал, нийгмийн дотоод байдал гэх мэт үргэлж өөртөө нөлөө дагуулж явдаг. Ярианы сэдэв маань чанарын ялгааны л тухай юм гэж товч дүгнэж болно. Гадаадад амьдардаг элэг нэгтнүүд маань, нутагтаа байгаа иргэдтэйгээ энэ тал дээр ихээхэн санал зөрөлддөг.

Монголын нэг том гамшгийн тоонд хоосон толгойт Эх орончид, чанаргүй боловсон хүчин нь болж байгаа гэхэд илүүдэхгүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй: бүгд л хөгжиж, хавтгай зурагт үзэнгээ, үрийнхээ зулайг үнэрлэж, амар тайвандаа жаргахыг хүсдэг. Маргаашийн талхаа гэхгүй, өнөөдрийн шөлөө гэж гуниглахгүйгээр. Тэр амар тайван орчин цагаан сарын бэлэг шиг ороод ирдэггүй нь ойлгомжтой. Үүнд бүтээн байгуулалт хэрэгтэй гэдгийг сайтар ухамсарлах хэрэгтэй. Бүтээн байгуулалт гэдэг нь тархи, хүч, цаг шаарддаг. Хөрөнгө мөнгө биш, үгүй. Улс орнуудын хамгийн том нөөц нь тархи, боловсон хүч ба боловсон хүчний гаргасан төлөвлөгөөг чанартай хэрэгжүүлэгч хүч байдаг. Хөгжсөн төр улсуудыг дотроос нь сайтар ажиглавал, бие бялдар тархи хоёр нь ижил хэмжээнд хөгжүүлсэн тамирчин шиг байдаг.

Бүтээн байгуулалт гэхээр хувьсгал хийж, байшин барилга шатаах, лоозон орилж, эрт дээр үед амьдарч байсан өвөг дээдсийнхээ гавьяагаар түрүү барих, тайзнаас шүлэг унших гэж ихэнх Монгол иргэд маань ойлгодог болсон тухай ярилцав.
Ихэнхдээ энэхүү хандлага гэнэн сэтгэлээс гардаг бөгөөд, олон төрлийн гайны эх болдог. Энэ байдал бүлэг хүмүүст идэх хоол, унтах орыг нь засаж өгдөг. "Толгой хоосон, сэтгэл нь сайханьquot; хандлага тун амархан бантан болж, хойч үеийнхний амьдралыг хүндрүүлдэг зарчимтай. Үүнд нео-либерализм тус гэхээс хор хүргэх нь илбэг.

Гэвч энэ бол ярианы сэдэв маань биш. Швейцарчууд гэдэг хүмүүсийн тухай эргэцүүллээ бичнэ. Энэ хүмүүс байгаль орчноо байгаагаар нь авч үлдэн хамгаалахаас гадна, хэл хил малаараа алдартай. Гэвч монголчуудтай харьцуулашгүй. Харьцуулж, адилтгаж эхэлбэл том гээч өрөөсгөл болно- өнөөх чанарын ялгаа гээч маань гараад ирнэ.

Эргэцүүллээ бүрэн дүүрэн болгож, уншигчид нөлөө тулд сэдвээсээ түр холдож, Швейцарын бяслаг, шоколад, цаг ба хэмжүүрийн төхөөрөмж, бас хамгийн чухал нь банкны үйл ажиллагаагаараа алдартай. Үүнийг дуулаагүй хүн бараг ховор байх. Хүмүүс нь ажилсаг, бас хэмнэлч зангаараа Европт алдартай. Мөн Швейцар Улсын иргэд 4 хэлээр ярьдаг: итали, франц, ретороман ба герман хэлтэй. Нэг хэсэгт амьдардаг хүмүүс нь нөгөө хэсэгт амьдардаг иргэнээ бараг ойлгохгүй байж чадах жишээтэй. Гэвч төрийн хэл нь энэ дөрөв. Дундуур нь тасалж, өөр хүний хоол болье гэж уриалдаг хүмүүсийг нийгэм нь тэр дор нь ганцаардуулж, дуугуй болгодог. Тийм ээ, өөрийн улс орноо хуваан салгахыг уриалсан хүмүүс мэдээж бий, тэнэг хүнээр хүн төрөлхтөн ядуурах биш. Гэвч, миний хэлснээр, тиймэрхүү юм яриад явдаг хүмүүс маш хурдан сэтгэл мэдрэлийн эмнэлэг ордог- хамгийн сайнаар бодвол.

Дашрамд дурьдахад, сэтгэл мэдрэлийн эмнэлгүүдийн ихэнх ажлын зарчим, номхотголын арга хэлбэрүүд Швейцарууд гаргаж байсан- хүний эрх бол энд хамаагүй зүйл гэж үздэг. Эхэлж иргэн хүн үүргээ гүйцэтгэж байж, дараа нь эрхээ нэхэх эрхтэй болдог. Тэр эрх нь бол, ажиллах эрх. Ажилладаг хүний ам нь тосдож байдаг жишээтэй.

Түүхийг нь харах юм бол, тэд үргэлж сайхан амьдарч байгаагүй: боолчлол, ядуурал, тахал, шашны гаралтай дайн, иргэний дайн, гадаад орны сонирхлыг төлөөлсөн дайн- ард түмэнд тохиож болох бүхий л гайг даван туулсан. Гэвч ардууд нь бууж өгөлгүй, зүтгэсээр иржээ. Швейцарын хамгийн том нөөц нь бол хүн нь. Тэр учраас болоод тэр үү, эх орон ба тусгаар тогтнол нь зүгээр нэг олдоогүй, маргааш нөгөөдрөө бус, хэд наслахаа сайн эргэцүүлэн боддог. Мөн мэдээж хэрэг, хүүхдүүддээ юм үлдээж амьдрахыг хичээдэг.

Тариачин. Тариачин нь бол Швейцар улсын гол багана нь болж явдаг.
Харж ажиглахад, энгийн тариачин иргэн нь хүүхдээ хар ажилд багаас нь дасгадаг- хүйтэн сэрүүнийг даван туулж сурсан зулзага нь идэр наснаасаа өөрийн хоолоо өөрөө олоод эхэлдэг. Энэ бол тариачин хүний сэтгэхүй- газар нутгаасаа салгахын аргаггүй зуурахаас гадна, зөвхөн сайн ба ухаантайгаар нь шилж шүүдэг. Ухаангүй, боловсролгүй, мэдлэггүй нь нийгмийн эрэгт хаягдаж, бусдын боол болдог. Харгис санагдах боловч, нийгэм нь соёл уламжлалаар дамжуулан, өөрийгөө хамгаалах арга зүй нь ийнхүү тогтсон юм.

Иймэрхүү зарчмаар өссөн охид хөвгүүд тархи толгой нь хурда
н ажилладаг, ажил голж мэддэггүй, зөвхөн өөртөө найдаж, юмыг болгох талаас нь сэтгэдэг ард түмний дүр төрх бий болгодог.

Энэ сэтгэхүй хэрхэн ажилладгийг тодорхой хэдэн жишээтэй нь толилуулъя:
2-р дэлхийн дайн болоход, Швейцар улс өөрийгөө дайнаас холхон авч, цэвэрхэн гараад үлдсэн. Учир нь зарим улс гүрнүүдэд хэрэгтэй байсан. Жишээ нь Герман, Франц, Холландад, Италид.
Европын тив дайнд автаж, еврейчүүдээс цэвэрлэх ажиллагаа өрнөхөд, хамаг хураагдсан еврейчүүдийн хөрөнгө мөнгийг швейцарын банкуудад шилжигддэг байсан юм. Мөн АНУ, Их Британий Эзэнт Гүрэнтэй эдийн засгийн суваг нь гуравдагч буюу дайны үйл ажиллагаанд оролцоогүй талаар дамжин, дэлхийн мөнгөний эргэлт үүсгэдэг байжээ. Энэ бол энгийн мөнгө угаалт гэж ойлгож болно. Дайтаж буй орнуудад техник технологи, шинжлэх ухаан, зэвсгийг санхүүжүүлэх хэрэгтэй тул, харилцан ашигтай нүүдэл байсан юм. Үүгээр швейцарын ард түмэн ихэд хожсон. Энэхүү систем нь мэдээж хэрэг одооны даяаршиж буй ертөнцөд цар хүрээгээ тэлж, орлогын хэмжээ нь мөн адил өснө. Орлого нь улам нэмэгдэж, дэлхийн хөрөнгийн урсгалын томоохон хувь нь Швейцарыг дамждаг. Швейцарын сүүн бүтээгдэхүүн, цаг ба хэмжүүрийн нарийн тоног төхөөрөмж, шоколаднаас гадна, хамгийн их олдог хөрөнгийн эх үүсвэрүүд нь:
1. Оффшор компаниуд
2. Африкийн ба бусад 3-дагч орнуудын түүхий эд, мөнгөний урсгал Цюрих хотоор дамжин, Швейцарын банкуудад эзэмшигчийн өндөр нууцлалтай хадгалагддаг.
3. Цөмийн технологийн жуулчлагч
4. Зэвсгийн технологийн жуулчлагч

Саяхан нэг сонирхолтой мэдээ саяхан дуулдаж, мишээлгэж байсан. Арабын орнуудад үймээн дэгдэж, Египт улсын ерөнхийлөгч Мубарак нутгаасаа оргон зугтаж байсныг та бүгд санаж байгаа. Тун удалгүй Мубарак хэдэн тэрбүм евро Швейцарын банканд хадгалж байсан мэдээ дэлхийгээр нэг тарсан. Үүнийг мэдээж хэрэг Швейцарын төр хамгийн түрүүнд өөрөө мэдэгдэж, Египтын ард түмнийг дамжин, дансыг нь хаасан. Мубарак тун удалгүй барууны орнуудад дарангуйлагч хэмээн тамгалагдаж, данс нь бүрмөсөн хаагдсан. Тэр их хөрөнгө мөнгө нь хэний халаасанд үлдэх бэ, хүсвэл уншигч та өөрөө таагаарай. Мэдээж хэрэг, ядарч зүдэрсэн египтчүүдийн халаасанд лав биш. 

Мөн Тунис улсад үймээн дэгдэж, Бен Алигийн гэр бүл нутгаасаа оргон зугтаж байсан. Дарангуйлагчийн эхнэр төрийнхөө банкнаас 1,5 тонн алт завшиж, Швейцарт хүргүүлж амжиж билээ. Удалгүй Тунис улсын иргэдийн шаардлагын дагуу, дарангуйлагчийн гэр бүлийн хулгайн алт нь хураагдаж, данс нь хаагдсан.
Одоогийн байдлаар Каддаффигийн хадгаламжийг хаасан байгаа. Цаашид тэр мөнгө нь оффшороор дамжин, мөнгөний эргэлтийг тэжээнэ. Швейцарууд гэж, нэг иймэрхүү хүмүүс байдаг.

01.03.2011
Үргэлжлэл бий.

~ by AmonRa on May 15, 2011.

9 Responses to “эх оронч үзэл буюу швейцаруудын тух”

  1. hariutslagiin togtoltsoo n hargis hirnee gaihaltai uhaalag

  2. алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг энэ л санаа энэ тэрийг хуу хамаад тархиндаа суулгачихвал ч ёстой л суусан газраасаа шороо атгаад, тэр л шороогоо алт болгожийгаатай эгээ л адил юм шүү дээ

  3. 🙂

  4. гайхалтай юм аа. Харгис гэснээс яг харгис гэж чухам юуг хэлэх вэ. Ажиллах хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд юм шаардвал өөр хэрэг. Хөдөлмөрлөх багаж ч өгөхгүй мөртөө үр дүн шаарддаг ажил бол боолчлол

  5. Наад үгээ швейцаруудад хэлээрэй. Тэд их сайхан инээнэ байх. Тэд хоосон ядуу байхдаа ч хүнээсээ бүгдийг шаардаж ирсэн юм.

  6. 10 литрийн хоёр битоноор лав 2 га талбайг 1 өдөр усалж дуусга гэхгүй л байх. Хорих лагерь, гулаг хоёр л ийм шаардлага тавьж байсан биз.

  7. Мэддэггүй юмаа нотолж ярьж байхын оронд, асууж байвал ямар бэ? Айн. Хоосон мэдэмхийрдгээ боливол ямар бэ. Зарим ажлыг гамбир болсон ч гүйцэтгэхээс өөр арга байдаггүй юм. швейцарууд үүнийг сайн ойлгодог байсан болоод, өөрийн гулаг-гүй байсан. Боолын хөдөлмөр гэвэл, энд өнчин хүүхдүүдийг 70-аад оны сүүл хүртэл олон мянгаар нь үнэ төлбөргүй ажиллуулдаг байсан юм. Ямар ч ажилгүй, золиосгүйгээр юу ч олддоггүй юм.

  8. эрхийн мэдрэмжээ гэж

  9. бусдад дээрэлхүүлж амьдармааргүй байгаа бол, иймэрхүү золиос бол энүүхэн энд.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: